Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Өрхийн анагаах ухаан

Балчир, сургуулийн өмнөх, сургуулийн насны хүүхэд, өсвөр үеийнхэнд өрхийн эмчээс үзүүлбэл зохих эмнэлзүйн тусламж үйлчилгээ
by

Б. Ганбаатар

on 2 November 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Өрхийн анагаах ухаан

Рахит буюу сульдаа өвчин
Бага насны хүүхдийн бие дэх фосфор кальцийн солилцоо хямарснаар ясжилт удааширч, булчин ба дотоод эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа сулардаг өвчин юм.
Хүүхдэд D амин дэмийн дутал гарч, солилцоо нь хямрах, биед кальци, фосфор, бичил элементүүд дутагдах уургийн дутагдал бий болсноор сульдаа үүсдэг.
Ревматизм буюу хэрэх өвчин
Бас глицерофосфат кальци, панангин, оротот кали, АТФ зэрэг бэлдмэлүүд хэрэглэж болно. Эмэн эмчилгээ эхэлсэнээс хойш 2 долоо хонгийн дараа иллэг, эмчилгээний биеийн тамир эхлэх ба эмэн эмчилгээ дууссаны дараа 6 сараас дээш насны хүүхдэд эмчилгээний угаал (шилмүүсний ханд, давстай ус зэргээр 2-5 минутаар эхэлж, 8-10 минут хүртэл уртасгаж, өнжөөд хийх маягаар нийтдээ 8-10 угаал) хйинэ.
Хүүхдийн биеийн байдал хүнд, гэрийн эмчилгээнээс үр дүн гарахгүй байгаа, эх эцэг нь эмчилгээг бүрэн хийх чадваргүй юмуу болмжгүй зэрэг тохиолдолд эмнэлэгт хэвтүүлж эмчилнэ. Шаардлагатай гэж үзвэл холбогдох нарийн мэргэжлийн эмчид (удам зүйн, мэс заслынш, ортопедийн г.м) илгээн эмчилгээх ийлгэх, эмчилгээний заалт зөвлөгөө авна.





Балчир насанд сүүн шүд гарч дуусах ба өмнөх үетэй харьцуулахад, биеийн өсөлтийн хурд багасах боловч булчингийн өсөлт эрчимжинэ. 2 наснаас эхлэн хамар-залгиурын лимфийн эд эрчимтэй хөгжиж эхэлдэг ба зарим хүүхдийн гүйлсэн булчирхай, нармайн гүйлсэн эд хэт томорсноос хамрын амьсгал саатах, нүүр хөөнгөтөж, амаа ангайн амьсгалах шаардлага гардаг тал бий.

Бусад хүмүүстэй харилцах явдал эрт нэмэгддэг учраас балчир насанд амьсгалын замын цочмог халдвараар өвчлөх магадлал, боломж ихэсдэг онцлогтой. Бас сониуч зангаасаа болж, гадны биет залгих, хамрын хөндий, чих рүүгээ юм хийх, хордох түлэгдэр зэрэг эрсдэл ихтэй байдаг. мөн энэ насандаа аливаа зүйлд амархан харшил өгөх, бронхын багтраатай болох эхлэл тавигдах талтай.

