Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙГ ЭРҮҮГИЙН ТАГНУУЛААР УРЬДЧИЛАН С

No description
by

Barsaa Bars

on 31 October 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙГ ЭРҮҮГИЙН ТАГНУУЛААР УРЬДЧИЛАН С

ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙГ ЭРҮҮГИЙН ТАГНУУЛААР УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ИЛРҮҮЛЭХ АЖИЛЛАГАА

Эрдэм шинжилгээний ажлын удирдагч:
доктор (Sc.), профессор Ж.Болдбаатар
доктор (Ph.), дэд профессор Т.Оюунчимэг

докторын диссертацын танилцуулга
Дүгнэлт
Онол, практикийн ач холбогдол:
Санал 1
Хүн худалдаалах гэмт хэрэг нь:
- Нарийн зохион байгуулалттай,
- Улсын хил дамнан үйлдэгддэг,
- Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч хууль сахиулах байгууллад төдийлөн ханддаггүй зэргээс шалтгаалан ердийн арга буюу ЭБШ ажиллагаагаар илрүүлэхэд хүндрэлтэй, боломж хомс болох нь ажиглагдсан.
-
Иймд хүн худалдаалах гэмт хэргийг эрүүгийн тагнуулаар урьдчилан сэргийлэх, илрүүлэх асуудлыг судлах болсон

Нэг. Монгол Улсын Гүйцэтгэх ажлын тухай хуульд:

а/ Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 2 дугаар зүйлд:
“Үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор төрийн эрх бүхий байгууллагаас ердийн ба тусгай нууц арга, хэрэгсэл ашиглаж явуулж байгаа мэдээ мэдээлэл, баримт сэлт, нотолгоо эрж олох, цуглуулах, шалгах үйл ажиллагааг гүйцэтгэх ажил гэнэ.”
гэсэн нь:
- Эрүүгийн тагнуулын тулгын гурван чулуу тулгуур ойлголтын нэг эрүүгийн тагнуулын хүчийг орхигдуулсан,

Иймээс Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 2 дугаар зүйлийг “
Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор төрийн эрх бүхий байгууллагаас ердийн ба тусгай хүч, арга, хэрэгсэл ашиглаж, гэмт хэргийн нөхцөл байдлын талаарх баримт, мэдээллийг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу цуглуулах, бэхжүүлэх, шалгах ажиллагааг эрүүгийн тагнуул гэнэ
” гэж өөрчлөн найруулах,

Хоёр. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд:
Хүн худалдаалах гэмт хэрэгтэй эрүүгийн тагнуулаар тэмцэхэд шууд хамааралтай материаллаг болон процессын эрх зүйн зарим хэм хэмжээг дараах байдлаар өөрчлөх саналтай байна.

Гурав. Монгол Улсын Эрүүгийн хуульд:
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 113.2.10-т заасан “улсын хил давуулан” гэснийг хасч, 113.3 дахь хэсэгт “улсын хил давуулан” гэж нэмэх
Based on Jim Harvey's speech structures
Судалгааны сэдвийн үндэслэл, тулгамдсан асуудал
Хүн хүнээ худалдаалж болох уу?

Монголчууд хүнийг
“Түмэн бодисын охь, мянган амьтны манлай” гэж үнэлж, цэгнэдэг

Судалгааны зорилго:

Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг онол, арга зүй болон практикийн түвшинд судлан, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, эрүүгийн тагнуулын хүч, арга, хэрэгслээр урьдчилан сэргийлэх, илрүүлэх арга зүйг боловсруулахад оршино.

