Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

KFC sogood bie daalt 6

No description
by

Altan-Ochir JoJo

on 16 December 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of KFC sogood bie daalt 6

"Таван богд" группын тухай
"YUM" корпорацийн тухай
"KFC" сүлжээ ресторан "Монголд"

Агуулга:
Таван Богд Групп нь худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, барилга архитектур, зочид буудал, аялал жуулчлал, нийтийн хоол, банк санхүү, технологийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг, Монголын нэр хүндтэй томоохон групп компаниудын нэг билээ.
"Таван богд" группын тухай
Эрхэм зорилго:
Хамтын хөдөлмөрөөр ард түмнийхээ амьдралын чанарыг дээшлүүлж, салбар бүртээ манлайлна.
Бидний уриа :
"ХАМТЫН ХҮЧ - АМЖИЛТЫН ТҮЛХҮҮР"

1995 онд Японы дэлхийд алдартай “FUJIFILM“ корпорацийн албан ёсны дистрибьютор болж, гэрэл зургийн цогц үйлчилгээг Монголын зах зээлд анхлан нэвтрүүлснээр Таван Богд Групп нь үүсгэн байгуулагдаж байсан бол өнөөдөр 10 охин компани, 3 хөрөнгө оруулалттай компанитайгаар Монголын зах зээлд үйл ажиллагаагаа явуулж байна.
Үнэт зүйлс
1. БАЙГУУЛЛАГЫН ИРГЭН
Бид байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлнэ. Бид харилцан ашигтайгаар хамтран ажиллана. Бид аливаа шинэчлэлтэй хөл нийлүүлэн алхана. Бид цаг үргэлж өөрөө өөрийгөө хөгжүүлнэ. Ажилтнууд дунд ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг байна.
2. МАНЛАЙЛАЛ
Бид үр дүнд хүрэх тэмүүлэлтэй байна. Бид зорилгоо маш тодорхой харж байна. Бид зарчим төвтэй ажиллана. Бид бусдыг сэдэлжүүлэгч байна. Бид бүхнийг шинэ өнцгөөс харж чадна.
3. МЭРГЭЖЛИЙН БҮТЭЭЛЧ ХАНДЛАГА
Бид багаар хамтран ажиллана. Бид бүтээлч хандлагыг эрхэмлэнэ. Бид бусадтай нээлттэй, идэвхтэй харилцана. Бид ялах хүсэл эрмэлзлэл төгс байна. Бид хувийн хариуцлагаа ухамсарлаж, амласандаа хүрдэг байна.
4. ШУДАРГА НЭГДМЭЛ БАЙДАЛ
Бид хууль ёсыг сахин дээдлэгч байна. Бид үнэнч , шударга байж, нийгэм, бусдын төлөө сэтгэлтэй байна. Бизнесийн ёс зүйг баримтална.

Алтай Таван Богд хэмээх сүр жавхлант уулс бие биенээ түшин тэнгэр өөд тэмүүлдгийн адил бид салбар бүрдээ тэргүүлж, амжилтын оргил өөд хамтдаа тэмүүлнэ.
Цэнхэр өнгө: Мөнх хөх тэнгэр шигээ үүрд оршин тогтнохын бэлгэдэл.
Цагаан өнгө: Цэвэр, ариун, шудрага бизнесийн бэлгэдэл.
Ногоон өнгө: Байгаль, эх дэлхийтэйгээ зохицохын бэлгэдэл

• 2002, 2003, 2004 оны Найдвартай татвар төлөгч
• Нийслэлийн эрүүл мэндийн хяналтын албаны "Эрүүл аюулгүй хүнс үйлдвэрлэгч" цом 2002 он
• 2003 онд "Гаалийн итгэл хүлээсэн байгууллага"
• "Эрдэнэт түншлэл 2003"-ын мөнгөн медальт
• 2004 оны эрүүл хүнс үйлдвэрлэгч байгууллага
• 2005 онд Ази, Номхон далайн орнуудын худалдаа аж үйлдвэрийн танхимаас Гран-При шагнал
• Нийслэлийн хэрэглэгчдийн найдвартай түнш
• Хэрэглэгчийг хаанд өргөмжилсөн хамт олон
• Монголын төмөр замын ОУ-ын тээвэр зуучлалын төвийн шилдэг харилцагч
• Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын жилийн Хүндэт өргөмжлөл
• MNTV-н шилдэг харилцагч өргөмжлөл
• "Улаанбаатар–Түншлэл-2007" шилдэг технологитой бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллага
• Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТ-аас зохион байгуулдаг "Entrepreneur" шалгаруултын "Нийгмийн Хариуцлагыг Онцлох Компани"-иар 2007, 2011 онд шалгарлаа