Энэ насанд хүүхдийн хувцаслалт, тоглоом, ариун цэврийн зөв дадал хэвшил суулгах асуудалд нарийн анхаарч байхыг эх эцэгт нь зөвлөмж болгох шаардлагатай. Үндэсний товлолын дагуу сэргийлэх тарилгад бүрэн хамруулах асуудлыг орхигдуулж болохгүй.
Э
Балчир, сургуулийн өмнөх, сургуулийн насны хүүхэд, өсвөр үеийнхэнд өрхийн эмчээс үзүүлбэл зохих эмнэдзүйн тусламж үйлчилгээ
Анагаах 608-р анги Б. Ганбаатар
Балчир насны эрүүл хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээ
1-3 насны хүүхдийг балчир насныхан гэж үздэг. Энэ үед хүүхдийн биеийн өсөлтийн хурд саардаг боловч төв мэдрэлийн тогтолцоо нь нэлээд хурдан хөгжиж, хөдөлгөөнийх нь идэвхи эвсэл улам бүр сайжирч, явах гүйхээс гадна юм руу авирах, үсрэх дэвхцэх зэрэг хөөлгөөнийг хийж эхэлдэг. мөн үгийн нөөц, хэл ярианы баялаг нь нэмэгдэж, сэтгэл хөдлөлийн хэлбэр нь олширдог. Улмаар хүүхэд эцэг эх болон ойр тойрны хүмүүсийн хэлсэн ярвсанаас ямар нэг хэмжээгээр дүгнэлт хийх чадвартай болохын зэрэгцээ гараа угаах, хувцасаа өмсөх, тайлах, хоолоо идэх зэрэг үйлдлийг биеэ даан хийж чадах бөгөөд урамшимтгай байдаг.
Балчир насны эрүүл хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээ
Балчир насанд хоол тэжээл нь хүүхдийн зөв өсөлт бойжилт, хөдөлгөөн ба сэтгэцийн хөгжилд нөлөөлөх чухал хүчин зүйл мөн. нэг наснаас хойш хүүхэд цаашид өсч, эрхтэн тогтолцоо нь боловсорч, биеийн эсэргүүцэл нь сайжирч, хөдөлгөөнийх нь идэвхи улам бүр нэмэгддэг тул хоол тэжээл, илчлэгийн эрэлт хэрэгцээ нь нэмэгдсээр байдаг. Мөн хүүхдийн ХБЭТ улам бүр хөгжиж хоолны амтыг ялгах чадвар нь сайжирч, хатуу зүйлийг залгиж идэх ба биеэ даан хооллож чаддаг. Иймд хүүхдийн хоолны амт чанар, нэр төрөлд ихээхэн анхаарч, хоногийн илчлэг, шимт бодис, амин дэм, эрдэс бодисын хэрэгцээг бүрэн хангахуйцаар хооллож байхыг эцэг эхэд нь сайтар зөвлөх хэрэгтэй.
Бас тодорхой дэглэмтэйгээр хүүхдийг зөв хооллож сургах шаардлагатай. Хүүхдийг 1-1,5 насанд нь хоногт дунджаар 5 удаа хооллож, 1300 ккал орчим илчлэгээр хангахын тулд уураг 45-50 гр, өөх тос 45-50 гр, нүүрс ус 160 гр өгөх шаардлагатай байдаг бол 1,5-3 насанд нь 4 удаа хооллож, уураг 53-55 гр, өөх тос 50-55 гр, нүүрс ус 190-200 гр өгч 1600 ккал илчлэгээр хангах шаардлагатай байдаг.
1-р буюу хөнгөн зэргийн сульдаагийн үед вегетатив мэдрэлийн үйлийн хямрал (хөлрөмтгий болох, шээс үнэртэх), төв мэдрэлийн тогтолцооны өөрчлөлт (цочромтгой болох), толгойгоо шөргөөж, дагзных нь үс халзрах зэрэг шинжүүд гарч тэдгээр нь 2-3 долоо хоног үргэлжилдэг.
Сульдаагийн 2-р буюу хүндэвтэр зэргийн үед хөнгөн зэргийн шинжүүд дээр нэмэгдэж толгойн яс, мх зулайн ирмэг зөөлөрч бамбалзах, булчингийн хүчдэл сулрах, үе холбоос сулрах, шүдлэлт саатаж оройтох, зулай битүүрэхгүй удах г.м шинжүүд гардаг.
Хэрэв сульдаа 3-р буюу хүнд зэрэгт шилжвэл дээр дурьдсан шинжүүд дээр нэмэгдэн хавирган дээр
"сампингийн эрх"
-ийн шинж илрэх, бугуйн яс бүдүүрэн,
"бугуйвчны шинж"
гарах,
"мэлхийн хэвлийн шинж"
илрэх, элэг дэлүү томрох, цус багасах, хамрын уг хэсэг цааш хонхойж, нүд бүлтийх (экзофтальм),
"олимпийн духны шинж"
илрэх, цээж хавчиг болох хийгээд цээжний хэнгэрцгийн хэлбэр өвөрмөц өөрчлөгдөх
(Гаррисоны ховил үүсэх)
, нуруу бөгтийх, хөл майга болох, уушгинд ателактазын голомтууд (нурууны дагуу) үүсэх ба амьсгаадах, зүрхний цохилт хурдсах, авиа бүдгэрэх, систолын шуугиан сонсогдох г.м олон янзын шинж тэмдэг ажиглагдаж болно.
Хүүхэд хөорөмтгий болох, хөлс нь шивтэр мэт үнэртэй байх, арьсан дээр улаан дермографизм илрэх, дагзны үс халзрах, ясны хэлбэр өөрчлөгдөх, булчингийн хүчдэл, үе холбоос сулрах, мэдрэл булчингийн сэрэмтгий чанар ихсэх, нойр хямрах зэрэгт тулгуурлан онош тавина.
Эмчилгээний зарчим
Хооллолт:
Нэмэлт хоолыг ногооны нухаш хэлбэрээр өгөх, амин дэмээр баялаг хоол өгөх
Хүүхдийг аль болохоор идэвхитэй хөдөлгөөнтэй байлгах, нартай өдөр цэвэр агаарт хангалттай гаргаж байхыг эцэг эхэд нь зөвлөж, иллэг, дасгал, хэрэхн хийхийг заан сургаж хэрэгжилтэнд нь хяналт тавих хэрэгтэй.
Мульти витамины бэлдмэл (Центрум, гексавит г.м) өдөрт 1 үрлийг сүүнд уусган уулгана.
Д-амин дэмийг хөнгөн сульдаагийн үед 1300-2000 МЕ, хүндэвтэр болон хүнд сульдаатай хүүхдэд 4000-8000 МЕ, 2-р зэргийн үед 8000-12000 МЕ, 3-р зэргийн үед 12000-16000 МЕ-ээр хэрэглэнэ.
Кальциферол өдөрт 10 мг-ыг 2 хувааж 3-4 долоо хоног (кальцитриол өдөрт 1мкг-ыг 2 хуваан, 3-4 долоо хоног уулгана. )
Оксидевит хоногт 0,001 мг-аар 10 хоног уулгаад, 2 долоо хоног завсарлах маягаар дахин 2 курс хэрэглэнэ.
Тураал
Хүүхдийн бие бялдар мэдрэл сэтгэцийн хөгжил саатаж, бодисын солилцоо хямарч, дархлалын суларлаар илэрдэг, тэжээлийн архаг хямралыг тураал гэж үздэг. Тураал нь хүүхдийн бодисын солилцооы болон хоол боловсруулах эрхтнүүдийн бүтэц, үйлийн онцлогоос хамаарч, ихэвчлэн 1 хүртэлх насны хүүхдэд тохиолддог.
Тураалын үндсэн шинжүүд нь:
хүүхдийн биеийн жин, дараа нь биеийн өндрийн өсөлт удаашрах юмуу зогсох, эхлээд эхийн хэвлий дэх дараа нь их бие, мөчдийнх, эцэст нь нүүрний арьсан доорхи өөхөн эд нимгэрч, эсвэл үгүй болох, эдийн уян чанар, булчингийн хүчдэл сулрах, хөдөлгөөн-сэтгэцийн хөгжил хоцорч, улмаар хөдөлгөөний дадлаа алдах, хүндэрсэн үед бие ерөнхийдөө усгүйжих, биеийн халуун тогтворгүзй болох, амин дэмийн дутлын шинжүүд илрэх г.м
Дараах
туслах шинжүүд
ажиглагдаж болно. Үүнд: хүүхэд ерөнхийдөө баатлын байдалтай, эсвэл хэт цочромтгой блох, арьс салст бүрхэвч нь цайх, зүрхний авиа бүдгэрч, систолын шуугиан сонсогдох, элэг бага зэрэг томрох, гэдэс дүүрэх, өтгөн нь тогтворгүй (баас нь хатах, заримдаа суулгах) болох г.м
Эмчилгээ:

1.Шалтгааны эсрэг/э-Үндсэн өвчний/э ба хооллолт

2.Эмгэг жамын/э-элэгний ү/а-г дэмжих,витамин нөхөх,эрдсийг нөхөх.

