Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of Copy of санхүүгийн эрх зүйн шинжлэх ухаан

No description
by

Amaka Agii

on 1 March 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of Copy of санхүүгийн эрх зүйн шинжлэх ухаан

Санхүүгийн эрх зүйн шинжлэх ухаан Санхүүгийн эрх зүйн үндсэн категори нь санхүүгийн эрх зүйн шинжлэх ухааны салбар юм. Санхүүгийн эрх зүйн суурт нь санхүүгийн шинжлэх ухаан байдаг. Тухайлбал: зарим эрдэмтэд эрх зүй нь захирдаг бол урлаг нь харуулж, шинжлэх ухаан нь нотолдог гэж томъёолсон нь шинжлэх ухаан бол бодит байдлын онолын тусгал, бодит ертөнц, байгаль, нийгмийн үзэгдэг, тэдгээрийн үүсэл, тогтолцоо гэдгийг үгүйсгэх аргагүй юм. Учир нь санхүүгийн эрх зүйн шинжлэх ухаан нь төрөөс баталсан санхүүгийн эрх зүйн хэм хэмжээг ангилан системчлэх, задлан шинжилгээний үр дүнд дүгнэлт, зөвлөмж боловсруулан гаргадгаараа онцлог байдаг. СЭЗШУ-ы судлах зүйл нь төрийн санхүүгийн удирдлага, санхүүгийн эрх зүйн тухай мэдлэгийн тогтолцоо юм. Санхүүгийн эрх зүйн чиг үүрэг: Шүүмжлэлтэй хандах чиг үүрэг
Аналитик чиг үүрэг
Системт хандлагын чиг үүрэг Шүүмжлэлтэй хандах чиг үүрэг.
Хүчин төгөлдөр үйлжилч буй санхүүгийн эрх зүйн хэм хэмжээний зөрчил, дутагдлыг илрүүлж, тухайн хэм хэмжээний нийгмийн амьдралын бодит нөхцөл байдалтай хэрхэн нийцэж байгаа талаар дүгнэлт гаргахад чухал үүрэгтэй. Аналитик чиг үүрэг.
Санхүүгийн эрх зүйн хэм хэмжээг тодорхойлох, ангилах зэрэг үйл ажиллагаанд үндэслэн тухайн хэм хэмжээний талаарх ойлголтын нэгдмэл тогтолцоог бүрдүүлэхэд чиглэнэ. Системт хандлагын чиг үүрэг.
Санхүүгийн эрх зүйн шинэ хэм хэмжээ, эрх зүйн институт бүрдүүлэхэд тус дөхөм болдог чиг үүрэг юм. Санхүүгийн эрх зүйн шинжлэх ухаан санхүүгийн эрх зүйн хэм хэмжээний өөр хоорондын харилцан хамаарлыг харгалзан санхүүгийн эрх зүйн бусад институтын агуулга, мөн чанар, харилцан нөлөөлөл, хөгжлийн чиг хандлага зэргийг судална. Санхүүгийн эрх зүйн шинжлэх ухааны судлах зүйл санхүүгийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж буй нийгмийн бодит харилцаа болно. Тухайлбал: санхүүгийн эрх зүйн харилцааны субъект, объект, харилцаанд оролцогчдын эрх үүрэг, тэдгээрийн хэрэгжилтийг хангах хууль зүйн механизм гэх мэт. Санхүүгийн эрх зүйн зохицуулах зүйлийг ихэнхи судлаачид: “Төрийн болон орон нутгийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны хүрээнд үүссэн нийгмийн харилцаа” гэж тодорхойлж байна. Санхүүгийн эрх зүйн судлах зүйл Санхүүгийн эрх зүйн хэм хэмжээ, уг хэм хэмжээгээр зохицуулагдаж буй нийгмийн харилцаа
Санхүүгийн эрх зүйн үндсэн ойлголт, категори, зарчим, арга, эх сурвалж
СЭЗШУ-ны түүх
Санхүүгийн хууль тогтоомжийг бүтээх, хэрэглэх үйл ажиллагааны практик
СЭЗ, санхүүгийн хууль тогтоомжийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага СЭЗШУ-ы хүрээнд хийгдсэн судалгаа, шинжилгээний үр дүнд уг шинжлэх ухааны агуулгыг тодорхойлогч мэдлэг, дүгнэлтийн тогтолцоо бий болсон Санхүүгийн эрх зүйн үзэл баримтлал

