Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

ОРЧИН ҮЕИЙН УРЛАГ

No description
by

Odbayar Odbayarsdfdfd

on 18 October 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of ОРЧИН ҮЕИЙН УРЛАГ

ОРЧИН ҮЕИЙН УРЛАГ


Модернизм

“Тодорхой ур чадварыг ашиглан мэдлэг мэдээллээ буулгах явц буюу бүтээгдэхүүн” гэж тодорхойлсон байдаг бол


Британника толь бичигт “бусдад үзүүлж болох гоо зүйн чанартай эд зүйл, орчин, туршлагыг өөрийн ур чадвар, төсөөллөө ашиглан бүтээх” гэж тодорхойлсон байдаг.
1880-аад оны тонализм, симболизм, пост-импрессионизм, нео-импрессионизм зэрэг олон измүүдээс Модерн урлаг эхэлсэн.
Модерн урлаг нь тэр үеийн дүрслэх урлаг, дуу хөгжим, утга зохиол, уран барилга болон хэрэглээний урлаг зэрэгт илүү тод илэрсэн байх ба шинжлэх ухаан, технологи, амьдралын дадлага туршлагаар дамжуулан хүний бүтээх, засан сайжруулах, орчноо бүтээн бий болгох хүч чадлыг эрхэмлэсэн соёлын хөдөлгөөн байсан гэж үздэг.
paint modernizm
Thank you
19-р зуунд Европ хэд хэдэн дайн, хувьсгалыг туулж, Гегелийн диалектик үзэл, Ф.Ницшегийн экзистенциализмийн онол, Шопенхауерын “гутранги” онол, биологийн салбар дахь Ч.Дарвины хувьслын онол ба улс төрийн тухай Карл Марксын онол баримтлал зэрэг нь нийгэмд шашны эзлэх байр суурь, олон нийтийн итгэл бишрэл, сэтгэлгээнд эрс өөрчлөлт оруулж, улмаар Модерн урлаг үүсэх нөхцлийг алгуур бүрдүүлж байв.
Хуучны уламжлалт сэтгэхүйг халж, өөрчлөлт, “одоо” үеэрээ амьдрах шинэ үзэл баримтлалыг зоримгоор уриалсан, оршихуйн бүхий л талуудын тухай тогтсон хэвшмэл ойлголтыг эвдэхэд дуудсан Модерн урлаг нь уламжлалт урлаг, уран барилга, утга зохиол, шашин, сүсэг бишрэл, нийгмийн зохион байгуулалт, өдөр тутмын амьдралын хэв маяг нь үеэ өнгөрөөсөн гэж үзэж, нийгэм, эдийн засаг, улс төр бүхэлдээ аж үйлдвэржсэн нийгэмтэй золгосон билээ.

modern art
1890-1910 - Эхлэл

Физикийн “Харьцангуйн онол”, дотоод шаталтат хөдөлгүүр ба аж үйлдвэржилт, нийгмийн шинжлэх ухаан зэрэг дэвшлүүд урлаг, утга зохиолын зүтгэлтнүүд, сэтгэгчид, уран бүтээлчдийн дунд хуучин уламжлалыг халах хөдөлгөөнийг эрс идэвхитэй өрнүүлэхэд хүргэж, Зигмунд Фрейдийн сэтгэлзүйн онол, үзэл баримтлал, Эрнст Махын позитивизм буюу “эерэг онол”, Ф.Ницше нарын “гутранги” үзэл зэрэг нь нийгмийн тогтсон сэтгэлгээг сандчаан, улмаар анхны “модернист” уран бүтээлчид хуучны хөрөнгөтний эсрэг төрөн гарч ирсэн.

Энэхүү анхдагч модерн хөдөлгөөн 20-р зууны эхэнд замхарсан ч дараа нь янз бүрийн радикал урлагийн хэлбэрүүд гарч ирэхээр оролдож байв. Эдгээрийн тоонд хөгжим модернизмийг авчирсан Стравинский, Шөньберг нарын хөгжмийн зохиолчид, Г.Климт, Матисс, Мондриан нарын зураачид, Les Fauves (франц: араатнууд буюу фовистууд), кубизм, сюрреализм зэрэг дүрслэх урлагийн хөдөлгөөн, хэв маягууд орохын зэрэгцээ Ле Кобусье, У.Гропи, М.в.д.Рое зэрэг уран барилгач, дизайнерууд өдөр тутмын суурин амьдралд орчин үеийн модернист өнгө төрхийг авчирч, утга зохиолчид ч өөрсдийн урсгал хөдөлгөөнүүдийг үүсгэн нийтэд хүргэж байв.
Postmodernizm
Дайны өмнө нийгмийн бага хүрээг хамарч байсан модернизм 1920-иод онд “Дадаист” хөдөлгөөн, улмаар Сюрреализм, Кубизм, Bauhaus (герман: барилгын газар), Ленинизм зэрэг хөдөлгөөнүүд түгэн дэлгэрч эхлэв.