1. Хоол эмчилгээ :

- Хоолонд дасгах /хөхний сүү бага хэмжээгээр олон хооллох. Хоолонд гайгүй болохоор бантанг бага багаар дасгаж аажим хооллох/

- Эрчимтэй хооллох/Жин нэмэгдээд ирэнгүүт хүүхдийн хацар нь бомбойгоод ирдэг.Улмаар насанд нь тохирсон хоол өгнө./ гэсэн 2 шатаар эмчилнэ. II , III зэргийн үед шингэх чадварыг харгалзан хоолны ачааллыг тохируулна. Ачаалал нь ус эрдсийн тэнцвэрийг сэргээх, БС-ны илүүдлийг биеээс зайлуулах, эрхтнүүдийн үйл үйл ажиллагаг сэргээхэд чиглэнэ. Хоногийн хоолны эзэлхүүн биеийн жингийн 1/5-тэй тэнцэнэ. Чанарын %-д хөхний сүү хамгийн чухал боловч холимог хоол болон тараг өгч болно. Цай, ногооны шөл, луувангийн хольц, өгнө.

Завсрын хооллолт буюу хоолонд дасгах үед: энэ үед ууураг, өөх тос, нүүрс ус хэрэглэхэд ХГЗ-г аажмаар дасгах зорилготой. Уураг-4,0г/кг, тослог-5-6г/кг, нүүрс ус 13-14г/кг, илчлэг 120-130 ккал/кг-д тооцоологдоно. Үргэлжлэх хугацаа 3 долоо хоног .
Зохистой хооллолтын үе тураалаас гартал үргэлжилнэ. Нөхөлт хольцийг аажмаар хасаж физиологийн шаардлага хангасан үндсэн хоолоор хооллоно. Хүүхэд илт хүнд тураалтай үед зөвхөн хөхний сүү хоногт 60мл/кг/хоногт тооцон цаашид 20 мл нэмнэ. Хүнд тураалтай хүүхдийг зөвхөн эмнэлэгт хэвтүүлж эмчилнэ. Хоол эмчилгээний шалгуур нь хүүхдийн биеийн бйадал сайжирч , хоолонд дуртай болж, арьсны байдал уян хатан чанар сайжирч , биеийн жин хоногт 20-30 гр нэмэгдэнэ.

2. Эмийн эмчилгээ:

- Хүнд тураалтай хүүхдэд эхний шатанд альбумин в/в дуслаар, гипопротейнемийн эсрэг донорын lg 0,2мл/кг тооцон в/в 2 өнжөөд хийнэ.

- Инсулин-глюкоз эмчилгээ. 1-2 ед инсулинийг 0,9%-ын 1-2 мл натрийн хлорид хамт п/к тарина. Тарианаас 30 минутын өмнө хойно 10% глюкоз 20-30 мл уулгана.

- Фермент эмчилгээ: давсны хүчилтэй пепсин,липаза, ходоодны жинхэнэ шүүс, панкреатин гэх мэт.

- Бактер эмчилгээ: бифидумбактер, лактобактери,линекс/ходоодны орчин гэдэсний сарнилыг арилгах/

- Амин дэм эмчилгээ /ээлжилж өгнө/

- Нянгийн халдвар илэрвэл антибиотик эмчилгээ хийнэ.