СЭЗ-н тодорхой асуудлаар СЭЗШУ-ы хүрээнд боловсруулж, нэгтгэн дүгнэсэн үзэл санааны нийлбэр юм. Тухайлбал: санхүүгийн үүслийн талаарх үзэл баримтлал, санхүүгийн чиг үүрэг, тогтолцооны талаарх үзэл баримтлал, төсвийн байгууламжийн талаарх үзэл баримтлал гэх мэт. СЭЗ-н категори

Төрийн санхүүгийн харилцааны хүрээн дэх эрх зүйгээр зохицууалгадаж буй үйл ажиллагааны агуулга, мөн чанарыг илэрхийлсэн, санхүүгийн эрх зүйн шинжлэх ухааны боловсруулсан ойлголт, нэр томъёо зэргээс бүрдсэн СЭЗ-н үндсэн ойлголтын тогтолцоог бүрдүүлэгч элемент юм. Тухайлбал: санхүү, төсөв, зээл (категори), СЭЗ-н харилцаа, хэм хэмжээ (ойлголт), төсвийн орлого, төсвийн зарлага(нэр томъёо) гэх мэт. СЭЗ-н зарчим

Эдийн засгийн шинжлэх ухаанд тулгуурлан СЭЗШУ-ы боловсруулсан эрх зүйн үндэс юм. Уг эрх зүйн үндэс төрийн ба орон нутгийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны гол тулгуур болдог. СЭЗШУ-ы хүрээнд хийгдсэн судалгаа, шинжилгээний үр дүнд уг шинжлэх ухааны агуулгыг тодорхойлогч мэдлэг, дүгнэлтийн тогтолцоо бий болсон. 1.Уг мэдлэгийн тогтолцоо нь: 2. Төрийн санхүүгийн үйл ажиллагаанд мөрдөгдөх хууль тогтоомжийг бүрдүүлэхэд ашигладаг хууль зүйн техник. 3. Санхүүгийн үйл ажиллагааны хүрээнд мөрдөгдөж буй хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар дэвшүүлсэн санал, дүгнэлт зэргээс бүрддэг. Санхүүгийн эрх зүйн үзэл баримтлал СЭЗ-н тодорхой асуудлаар СЭЗШУ-ы хүрээнд боловсруулж, нэгтгэн дүгнэсэн үзэл санааны нийлбэр юм. Тухайлбал: санхүүгийн үүслийн талаарх үзэл баримтлал, санхүүгийн чиг үүрэг, тогтолцооны талаарх үзэл баримтлал, төсвийн байгууламжийн талаарх үзэл баримтлал гэх мэт. СЭЗ-н категори Төрийн санхүүгийн харилцааны хүрээн дэх эрх зүйгээр зохицууалгадаж буй үйл ажиллагааны агуулга, мөн чанарыг илэрхийлсэн, санхүүгийн эрх зүйн шинжлэх ухааны боловсруулсан ойлголт, нэр томъёо зэргээс бүрдсэн СЭЗ-н үндсэн ойлголтын тогтолцоог бүрдүүлэгч элемент юм. Тухайлбал: санхүү, төсөв, зээл (категори), СЭЗ-н харилцаа, хэм хэмжээ (ойлголт), төсвийн орлого, төсвийн зарлага(нэр томъёо) гэх мэт. СЭЗ-н зарчим Эдийн засгийн шинжлэх ухаанд тулгуурлан СЭЗШУ-ы боловсруулсан эрх зүйн үндэс юм. Уг эрх зүйн үндэс төрийн ба орон нутгийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны гол тулгуур болдог. Анхаарал тавьсанд баярллаа СЭЗШУ-ы судалгааны ерөнхий арга: - Метафизик арга
- Синергетик арга
- Синтезийн арга
- Дедукцийн арга
- Диалектик арга
- Анализийн арга
- Индукцийн арга
- Формаль догматик арга Метафизик арга.