Нийгмийн хариуцлага
"Таван богд групп"ын салбар компани бүр нийгмийн хариуцлагаа ухамсарлаж сайн үйлсийн аян болоод урлаг соёлын арга хэмжээнд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хувь нэмрээ үзүүлсээр байдаг билээ. Үүнээс дурьдвал: "Ариун санааны үйлс" төрийн бус байгууллагатай бөгөөд олон олон сайн үйлсийн арга хэмжээг зохион байгуулдаг.
"Улаанбаатар гурил" ХХК нь жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан бүтээгдэхүүнийхээ дээжээс нийгмийн эмзэг бүлгийнхэнд тусламж үзүүлдэг.
Монгол улсын 3 сая дахь иргэн болсон Монголжингоо охинд Mamy Poko брэндийн хамт олноос 6 сарын живхний хэрэглээ болон "Таван богд" интернэйшнл 500,000төгрөгний бараа авах эрх бэлэглэсэн.
KFC брэндийн хамт олон 12 сарын 14- ны өдөр "Өнөр бүл" асрамжийн газрын 2-6 насны хүүхдүүдэд шинэ жилийн баярын мэнд хүргэж, халуун дулаан, баяр хөөртэй нэгэн өдрийг тэдэнтэй хамт өнгөрүүлсэн. Цаашлаад "Тэврэлтийн өдөр"ийг сар бүр зохион байгуулах юм.
Монголиа ХХК Монголын Жудо Бөхийн холбооны "Алтан түнш байгууллага"- аар ажилладаг ба 2014 оны Хотын аварга шалгаруулах Жудо бөхийн "Жудо Кид 2 Жэки Чан" тэмцээний ялагч залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэнбаярыг Турк улсад зохион байгуулагдах "Самсун Гранпри"-д оролцох нислэгийн тийзээр шагнасан.
Кемпински зочид буудлын хамт олон өөрсдийн санаачилгаар цус хандивлахаар Монголын донорын холбоонд хандан цус хандивлах аянд амжилттай оролцсон. Кемпински зочид буудлын ажиллагсад уг аянд хамрагдсанаас 60 гаруй хүн донор болжээ.

Үүсгэн байгуулагч: "Харланд Сандерс"
KFC нь 2013 оны 5 сард Монголын хэрэглэгчиддээ албан ёсоор үүд хаалгаа нээсэн бөгөөд нээгдсэн бөгөөд өдгөө 8 салбараа амжилттай нээн үйл ажиллагаагаа явуулж байна.
KFC Монгол дахь САЛБАРУУД