Судалгааны зорилт:
- Монгол Улс дахь хүн худалдаалах гэмт хэргийн эрүүгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, чиг хандлагыг тодорхойлох;
- Хүн худалдаалах гэмт хэргийн эрүүгийн тагнуулын тодорхойлолтыг боловсруулж, агуулгыг тодорхойлох;


Судалгааны зорилт:
- Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх талаарх үндэсний хууль тогтоомжийг судалж, дүн шинжилгээ хийх;
- Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтын уламжлал, шинэчлэлийг судлан, энэ талаар гарсан олон улсын эрх зүйн баримт бичигтэй харьцуулах замаар тэдгээрийн уялдаа холбоо, нийцлийг тодруулах;

Судалгааны зорилт:
- Хүн худалдаалах гэмт хэргийг эрүүгийн тагнуулаар урьдчилан сэргийлэх, илрүүлэх арга зүйн талаар тодорхой зөвлөмж боловсруулах;
- Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх талаарх эрх зүйн зохицуулалт, мөрдөх болон эрүүгийн тагнуулын албадын хамтын ажиллагааг боловсронгуй болгоход чиглэсэн тодорхой санал дэвшүүлэх

Шүүхийн болон хууль зүйн салбарын шинэчлэл явагдаж буй өнөө үед хүн худалдаалах гэмт хэргийг онол, арга зүй, практик судалгааны эх сурвалжид үндэслэн анх удаа эрүүгийн эрх зүй, криминологи, криминалистик, тагнах үйл ажиллагааны онолын үүднээс цогц байдлаар судалсан үр дүн уг бүтээлийн онолын ач холбогдлыг тодорхойлно.

Хүн худалдаалах гэмт хэргийг эрүүгийн тагнуулаар урьдчилан сэргийлэх, илрүүлэхэд мөрдөх болон эрүүгийн тагнуулын албадын хамтын ажиллагааны эрх зүйн төдийгүй, арга зүйн үндсийг боловсронгуй болгох талаар тодорхой санал дэвшүүлсэн нь практик ач холбогдлыг илэрхийлнэ.

Хамгаалалтад оруулах асуудал
Монгол Улс дахь хүн худалдаалах гэмт хэргийн эрүүгийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээний үр дүн.
Монгол Улсын хууль тогтоомжийн уламжлалыг нэхэн судлахад сүүлийн үед “ШИНЭ ТӨРӨЛ”-ийн гэж тодотгох болсон хүн худалдаалах гэмт хэрэг нь гэмт хэргийн хувьд шинэ биш, харин нийгмийн хөгжлийн явцтай уялдуулан, гэмт хэрэгтэй тэмцэх арга зүйг шинээр боловсруулах бодит шаардлага.

“Хүн худалдаалах гэмт хэргийг урьдчилан сэргийлэх, илрүүлэхэд эрүүгийн тагнуулын хүч, арга, хэрэгслийг ашиглан эрүүгийн тагнуулын сүлжээг оновчтой зохион байгуулахад ач холбогдол бүхий цогц мэдээлэл мөн” гэсэн тухайн гэмт хэргийн эрүүгийн тагнуулын тодорхойлолт.

Хүн худалдаалах гэмт хэргийг эрүүгийн тагнуулаар урьдчилан сэргийлэх, илрүүлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар дэвшүүлсэн тодорхой санал.


Диссертацын бүтэц:
УДИРТГАЛ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ЭРҮҮГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ЭРҮҮГИЙН ТАГНУУЛЫН ТОДОРХОЙЛОЛТ
§ 1.1.Монгол улс дахь хүн худалдаалах гэмт хэргийн эрүүгийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ
§ 1.2.Хүн худалдаалах гэмт хэргийн эрүүгийн тагнуулын тодорхойлолт

ХОЁРДУГААР БҮЛЭГ. ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ
§ 2.1.Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх талаарх үндэсний хууль тогтоомжийн уламжлал, шинэчлэл
§ 2.2.Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын эрх зүйн зохицуулалт

ГУРАВДУГААР БҮЛЭГ. ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙГ ЭРҮҮГИЙН ТАГНУУЛААР УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ИЛРҮҮЛЭХ АРГА ЗҮЙ
§ 3.1. Хүн худалдаалах гэмт хэргийг урьдчилан сэргийлэх, илрүүлэх эрүүгийн тагнуулын арга зүйн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
§ 3.2. Хүн худалдаалах гэмт хэргийг урьдчилан сэргийлэх, илрүүлэхэд мөрдөх болон эрүүгийн тагнуулын албадын хамтын ажиллагаа
ДҮГНЭЛТ
САНАЛ
НОМ ЗҮЙ
ХАВСРАЛТ

Дүгнэлт - 1
Социологийн эмпирик судалгааны үр дүнгээс үзэхэд, Монгол Улсад хүн худалдаалах гэмт хэрэгт өртөх эрсдэл бүхий нөхцөл байдал нэгэнт үүсч, хууль бус зар сурталчилгааны улмаас иргэд уг гэмт хэргийн хохирогч болох эрсдэл үлэмж нэмэгдэж байна.

