Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Европ тив

No description
by

oyuka b

on 3 June 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Европ тив

Европ тив
Европын холбооны гишүүн орнуудын танилцуулга
Европын холбоо
Европын холбооны үүсэл хөгжил
Европын холбоонд нэгдэн орсон улсууд
Европын холбооны үүсэл
Европын холбооны он цагийн дараалал
Финлянд улс
Швед
Эстони улс
Латви улс
Литва улс
нэгдсэн Вант Улс
Ирланд улс
Голланд
Бельги улс
Люксембург улс
Дани улс
Герман улс
Франц улс
Португал улс
Спани улс
Хорват улс
польш улс
Румын улс
Болгар улс
Грек улс
Мальта улс
Aвстри улс
Словен улс
Чех улс
словак улс
Унгар улс
Кипр
Итали улс
товч танилцуулга
ЕХ-д нэгдэн орсон он: 1995
Нийслэл: Стокгольмын
Газар нутгийн хэмжээ: 449 964 km²
Хүн ам: 9.2 сая
Мөнгөн тэмдэгт: крон (kr)
Шенгений бүс нутаг: 1996 оноос хойш шенгений бүсийн гишүүн болсон

ЕХ-д нэгдэн орсон он: 2004
Нийслэл: Riga
Газар нутгийн хэмжээ: 65 000 km²
Хүн ам: 2.3 сая
Мөнгөн тэмдэгт: Евро бүсийн гишүүн 2013оноос хойш (€)
Шенгений бүс нутаг: 2007 оноос хойш шенгений бүсийн гишүүн болсон

Товч танилцуулга
Товч танилцуулга
ЕХ-д нэгдэн орсон он: 2004
Нийслэл: Vilnius
Газар нутгийн хэмжээ: 65 000 km²
Хүн ам: 3.3 сая
Мөнгөн тэмдэгт: litas (Lt)
Шенгений бүс нутаг: 2007 оноос хойш шенгений бүсийн гишүүн болсон

Товч танилцуулга
ЕХ-д нэгдэн орсон он: 1973
Нийслэл: London
Газар нутгийн хэмжээ: 244 820 km²
Хүн ам: 61.7 сая
Мөнгөн тэмдэгт: фунт стерлинг (£)
Шенгений бүс нутаг: Шенгений гишүүн биш

товч танилцуулга
ЕХ-д нэгдэн орсон он: Үүсгэн байгуулагч гишүүн (1952)
Нийслэл: Люксембург
Газар нутгийн хэмжээ: 2 586 km²
Хүн ам: 0.5 сая
Мөнгөн тэмдэгт: Евро бүсийн гишүүн 1999 оноос хойш (€)
Шенгений бүс нутаг: 1985 оноос хойш шенгений бүсийн гишүүн болсон

Товч танилцуулга
ЕХ-д нэгдэн орсон он: Үүсгэн байгуулагч гишүүн (1952)
Нийслэл: Amsterdam
Газар нутгийн хэмжээ: 41 526 km²
Хүн ам: 16.4 сая
Мөнгөн тэмдэгт: Евро бүсийн гишүүн 1999 оноос хойш (€)
Шенгений бүс нутаг: 1985 оноос хойш шенгений бүсийн гишүүн болсон

Товч танилцуулга
ЕХ-д нэгдэн орсон он: 1986
Нийслэл: Lisbon
Газар нутгийн хэмжээ: 92 072 km²
Хүн ам: 10.6 сая
Мөнгөн тэмдэгт: Евро бүсийн гишүүн 1999 оноос хойш (€)
Шенгений бүс нутаг: 1991 оноос хойш шенгений бүсийн гишүүн болсон

ЕХ-д нэгдэн орсон он: 1986
Нийслэл: Madrid
Газар нутгийн хэмжээ: 504 782 km²
Хүн ам: 45.8 сая
Мөнгөн тэмдэгт Евро бүсийн гишүүн 1999 оноос хойш (€)
Шенгений бүс нутаг: 1991 оноос хойш шенгений бүсийн гишүүн болсон