KFC Бизнес Плаза салбар:
Төв номын сангийн замын эсрэг талд
KFC Смарт салбар:
3, 4-р хороолол смарт центр
KFC Сөүлийн гудамж:
Сөүлийн гудамж хуучнаар хүүхдийн 100
KFC Тэнгис салбар:
Тэнгис кино театрын урд талд
KFC Намянжү салбар:
Намянжүгийн гудамж
KFC Энхтайвны өргөн чөлөө салбар:
Энхтайвны өргөн чөлөө 25-р эмийн сан
KFC Хархорин салбар:
Энхтайвны өргөн чөлөө Хархорин
KFC Зайсан салбар:
ХААИС-с зүүн урагш 500м
8 салбар
KFC логоны хувьсал
KFC Зохион байгуулалтын бүтэц
KFC сүлжээ рестораны салбарууд
Хамгийн анх салбар компани байгуулах эрхийг их Британи улс 1952 онд авч байсан бөгөөд Азийн зах зээлд 1970 оноос эхлэн орж, Хятад улс 1987 онд нэвтрүүлэн улмаар Зүүн Европ болон Өмнөд Америкт 1990оны эхээр салбар компани байгуулах эрхээ тус тус аван үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
KFC Бүтээгдэхүүн
KFC нь бүс нутгийн байршлаас хамаараад 300орчим цэсний сонголттой байдаг.
Жишээ нь: Азийн орнуудад халуун ногоог, харин Исламын шашинтай орнуудад халал гэх ногоог нэмэлтээр хийж өгдөг байна.
Харин Монголд KFC-ийн нэрийн бүтээгдэхүүн болох оргиналь тахиа, амтат тахиа, зингер бургер зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэж байна.
KFC Техник технологи
Анх LS Hartzog гэх шарагчийг хэрэглэж байсан. Уг шарагч нь тос шүүх шүүлтүүргүй гэр ажиллагаатай байснаар техникийн шаардлага хангаж чадаагүйн улмаас инженер Winston Shelton Collectramatic 519 шарагчийг 1969 онд бүтээсэн. Уг шарагч нь өөрөө тос шүүх системтэй бөгөөд нэг цаг тутамд цэвэрлэгдэж байдаг. Бүгд автомат тохирүүлагатай. 1970 оноос хойш өнөөг хүртэл тухайн төхөөрөмжийг ашигласаар байна.
KFC салбарын эрхийг авахын тулд тавигдах шаардлага
- Тус брендийн талаар тодорхой мэдээлэлтэй
- Удирдан зохион байгуулах дадал туршлагатай
- Үйлчлүүлэгчдэд үйлчлэх YUM -ийн заасан стандартын дагуу ажиллах
-Хамгийн багадаа өөрийн бизнес нь 5сая еврогоор эргэлдэж байх шаардлагатай
- 5 жилийн хугацаанд 10салбар ресторан байгуулах хүчин чадалтай байх
"Таван богд" фүүдс ХХК
Таван Богд Фүүдс ХХК нь 2013 онд YUM! Asia Franchise Pte. Ltd. компанитай хамтран ажиллах гэрээ байгуулснаар дэлхийд алдартай шарсан тахианы сүлжээ KFC рестораныг Монгол Улсад албан ёсоор нээх нээсэн юм.
Кентаки мужийн Льюсвилл хотод байрлах YUM! Brands нь Дэлхийн 120 гаруй улсад 38,000 орчим ресторан ажиллуулдаг томоохон компани бөгөөд Фортунь сэтгүүлээс жил бүр шалгаруулдаг шилдэг 500 компаниас 213-т шалгарсан байна. 2011 онд 12,0 тэрбум ам.долларын ашигтай ажилласан тус компани нь Дэлхийд тэргүүлэгч KFC, Pizza Hut, Taco Bell зэрэг тахиа, пицца болон Мексик хоолоор үйлчилдэг ресторануудыг эзэмшдэг.
YUM! Brands
2014 онд Corporate Responsibility сэтгүүлээс гаргасан судалгаанд ТОП 100 компаний нэгээр нэрлэгдсэн ба хойд америкийн AON Hewitt топ компаниудын нэг юм. 1997 онд PepsiCo тус компанийн бүрэлдэхүүн хэсэг болсон бөгөөд Yum! Бренд нь олон улсын жижиглэнгийн худалдааны хөгжилд тэргүүлэгч компани юм. 2014 онд АНУ-аас гадна өдөрт дунджаар таван шинэ ресторан нээлтээ хийж байдаг. Мөн 2014 онд АНУ-д гаднаас 70 гаруй хувийн ашиг олсоны 20 орчим хувийг эзэлж байгаа нь дэлхийн хэмжээний компани болохыг баталж байна .
YUM! Brands Баримтлах стратеги
Хүнсний:Зөвхөн үйлчлүүлэгчид маань мэдэрч чадах өндөр чанартай, амттай хоолоор үйлчлэнэ. Бид таны итгэлийг олохын тулд хүнсний салбарын өндөр хэм хэмжээг баримталж аюулгүй байдлыг эрхэмлэх болно.
Хүмүүс: Бид ажилтнууддаа бүгдэнд нь итгэдэг бөгөөд тэндний оруулсан хувь нэмрийг шударгаар үнэлдэг. Ажил олгогчийн хувьд бид сургалт явуулж сонголтоо хийдэг ба хамгийн шилдэг ажилчидыг ажиллуулах нь сайн сайхан амьдрах боломжийг олгодог.
Олон нийт: Бид сайхан сэтгэлтэй байж дэлхий даяар хамтдаа Дэлхийн Hunger Тусламжаар дамжуулан янз бүрийн арга замаар олон нийтэд туслах.
Байгаль орчин: Бид байгаль орчинд илүү анхаарал тавьж, ирээдүй хойч үеийнхэнд сайн сайхныг үлдээхийн тулд ногоон хариуцлагатай компани байх зорилготой юм.
KFC Монгол дахь салбарын зорилго:
1. Монголын хоол үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч болох
2. Монголд 5 жилийн хугцаанд 10 салбараа нээх
3. YUM-ийн нэг охин компани болох Taco Bell-ийг Монголд нэвтрүүлэх
4. Орон нутагт салбараа нээх (Дархан, Эрдэнэт)
5. Үнийн уян хатан бодлого баритлах