Дүгнэлт - 2
Хүн худалдаалах гэмт хэргийн эрүүгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж үзэхэд, Монгол Улс дахь энэ төрлийн гэмт хэрэг нь тодорхой объектив болон субъектив хүчин зүйлийн улмаас “нуугдмал шинжтэй”, эмэгтэйчүүдийн биеийг хүчээр үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөгт ашиглах хэлбэрээр ихэвчлэн үйлдэгдэж байсан бол мөлжлөгийн бусад хэлбэрээр /эд, эрхтний донор болгох, албадан хөдөлмөрлүүлэх, боолчлох г.м/ үйлдэгдэх чиг хандлагатай болжээ.

Дүгнэлт - 3
Хүн худалдаалах гэмт хэргийн нотлох баримт цуглуулах ажиллагааны алдаа дутагдлаас шалтгаалан энэ төрлийн гэмт хэргийг мөрдөх, хянан шийдвэрлэх явцад төсөөтэй гэмт хэргээс ялган зүйлчилж чадахгүй, хөнгөн ялтай зүйлээр шийдвэрлэж, гэмт этгээдэд ял завшуулж буй байдал ажиглагдав.

Дүгнэлт - 4
Гэмт хэргийн эрүүгийн тагнуулын тодорхойлолт нь эрүүгийн тагнуулын тодорхой шийдвэр гаргах, түүний тусгай хэлбэрийг (эрүүгийн тагнуулын урьдчилан сэргийлэлт, эрүүгийн тагнуулын илрүүлэлт) оновчтой сонгох, эрүүгийн тагнуулын хүч, арга, хэрэгслийг зөв зохистой ашиглах, эрүүгийн тагнуулын сүлжээг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах арга зүйн үндэслэл болох ач холбогдолтой гэж үзэж тодорхойлолтыг боловсруулав.

Чингис хааны Их засаг хуульд “Эзэнт гүрний хэмжээнд хэн ч гэсэн монгол хүнийг боол, зарцаа болгож үл болно” хэмээн хүн худалдаалахыг цаазлан хориглосон.

1795 оны “Зарлигаар тогтоосон гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг”-т анх удаа Монгол улсад “хүн худалдах” гэсэн нэр томъёог тусгаж, монгол хүний эрх, эрх чөлөө, халдашгүй байдалд онцгойлон анхаарч, эрүүгийн эрх зүйн хамгаалалтад авч байсан болох нь бидний судалгаагаар тогтоогдож байна.


Дүгнэлт - 5
Сүүлийн жилүүдэд “ШИНЭ ТӨРӨЛ”-ийн гэж тодотгох болсон хүн худалдаалах гэмт хэрэг нь огт шинэ төрлийнх биш, урт удаан жилийн түүхтэй, нийгэм-эдийн засгийн байгуулал, хөгжлийн тодорхой үе шат, зүй тогтлоо даган үйлдлийн арга, хэлбэр, мөн чанарын хувьд хувьсан өөрчлөгдөж ирсэн түүхэн үйл явц, үр дүн бүхий нийгмийн үзэгдэл болох нь тогтоогдов.

Дүгнэлт
6. Монгол Улсын хууль тогтоомжид дүн шинжилгээ хийж үзэхэд, хүн худалдаалах гэмт хэргийг эрүүгийн тагнуулаар урьдчилан сэргийлэх, илрүүлэх ажиллагааг зохицуулсан эрх зүйн орчин тодорхой хэмжээгээр бүрдсэн гэж үзэх үндэслэлтэй. Гэхдээ эрх зүйн зохицуулалтыг цаашид боловсронгуй болгох чиглэлээр тулгамдсан олон асуудал байна.
7. Монгол Улс НҮБ-аас хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр баталсан цөөнгүй олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орж, соёрхон баталсан бөгөөд тэдгээрийн хэм хэмжээ, үзэл баримтлал, зарчмыг үндэслэн хууль тогтоомжид тусган хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Дүгнэлт
8. Хүн худалдаалах гэмт хэрэг нууц далд, халхавчтай аргаар, нарийн зохион байгуулалттай, олон улсын хил дамнан үйлдэгддэг онцлогтой тул гагцхүү эрүүгийн тагнуулын хүч, арга, хэрэгслийг ашигласнаар түүнийг урьдчилан сэргийлэх, илрүүлэх ажиллагаанд тоо, чанарын ахиц гарна гэж үзлээ.


