Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Уур амьсгалын өөрчлөлт ба түүнд дасан зохицох нь

No description
by

Gansukh Batzorig

on 12 May 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Уур амьсгалын өөрчлөлт ба түүнд дасан зохицох нь

Уур амьсгал гэж юу вэ?
Уур амьсгал гэдгийг нийтлэг тохиолдолд урт хугацаанд дунджилсан цаг агаар гэж тодорхойлдог байна. Цаг агаарыг дунджилах хугацаа нь жирийн нөхцөлд 30 жил боловч, тодорхой бусад зорилгын үүднээс энэ хугацааг өөрчилж болно.
Дэлхийн цаг уурын байгууллага (World Meteorological Organization,WMO) нь уур амьсгалыг тодорхойлохдоо 30 жилийг, үндсэн хугацаа болгон авдаг байна. Уур амьсгалыг тодорхойлоход хэрэглэгддэг үзүүлэлт нь температур, хур тунадас, болон салхи байна. Уур амьсгал гэдэг нь өргөн хүрээгээр бол уур амьсгалийн системийн, статистик тодорхойлолтыг агуулсан төлөв байдал юм.
Уур амьсгалын өөрчлөлт
Уур амьсгалын өөрчлөлтийн дасан зохицох нь
Бодит өнөөдрийн болон ирээдүйн уур амьсгалын хувьсал өөрчлөлт, түүний үр дагаварт байгалийн болон хүний нийгмийн систем дасан зохицох явдал бөгөөд энэхүү зохицуулалтаар сөрөг үр дагавар, хөнөөлийг багасгаж харин эерэг буюу таатай боломжийг үр ашигтай ашиглах явдал юм. Дасан зохицлыг урьдчилсан ба угтуулсан, бие даасан ба бүх нийтийн, тохиолдолын болон төлөвлөсөн гэж ялгаж болно.
Дасан зохицох чадавхи
Уур амьсгалын өөрчлөлтийн дасан зохицох бодлого
Уур амьсгалын өөрчлөлтийн хэт хэлбэлзэл, аюултай үзэгдэлд өртөмтгий, эмзэг байдлыг хязгаарлах, хууль эрхийн болон үйл ажиллагааны зохицуулалт хийх, дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар өртөх магадлыг багасгахад чиглэсэн төр засгаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтийн дасан зохицолын бодлого гэнэ.
Дэлхийн, эсвэл тодорхой бүс нутгийн уур амьсгал нь арваас мянган жилийн хугацаанд өөрчлөгдөж байдаг ба үүнд дэлхийн дотоод болон гадаад хүч, харин сүүлийн үед хүний үйл ажиллагаа нөлөөлж байна.
Уур амьсгалын өөрчлөлт гэдэг үгийг сүүлийн үед зөвхөн орчин үеийн уур амьсгалын өөрчлөлт буюу дэлхийн дулаарал гэдэг утгаар хэрэглэж байгаа .

Учирсан бодит хохиролыг системтэйгээр даван гарах чадвар, уур амьсгалын өөрчлөлтийн таатай, эерэг нөлөөлөл, нөхцөлөөс үр ашигтай гаргах болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй болзошгүй хохирлыг сөрөх боломж зэргийн дасан зохицолын чадавхи гэнэ.
Орчин үеийн уур амьсгалын бүсүүдийн ангилал нь температур ба хур тундсын хэмжээн дээр тулгуурлах тул уур амсьгалын бүсүүдын зураг нь ургамлын бүрхэвчийн зурагтай ойролцоо харагдана. Коппены ангилалаар, Дэлхийн уур амьсгал 5 үндсэн ангид (заримдаа 6 ангид), хэд хэдэн дэд ангид хуваагдана
• Тропикийн уур амьсгал
• Субтропикийн уур амьсгал
• Арид уур амьсгал
• Субарид уур амьсгал
• Далайн уур амьсгал
• Эх газрын уур амьсгал
• Алпийн уур амьсгал
• Субарктикийн уур амьсгал
• Туйлын уур амьсгал
• Антарктидын уур амьсгал
• Коппений уур амьсгалын ангилал