Хяналт: 2 долоо хоног тутам үзнэ.
Торних ба бага насны эрүүл хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээ
3-7 насны хүүхдүүдийг хамруулан авч үздэг бөгөөд энэ насанд хүүхэд өндрөөшөө өсч, гар хөл нь уртсах боловч, биеийн жингийн өсөлт өмнөх үетэй харьцуулахад удааширдаг онцлогтой. 5-6 насанд сүүн шүд нь байнгын шүдээр солигдож, хоол хүнсний хэрэглээ, хоногийн дэглэм нь насанд хүрэгсдийнхтэй төстэй болж ирдэг.
оюуны чадавх, хэл яриа нь сайжирч, олон үгтэй, урт өгүүлбэрээр ярьж чадах, бусдын ярьсан үгний цаад утгыг нээлээд хэмжээгээр ойлгох чадвартай, үгийнх нь баялан 3000-4000 хүрч, Яааад? гэдэг асуултын олонтаа тавьж, орчноо хурдан таньж мэдэх, их зүйлийг тогтоох ойтой болдог. 6-7 насанд хүүхдийн анхаарлаа аливаа зүйлд төвлөрүүлэх чадвар сайжирч, бодит зүйлийг төсөөлөн сэтгэхээс гадна хийсвэрлэн бодож, сэтгэх чадвартай болж эхэлдэг.
Түүнчлэн насны энэ үед хүүхэд цочмог халдварт өвчин, гүйлсэн булчирхайн үрэвсэл, дунд чихний үрэвсэл, шүдний цоорол, гэдэс ходоодны өвчин, орондоо шээх, мэдрэлийн таталдаа зэргээр зонхилон өвдөх хандлагатай байдаг тул эдгээр өвчин эмгэгээс сэргийлэх талаар байнга анхаарах хэрэгтэй. Цаашид хараа нь муудах халдвар харшлын өвчин Бронхын багтраа, хэрэх өвчин, шенлейн генохын өвчин зэргээр өвчлөх хандлагатай байдаг.
7-11 насны үеийг хүүхдийн бага насны үе гэж үздэг ба их төлөв хүүхэд анхан шатны сургуульд суралцдаг. үе тэнгийнхэнтэйгээ өдөр тутам харилцаж эхэлдэг. ер нь сургуульд орно гэдэг бол хүүхдийн амьдралын хэв маяг орчин занүйл өдрийн дэглэм бүхэлдээ өөрчлөгдөэ гэсэн үг. Хүүхэд шинэ хамт олны дунд орж хичээлхийж ном эрдэм сурч боловсрох том үүрэг хариуцлага хүлээх болдог.
Амьсгалын замын цочмог халдвар (Respiratoria infctio acuta)
Амьсгалын замын үрэвслээр илэрдэг, янз бүрийн шалтгаантай, халдварт цочмог өвчнийг амьсгалын замын цочмог халдвар гэдэг.
АЗЦХ-ын үед өвчин цочмог эхэлдэг бөгөөд өндөр халуурах, хамар нь тагжирч, эхлээд усархаг, салсла, сүүлдээ идээт нус гарах, ханиалгах ерөнхий хордлогын шинжүүдээр илэрдэг.
Томуугийн үед эхний 2 өдөр халуурах, толгой булчин өвдөх, нүд гялбах зэрэг хордлогын хам шинж илэрч, 2-3 дах хоногоос амьсгалын замын үрэвслийн шинжүүд ажиглагдах ба өвчин түргэн тархаж, олон хүнийг хамардаг онцлогтой.
Иж томуугийн үепд өвчний эхлэл янз бүр байх ба хордлогын хам шинж томуугийн үеийнхээс сулавтар илэрдэг. Эхний өдрөөс хүүхдийн хоолой сөөнгөтөж, амьсгалын дээд замын үрэвслийн шинжүүд гарч, заримдаа хуцуулж ханиах, хяхтнаж амьсгалах зэрэг ларингитын шинж зонхилдог.
Аденовирусын халдварын үед хүүхдийн нүд улайж, нуухтах, өвчний 1-2 дах хоногоос нус нь гоожих, найтааж цэртэй ханиана. Хүзүүний, эрүн доорх тунгалгийн булчирхай болон гүйлсэн булчирхай томорч, залгиурын ар ханаар бэржийдэг, зарим тохиолдолд хэвлийн лимфийн булчирхайнууд томорч, гэдэс базалж, суулгалт өгнө.
Рин овирусын халдварын үед их төлөв хамар, залгиурын салст бүрхэвчийн үрэвслийн шинжүүд ажиглагдах ба халууралт, ерөнхйи хордлогын шинжүүд ажиглагдахгүй юмуу маш суохан илэрдэг.
Микоплазмын халдварын үед хордлогын шинж сул илрэх боловч удаан хугацаагаар халуурах, амьсгалын дээд замын үрэвсэлт процесс ринофаринготонзиллитын хэлбэрээр явагддаг.
Эмчилгээний зарчим

АЗЦХ-тай хүүхдийг их төлөв гэрээр нь эмчилнэ. Боломжтой бол өвчилсөн хүүхдийг тусгаарлах, халуунтай болон халуун намдсаны дараахь 2-3 хоногт хэвтрийн дэглэм сахиулах шаардлагатай. Шимт бодис амин дэмээр баялаг амархан шингэхүйц хоол өгч халуун бүлээнээр шингэн ихээр уулгахыг эцэг эхэд зөвлөх хэрэгтэй. Хүүхдийг дааруулж болохгүй.
Интерферон хамарт нь 2 цагийн үайтай дусаах, 7-оос дээш насны хүүхдэд ремантадин хоногт нас тутамд 0,015г-аар бодож 3 хувааж уулгах, аминокапроны хүчил хоногт 0,1-0,5г-аар бодож 4 удаа уулгах, эсвэл 5% -уусмалаар хоногт 2 удаа утлага хийх хамарт дусаах хүнд тохиолдолд судсанд тарих антигриппин 7-10мг/кг ээр тооцон хоногт 2-3 удаа уулгах хамарт нь санорин нафтизин 1%-ын эфедрин, 15%-ын сульфацил натри, 2% содын уусмал зэргээс дусаах, хоолойг царван, содын уусмалаар зайлуулах, цээжинд нь гичтэй боолт, банк тавих, хөлийг гичтэй халуун усанд дүрэх мөн цэр ховхлох эмүүд (алтайн ханд, чихэр өвсний сироп, чигатуссин, пертуссин, бромгексин г.м)-с хэрэглэх зэрэг арга хэмжээ авна.
Гриппийн хүнд үед томуугийн эсрэг гаммамглобулин 0,15-0,2 мл/кг-аар тарих, аденовирусын халдварын үед дезоксирибонуклеаза 2 цагийн зайтай хамар ба нүдэнд дусаах зэрэг арга хэмжээ авна.
Нянгийн халдвараар өвчилсөн тохиолдолд антибиотик (ампиокси, ампициллин, эритромицин, цефалоспорины бэлдмэлүүдээс сонголт хийх), хордлого тайлах зорилгоор судсаар дуслаар шингэн хийх, глюконат кальци тарих, ларингитын бачуурлын үед преднизолон тарих, утах, седуксин, дроперидол, ГОМК зэргйиг хэрэглэнэ.