Дүгнэлт
12. Эрүүгийн тагнуулын ажилтнуудын дунд явуулсан анкетын асуулгаар тэд хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд биечилсэн сурвалжлага, тагнан ярилцлага, нууц тодорхойлолт, нууц ажиглалт, утсан харилцааны хяналтын аргыг ихэвчлэн хэрэглэдэг гэснээс үзвэл мэдээллээр төөрөгдүүлэх, полиграф ашиглах, профайлинг хийх, туршилт, нэвтрэлт зэрэг бусад аргыг дангаар нь болон хослуулан хэрэглэх мэргэжлийн ур чадвар дутмаг байгааг харуулав.
13. Хүн худалдаалах гэмт хэргийг урьдчилан сэргийлэх, илрүүлэх ажилллагааны арга зүй, стандартыг боловсруулах зайлшгүй шаардлага байна.

Хүн худалдаалах гэмт хэргийн чиг хандлага:
- Хүнийг эд, эрхтний хууль бус донор болгон худалдаалах
- Биеэ үнэлэгчдийг худалдаалах,
- Хүн худалдаалах гэмт хэрэг нь хуурамч гэрлэлт, үрчлэлтээр халхавчлан үйлдэгдэх,
- Гэмт этгээдүүд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг элсүүлэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл /ялангуяа, нийтийн сүлжээ буюу social media/ ашиглаж, богино хугацаанд олон хүнийг элсүүлэх,

Чиг хандлага:
- Монгол улсад хүн худалдаалах гэмт хэрэг хүнийг албадан хөдөлмөрлүүлэх, боолчлох, боолчлолтой төсөөтэй нөхцөлд байлгах зэрэг мөлжлөгийн хэлбэрээр үйлдэгдэх,

- Манай улсад сүүлийн жилүүдэд үйлдэгдэж буй хүн худалдаалах гэмт хэргээс үзэхэд холбогдогчдын тоо эрс өсч, тодорхой бөөгнөрөл бүлгүүд бий болж, энэ гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцсон бүлэг, гадаадын иргэдтэй хамтран үйлдэх,

Чиг хандлага:
- Монгол улс дахь хүн худалдаалах гэмт хэрэгт гадаадын иргэд өртөх,

- Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид нь эргээд хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэгчид болох зэрэг хандлага ажиглагдаж байна.

Баримт
Шүүхийн мэдээнээс үзэхэд, цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан хүн худалдаалах гэмт хэргийн цөөн хувийг шүүхээр таслан шийдвэрлэж, шүүхээс зарим эрүүгийн хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлээр ял оногдуулах байдал түгээмэл байна. Тухайлбал, 2008 онд цагдаагийн байгууллагад бүртгэгдэн, Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан 11 хэргээс зөвхөн 2 хэрэгт 2 хүн ял шийтгүүлж, харин Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлд заасан 19 хэрэгт 38 хүн шийтгүүлжээ.
Хүн худалдаалах гэмт хэргийн эрүүгийн тагнуулын тодорхойлолт:
“Хүн худалдаалах гэмт хэргийг урьдчилан сэргийлэх, илрүүлэхэд эрүүгийн тагнуулын хүч, арга, хэрэгслийг ашиглан эрүүгийн тагнуулын сүлжээг оновчтой зохион байгуулахад ач холбогдол бүхий цогц мэдээлэл”