Товч танилцуулга
ЕХ-д нэгдэн орсон он: Үүсгэн байгуулагч гишүүн (1952)
Нийслэл : Ром
Газар нутгийн хэмжээ : 301 263 km²
Хүн ам: 60 сая
Мөнгөн тэмдэгт : Евро бүсийн гишүүн 1999 оноос хойш (€)
Шенгений бүс нутаг: 1990 оноос хойш шенгений бүсийн гишүүн болсон

Товч танилцуулга
Товч танилцуулга
ЕХ-д нэгдэн орсон он: 2004
Нийслэл: Warsaw
Газар нутгийн хэмжээ: 312 679 km²
Хүн ам: 38.1 сая
Мөнгөн тэмдэгт: злот (zł)
Шенгений бүс нутаг: 2007 оноос хойш шенгений бүсийн гишүүн болсон

ЕХ-д нэгдэн орсон он: 2007
Нийслэл: Bucharest
Газар нутгийн хэмжээ: 237 500 km²
Хүн ам: 21.5 сая
Мөнгөн тэмдэгт: Romanian leu
Шенгений бүс нутаг: Шенгений гишүүн биш

Товч танилцуулга
Товч танилцуулга
ЕХ-д нэгдэн орсон он: 2004
Нийслэл: Valletta
Газар нутгийн хэмжээ: 316 km²
Хүн ам: 0.4 сая
Мөнгөн тэмдэгт: Евро бүсийн гишүүн 2008 оноос хойш (€)
Шенгений бүс нутаг: 2007 оноос хойш шенгений бүсийн гишүүн болсон

Товч танилцуулга
ЕХ-д нэгдэн орсон он: 2004
Нийслэл: Ljubljana
Газар нутгийн хэмжээ: 20 273 km²
Хүн ам: 2 сая
Мөнгөн тэмдэгт: Евро бүсийн гишүүн 2007 оноос хойш (€)
Шенгений бүс нутаг: 1990 оноос хойш шенгений бүсийн гишүүн болсон

Товч танилцуулга
ЕХ-д нэгдэн орсон он: 2004
Нийслэл: Bratislava
Газар нутгийн хэмжээ: 48 845 km²
Хүн ам: 5.4 сая
Мөнгөн тэмдэгт: Евро бүсийн гишүүн 2009 оноос хойш(€)
Шенгений бүс нутаг: 2007 оноос хойш шенгений бүсийн гишүүн болсон

Гүйцэтгэсэн
Б.Оюун-Эрдэнэ
Г.Намундарь

Европын Нэгдэл (EН) нь Европ тивийн 28 тусгаар улсын эдийн засаг, улс төрийн нэгдэл юм. Анх Европын Нүүрс Гангийн Нийгэмлэг, болон Европын Эдийн Засгийн Нийгэмлэгийг 1958 онд нийлүүлж, 6 улсын гишүүнчлэлтэйгээр Европын Нийгэмлэг байгуулагдаж байсан. Эхний хэдэн жилүүдээс шинээр гишүүд элссээр бүх талын үйл ажиллагаа нь өргөжсөөр 1993 оны Маастрихтын хэлэлцээрээр Европын Нэгдэл (ЕН) хэмээн нэрлэгдсэн.ЕН нь дэлхийн бусад бүс нутгийн байгууллагуудаас илүүтэйгээр эдийн засаг, улс төрийн хувьд нягтарсан, гишүүн орнуудын засаглалыг давхар чиглүүлдэг. Дотроо Европын Хороо, Европын Нэгдлийн Зөвлөл, Европын Зөвлөл, Европын Нэгдлийн Шүүх, Европын Төв Банк зэрэг тусгай үүрэгтэй 7 байгууллагыг багтаадаг. ЕН-ийн иргэдээс 5 жил тутамд Европын Парламент сонгогддог.