:
Хүний зүрх судас, үе мөчийг зонхилон гэмтээдэг дархлалын бүрдлийн механизмаар явагддаг холбогч эдийн түгээмэл өвчин юм. энэ өвчний үед А бүлгийн цус задлагч стрептококк гол үүрэгтэй бөгөөд ялангуяа архаг тонзилит, арьсны идээт үрэвсэл, кариас зэрэг байна.
Эмнэлзүй:
-
Арьсны талаас гарах шинж:
Цагирган тууралти, арьсны гүвдрүү
-
Үе мөчний талаас гарах шинж
: Полиартрит буюу их төлөв том үенүүд ээлжлэн хавдах, улайх, өвдөх
-
Зүрхний талаас гарах шинж:
Кардит буюу эндомиокардит хэлбэрээр явагдана.
-
Мэдрэл:
Хорей хэлбэрээр илэрдэг.
Эмчилгээний зарчим:
Аль болохоор эмчилгээг эрт эхэлж иж бүрн удаан хугацаагаар үе шаттай хийх чухал.
1-Р ШАТ:
Өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилнэ. Эхний үед 2-3 долоо хоног хэвтрийн дэглэм сахиулж алгуурхан дэглэмийг өргөтгөн амин дэм эрдэсээр баялаг шим тэжээл сайтай хоол өгнө.
Стрептококкийн эсрэг антибиотик хэрэглэх ба үрэвслийн эсрэг үйлчлэлтэй бэлдмэлүүдийг заана.
Преднизолони 0,8-1 мг/кг-аар 10-14 хоног хэрэглээд цаашид 2 сарын турш тунг алгуурхан буулгана.
Өвчин ужгирсан явцтай байвал хинолины бүлгийн эмүүд (Делагил, резохин, плаквенил) хэрэглэнэ.
2-Р ШАТ
: Өвчтөнийг эмнэлгээс гаргаж сувилалд чвуулах шаардлагатай ба тэнд үрэвслийн архаг голомтийг эмчлэх болон дециллин буюу бензаин пенициллин эмчилгээг үргэлжлүүлэхийн хамт физик эмчилгээ, биеийн тамир эмчлгээ явуулна.
3-Р ШАТ:
Хүүхдийг сум өрхийн эмчийн идэвхитэй хяналтанд авч эхний жил сар тутам, цаашид жил 2-с доошгүй удаа үзэж шинжилнэ. Мөн хавар намрын улиралд дициллин бензатин пенициллин тарьж 2-догч урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээ авна.
Пневмони (Pneumonia)
Халдвар гол төлөв агаар дуслн замаар, мөн цусаар, лимфээр дамжиж, уушгинд хүрдэг. Нян, вирус уушгины альвеол буюу цулцангийн хөндий, завсрын эдэд үржиж, цэр ялгаруулж, цус ба цулцангийн хоорондох хийн солилцоог саатуулснаар, хүүхдийн биед гипокси, гиперкапни үүсч, амьсгаадах, амьсгалын тоо олшроход хүрдэг.
Хүүхэд эхлээд бага зэрэг халуурах, хуурай ханиах, нойр хоолондоо муудах гэх зэрэг шинжээр өвчин эхэлдэг.
Үзэхэд: Арьс нь цонхийсон, хамар амны гурвалжин хөхөрсөн, зүрхний авиа бүдгэрч, цохилт нь олширсон, уушгинд тогшилтоор хэсэг газар бүдэг юмуу дүлийдүү чимээтэй, чагнахад хуурай, нойтон олон цэврүүт хэржигнүүр, хэрэв үрэвслийн процесс бүтэн дэлбэн хамарсан бол шаржигнуур юмуу шаржигнасан хэржигнүүр сонсогдоно. 2 хүртэлх насны хүүхэд цээж нь хонхолзох байдал илэрч болно. Бас залгиур хоолой нь улайсан, хамраас нус гарч найтаах шинж ажиглагдаж болно.
Эмчилгээний зарчим
Антибиотик эмчилгээ чухал ба хэрэв хүндрэлгүй бол дунджаар 10 хоног үргэлжлүүлнэ. Хэрэв антибиотикийг хэрэглэж эхлээд 2 хоноход хүүхдийн халуун буурахгүй байвал өөр антибиотикоор солино. Ханиалганд чиглүүлж содтой утлага хйих, цэр нь суларвал чигатуссин, пертуссин, бромгексин, чихэр өвсний сироп, цэр ховхлох зэхмэл зэргээс хэрэглэнэ. Халуун нь буурсны дараа хүүхдийн хөлийг халуун усанд дүрэх, гичтэй ороолт хийх, гич наах, бумба тавих зэрэг арга хэрэглэнэ. Мөн аминдэмүүдийг центрум, ревит, суммавит, мультивитамин зэрэг хэлбэрээр өгнө. Халуун намдсаны дараа физик эмчилгээ, иллэг, эмчилгээний биеийн тамирын дасгал хийлгэж болно.
Эмчилгээний дараа хүүхдийг эмчийн идэвхитэй хяналтанд авч, 2-3 сарын турш нөхөн сэргээх арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай.
Asthma bronchale
Амьсгалын гуурсан хоолой агчиж, бөглөрөлт үүссэний улмаас амьсгал гаргахад саадтай болж, зунгааралдсан цэр ялгаруулж, ханиалгадаг халдвар хийгээд харшлын гаралтай, архаг явцтай, үе үе сэдрэлт өгдөг өьчин бөгөөд аль ч насанд тохиолдох боловч 2-4 насандаа арай илүүтэй тохиолддог.