“Монгол улс дахь хүн худалдаалах гэмт хэргийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх” зорилгоор: “Зар мэдээ” сонинд:
1. “Япон, Солонгост өндөр цалинтай ширээний үйлчлэгчийн ажилд зуучилна”
2. “Нэгдүгээр бүлгийн цустай хүний элэг өндөр үнээр маш яаралтай худалдаж авна” гэсэн агуулга бүхий 2 зар өгч судалгаа хийсэн

Япон, БНСУ-д ширээний үйлчлэгчийн ажилд зуучилна гэсэн зарын дагуу холбогдсон хүмүүсээс дараах зүйлийг тодруулан асуусан
.
- Нас, хүйс, биеийн өндөр, жин, царайлаг эсэх,
- Ам бүл, гэр бүлийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг эсэх
- Урьд нь ширээний үйлчлэгчээр ажиллаж байсан ажлын туршлагатай эсэх

Судалгаанд оролцогчдод:
Үйлчлүүлэгч хүссэн тохиолдолд бэлгийн харьцаанд орохыг анхааруулсан бөгөөд дийлэнх нь (94.7%) хүлээн зөвшөөрсөн.
Дүгнэлт
14. Монгол Улсад гэмт хэрэг, эрх зүйн зөрчилтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг төр иргэнийхээ өмнө Үндсэн хуулиар хүлээсэн бөгөөд энэ үүргээ биелүүлэх мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх явдал нь шүүхийн болон хууль сахиулах салбарын шинэчлэлийн өнөө үед зүй ёсоор тавигдаж байна.
15. Тодорхой төрлийн гэмт хэргийг эрүүгийн тагнуулаар урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлыг тэргүүлэх үзүүлэлтэд тооцдоггүй байдал нь эрүүгийн тагнуулын шуурхай, дайчин байх зарчмыг бүрэн хэрэгжүүлэхэд саад тотгор болж байна.


1. Хүн худалдаалах гэмт хэргийг эрүүгийн тагнуулаар урьдчилан сэргийлэх, илрүүлэх ажиллагааны эрх зүйн асуудлыг шийдвэрлэхийн тулд холбогдох хууль тогтоомжид дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулах саналтай:

б/ Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлд
“Эрүүгийн тагнуулын сонирхол татаж буй объект гэж гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж, завдаж, үйлдсэн гэмт хэргийн талаар эрүүгийн тагнуулын хүч, арга, хэрэгслээр авагдсан баримт сэлт, мэдээлэлд дурдагдсан хувь хүн, эд зүйл, аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн үйлдэл, үйл ажиллагаа”
гэж нэмэх,

в/ Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 9.1.3-т Цагдаагийн байгууллагаас гүйцэтгэх ажил явуулах зорилгыг тодорхойлохдоо гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг болох гэмт хэргээс “урьдчилан сэргийлэх ажиллагаа”-г орхигдуулсан, мөн далд аргаар үйлдэгдсэн, эсхүл тодорхой гэмт хэргийг илрүүлэх хэмээсэн нь утгын хувьд алдаатай заалт болсон байх тул мөн хэсгийг
“Цагдаагийн байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх...”
гэж өөрчлөн найруулах,


г/ Зарим төрлийн, ялангуяа хүн худалдаалах гэмт хэргийн онцлогтой уялдуулан Гүйцэтгэх ажлын тухай хуулийн гүйцэтгэх ажил явуулах үндэслэлийг тогтоосон 11 дүгээр зүйлд:
“Гэрч, хохирогчийг айлган сүрдүүлэх, дарамтлах, мэдүүлгээсээ буцах, өөрчлөхийг албадах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг устгах, хуурамч баримт бүрдүүлэхийг шаардах тохиолдолд тэдний хүсэлтээр болон Эрүүгийн тагнуулын албаны санаачилгаар эрүүгийн тагнуулын арга хэмжээ явуулах”
гэж нэмэх,


Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 13.2-т
“Мөрдөн байцаагчийн даалгавраар хийсэн эрүүгийн тагнуулын хэргийн тодорхой хэсэгтэй тухайн хэрэг дээр мөрдөн байцаалт явуулж буй мөрдөн байцаагчийн хүсэлт, гүйцэтгэх ажилтны санаачилгаар танилцуулах”
гэж нэмэх,

Монгол Улсын ЭБШ хуулийн 79.3-т
”Эрүүгийн хэргийн талаар хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу прокурорын зөвшөөрлөөр явуулсан гүйцэтгэх ажлын арга, хэрэгсэл ашиглаж авсан баримт сэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлж болох ...”
заалт нь практикт огт хэрэгжихгүй байна. Энэ нь шүүгчдээс авсан асуулгаар тогтоогдсон.

