Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Хувь хүний хүмүүжил төлөвшил, хөгжил

No description
by

Nomiko Sedbazar

on 6 October 2016

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Хувь хүний хүмүүжил төлөвшил, хөгжил

Хувь хүний хүмүүжил төлөвшил, хөгжил
Хүний хөгжил гэж юу вэ?
Хүний хөгжил гэдэг нь хүний сонголтуулыг өргөжүүлэх үйл явц гэж хамгийн энгийнээр тодорхойлж болно.

"Хүний хөгжлийн индекс"
(Human Development Report 2014)
ХХИ нь тухайн улс орны хүний хөгжлийн байдлыг илтгэн харуулах үзүүлэлтүүдийн хялбаршуулсан систем бөгөөд хүний хөгжлийн ерөнхий шалгуур үзүүлэлт болгон ашигладаг. \ хүн ам, жендер, хөгжил\
Зорилго нь бусад орнуудтай харьцуулахад ямар түвшинд байгаагаа мэдэх
Хөгжлийн эцсийн зорилгоо хэрхэн хэрэгжүүлж байгаагаа үнэлэх

Агуулга
Бие хүн ба хувь хүн
Хүний хөгжил гэж юу вэ?
Хүний хөгжил юунаас эхэлдэг вэ?
Хүн хөгжхийн тулд юу хийх ёстой вэ?
Хувь хүний хүмүүжил, төлөвшил
Хүний хүмүүжил төлөвшлийн явц
Бие хүний хөгжил
Хувь хүний хөгжил
Хүний хөгжлийн индекс, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
Дүгнэлт
Бататгал

Бие хүн ба хувь хүн
Хүний хөгжил юунаас эхэлдэг вэ?
Хүний хөгжил эхийн хэвлийд бүрэлдэн бий болох цагаас эхэлдэг тиймээс эхийн хэвлийд нэгэнт хүүхэд тогтсон бол түүний хөгжлийн талаар бодож олох хэрэгтэй байдаг. Харин гадаад орчинд гарж ирсэнээсээ эхлэн гэр бүлийн хүмүүжил төлөвшил хүүхдийн хөгжил нэн чухал болдог.
Гэр бүл гэж юу вэ? Хүнийг нөхөн үйлдвэрлэх нийгмийн механизм бүхий цусан төрлийн холбоо болон гэрлэлт, үрчлэлтийн холбоогоор харилцан үүрэг хүлээж, туслалцан дэмждэг, нэгдмэл ахуй амьдралтай бүлэг хүмүүсийн нэгдлийг гэр бүл гэнэ.

Манай оронд 768 мянга гаруй өрх, гэр бүл байдаг. Анхны төр улс үүссэн үеэс өрх гэр бүл, хүн ам зүйн асуудал Монгол төрийн бодлогын төвд байсаар ирсэн уламжлалтай. 1996 оноос Хүүхдийн төлөө үндэсний газар орон нутаг дахь хэлтсийг хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс болгон чиг үүргийг нь өргөтгөн зохион байгуулсан. Гэр бүл нь сэтгэл зүй, ёс суртахуун, эдийн засаг, эрх зүй зэрэг нийгмийн олон төрлийн харилцааг өөртөө багтаасан өвөрмөц орчин байдаг. Манай улсын насанд хүрсэн иргэдийн гурван хүн тутмын нэг нь амьдралдаа сэтгэл хангалуун бус байгаа нь судалгаанаас харагдаж байна. Гэр бүлүүдийн 68,4%-д нь гэр бүлийн харилцааны зөрчил, маргаантай байгаа нь нийт гэр бүлүүдэд гэр бүлийн боловсрол олгох зайлшүй шаардлагатайг харуулж байна. Хүүхэддээ анхаарал тавих байдалд ээжүүд 57 % байхад аавууд дөнгөж 7% тай байгаа нь анхаарах асуудал болно.

Бие хүн бол нэг талаас ухамсартай, хэл яриатай, байгаль орчныг танин мэдэж, түүнийг идэвхитэй хувьсган өөрчлөх чадвартай биологийн амьтан юм.
НББ-3 М.Мөрөн
Д. Мөнхцэцэг
С. Номин-Эрдэнэ
М. Номуундарь

Хувь хүн гэдэг нь биологийн болон сэтгэл зүйн давтагдашгүй өвөрмөц онцлог бүхий субьект.