Финланд, албан ёсоор Бүгд Найрамдах Финланд Улс нь хойд Европын Фенноскандиа бүсэд орших Скандинавын орон юм. Баруун талаараа Швед улстай, зүүн талаараа Оросын Холбооны Улстай, хойд талаараа Норвеги улстай, өмнөд талаараа Финийн булангаар Эстон улстай тус тус хиллэдэг. Нийслэл хот ньХельсинки.
Финландад 5.3 орчим сая хүн амьдардаг бөгөөд үүний дийлэнх хэсэг нь өмнөд хэсэгт нь байдаг.Газар нутгийн хувьд Европын найм дахь том орон, Европын Холбооны хамгийн нягтшил багатай орон юм. Хүн амын дийлэнхийн эх хэл нь Угро-Фин хэлний бүлэгт хамаарагдах, Эстон хэлтэй төстэй Фин хэл бөгөөд энэ нь Энэтхэг-Европ хэлний аймагт хамааралгүй Европын Холбооны 4 хэлний нэг болно.
Хоёр дахь албан ёсны хэл болох швед хэлээр хүн амын 5.5 хувийн цөөнх ярьдаг.Финланд нь ардчилсан, парламентийн засаглалтай бүгд найрамдах улс бөгөөд засгийн газар нь Хельсинкид төвлөрдөг. Хельсинки, Эспоо, Вантаа, Каунианенээс тогтох Их Хельсинкид сая орчим хүн оршин суудаг бөгөөд нийт ДНБ-ийн гуравны нэг нь тэнд үүсгэгддэг. Эдгээрээс гадна Тампере, Турку,Оулу гэх зэрэг томоохон хотуудтай.