Мөн хэсгийг “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрийн эсрэг гэмт хэрэг, үндэстэн дамнасан, зохион байгуулалттай үйлдэгдсэн хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэргүүдийг илрүүлэх зорилгоор шүүгчийн зөвшөөрлөөр явуулсан эрүүгийн тагнуулын үр дүнг нотлох баримтын хэмжээнд үнэлнэ” гэж өөрчлөн найруулах,

Дөрөв. Улсын Дээд Шүүхийн тогтоол:

- Монгол Улсын Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн тайлбар хэсэгт: “Энэ хэргийг үйлдэхдээ...аргын аль нэгийг хэрэглэсэн тохиолдолд хохирогч өөрийг нь мөлжихийг зөвшөөрсөн эсэхийг үл харгалзан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байтал Улсын Дээд Шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаар тогтоолын 4.5-д “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч биеийг нь үнэлүүлэхийг урьдчилан мэдээгүй байдаг бол Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн тухайд биеэ үнэлж байгаа этгээд үүнийг урьдчилан мэдсэн байдгаараа ялгагдана” гэж тайлбарласан нь Монгол Улсын нэгдэн орсон Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцийн нэмэлт болох “Хүн, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдийг худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх тухай протокол”-ын 3 дугаар зүйлийн “б”-д заасан “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч нь өөрийг нь мөлжих /мөлжих гэдэгт: хүчээр биеийг нь үнэлүүлэх, бэлгийн харилцаанд оруулан мөлжих бусад хэлбэрүүд, албадан ажиллуулах, боолчлох, түүнтэй төсөөтэй нөхцөлд эрх чөлөөгүй байлгах, эрхтнийг нь авах зэргийг ойлгоно/ гэж байгааг өөрөө зөвшөөрснийг хэрэгсэхгүй” гэсэн Олон улсын эрх зүйн хэм хэмжээ, Монгол Улсын Эрүүгийн хуультай зөрчилдөж байна. Иймд тайлбарын 4.5 дахь хэсгийг хүчингүй болгох,

Мөн тайлбарын 4.3-т “Хүн худалдаалах гэмт хэрэгт хохирогчийн биеийг нь үнэлүүлсэн болон бусад хэлбэрээр бэлгийн хүчирхийлэлд оруулсны орлого бүхэлдээ гэмт этгээдийн ашиг болдог бол Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хувьд ашиг, орлогын тодорхой хэсэг нь гэмт этгээдийн мэдэлд шилжинэ” гэсэн нь хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял завшуулах боломж олгож байна. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргүүдээс үзэхэд гэмт этгээд хохирогчийг хүчээр биеийг нь үнэлүүлээд түүнд зөвхөн амь зогоох төдий бага хэмжээний мөнгө өгч байсан байдаг. Энэ тохиолдолд гэмт этгээд орлогын тодорхой хувийг хохирогчид өгсөн гэдгээр Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлээр зүйлчилж байна. Эрүүгийн хуульд зааснаар хүн худалдаалах гэмт хэрэг нь мөлжих зорилгоор үйлдэгддэг тул гэмт этгээд заавал хохирогчийн биеийг үнэлүүлснээс олсон орлогыг бүхэлд авсан тохиолдолд мөлжсөн гэж ойлгох нь учир дутагдалтай. Гэмт этгээд орлогын 50 ба түүнээс доош хувийг авсан ч ашиг олж байгаа шинжтэй байх тул орлогын тодорхой хувийг өгсөн, хохирогч авсан явдлаар дээрх хэргүүдийг ялгах бололцоогүй юм.