Бие хүний хөгжил
Бие хүний хөгжил нь дараах 8 үе шатыг дамжина.
1. Балчир нас. 0-1н Орчиндоо итгэх, үл итгэх
2. Бага нас. 1-3 н. Ичгүүр, эргэлзээ – бие даасан
3. СӨН. 3-6н. Санаачлага- гэм буруугийн мэдрэмж
4. Бага сургуулийн нас. 6-11.12 хөдөлмөрч
5. Өсвөр нас. 13-20. Бодгал онцлог илрэх – ялгалгүй
6. Залуу нас. 20-30 Ганцаардал – дотно
7. Насанд хүрсэн үе. 30-40 Бүтээлч - санаачлагагүй
8. Ахимаг нас. 40- бүхэл бие хүн.

Хувь хүний хөгжил
Хувь хүний эрх чөлөө. Эрх чөлөөтэй хүн хөгжиж болно, бас түүнээс ухарч болно.
Та хэн бэ?
Та хэн болох вэ?
Та ямар нийгмийг бүтээх вэ?

Хувь хүний хөгжилд нөлөөлөх хүчин зүйлс
Төрөлхийн хүчин зүйлс буюу удамшил
Хүрээлэн буй орчны хүчин зүйл буюу байгаль
Бусад нөхцөл

Хувь хүн та хөгжихийн тулд яах вэ?
Гурван “Л”
Хүн аливаа зүйлийг зорьсон бол эхлээд түүнд хүрэх чин хүсэлтэй байх хэрэгтэй.
Чин хүсэлтэй байх нь хүнд итгэлийг өгдөг.
Хүсэл итгэл байвал зүтгэл гарна. Зүтгэл гарснаар бүтээмж бий болдог. Бүх хүн нэг л амьдарна.

Тэр амьдралдаа яаж амьдрахаа мэдэж байвал нэг л амьдрал хангалттай.


Хүний хөгжлийн индексд нөлөөлөх хүчин зүйлс
Боловсрол- сүүлийн арваад жилийн хүний хөгжлийн индексээс үзэхэд хүн амын бичиг үсэг тайлагдалтын түвшин бага зэрэг дээшилж, бүх шатны сургуульд хамрагдалтын түвшин нэмэгдсэнээр боловсролын индекс мэдэгдэхүйц өссөн. Гэвч хот хөдөөгийн хөгжлийн ялгаатай байдал хүн амын амжиргааны түвшинөөс шалтгаалан сургууль завсардагчдын тоо нэмэгдэж байгаа нь хүний хөгжил, чадавхи нэмэгдэхэд муугаар нөлөөлж байна.

Эрүүл мэнд- Аливаа улсын эрүүл мэндийн байгууллагын хөгжлийг харуулдаг гол тодорхойлогч нь нялхсын эндэгдэл. Эрүүл ахуйн нөхцөл эрүүл мэндийн системийн хөгжлийн түвшинг илэрхийлэгч нь эхийн эндэгдэл байдаг. Нялхсын нас баралт сүүлийн жилүүдэд буурч байгаа ч жирэмслэлт, төрөлттэй холбоотой эхийн эндэгдэл буурахгүй байгаа юм. Энэ нь хүний хөгжлийн индекс тооцдог дундаж наслалтын индекс буурах шалтгаан болж байна.

Эдийн засгийн өсөлт- Эдийн засгийн нөөцүүд нь хүний хөгжлийг сайжруулах суурь болдог. Эдийн засгийн өсөлтийг харуулдаг гол үзүүлэлт нь ҮНО юм. ҮНО нь засгийн, өрхийн орлого болон хуваарилагдаж боловсрол, эрүүл мэнд гэх мэт бусад үйлчилгээнд зарцуулагддаг.

Нийгмийн халамж- Хүний хөгжил гэдэг нь хүмүүсийн сонголтыг нэмэгдүүлэх үйл явц учираас нийгмийн халамж нь эмзэг бүлгийн гэгдэх тэдгээр хүмүүсийн сонголтыг ч мөн нэмэгдүүлэх ач холбогдолтой.