Эстoни улс нь Хойд Европын нэг улс бөгөөд Өмнөд хэсэгтээ Латви, зүүн хэсэгтээ Орос мөн баруун болон хойд хэсэгтээ зүүний мөрөнтэй хиллэдэг. Герман улстай түүхэн холбоотой. 1991 оноос хойш Эстoни улс эрх чөлөөгөө тунхагласан бөгөөд 2004 оноос хойш Европын Холбооны гишүүн. Нато-н гишүүн. Нисслэл нь Талинн, бүгд найрамдах ардчилсан парламент засаглалтай.
Ирланд , албан ёсоор Бүгд Найрамдах Ирланд Улс нь баруун хойд Европт орших улс юм. Өнөөгийн Ирланд Улс нь Ирланд арлын зургааны тав хэсгийг эзлэх бөгөөд анх 1921 оны 5 сарын 3-нд хуваагджээ. Хойд талаараа Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хэсэг Умард Ирландтай хиллэдэг бөгөөд баруун талд нь Атлантын далай, зүүн талд нь Ирландын тэнгис оршино. Хууль зүйн хувьд Бүгд Найрамдах Ирланд Улс гэдэг нь улсынх нь тодорхойлолт боловч нэр нь Ирланд юм. Өнөө үед бол Ирландыг эдийн засгийн чөлөөт байдлаар Эдийн засгийн эрх чөлөөний индекс гуравт жагсаасан байна. Энэ либерал хөдөлгөөний үр дүнд Ирланд нь дэлхийн хамгийн хурдацтай өсч буй, хамгийн баян, хөгжилтэй, энх амгалан орнуудын тоонд багтаж байна. Ирландын 1 хүнд оногдох ҮНБ нь тавд, худалдан авах чадварын паритет (PPP)-г тооцвол наймд, Хүний хөгжлийн индекст тавд бичигдэж байна. Мөн амьдралын чанараараа Economist Intelligence Unit-н индекст нэгд, Дэлхийн энх тайвны индекст дөрөвт бичигджээ. Эдгээрээс гадна Ирланд нь боловсролын систем, улс төрийн чөлөөт байдал, иргэний эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө зэргээрээ ч өндөрт жагсдаг. Сүйрсэн орнуудын индекст доороосоо дөрөвт бичигдсэн нь цөөн тооны "тогтвортой" орнуудад тооцогдож байна. Ирландын хүн амын 10 орчим хувийг цагаач нар эзлэдэг. Хүн ам нь Европт хамгийн хурдацтай өсч буйд тооцогддог бөгөөд жилд 2.5%-р өсч байна. Ирланд нь Европын холбоо, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD), НҮБ зэрэг байгууллагуудын гишүүн юм. Ирланд нь төвийг сахисан байр суурийнхаа үр дүнд НАТО-гийн гишүүн биш боловч НҮБ-н зохион байгуулсан Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцдог.
Бельги, албан ёсоор Бельгийн Вант Улс нь баруун-хойд Европт байрлах улс юм. Нидерланд, Герман, Люксембург,Франц орнуудтай хиллэнэ. Европын Нэгдэл, НАТО зэрэг байгууллагуудыг үүсгэсэн орнуудын нэг бөгөөд Европын Нэгдэлийн төв байр нь энд байрлана. хүн ам нь 10.5 сая орчим юм.
Данийн вант улс буюу Дани (Дани хэл: Danmark) нь Балтын тэнгис, Хойд тэнгисийн хооронд байрлах Ютландын хог ба ойр орчмын арлууд дээр орших Хойд Европын улс юм. Нийслэл нь Зеланд арал дээр орших Копенхаген хот.
Хойд талаараа далайгаар Скандинавын орнууд, өмнө талаараа газраар Герман улстай хиллэнэ. Гренланд, Фарерын арлууд нь тус орны харьяанд өөртөө засан тохинох эрхтэй.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс нь төв Европын улс юм. Умард талаараа Дани, зүүн талаараа Польш, Чех, өмнө талаараа Австри, Швейцари, баруун талаараа Франц, Люксембург, Бельги, Голланд улсуудтай хиллэдэг. Мөн баруун хойд талд нь Хойд тэнгис, зүүн хойд талд нь Балтын тэнгис оршдог. Хүн амынхаа тоогоор Европын Холбооны гишүүд дотор тэргүүлдэг, мөн гадны оршин суугчдаараа дэлхийд гуравт орно. Герман нь 16 мужаас (Bundesländer) тогтсон холбооны бүгд найрамдах парламентын засаглалтай улс юм. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Берлин. Герман нь НҮБ, НАТО, Их Найм, G4 зэрэг байгууллагуудын гишүүн бөгөөд Киотогийн гэрээнд гарын үсэг зурсан. ДНБ нь дэлхийд тавд (худалдан авах чадвараар харьцуулсан), эсвэл гуравт (нэрлэсэн) ордог. Мөн дэлхийн хамгийн том экспортлогч орон юм. Германы гадаад орнуудад үзүүлэх тусалцаа нь дэлхийд хоёрт ордог бөгөөд цэрэг армийн зарцуулалт нь зургаад орно. Европын үйл ажиллагаанд чухал байр суурь эзлэдэг бөгөөд дэлхийн орнуудтай сайн хамтын ажиллагаатай. Герман нь шинжлэх ухаан, технологийн салбарт тэргүүлэгч орнуудын дунд жагсдаг.
Болгар улс дорно Европ, Балканы хойгийн зүүн хэсэг, Хар тэнгисийн эрэгт өмнөд талаарааТурк, Грек, баруундаа Македон, Серб, хойшоо Румын улстай хиллэн оршдог. Болгар хөдөө аж ахуй хөгжсөн аж үйлдвэрийн орон. Автомашин, компьютер үйлдвэрлэдэг. Нэг хүнд 15,933 ам.долларын ДНБ ноогддогоороо дэлхийн дунджаас дээгүүр (65) байгаа.
Бүгд Найрамдах Грек Улс нь Балканы хойгийн өмнөд хэсэгт орших зүүн өмнөд Европын орон юм. Хойд талдаа Албани, Македон, Болгар, зүүн талдаа Турк орнуудтай хиллэдэг. Зүүн болон өмнөд талд нь Эгейн тэнгис, баруун талд нь Ионий тэнгис оршино. Зүүн Газар дундын тэнгисийн сав газрын хоёр талын хоёуланд нь маш олон арал байдаг.
Грек нь Европ, Ази, Африк гурвыг холбосон газар оршдог. Мөн Эртний Грек, Ром, Визант гүрнүүд, Османы эзэнт гүрний 4 зууны турших захиргааны өвийг залгамжлагч юм. Грект ардчилал, барууны философи, Олимпийн тоглолт, барууны утга зохиол, историограф, улс төрийн шинжлэх ухаан, шинжлэх ухааны болон математикийн гол зарчмууд, барууны жүжгийн урлаг (эмгэнэлт болон хошин) зэрэг анх үүсч хөгжжээ.
Грек нь хөгжингүй орон бөгөөд 1981 оноос Европын Холбооны, 2001 оноос ЕХ-ны Эдийн засаг, Санхүүгийн Холбооны, 1952 оноос НАТО-гийн, 1961 оноос Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD), 1995 оноос Баруун Европын Холбооны (WEU), 2005 оноос Европын Сансрын Агентлагийн гишүүн болжээ.
Нийслэл нь Афин бөгөөд бусад томовтор хотуудад Салоники, Патрас, Ираклио, Волос, Янина, Лариса, Валака зэрэг орно.