Иймд тогтоолын 4.3 дахь хэсгийг “Хүн худалдаалах гэмт хэргийн хувьд гэмт этгээд мөлжих зорилгоор хүн худалдах, биеийг нь үнэлүүлэхдээ төлбөрийн тооцоог шууд өөртөө төвлөрүүлж, тодорхой хугацааны дараа хохирогчид орлогын зохих хувийг өгөх, эсхүл өгөхгүй байх шинжтэй байдаг бол 124 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хувьд биеэ үнэлж байгаа этгээдэд төлбөрийн тооцоо шууд төвлөрч олсон орлогоосоо өөрөө сайн дурын үндсэн дээр болон амалсан ёсоор татан оруулсан болон зохион байгуулагчид тодорхой хувийг өгч байдгаар ялгагдана” гэж өөрчлөн тайлбарлах саналтай байна.

Санал
2. Халхавчийн байгууллага байгуулан энэ төрлийн гэмт хэргийг урьдчилан сэргийлэх, илрүүлэх зорилгоор ажиллуулах. Тухайлбал, гадаадын иргэдтэй гэр бүл болоход зуучлах, гадаадад ажиллах хүч зуучлах, гадаадад өвчтөн эмчилгээ, оношлогоонд зуучлах төв г.м
3. Монгол Улсын иргэд ихээр зорчдог болон оршин суудаг АНУ, Канад, Их Британи, ХБНГУ, Япон, Энэтхэг, Малайз, Тайланд зэрэг улстай эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээг шинээр байгуулж, хамтын ажиллагааг идэвхжүүлэх.

4. Мөрдөгчийн сургууль байгуулж, тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэж эхлэх.
5. Хүн худалдаалах гэмт хэрэгтэй эрүүгийн тагнуулын ажлаар тэмцэх чиг үүрэг бүхий албан хаагчдын тоог нэмэгдүүлж, 30 мөрдөгчийн орон тоотой “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс”-ийг ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн газарт байгуулах.

6. Тодорхой төрлийн гэмт хэргийг эрүүгийн тагнуулаар урьдчилан сэргийлэхийн оронд нэгэнт үйлдэгдсэн гэмт хэрэг илрүүлэхэд анхаарал хандуулдаг, гэмт хэрэгтэй тэмцэх ажлын бүрэлдэхүүн хэсэг болох урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг тооцдоггүй, тооны хойноос хөөцөлдөж, хэрэгцээ шаардлага харгалзалгүй туслах хүчийг олноор элсүүлдэг байдлыг өөрчлөх.
7. Эрүүгийн тагнуулын тусгай техник хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, технологийн ололтыг нэвтрүүлсэн орчин үеийн техник хэрэгслээр хангах. Тухайлбал, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор дэлхий нийтэд түгээмэл ашиглаж буй объект дотор байгаа хүний биеийн дулаан, хөдөлгөөн мэдрэгч төхөөрөмж, полиграфын төхөөрөмж /АНУ-д үйлдвэрлэсэн “Столтинг, ”Лафаетт”, ”Акситон”, ОХУ-д үйлдвэрлэсэн “Барьер-14”, “Крис”, ”Риф”, “Диана-4” г.м/, профайлинг, гар утасны хяналтын систем, цахим хяналт, нууцаар чагнах, хянах төхөөрөмж г.м
8. Монгол Улсын цагдаагийн байгууллагаас тодорхой бүс нутагт ялангуяа, Зүүн Өмнөд Азийн улсуудад Интерполын төлөөлөгч, гадаад улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамдад эрх зүйн атташе ажиллуулах.

“Нэгдүгээр бүлгийн цустай хүний элэг өндөр үнээр маш яаралтай худалдаж авна” гэсэн зарын дагуу холбогдсон хүмүүсээс дараах зүйлийг тодруулан асуусан.
-Нас, хүйс, гэр бүлийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг эсэх,
-Өмнө нь шарлаж байсан эсэх, элэгний B, C вирустай эсэх,
-Цусны бүлэг тохирч байгаа эсэх
- Элгээ худалдах болсон шалтгаан

Судалгаанд оролцогчдод:
- Элгээ худалдсан тохиолдолд амь насаа алдах болохыг анхааруулсан бөгөөд судалгаанд оролцогчдын 100% нь зөвшөөрсөн
!!! 20- 60 сая
Full transcript