Авто тэрэг, агаарын тээвэр, харилцуур утас болон бусад тухайн үеийн технологийн дэвшлүүд хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрчилж , модернизмийг хүлээн авч эхэлсэн ба сонирхолтой нь энэ үед 1918 оноос өмнөх модернизмийг үгүйсгэх нийтлэг хандлага өрнөж байсан.

Энэ үеийн томоохон үзэгдэл нь 1905-1939 оны орчим өрнөсөн Кубизм, Футуризм бөгөөд П.Пикассо, Брак нар геометрийн дүрсийн цувраа маягаар амьд биетийг дүрсэлж эхэлсэнээр үүссэн.

Харин энэ нь улмаар анхны модерн абстрак (орчин үеийн хийсвэр) баримлыг бүтээсэн Байхаус хөдөлгөөний эх сурвалж, уран бүтээлийн салшгүй бүрдэл хэсгийг бий болгожээ. Харин энэ үед Италид Футуризм үүссэн нь тухайн үед ихээхэн эрчимтэй хөгжсөн машин техник болон аж үйлдвэржилтийг урлагийн хэв маяг болгож байв.

Мөн 1922-1939 оны үеийн Сюрреализм нь зүүд, зөн билгийн цаад утгыг тайлан гаргах, далд ухамсрыг илэрхийлэхийн тулд энэ урсгал гарч ирсэн.

1910–1930 - Тэсрэлт

Дэлхий 1-р дайны эхлэл өрний нийгэмд тайван бус байдлыг бий болгосноор уран бүтээлчид соёл урлагийн гоо зүйн таашаал өгөх үүргээс улам татгалзаж, бүр соён гэгээрүүлэх үүрэг нь хувьсгалч шинжтэй болсон.

1913 онд л гэхэд Э.Хассерлийн “Санаа бодол”, Эзра Паундын “Имажизм”, Зэр Зэвсгийн шоу, Игорь Стравинскийн “Хаврын ёслол” мэднэлсэний зэрэгцээ П.Пикассо, Хенри Матисс нар уламжлалт алслалтын аргыг хэрэглэхээс татгалзсан нь урлагийн тухай нийгмийн ойлголтыг цочролд оруулж, урлаг, утга зохиол дахь энгийн реализм (бодичлол)-аас хальж, хөгжмийн бүтээлийн эгшиг өнгө, нийцэл зохирлыг ч үгүйсгэн баяжуулж байв.

Г.Климт, П.Сезанн нарын зураачид, Малер, Р.Штраусс нар “аймшигтай модернист”-уудад тооцогдож, футуризм, примитивизм, пессимизм нь модернизмийн шинэчлэлийн хэсэг нь болж байсан


Graphic modernizm
1930–1945 – Хоёр дахь үе

1930-аад он гэхэд модернизм олон нийтийн соёл, хэрэглээний урлаг ба олноор үйлдвэрлэх арилжааны салбарт ч нэвтрэв.

1940-өөд оны Америкт П.Пикассо, Х.Матисс, Сюрреализм, Кубизм, Фовизм, анхдагч модернизм зэргийн нөлөө, сургууль ба америк багш нарын сургалтыг хослуулсан модернист хөдөлгөөн өрнөсөн нь абстракт модернизм байсан.

1940-өөд оны эцэс-1950-иад оны, үүнээс хойших үеийн урлагт хамгийн их нөлөө үзүүлсэн уран бүтээлч бол Жексон Поллок юм. Түүний бүтээл туурвих шинэчлэл нь контемпорари урлагийн чадамжид эрс хувьсгал хийсэн бөгөөд урлагийг бүтээх нь урлагтайгаа адил чухал гэдгийг мэдрүүлэн ‘Abstract Expressionism’ (Хийсвэр илэрхийлэл) хэмээх хэв маягийг үндэслэсэн юм.


Design modernizm
1950-1960-аад оны хийсвэр уран зурагт абстракт экспрессионизмийн нөлөөгөөр
Hard-edge painting (Өнцөглиг зураг),
Geometric abstraction (Геометр хийсвэрлэл)-ийн бусад хэлбэр
Color field painting (Цулгай будган зураг
Lyrical Abstraction (Уянгын хийсвэрлэл) зэрэг шинэ чиглэлүүд үүсэв.

1960-аад оны сүүлээр Postminimalism, Process Art, (утгачилбал: Өрнөл урлаг) Arte Povera зэрэг уран зураг, баримлыг агуулсан хөдөлгөөнүүд үүсэн.

анхдагч Conceptual Art (Агуулгат урлаг) эх үндсээ тавив.

Ж.Поллокийн үндэслэсэн Өрнөл урлаг хэв маяг, агуулга, материал, зохиомж, цаг хугацаа, хиймэл болон бодит орон зай зэрэг бүхий л элементүүдийг ашигласан маш олон төрлүүдийг араасаа дагуулсан.


Modernizm architektura
гэж юу вэ?
Full transcript