Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of Copy of Монгол улсын газрын тосны олборлолт

No description
by

Минжээ Минж

on 22 February 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of Copy of Монгол улсын газрын тосны олборлолт

Монгол улсын газрын тосны олборлолт Photo based on: 'horizon' by pierreyves @ flickr ОРШИЛ Газрын тосны салбарт төрөөс баримтлах бодлого Агуулга Оршил
Газрын тосны олборлолтын судалгаа шинжилгээ
Газрын тосны салбарт төрөөс баримтлах бодлого
Зах зээл дээр үнэ өсөхөд худалдаж авдаг ганц "Бизнес эрхлэгч бол ЗГ"
Монгол улсад газрын тосны нөөц
Гадаад харилцааны нийт бараа эргэлт,худалдааны нөхцөл
Нефтийн хараат байдлаас гарах боломж
Дүгнэлт Манай улс нь1950-1964 оны хооронд газрын тос олборлогч байсан.Бид энэ сэдвийн хүрээнд газрын тосны нийт нөөцийн хэмжээ,хөрөнгө оруулалт,төрөөс явуулж буй бодлого гэх мэт зүйлүүдийг судлан үзэх болно. 1. Газрын тосны үндэсний үйлдвэрлэлийн бааз суурийг бий болгож, салбарыг хөгжүүлэх,
2. Газрын тосны геологийн судалгаа, хайгуулын ажлыг эрчимжүүлэн ордыг ашиглалтанд шилжүүлэх, олборлолтыг нэмэгдүүлэх,
3. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах,
4. Газрын тосны бүтээгдэхүүнээр дотоодын зах зээлийг тогтвортой хангах, цаашид экспортлох,
5. Газрын тосны салбарын хууль, эрх зүйн орчинг сайжруулах, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжих,
6. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, бүс нутгийг хөгжүүлэх,
7. Газрын тосны салбарын иж бүрэн мэдээллийн сан бүрдүүлэх,
8. Газрын тосны салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх. Газрын тос буюу нефть, хийн судалгаа эрэл, хайгуулын гэсэн 2 үндсэн үе шаттайгаар явагддаг. Эдгээрийн дотроос эрлийн шатанд геофизикийн судалгааны ажил онцгой үүрэгтэй. Тиймээс ч 1993 оноос хойш газрын тосны геофизикийн судалгааны ажил эрс нэмэгдэж 2011 оны байдлаар сейсмийн 3 хэмжээст судалгаа 6000 шахам кв.км талбайд, 2 хэмжээст судалгаа 27000 тууш км. шугамаар хийгдээд байгаагаас гадна эрлийн ажил хийгдсэн бараг бүх талбайд хүндийн хүчний болон соронзон хайгуулын ажлууд хийгдээд байна. Хүндийн хүч, соронзонгийн судалгаагаар Монгол орны мезо-кайнозойн хотгоруудын ерөнхий зураглал хийгдэж хурдас хуримтлалын зузаалгийг багцаалан гаргаж байгаа бол сейсмийн судалгаагаар тэдгээрийн дотоод бүтцийг тодорхойлж улмаар өрөмдлөгийн ажлыг төвлөрүүлэх талбайг тодорхойлж байна. Судлагдсан байдал Зах зээл дээрээ үнэ өсөхөд худалдан авдаг ганц "бизнес эрхлэгч" бол ЗГ 2008 онд дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсч дотоодын зах зээлийг шатахуунаар хангахад бэрхшээл учирч байна гэсэн шалтгаанаар Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 30 тэрбум төгрөг гаргаж 26.4 мянган тонн бензин, шатахуун нөөцлөх саналыг Засгийн газраас боловсруулж УИХ-д оруулж зөвшөөрүүлсний дагуу Газрыг тосны газраас нефть импортлогч компаниудад хандаж хэрэгжүүлсэн юм.
Гэтэл ганцхан сарын дараа зах зээл дээр үнэ бууж яваандаа огцом унахад Засгийн газар асар алдагдалтай “наймаа” хийсэн нь тодорхой болжээ. Ямар ч бизнес эрхлэгч үнэ өндөр байхад худалдан авахгүй нь тодорхой билээ. Гагцхүү Засгийн газар тэгжээ. МУ-ын газрын тосны нөөц Тосон-Уулын ордын газрын тосны нөөцийн тооцоо, орд ашиглах эдийн засгийн үнэлгээний тайланг ЭБЭХЯ-ны Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн гаргасан дүгнэлтийг үндэслэн ЭБЭХ-ний сайдын 2010 оны 41