Эмнэлзүйн хувьд хүүхэд бөгшүүлж ханиалгах, цэр нь нилээд түвэгтэй ховхрох, үе үе амьсгал нь давхцах, багтраа хөдлөх зэрэг үндсэн шинжүүд ажиглагдахаас гадна өвчтөн аливаа зүйлд маш амархан харшимтгай байх, зүрх нь дэлсч, судасны цохилт нь олшрох, багтрааны хөдлөлтийн өмнө нойр нь муудах, найтаах, хамар нь битүүрэх, арьс нт загатнах, хоолой нь сэрвэгнэж ханиах, биеийнх нь ерөнхий байдал хямрах зэрэг туслах шинж тэмдгүүд гарч болно.
Оношийг батлахын тулд цэрний (эозиноцил, шарко-лейдений талст), цусны ерөнхий шинжилгээ (эозинофил, лимфоцитоз), харшил судлалын шинжилгээ болон багажит шинжилгээнүүд (пикфлоуметрийн сорилоор амьсгал гаргах хурд удааширдаг, спирографийн шинжилгээгээр амьсгалын ерөнхий хийгээд амьсгал гаргах багтаамж багассан байх г.м) хийлгэх шаардлагатай.
Муковисцидоз, бөглөрөлт бүхий архаг бронхиолит, гуурсан хоолойд гадны биет орох, уушгины элдэв гаж хөгжил (аплази, ердийн болон уйланхайт гипоплази г.м) зэрэг бусад өвчин эмгэгээс ялган оношлох шаардлагатай.
Эмчилгээний зарчим
Багтрааны цочмог хөдлөлтийн үеийн эмчилгээ
Суурь эмчилгээ
Хэрэв багтрааны хөдлөлт ойр ойрхон, хүнд илэрч байвал, мөн багтрааны хөдлөлт сэдрээд нэлээд удаж (1-2 долоо хоног хүртэл) байгаа бол, багтрааны хөдлөлтийн эсрэг арга хэмжээ аваад 1-2 цаг болоход үр дүн гарахгүй бол, түүнчлэн гэр орных нь ахуй нөхцөл тааруу бол өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх шаардлагатай.
Багтрааны хөдлөлтийг намжаахын тулд богино үйлчлэлтэй бетта 2 адреномиметик эмүүдээс уулгах, утах зэрэг хэлбэрээр хэрэглэнэ. Атровент буюу ипотропийн бромидыг аэрозоль хэлбэрээр өргөн хэрэглэж байна. Дээр дурдсан эмүүд тус болохгүй бол глюкокортикоид (преднизолон хоногт 1-2 мг/кг тунгаар уулгах юмуу 5-10 мг/кг хоног тунгаар тарих, эсвэл гидрокортизон 25 мг/кг хоног, эсвэл дексаметазон 0,8-1,0 мг/кг хоног 4-6 цагийн зайтай тарих) хэрэглэнэ. Хүчилтөрөгч өгнө.
Суурь эмчилгээнд: Хүүхдийг аливаа харшуулах нөхцлөөс зайлс хийлгэх, дагалдах өьчнийг зохистой эмчлэх, өвчний хүнд хөнгөний байдлаас хамааран, эмэн эмчилгээг оновчтой явуулах, өвөрмөц иммун эмчилгээ хийх зэрэг олон талт арга хэмжээ багтдаг.
Натрийн кромогликат 20 мг капсулаар, эсвэл 1-5 мг тун бүхий аэрозоль хэлбэрээр, натрийн недокромил хоногт 2 удаа, кетотифен (задитен, астафен) 0,025 мг/кг хоног тунгаар өглөө орой, лейкотриений рецедторын сонгомол антогонист (зафирлукаст буюу аколат 20 мг-аар өглөө ба орой, мөн монтелукаст буюу сингуляр 5-10 мг-аар оройд) зэргийг хэрэглэнэ.
Глюкокортикоидыг (беклометазон дипропионат буюу бекотид 100-800 мкг, будесонид буюу дульмикорт 100-400 ткг, флунизолид буюу ингакорт 500-1250 мкг, флутиказон продионат буюу фликсотид 50-400 мкг г.м) ингаляци хэлбэрээр
Удаан үйлчлэлтэй бетта 2 агонист (сальметерол буюу серевент 50-100 мкг, формотерол буюу форадил), удаан үйлчлэл бүхий теофиллин зэргийг хэрэглэнэ.
Хэрэв үр дүн өгөхгүй бол ерөнхий үйлчлэлтэй глюкокортикоидыг өндөр тунгаар, богино хугацаагаар хэрэглэнэ.
Түүнчлэн амьсгалын дасгал, иллэг, физик эмчилгээ, зүү эмчилгээ явуулж болох ба өвчтэй хүүхэд болон эх эцэгт дэглэм баримтлах, харшил, халдвараас зайлсхийх талаар тодорхой зөвлөгөө өгч байх шаардлагатай.
Glomerulonephritis acuta
Халдвар харшлын гаралтай, дархлалын эмгэг жамаар явагддаг, бөөрний түүдгэнцрүүд ба бусад хэсгийн түгээмэл үрэвсэлт өвчин бөгөөд дунд насны буюу сургуулийн насны хүүхдүүдэд элбэнг тохиолддог.
Өвчний үүсэлд А бүлгийн цус задлагч стрептококк чухал рольтой ба гол төлөв халдвараар өвчилснөөс хойш 1-3 долоо хоногийн дараа гломерулонефрит үүсдэг.
Хүүхэд даарах, ядрах, аливаа зүйлд харших, вакцин хийлгэх зэрэг нь нөхцөлдүүлэх хүчин зүйл болдог.
Хүүхдийн бие сульдах, япрах, дотор нь муухайрах, толгой өвдөх, хэвлий ба ууц нуруугаар бага зэрэг хөшиж өвдөх, шээсний хэмжээ багасах, ээсний өнгө улайж (махны угаадас мэт болох).
Үзэхэд: Хавагнасан (эхлээд нүүр нь цэлхрэх, цаашид ууц нуруу, хөл хавагнаж зарим тохиолдолд тухайлбал нефротик хамшинж давамгайлсан үед бүх бие хавагнаад зогсохгүй, хэвлий, цээжний гялтангийн хөндийд шингэн хуралдах тал бий), АД ихэссэн байдаг.
Оношийг тавихад өвчтөний зовиур, бодит шинжүүдээс гадна ШДШ, ЦЕШ-ний үзүүлэлт болон бөөрний хэт авиан шинжилгээний дүн зэрэг нь чухал ач холбогдолтой. Улмаар өвчний явцад бусад шинжилгээнүүд (шээсэнд Зимницкийн, Аддис-Каковскийн сорил үзэх, цусны биохимийн шинжилгээ ялангуяа нийт уураг, уургийн фракци, мочевин, креатинин, электролит, креатининий клиренс г.м) хийлгэх шаардлагатай.