"Хүний хөгжлийн индекс 2014" 9-р сарын 27-ны өдөр Японд болсон. Үүнд 187 улс орны хүний хөгжлийн индексийг үзүүлсэн.
Анх 1990 онд дэлхийн Хүний Хөгжлийн Илтгэлийг гаргаж эхэлснээс хойш дийлэнх улс орнууд хүний хөгжилд ихээхэн дэвшил гаргаж ирсэн. 187 улс орныг дөрвөн бүлэгт хувааж авч үзсэн. Үүнд:
Хүний хөгжлийн индекс маш өндөр үзүүлэлттэй орнууд (49 улс орон)
Хүний хөгжлийн индекс өндөр үзүүлэлттэй орнууд (50-102)
Хүний хөгжлийн индекс дунд зэрэг үзүүлэлттэй орнууд (103-144)
Хүний хөгжлийн индекс доогуур үзүүлэлттэй орнууд (145-187)
Энэ жил Монгол Улс 187 орноос 103-т Мальдив, Туркменистан улсуудтай зэрэгцэж жагссан. Өмнөх онтой харьцуулахад гурван байраар ахиж Хүний хөгжлийн индекс дунд зэрэг үзүүлэлттэй орнуудын дээгүүрт орсон. 

Хувь хүний хүмүүжил, төлөвшил
Монголчуудын сурган хүмүүжүүлэх арга ухаан
Монголчуудын хувьд аман зохиол, сургаал нь үр хүүхдээ сурган хүмүүжүүлэх гол арга хэрэгсэл болж байсан.
“Ажил хийвэл ам тостоно” гэгчлэн ажил хийнэ гэдэг бол амьд явахын анхдагч хэрэгцээг хангах нөхцөл гэдгийг Монголчууд үр хүүхэддээ багаас нь ойлгуулж тэднийг балчир наснаас нь ажилд сургадаг байсан.

Эв эетэй зан чанарт сургах
Монголчууд эв эеийг эрхэмлэн дээдлэх ухааныг үр хойчдоо ихээр сургадаг байсан ба энэ нь ардын аман зохиол, сургаал номлолоос нь тод илрэн харагддаг.

Хүний нэр төрийг эрхэмлэн хүндэтгэх
Аливаа сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа нь хүний нэр төрийг дээдэлж өөрийн сайн талыг мэдрүүлэх зарчмыг баримтлах ёстой бөгөөд энэ нь манай сурган хүмүүжүүлэх зүйд уламжлал болж иржээ.

Бие махбод:

Хүүхдүүдээ өглөө эрт хөл нүцгэн шүүдэр дээр алхуулж, голын урсгал харуулж, гол горхины дуу чимээ сонсгодог байсан бөгөөд энэ нь хүүхдийн эрүүл мэндэд ихээхэн тустай байсан. Энэ мэтчилэн өвөг дээдэс маань үр хүүхдийнхээ бие махбодод анхаарлаа хандуулдаг байжээ.

Оюун ухаан:

Өвөг дээдэс маань гэр бүлийн орчинд хүүхдийг сургахдаа янз бүрийн зүйр үг хэлж хүүхдийн оюун ухаанд далд ухамсарыг бий болгодог байсан.
Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал хүүхдийн мэдрэмж, зан үйлийн хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг. Тиймээс ахмад настангууд маань хүүхэд багачуудынхаа хажууд хараалын үг хэлэх, хэрэлдэж муудалцах, таагүй уур амьсгал гаргах, эмх замбараагүй явдал зэргийг цээрэлдэг байсан.

Орчин үеийн хүүхдийн хүмүүжил төлөвшил
Хүүхдийн хүмүүжилд нийг­мийн энэ их орчил, улс төрийн үйл ажиллагаа өдөр тутмын боловсролын үйл явц, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, орчин үеийн дуу хөгжмийн урсгал, тэдгээрийн гол төлөөлөгчид, урлагийн одууд маш хүчтэй нөлөө үзүүлдэг.