тоот тушаалаар тус ордын 14 блокт бодсон газрын тосны баталгаат нөөцийг 119.02 сая тонн, үүнээс газрын тосны ашиглалтын баталгаат нөөцийг 13.67 сая тонн; тосонд ууссан хийн баталгаат нөөцийг 2 тэрбум 589.0 сая м3, үүнээс тосонд ууссан хийн ашиглалтын баталгаат нөөцийг 296 сая м3–ээр тус тус Монгол Улсын эрдэс баялгийн нөөцийн нэгдсэн санд бүртгэж авсан. Мөн Тосон уулын ордын бусад 29 блокын хэмжээнд бодсон газрын тосны магадтай нөөцийг 74.54 сая тонн, тосонд ууссан хийн магадтай нөөцийг 4 тэрбум 692.0 сая м3, 8 блокын хэмжээнд тооцоолсон газрын тосны боломжит нөөцийг 52.78 сая тонн, тосонд ууссан хийн боломжит нөөцийг 2 тэрбум 987.0 сая м3-ээр тус тус Монгол Улсын эрдэс баялгийн нөөцийн нэгдсэн бүртгэлээ. Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 2,341.7
сая ам.доллар байлаа.
2012 оны 3 дугаар сарын байдлаар гадаад худалдааны
нийт бараа эргэлт 2,341.7 сая ам.долларт хүрч,
өнгөрсөн оны мөн үеэс 28.0%-иар өсчээ. Нийт бараа
эргэлтийн 47.1% буюу 1,101.7 сая ам.долларын
худалдааг Хятад улстай, 20.1% буюу 470.3 сая
ам.долларын худалдааг ОХУ-тай тус тус хийсэн байна. Гадаад худалдааны нийт бараа эргэлт,худалдааны нөхцөл Нефтийн хараат байдлаас гарах боломж бидэнд бий Нэгдүгээр сард Монгол оронд өрнөсөн нефть бүтээгдэхүүний хямралын дараа нийлүүлэлтийн энэхүү бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар нийгэмд өргөн хэлэлцүүлэг өрнөөд байна.
Тухайлбал, www.news.mn болон zaluu.com сайтаар дамжуулан олон нийтээс авсан санал асуулгад оролцогсдын 84 хувь нь “Нефтийн хямралаас гарах гарц нь боловсруулах үйлдвэртэй болох” гэж хариулсан бол оролцогсдын 5 хувь нь “Төрийн зохицуулалт хэрэгтэй” гэжээ. Монгол улс газрын тосны 200 тэрбум тонн нөөцтэй. Газрын тос боловсруулах үйлдвэр байхгүйн улмаас импортоор 100 хувь хэрэгцээгээ хангасаар ирсэн нь эдийн засгийн хувьд ихээхэн дарамт учруулдаг. “Шатахууны үнэ өссөнтэй холбогдуулан...” гэсэн тайлбарт монголчууд хэдийнэ дасал болжээ. Монгол улс газрын тосны бүтээгдэхүүний 98 хувийг ОХУ-аас, үлдсэн хоёр хувийг Хятад болон бусад орноос нийлүүлдэг. Газрын тосны дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч энэ орон өдөрт 10.26 сая баррель нефть олборлож байна. Тус улс нь үйлдвэрлэсэн шатахууныхаа хагасыг дотооддоо хэрэглэдэг. 2011 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс нефть болон нефтийн бүтээгдэхүүний “60-90-66” шинэ журмыг мөрдөх болсон. Энэхүү журмаар нефтийн бүтээгдэхүүн, бензины экспортын үнэ нь түүхий нефтийнхээс илүү үнэтэй болж байгаа юм.
Монгол руу орж ирэх газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ огцом өссөн нь үүнтэй холбоотой. Мөн 2011 онд Оросын дотоодын зах зээл дэх шатахууны хомсдол, хязгаарлалт, үнийн өсөлт ч манайд ихээхэн мэдрэгдсэн. Хойд хөршөөс шатахуун нийлүүлэх боломжтой ч тус улсын эдийн засаг, түүний дотор шатахууны зах зээлийн хэлбэлзэл, зарим тохиолдолд улс төрийн өөрчлөлт шинэчлэл манай улсад нийлүүлэх шатахууны үнэд шууд нөлөөлдөг нь томоохон бэрхшээл. Манай улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн хэд хэдэн төсөл яригдаж, судалгааны шатандаа явж байна. Импортын болон дотоодын нефть боловсруулах чиглэлээр одоо гурван төсөл бэлтгэгдсэн бөгөөд хамгийн том нь Дарханд Японы санхүүжилтээр босох үйлдвэр юм. Энэ үйлдвэр нь нэг сая гаруй тоннын хүчин чадалтай. Дотоодын газрын тосны үйлдвэрийн төслүүд Зүүнбаян, Дорнодын чиглэлд боловсруулагдсан. Гэхдээ манай улсын газрын тосны нөөцийн хэмжээ бага тул дотоодын нөөц бололцоонд тулгуурлан шатахуун үйлдвэрлэх тохиолдолд манайд элбэг байгаа нүүрсийг хийжүүлэх, шингэрүүлэх боломжийг ашиглаж нүүрс боловсруулах замаар шатахуун үйлдвэрлэх ихээхэн боломж бий . Түүнчлэн MCS групп нь “Энержи Ресурс” компанийн Ухаа худаг уурхайд түшиглэн нүүрс хийжүүлэн дизель түлш гаргах үйлдвэр байгуулах судалгааны ажил хийж байна. Монголын Олон улсын корпорац (ICM) нь мөн нүүрснээс шингэн түлш үйлдвэр¬лэх төслийг хэрэгжүүлэхээр ХБНГУ-ын "Тюссен" группийн "Уде" компанитай хоёр жил хамтран ажиллаж байгаа юм. Нийт 1.5 сая ам.дол¬лараар жилд нэг сая тонн бензин болон дизелийн түлш үйлдвэрлэх төслийн ТЭЗҮ-ийг хоёр жилийн өмнө бэлэн болгожээ.