Пиелонефрит, интерстициаль нефрит, архаг гломерулонефритийн сэдрэл, бөөрний сүрьеэ, шээс чулуужих өвчин, одисын солилцооны нефропати зэрэг эмгэгээс ялган оношлох шаардлагатай.
Эмчилгээний зарчим
Хүүхдийг эхлээд заавал эмнэлэгт хэвтүүлж эмчлэх шаарлагатай.
Эхний 3-4 долоо хоногт хэвтрийн дэглэм хатуу баримтлах шаардлагатай. Хүүхдэд хоолны давс, хоол амтлагч, харшил үүсгэгч хүнсний зүйлийг хориглож, хоолоор хоногт авах уургийн хэмжээг 1г/кг хүртэл хязгаарлана. Хаван, АД ихсэлт, шээсний гарц зэргийг харгалзан, уулгах шингэнийг хязгаарлана. Дунджаар өмнөх бүтэн хоногийн шээсний хэмжээн дээр 250-300 мл нэмэн тооцох маягаар ёуулгах шингэний хэмжээг тохируулна.
Хаван ихтэй бол шээлгэх эм (Фуросемид юмуу лазикс - 1-2 мг/кг, гидрохлортиазид - 1 мг/кг, диакарб 2-3 мг/кг), өгөх ба (1/2-1/3 шахмалаар хоногт 2-3 удаа) уулгана. Түүнчлэн эхний 10 хоногт стрептококкийн халдварын голомтын эсрэг пенициллиний бүлгийн антибиотик тарьж болно. Өвчний эмгэг жамд чиглүүлэн кортикостероид, цитостатик эмүүдийг бага тунгаар хэрэглэнэ.
Эмчилгээний дараа хүүхдийг сум, өрхийн эмч нар идэвхитэй хяналтанд дунджаар 5 жилийн турш авна. Эхний жил хүүхдийг сар тутам, дараагийн жилээс 3-6 сар тутам үзэж, шаардлагатай бол нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч шаардлагатай эмийг үргэлжлүүлэн хэрэглэх ба нөхөн сэргээх арга хэмжээг системтэй авч хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. Цус, шээсний шинжилгээг тухайн шаардлагаар хийлгэж, хоолны болон ерөнхий дэглэм сахилтанд хяналт тавина. Хэрэв хүүхэд товлолын дагуу сэргийлэх тарилга хийлгэх бол урьдчилан харшлын эсрэг эмчилгээ явуулах, гагцхүү амьгүй вакцин хэрэглэх талаар анхаарах ёстой.
Vasculitis haemorragica
Халдвар харшлын гаралтай гол төлөв арьс, үе, бөөр, гэдэсний хялгасан судасны хана үрэвсч, жижиг судсанд олон тооны бүлэн үүсдэг нэгэн төрлийн эмгэг бөгөөд судасны цусархаг үрэвсэл гэж нэрлэхийн зэрэгцээ Шенлейн-Генохын өвчин гэж ч нэрлэдэг. Энэ өвчнөөр 5-10 насны хүүхэд зонхилон өвчилдөг бөгөөд ойрын төрөл садангийн хүмүүс уг өвчнөөр өвчилсөн, харшил, дархлалын өвчин эмгэг илэрсэн тохиолдолд СЦҮ хүүхдэд үүсэх магадлал их байдаг.
Энэ өвчний үед арьсны, үе мөчний, хэвлийн, бөөрний гэсэн үндсэн шинж тэмдгүүд гардаг.
Арьсны хам шинжийн
үед мөчдийн тэнийлгэх талын арьсанд жигд тархан байрласан цусан тууралт үүсдэг. Тууралт нь ягаан, улаан, улаан хүрэн өнгөтэй, жижиг цэгчилсэн маягтай, хоорондоо нийлсэн гүвдрүүтэй байх ба гол төлөв шагай, шилбэ, гуя мөн их биеэр (толгой, хүзүү, хэвлий дээр гардаггүй) гардаг бөгөөд арилахдаа нөсөөт толбо үлдээдэг.
Үе мөчний хам шинж
нь арьсны хам шинжтэй хамт илэрч, үе мөчөөр хэрж өвдөн, хавагнаж улайх байдлаар явагддаг.
Хэвлийн хам шижийн
үед хэвлийгээр тогтмол эсвэл үе үе базалж өвдөх, кофе мэт хар хүрэн зүйлээр бөөлжих, устай суулгах эсвэл өтгөн хатах маягтай явагдахын зэрэгцээ аяндаа арвсанд цусархаг тууралт гардаг ба хордлогын хам шинж хавсран илэрдэг.
Бөөрний хам шинж
гол төлөв өвчний 1-3 дах долоо хоногт микро, макрогематури, протеинури, цилиндрури зэогээр илэрдэг.
Оношийг нотолгоожуулахад ЦЕШ. ШЕШ, баасны шинжилгээ (Грегерсений сорил тавьж, далд цус илрүүлэх), коагулограмм тус болно.
Эмчилгээний зарчим
Өвчний хөнгөн хэлбэрийн үед хүүхдийг гэрээр эмчилж болно. 1-3 долоо хоног хэвтрийн дэглэм сахиулна. Харшил үүсгэгч хүнсний зүйлийг хориглож, мөн мах, загас, өндөг зэргийг 1-3 долоо хоног хэрэглэхгүй байх шаардлагатай. Эмнээс курантил 2-4 мг/кг хоногт 3 удаа хоолны өмнө, трентал 0,05-01-0,2 г-аар хоногт 3 удаа хоолны дараа уулгана. Мөн гистамины эсрэг үйлчлэлтэй бэлдмэлүүдээс хэрэглэж болно.
Арьсан дээрх тууралт их шигүү, үе мөчний, хэвлийн, бөөрний шинжтэй бол хүүхдийг заавал эмөнэлэгт хэвтүүлж эмчилнэ. Эмчилгээнд дээр дурдсан хэвтрийн болон хоолны дэглэм, заагдсан эмүүдээс гадна индометацин, гепарин, шинэхэн хөлдөөсөн сийвэн, антибиотик, глюкокортикоид зэргийг тухайн заалтаар хэрэглэнэ. Эмчилгээний дараа хүүхдийг сум, өрхийн эмч ёнар 5 жил идэвхитэй хянахлтанд авч, эмчлэн эрүүлжүүлэх, сэргээн засах арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой. Шаардлагатай тохиолдолд чих хамар хоолой болон шүдний эмчид үзүүлж үрэвслийн архаг голомтыг эрүүлжүүлэх арга хэмжээ авна. Урьдчилан сэргйилэх тарилгыг тодорхой хугацаагаар (2 жил) хүртэл хойшлуулах болон хийхийн өмнө гистамины үйлчлэлтэй эм хэрэглэнэ. Эх эцэгт нь хүүхдийн хоолны болон ерөнхий дэглэмийн талаар тодорхой зөвлөгөө өгнө.
Өсвөр насныханд үзүүлэх тусламж үйлчилгээ
Энэ үе бол хүүхэд ба насанд хүрэгчдийн зааг үе юм. Эх, эцгийн хувьд ч энэ насны хүүхэддээ анхаарал халамж тавих нь багасдаг, бусад насанд хүрэгсдийн зүгээс үл тоомсорлох, заримдаа ад шоо үзэх хандлага гарах нь ч бий.
Гэтэл өсвөр насных нь үед л тухайн хувь хүний бие бялдрын, сэтгэл зүйн, зан үйлийн төлөвшил зонхилон явагддаг тул ирээдүйн эх, эцгийн, иргэний хувь заяа энэ үеэс ихээхэн шалтгаална.
Diabetes mellitus
Хүүхдэд чихрийн шижин өвчний 1-р хэв шинж буюу зөвхөн инсулинээс хамааралтай хэлбэр тохиолддог ба гол төлөв 12-15 наснаас эхлэн илэрдэг, гэхдээ 6-8 насанд эхлэх тал нь бий. Инсулины дутлын улмаас бие махбодод глюкозын шингээлт муудаж, гипергликеми болохын зэрэгцээ уургийн задрал ихэсч, биед шинээр глюкоз үүсэх процесс нэмэгддэг, мөн липолиз буюу өөх тосны задрал нэмэгдэж, өөхний үүсэлт багасч, чөлөөт тосны хүчлүүдийн хэмжээ болон кетоны биенцрийн үүсэлт тус тус ихэсч, метаболик ацедоз болох зарчмаар өвчний эмгэг жам явагддаг.