Бүгд Найрамдах Чех Улс нь төв Европын нэгэн улс бөгөөд өөрөөр Бохем ч гэж нэрлэгддэг. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Прага юм. Мөнгөн тэмдэгт нь Чех крон (koruna - CZK) бөгөөд 1 евро ойролцоогоор 25 CZK-той тэнцдэг. БНЧУ-ын ерөнхийлөгч нь Вацлав Клаус билээ. Хүн ам нь 10 сая орчим. Албан ёсны хэл нь чех хэл юм.
Бүгд Найрамдах Австри Улс төв Европт оршдог далайд гарцгүй улс. Хойд талаараа Герман, Чех, зүүн талаараа Словак, Унгар, урд талаараа Словен, Итали, баруун талаараа Швейцари, Лихтенштейн гэсэн найман улстай газраар хиллэдэг. Дунай мөрний эрэгт байх Вена нэрт нийслэл хоттой. Австри нь парламентийн засаглалтай төлөөллийн ардчилсан системтэй бөгөөд есөн холбооны мужтай. Мөн үүрдийн үл довтлох байдлыг тунхагласан зургаан Европын орны нэг бөгөөд Үндсэн хуулинд нь тийнхүү заагдсан байдаг цөөн орнуудын нэг юм. 1955 оноос НҮБ, 1995 оноос Европын холбооны гишүүн байна. Австрийн хүн ам нь 2006 оны 10 сарын байдлаар 8,292,322 байжээ. Хүн амын өсөлт жилд дунджаар 0,22 хувьтай. Нийт хүн амын 98 хувь нь герман хэлээр ярьдаг, албан ёсны хэл нь герман хэл юм.
Унгap, албан ёсоор Бүгд Найрамдах Унгар Улс нь Карпатын нам дор газарт орших далайд гарцгүй төв Европын улс юм. Австри, Словак, Украйн, Румын, Серби, Хорват, Словен улсуудтай хиллэнэ. Нийслэл болон хамгийн том хот нь Будапешт. Унгар улс ЭЗХАХБ, НАТО, Европын Холбооны гишүүн, Шенгений хэлэлцээрт нэгдсэн. Албан ёсны хэл нь Урал хэлний бүлгийн Унгар буюу Мажяр хэл. Нийслэл Будапешт хот нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэг гэж тооцогддог.
Хорватын Бүгд Найрамдах Улс буюу Хорват нь Зүүн Европын Балканы хойгт орших бүгд найрамдах улс юм. Баруун талаараа Словен, хойд талаараа Унгар, зүүн талаараа Босни ба Херцеговина, Сербиулсуудтай хиллэнэ. Өмнө талд нь Адриатын тэнгис орших бөгөөд Дубровник нь зүүн талаараа Монтенегротой хиллэдэг. Нийслэл нь Загреб. 1991 онд Югославын бүрэлдэхүүнээс гарч тусгаар тогтнолоо зарласан улс юм.
Кипр улс xүн ам: 2002 оны албаны талын төсөөллөөр 800 мянга. Түүний дотор Грек үндэстэн 85,2 хувийг эзэлж, Турк үндэстэн 11,6 хувийг эзэлж байна. Түүнээс гадна Армани, Латин, Малүн зэрэг үндэстний цөөнх бий. Гол хэл нь Грек болон Турк хэл, нийтээр Англи хэл хэрэглэдэг. Грекүүд Үнэн алдартаны шашин шүтэж, Туркчууд нь Исламын шашин шүтдэг. Нийслэл: Никосиа, 363 мянган хүн амтай. Ерөнхий байдал: Газрын дундад тэнгисийн зүүн хойт хэсэгт байдаг бөгөөд газрын дундад тэнгисийн 3-р том арал юм. Нийт 782 км урт тэнгисийн эрэгтэй. 