Дотооддоо эдгээр үйлдвэрүүдийг байгуулснаар ОХУ-аас авч буй шатахууны үнээс 10-15 хувь хямд байж, газрын тосны бүтээгдэхүүн худалдаж авахад зарцуулах жил бүрийн нэг тэрбум ам.долларыг хэмнэх, хэдэн мянган ажлын байрыг бий болгох гээд олон давуу талтай. Нүүрсний нөөцөөр дэлхийд дээгүүрт орох манай улс нефтийн хараат байдлаас гарах боломж 100 хувь байна. Нефть бүтээгдэхүүний өндөр үнийг өдгөө ямар ч хатуу зохицуулалтаар хянах боломжгүй байгаа ийм нөхцөлд боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих замаар хараат байдлаас гарах гарц бий юм. Гагцхүү төрийн бодлого тодорхойлогчид энэ боломжийг бодитой харж, зөв бодлогоор дэмжих аваас Монгол улс дотооддоо хэрэгцээт шатахуунаа өөрсдөө үйлдвэрлэх цаг ойрхон. Дүгнэлт Монгол орны нутаг дэвсгэрийн гүний тогтоц нэн ялангуяа газрын тос, нүүрс, ус, уран зэрэг стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялаг, ашигт малтмалаар баялаг орон билээ.Энэ их сайхан баялгаа ашиглаж хайрлаж хамгаалж явбал бид гадны зах зээл дээрээс бус өөрсдөө үйлдвэрлэж худалдаалдаг болно.Үүгээр ч зогсохгүй хэрвээ бид баялгаа бүтээж чадвал гадаад улс орнуудаас хараат бус, эдийн засгийн хямралд өртөхгүй үйлдвэрлэгч орон болж чадна гэж бид найдаж байна.Та бүгд бид хамтдаа баялгаа бүтээцгээе. THANK YOU FOR YOUR
ATTENTION
Full transcript