Аливаа улс орны нийгэм-эдийн засгийн хөгжил нь ямагт байгаль дэлхий, цаг агаартай нийцэж байх учиртай юм. Уур амьсгал өчүүхэн бага өөрчлөгдөх төдийд л хүмүүсийн өдөр тутмын амьдралд ихээхэн хүндрэл учруулж, эдийн засгийн хөгжил саарна. Мөн байгалийн экосистемийн төлөв байдлыг тодорхойлогч нэг гол хүчин зүйлс бол уур амьсгал байдаг. Уур амьсгалын өөрчлөлт нь усны нөөц, хөрсний үржил шим хийгээд амьтан, ургамлын төрөл зүйлийг өөрчлөгдөхөд хүргэж байна. Монголчуудын бэлчээр мал аж ахуйн болон нүүдлийн хэв маягийн амьдрал нь хэдэн зуун жилээр уур амьсгалдаа зохицсоор ирсэн түүхтэй юм.
Дэлхий болон манай бүс нутгийн уур амьсгал сүүлийн жилүүдэд 2000 оны өмнөх байдалтай харьцуулбал илүү хурдацтай өөрчлөгдөж байна. Энэхүү өөрчлөлтийн хамгийн гол шалтгаан нь хүний үйл ажиллагааны үр дагавар юм. Ойрын арван жилд дэлхийн уур амьсгал үргэлжлэн өөрчлөгдөх нь өнөөдөр нэгэнт тодорхой болоод байна. Ирээдүйн өөрчлөлтийн эрч хүч нь хүн төрөлхтөнд урьд өмнө тохиолдож байгаагүй хэмжээгээр өөрчлөгдөх хандлага буйг олон судлаачид нотолж байгаа юм.
Дээр дурьдсан уур амьсгалын болон байгаль орчны өөрчлөлт нь Монголчуудын ахуй, амьдрал сөрөг үр дагавар авчрах болно. Иймд бид тогтвортой хөгжлийн нөхцөлийг хангах асуудалтай тулгарч байна. Өөрөөр хэлбэл усан хангамж хүрэлцээгүй болж буй өнөө үед бэлчээрийн мал аж ахуй болон эрчимтэй газар тариаланг хөгжүүлэх явдал юм.

Уур амьсгалын өөрчлөлтийн энэ үед хөгжиж буй улс орнууд өөрсдийн эмзэг эко системийг хамгаалах, хадгалах арга замыг хайх үүрэг ногдож байна. Улам эрчимтэй өрнөж буй энэхүү өөрчлөлтийг аливаа амьд организмын байгалийн дасан зохицох чадавхи гүйцэхгүй нь тодорхой юм. Иймд бид уур амьсгал-байгалийн өөрчлөлтөд дасан зохицох чадавхи бүхий нийгэм-эдийн засгийн системийг шинэ эрин зуунд бий ёстой болгох байна. Нийгэм-эдийн онцлог, газар зүйн байршлаас шалтгаалан Монгол улс уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртөмтгий, эмзэг улс болно.

Иймд үндэсний хөгжлийн урт хугацааны концепцийг томьёолохдоо өнөөгийн болон ирээдүйн өөрчлөлт, тэдгээрийн үр дагаврыг зайлшгүй тусгасан байх шаардлагатай. Хэрвээ бид газар ашиглалт, мал аж ахуй болон газар тариалангийн технологийн талаарх өнөөгийн стратеги хийгээд 1960, 70-иад оны үед хэрэглэж байсан хуучирсан арга барилаа эрс өөрчлөхгүй бол гарч буй өөрчлөлтийн сөрөг үр дагавар улам хор уршигтай байх болно.
Анхаарал тавьсанд баярлалаа
Уур амьсгалын өөрчлөлт ба түүнд дасан зохицох нь
Full transcript