1959 оны 2-р сарын 19-ний өдөр Кипр нь Англи, Грек, Турктай "Цюрих – Лондон"-ы хэлэлцээр байгуулж, 1960 оны 8-р сарын 16-ны өдөр тусгаар тогтнолоо мэдэгдэж, Бүгд Найрамдах Кипр Улсыг байгуулав. 1961 онд Английн холбоонд нэгдэв. Тусгаар тогтносоны дараа Грек, Турк хоёр үндэстэн олон удаа мөргөлдөөн үүсгэх болжээ. Турк үндэстэн нь 1974 оноос умард нүүсэн бөгөөд 1975 он болон 1983 онд "Киприйн Турк үндэстэний муж улс" болон "Бүгд Найрамдах Хойт Киприйн Турк Улс"-ыг тус тус байгуулж, хоёр үндэстэн өмнөд хойт хоёр хэсэгт хуваагдсан байдалд орсон байна.
Албан ёсоор Бүгд Найрамдах Франц Улс хэмээн нэрийддэг Франц улс Өрнөд Европт оршдог. Европ дахь үндсэн орноос гадна далайн чанад газар нутагтай. Францын үндсэн орон өмнө зүгийн Газрын дундад тэнгисээс, умар зүгт Ла-Маншийн хоолой, Умард тэнгис, дорно зүгийн Рейн мөрнөөс өрнө зүгийнАтлантын далай хүрнэ. Франц нь Хагас-ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах улс бөгөөд хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглал нь нэгдмэл. Нийслэл нь Парис хот.
Европын Холбоон гишүүн улсууд 3 гол зорилгыг эрхэмлэж, үйл ажиллагаагаа явуулдаг: 1. Хүний эрх, 2. Ардчилал, 3. Хууль ёсыг дээдлэх. Хүний эрхийг хамгаалах асуудлыг гишүүн улс бүр эрхэмлэх ёстой бөгөөд энэ нь ард иргэдийн, улс төрийн, эдийн засгийн эсвэл нийгмийн болон соёлын шинж чанартай. Гэвч арьс өнгөөр ялгаварлах үзэл, шашин шүтлэг, нас, хүйс, хүйсний ялгаварлал, эрэмдэг зэрэмдэг хүмүүсийг ялгаварлах асуудал зэрэгтэй тэмцсэн хэвээр байна. Хүний эрхийг дээдлэх, ардчилалыг дэлгэрүүлэх дээр тулгаварлан гадаад бодлого болон улс хоорондын хамтын ажиллагаагаа явуулдаг.
ЕХ-ны Азитай харьцах харилцаанд хєгжил хамтын ажиллагааны асуудал нэлээд дээгvvр тавигдсан хэвээр байгаа бєгєєд 2007-2013 онд ЕХ-ноос Азид зориулан 5 тэрбум гаруй еврог тєсєвлєсєн. Уур амьсгалын єєрчлєлт, тогтвортой хєгжил, аюулгvй ба тогтвортой байдал, засаглал ба хvний эрх, тvvнчлэн байгалийн болон хvний хvчин нєлєєллєєс vvдэлтэй гамшгийн эсрэг болон тvvнээс урьдчилан сэргийлэх чиглэл гээд нийтлэг бvхий л асуудал, сорилтуудад чиглэсэн бодлогыг хамтран боловсруулдаг.
ЕХ бvс нутгийн интеграчлалд vзvvлдэг дэмжлэгээ Ази-Европын уулзалт (ASEM)-аар дамжуулан улам нэмэгдvvлж байгаа ба Зvvн Ємнєд Азийн орнуудын холбоо (ASEAN), ASEAN-ий бvсийн чуулга уулзалт (ARF), Бvс нутгийн хамтын ажиллагааны Ємнєд Азийн холбоо (SAARC) зэрэг байгууллагуудтай хамтын ажиллагаагаа эрчимжvvлж байна.