Хүүхдээ хөгжүүлэхийн тулд биеэ даасан чөлөөтэй байлга
Москвагийн сэтгэл судлаач нар дараах туршилтыг хийжээ. 8-9 насны хүүхдийн танин мэдэх хэрэгцээг судалж туршилтад ээж нарыг нь хамт оруулжээ. Олон сонирхолтой тоглоом, ном бүхий өрөөнд ээж хүүхэд хоёрыг сэтгэл судлаач урьж оруулаад “дуртай зүйлээ хийгээд намайг түр хүлээж байгаач” гэж хэлээд нэг талаасаа харагддаг толины цаана нуугдан ээж хуүхдүүдийг ажиглажээ. Энэ хооронд ээжүүд ч хүүхдүүд ч янз бүрийн зүйлийг хийж байсан ч энд үндсэн 4 хандлага ажиглагдаж байв. 
Эхний хандлага нь бүх л санаачлагыг ээж гаргаж “энэ номыг уншъя” “ийм тоглоом тоглоё” гэх зэргээр хүүхэддээ санал болгож байв. 
Хоёр дахь ээжүүд туршилт явуулж байсан ажилтнуудыг даруйхан дуудаж” энэ өрөөнд юу хийвэл дээр вэ?” хэмээн зөвлөгөө хүсч байжээ. Энэ хандлага нь хариуцлагыг өөртөө үүрэхгүй өөр тийш  шилжүүлж байгаа явдал байв.
Гурав дахь ээжүүд эргэн тойрон харж байснаа өөрийнх нь сонирхлыг татсан ном юмуу тоглоомыг гэнэт олж хараад өөрөө зугаацаж хүүхэддээ хүссэнээ хийх боломж олгож байлаа. 
Харин дөрөв дэх ээж өөрөө ч хүүхдээ ч зүгээр л туршилт хүлээлгэж байв. Бүр ямар нэгэн юм хийх гэсэн хүүхдээ бүр угзарч “эвдчихнэ урчихна” хэмээн хорьж байжээ. Энэ бол хүүхдийн танин мэдэх хэрэгцээ, авъяас чадварыг хөгжүүлэхэд хамгийн зохисгүй байдал юм. Тэгээд ч ийм ээжүүдийн хүүхэд үзүүлэлтээрээ сул байлаа. Харин ээж нь өөр зүйл хийгээд хүүхэд нь юу хийхээ өөрөө сонгож байсанхүүхдүүдхөгжлөөрхамгийн илүү байжээ. Эдгээр хүүхдүүд ээж шиг ээ танин мэдэх сонирхлоор дүүрэн орчинд амьдарч байсан нь хамгийн чухал нь байв.

Зураг 1. Улс орнуудын ХХИ-р зэрэглэлийг харуулсан дэлхийн газрын зураг.
Хүний хөгжлийн индексийн эрэмб
Хувь хүний төлөвшил нь эхийн хэвлий, өсөж төрсөн орчин нөхцөл, эцэг эхийн хайр халамж, багшийн ёс зүйн харьцаа, хүмүүс хооорондын эерэг харилцаа, нийгмийн ёс суртахуун зэрэг маш олон зүйлээс шалтгаалдаг гэдэг нь харагдаж байна.  Хувь хүний төлөвшил, хүмүүжил сайн бол орчиндоо болон өөртөө нөлөөлөх нөлөөлөл нь эерэг байдаг. Төлөвшил сайтай, хүмүүжил сайтай айлын хүүхэд амжилттай сурч, их орондоо ихийг бүтээн амжилт оргил өөд үргэлж тэмүүлж байдаг. Өөрийн хүмүүжлээрээ, төлөвшлөөрөө бусдыг манлайлан удирдан эх орноо хөгжүүлсээр байна.