Диабетийн кетоацидоз: хүүхдийн толгой өвдөх, хараа муудах, гэдсээр базлуулж өвдөх, дотор муухайрах, бөөлжих, салст бүрхүүл хуурайших, хацар ягаарах, амьсгалаар гаргаж байгаа агаар нь ялзарсан жимсний эхүүн үнэртэй байх ба цаашид даамжирвал кофены шаар маягийн зүйлээр зогмолтгүй бөөлжүүлэх, хэвлийгээр хүчтэй өвдөх, арьс салст эрс хуурайших, амьсгал тасалдаж, Куссмаулын амьсгалын шинжтэй болох, зүрх дэлсэн судасны цохилт хурдсах, АД буурах улмаар сопороз буюу нойрмог байдалд ордог.


Эмнэлзүйн шинж тэмдгүүдэд тулгуурлан өвчний оношийг тавьж болох ба мөн цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох, цээсэнд сахар үзэх, шаардлагатай гэж үзвэл глюкозын ачаалалтай сорил тавих зэрэг аргаар оношийг баталгаажуулна.


Чихрийн бус шижин өвчнөөс ялган оношлох шаардлагатай.
Эмчилгээний зарчим
Өвчтэй хүүхдийн хоол шимт бодис, тэжээллэг чанарын хувьд хүүхдийн хэвийн өсөлтийг хангахуйц байх шаардлагатай. Хоолноос гагцхүү амархан шингэдэг нүүрс ус (сахар, чихэр боовны үйлдвэрийн бүтээгдэхүүн, цагаан гурилан хүнс г.м)-ийг хасч, ээдэм, загас, овъёосны гурилан бүтээгдэхүүн, хар гурил, сахар орлуулагч зэргийг зонхилон хэрэглэх нь зохистой. Өвчин ээнэгшлээ алдах хандлагатай бол хүнсэн дэх өөх тосыг багасгах шаардлагатай.
Үндсэн эмчилгээ нь инсулин байх болно.
Иинсулины бэлдмэлүүд нь дотроо:
Хэт богино үйлчлэлтэй (хумалог - 0-15 мин дараа үйлчлэл нь эхэлж, 1 цагийн дараа дээд цэгтээ хүрэх ба нийтдээ 3,5-4 цаг үргэлжилдэг)
Богино үйлчллэтэй (актропид-НМ, актропид-МС, инсуман рапид, хумулин-R зэрэг 0,5-1 цагийн дараа үйлчлэл нь эхэлж, 1-3 цагийн дараа дээд цэгтээ хүрч, 6-8 цаг үргэлжилдэг)
Дунд зэргийн буюу уртасгасан үйлчилгээтэй (протофан-НМ, инсуман базал, хумулин-Н г.м - үйлчлэл нь 1-2 цагийн дараа эхэлж, 4-12 цагийн дараа дээд цэгтээ хүрч, улмаар 18-24 цаг үргэлжилдэг) гэж ангилагддаг.
Богино хугацааны үйлчлэлтэй инсули нхэрэглэх бол хоолноос 30 мин өмнө арьсан дор тарих бөгөөд 1 ЕД инсулин гликемиг 2 ммоль/л-ээр бууруулна гэсэн тооцоогоор тунг нь гипергликеми, глюкозурийн түвшинг харгалзан тохируулна. Диабетийн кетоацедозын үед богино үйлчлэлтэй инсулиныг 0.1 EД/кг тунгаар судсанд тарих ба цаашид богино/дунд хугацааны үйлчлэлтэй инсулины хавсарсан бэлдмэл хэрэглэнэ. Хэрэв дунд буюу урт хугацааны үйлчлэлтэй инсулин дангаар хэрэглэх бол 0,3-0,5 ЕД/кг тунгаар тооцоолж, арьсан дор тарих нь зохистой. Гэхдээ өглөөд хоногийн тунгийн 2/3-ыг, орой үлдэх 1-3-ыг нь хйинэ.
Full transcript