Европын холбооны цаашдын хэтийн зорилго бол нэгдсэн нэг холбоотон улс байгуулах явдал юм. Энэ зорилгод хүрэхийн тулд зүүн европын орнууд нэгдэн орох шаардлагатай ба тэдгээр улсууд европын холбооны тависан нөхцөлд нийцсэн байх ёстой юм. . Турк улсын хувьд холбоонд элсэх магадлал хамгийн өндөр боловч мөн хамгийн эргэлзээтэй, хүлээцтэй нь болов уу. Олон жилийн турш Европын холбоонд элсэхээр эрмэлзэж ирсэн боловч үндэстний цөөнхийн асуудал, газар нутгийн байршил, эрх зүйн хатуу тогтолцоо гэх мэтээсээ болж Холбоонд гишүүнээр элсч чадахгүй өдийг хүрсэн юм. Туркийн төр засаг тус улсаас салан тусгаарлахыг олон зууны турш оролдож ирсэн Курдүүдийн асуудлыг хүч хэрэглэн шийдэж ирснээс болж Өрнөдийн улсуудаас байнга шүүмжлэл хүлээж байсан юм. Мөн Туркийн газар нутгийн 90 % нь Азид хамаарагддаг тул Европын холбоо эхэн үедээ газар нутгийн байршлын хувьд Европын улс гэж үзэх боломжгүй хэмээдэг байв.
Эдгээрээс гадна Туркийн эрүүгийн хуулинд цаазаар авах ялыг байлгасаар байгаа нь энэ ялаас нийтээр татгалзсан Европын эрх зүйн тогтолцоонд нийцдэггүй юм. Холбооны Туркээс болгоомжилдог гол шалтгаан үндэсний цөөнхийн асуудлаас гадна лалын тулгуур үзэл билээ. Хурдацтайгаар гишүүн орнууд нь нэмэгдэж байгаа европын холбооны хувьд олон бэрхшээл тулгарч буй энэ үед шинээр улс элсэн ороход улам бэрхшээлтэй байх болов уу! Шинээр элссэн улсууд хуучин гишүүн орнуудтайгаа харьцуулахад эдийн засгийн чадавхи, хөгжлөөрөө арай буурай төвшинд байгаа учраас эдгээр улсын улс төрийн тогтвортой байдал, эдийн засгийн хувьд тодорхой хэмжээнд хүртэл дээшлэхээс нааш дахин гишүүн улс элсүүлэхэд эргэлзээтэй байх юм. Гэвч одоохондоо эдийн засгийн томоохон хямралд өртөөд байгаа хөгшин Европын хувьд гишүүн орнуудаасаа татгалзах түүнчлэн ЕХ өөрөө задарч болох нөхцөл байдалтай байгаа учраас ойрын хэдэн жилийн хугацаанд шинээр гишүүн элсүүлэх боломж тун бага болсон. Мөн Туркийг тойрсон Арабын орнуудын хямралаас шалтгаалан холбоонд элсэх магадлал улам багасаж буй гэж хэлж болохоор байна.
Исламын шашинт орнуудын хувьд эв найрамдалтай нэгдсэн нэг улс шиг байж чаддаг ЕХ буцаад хөл дээрээ бостол урт удаан хугацааны хүлээлт хэрэгтэй болох байх. Хэрвээ Исламын шашинтай Турк улс амжилттайгаар Европын Холбоонд элсэх аваас бусад олон улсуудад холбоонд нэгдэх нөхцөл бололцоо нээгдэх боломжтой. Түүгээр ч барахгүй холбооны өргөжин тэлэлт цаашлаад дундад азид хүрч болох юм.
Турк улсаас дорно зүгт холбоонд элсэхийг эрмэлзсэн Туркийг дэмжсэн олон тооны улс байх бөгөөд эдийн засгийн хувьд хурдацтай хөгжиж чадвал хаалтгүй орж чадах Арменаас эхлээд дундад азийн хязгаар Монгол улсаас 40-өөд км-ийн зайд Казахстан улс ч мөн байж болох юм.

Энэ мэт ЕХ тэлэх, өргөжих тусмаа дэлхий дахинд холбооны нөлөө улам бүр ихсэж маш олон эрсдлийг дагуулж, байна. Энэхүү өсөлт цаашид үргэлжлэх аваас холбоонд шинээр элсэж буй гишүүн орнуудын хувьд аюулгүй байдал, эдийн засаг, хөгжил дэвшлийн том түшиц болж, тэдгээр орнуудын хувьд хөгжлийн гол гарц нь болж байна.
Full transcript