Дүгнэлт
Бататгал
1. Хоёр гарныхаа хуруунуудыг зөрүүлж нийлүүлнэ үү
Зүүн гар тань эрхий хуруу барууны дээр нь байвал нэг цаасан дээр З үсэг бичээрэй Харин эсрэгээрээ байвал Б гэж бичээрэй
2. Урдаа байгаа ямар нэгэн зүйлийг буудахаар онилж байгаа дүр үзүүлнэ үү
Ингэхдээ та баруун нүдээ аньж зүүнээрээ харсан бол З үсэг бичээд эсрэгээр нь харсан бол Б үсэг бичээрэй
3. Хоёр гараараа элгээ тэвэрнэ үү
Ингэхдээ зүүн гараа барууныхаа дээр тавьсан бол мөн л З үсэг бичээд харин эсрэгээрээ бол Б үсэг бичээрэй
4. Алгаа ташна уу
Зvvн гар тань баруун алган дээрээс ташиж байвал “З”, эсрэг тохиолдолд “Б”


ББББ - (100 хувь баруун гартан) Танаас хуучинсаг үзэл үнэртэж байна. Та үндэс угсаагаар ялгаварлах хандлагатай нэгэн бөгөөд ямар нэгэн хэрүүл маргаанаас аль болох зайлсхийхийг хичээдэг. Нам гүм, тайван орчинд байх дуртай.
БББЗ Маш хурц зан чанартай. Шийдэмгий бус.
ББЗБ Маш нийтэч зан чанартай. Сээтэгнүүр, шийдэмгий, хош ин шогийн мэдрэмжтэй, жvжиглэх авъяастай. (ихэвчлэн эмэгтэйчүүд ийм байдаг) 
ББЗЗ өмнөх ББЗБ-тэй ойролцоо нийтэч зан чанартай. Гэхдээ хамаагүй уян зөөлөн.

БЗББ Оюун ухааны хөгжил сайтай, уян зөөлөн зантай. Шинэ зүйлд дасан зохицохдоо муу, бусадтай харилцаа тогтоохдоо маш хашир ханддаг, тэвчээр хатуужил сайтай, бага зэрэг хүйтэн хөндий зантай. (ихэвчлэн эмэгтэйчүүдэд тохиолддог)
БЗБЗ Энэ бол хамгийн ховор тохиолдол юм байна. Сул дорой, гадны нөлөөнд маш амархан автдаг.
ЗБББ Их тохиолддог зохицол. Сэтгэл хөдлөл ихтэй, туйлбиргүй, чухал асуудал шийдвэрлэхдээ хөнгөн ханддаг. Бусдын нөлөөнд амархан автдаг, дассан зохицох чадвар сайтай, нөхөрсөг, хүнтэй хэл амаа ололцохдоо сайн. 

ЗББЗ Дээрхээс их тохиолддог зохицол юм байна. Ийм хүмүүс их гэнэн цайлган, зөөлөн сэтгэлтэй байдаг.
ЗЗББ Нөхөрсөг бөгөөд энгийн хүмүүс. Тэд маш хувирамтгай бөгөөд олон төрлийн сонирхолтой. өөртөө дүгнэлт хийхдээ сайн.
ЗЗБЗ Цагаан цайлган, уян зөөлөн, итгэмтгий хүмүүс байдаг. 
ЗЗЗБ Сэтгэл хөдлөл ихтэй, эрч хүчтэй, шийдэмгий 
ЗЗЗЗ - (100% солгой) Хэзээд цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг, сэтгэлээрээ байнга залуу байдаг хүмүүс. Хамгийн хоцрогдсон зүйлийг хүртэл шинэ өнцгөөс олж харах чадвартай.

ЗБЗБ Зан чанарын хувьд хамгийн хүчтэй нэгэн. Өөрийн үзэл бодолдоо ямагт маш тууштай байдаг. Эрч хүчтэй, зорьсон зүйлдээ заавал хүрч байж санаа нь амардаг.
ЗБЗЗ Дээрхи ЗБЗБ зохицолтой адилхан зан чанартай боловч арай туйлбаргүй. Өөрөө өөртөө дүгнэлт хийхдээ сайн. Найз нөхөд цөөтэй. Шинэ танилтай болох тал дээрээ хүндрэлтэй учирдаг.
БЗЗБ Хөнгөн зан чанартай. Хэрүүл маргаанаас зайлсхийх авъяастай, бусадтай амрархан харилцаа тогтоодог. Түүнтэй харилцахад маш амар байдаг. Ямар нэгэн зүйлээс уйдахдаа амархан.
БЗЗЗ Биеэ даасан, хувирамтгай. Бүхнийг өөрийн гараар хийхийг эрмэлздэг.

Анхаарал тавьсанд баярлалаа
Full transcript