2013 оны жилийн эцсийн тайлан
Байгууллага нь гадаад орчноос хамаарч байдаг нээлттэй систем юм.
Байгууллага гадаад болон дотоод орчны судалгаа шинжилгээ хийж, өөрсдийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох, цаашлаад түүнд тохирсон хариу үйлдэл хийхийн тулд SWOT шинжилгээ болон Портерийн 5хүчний загварыг ашигладаг.
SWOT Шинжилгээ: Байгууллагын давуу болон сул тал мөн тулгарч болохуйц аюул занал, гадаад эерэг нөлөөллийг тодорхойлон үнэлэхэд чиглэгдсэн нөхцөл байдлын суурь шинжилгээ юм.
KFC Монгол дахь салбарт хийсэн SWOT шинжилгээ:
Портерын өрсөлдөөний загвар

Салбар бүр өөрийн техникийн болоод эдийн засгийн онцлог шинжүүд, өрсөлдөгч хүчнүүдээр тодорхойлогддог. Салбарын бүтцийг тодорхойлон, өрсөлдөгчдийн ашгийн тувшинг тогтоодог 5 хүч байдаг бөгөөд энэ нь Портерийн өрсөлдөөний загвар юм. Портерийн өрсөлдөөний шинжилгээ нь олон төрлийн стратегийн шийдвэр гаргах үндэслэл болдог.
KFC Монгол дахь салбар компаний баримтлах стратеги
• Нийт зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх
• Зах зээлд эзлэх хувиа хамгаалах
• Нийт зах зээлийн хэмжээ өөрчлөгдөхгүй бол зах зээлд эзлэх хувиа өсгөх

KFC Нөхцөл байдлын үнэлгээ шинжилгээ:
Боломжит өрсөлдөгчид
Их
KFC нь дэлхийд танигдсан Брэнд учраас энэ байр сууриа бэхжүүлэхийн тулд Brand Loyalty-г хийх хэрэгтэй. Үүний тулд:
- Байнгын зар сурталчилгаа /брэндийг хоногшуулах/
- Шуурхай үйлчилгээ
- Үнийн өргөн сонголтыг хэрэглэгчдэд танилцуулах
Салбарт одоо өрсөлдөж буй компаниуд
Салбарын өрсөлдөөний бүтэц нь Consolidated. Монголд KFC-тэй ижил чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд нь:
- Berlinburger
- BBQ chicken
- MR Chicken байна
- Burger king.
Зах зээл- Яг одоогийн байдлаар бэлэн бүтээгдэхүүн хэрэглэх хэрэглэгчдийн эрэлт их байгаа учраас тухайн зах зээлд эзлэх хувиа хадгалж, орлогоо нэмэгдүүлэх арга хэмжээ авна.

Худалдан авагчийн хүч
KFC-г зорин үйлчлүүлэх хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Иймд худалдан авагчдын хүч сул байна. Энэ тохиолдолд үйлчлүүлэгчдээ улам татахын тулд:
- Үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх
- Нэмэлт бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох
Нийлүүлэгчийн хүч
YUM! Brands - р зөвшөөрөгдсөн стандарт хангасан, цөөн тооны нийлүүлэгчтэй харилцаатай байдаг учир нийлүүлэгчийн хүч өндөр байна.
Иймд "Таван Богд"фүүдс нь гадаад харилцаагаа сайжруулах тал дээр анхаарах
Орлох бүтээгдэхүүн
Түргэн хоолны үйлдвэрлэл үйлчилгээний салбарт KFC- г орлох жор, амт чанар хаана ч байхгүй хэдий ч хэрэглэгчдийн худалдан авах чадвар, байршил, хүсэл сонирхлоос шалтгаалаад бусад төрлийн түргэн хоолыг сонгох аюултай.

Бие даалт 6

П.Ганзориг В140590276
Х.Алтан-Очир В140590311
Д.Сумъяадорж В140590087
Full transcript