Судалгааны объектоо бүрэлдэхүүн хэсэгт хуваан, тодорхой нэг хэсгийг бусад хэсэгтэй харилцан холбоотой өөрчлөгдөж хөгжих нөхцөлт байдлаас нь ангид, тусад нь судлах арга юм. Тухайлбал: мөнгөний тогтолцооны бүрдүүлэх хэсэг болох мөнгөн гүйлгээг зохион байгуулах, зохицуулах үйл ажиллгааг бусад бүтцийн элементээс тусад нь судлах, валютын зохицуулалтын үндэс элементээс валютын хяналтыг тусад нь судлах зэргүүд болно. Диалектик арга.
Эрх зүйн бүх үзэгдлийг өөр хоорондын болон нийгмийн амьдралтай холбох харилцан хамааралтай байдалд сургах арга юм. Тухайлбал: санхүүгийн тогтолцооны үүрэг, ач холбогдлыг тухайн улсын эдийн засаг дахь мөнгөний харилцааны эзлэх байр суурьтай холбон авч үзэж судлах, санхүүгийн чиг үүргийг тухайн улс орны нийгэм эдийн засгийн амьдралд үйлчлэх үйлчлэл, илрэн гаргах хэлбэрийг харгалзан судлах гэх мэт. Синергетик арга.
Амьгүй байгалийн ямар ч тогтолцоо тогтворгүй, тэнцвэргүй байдлын улмаас гэнэтийн тохиолдлын үр дүнд бий болсон хэмээн үздэг арга. Тухайлбал: гэнэтийн тохиолдолд санхүүгийн тогтолцоо үүсэн бий болох арга замыг нээсэн гэж үздэг. Анализийн арга.
Бүхэл зүйлийг түүнийг бүрдүүлэгч бүрэлдэхүүн хэсгүүдэд хувааж, судлагдаж байгаа объектын бүтэц, байгууламжийг илэрхийлэн гаргадаг. Тухайлбал: СЭЗ-н хэм хэмжээг СЭЗ-н зохицуулалтын зорилгоор нь ангилж, СЭЗ-н хэм хэмжээний агуулга, мөн чанарыг танин мэдэх гэх мэт. Синтезийн арга.
Анализийн аргаар ангилагдсан тодорхой хэсгүүд, тэдгээрийн онцлг чанар, агуулгийг харгалзан бүхэл цогц болгон нэгтэх арга юм. Тухайлбал: СЭЗ-н санкц, түүний онцлогийн нэгтгэн дүгнэх замаар “ СЭЗ-н санкц”-н талаар тодорхойлолт гаргах гэх мэт. Индукцийн арга.
Судалгааны объектын онцлог шинжийг эсвэл тодорхой нэг талыг эхэлж танин мэдээд түүн дээр үндэслэн дүгнэлт гаргадаг. Тухайлбал: санхүү, түүний онцлог шинжийг танин мэдээд түүнд үндэслэн “ Санхүү гэж юу вэ” гэдэгт бодит дүгнэлт хийх. Дедукцийн арга.
Нийтлэгээс тусгай руу гэсэн логикийн дагуу судалгааны объектын өвөрмөц онцлог, зүй тогтлыг танин мэдэх арга юм. “ СЭЗ-н тогтолцоо”-г танин мэдэхийн тулд эхлээд “ СЭЗ-н салбар”-т анализ хийгээд, “СЭЗ-н дэд салбар”, “СЭЗ-н институ”, дараа нь эрх зүйн тогтолцооын хамгийн анхдагч элемент болох СЭЗ-н хэм хэмжээний онцлогийг тодорхойлох замаар СЭЗ-н тогтолцоог танин мэдэх үйл ажиллагаа явагддаг. Формаль догматик арга.
СЭЗШУ-ы судлах зүйлийг бүрдүүлж буй нийгмийн үзэгдлийг логикийн үүднээс оюун дүгнэлт хийхэд чиглэгддэг. Тухайлбал: СЭЗ-н хэм хэмжээ, СЭЗ-н харилцааг ангилах, тайлбарлах, тодорхойлох гэх зэргээр илэрдэг. Энэ аргын тусламжтайгаар СЭЗ-н хэм хэмжээ дараах төлөв байдалд хамаарна. "СЭЗШУ-ы судагааны тусгай арга" Системт анализийн арга. Социологийн арга СЭЗШУ бусад шинжлэх ухаатай харилцах арга Шүүмжлэх арга Харьцуулсан эрх зүйн арга Эрх зүйн түүхчилсэн арга Эрх зүйн түүхчилсэн арга. Судалгааны объектын үүсэн бий болсон түүхэн нөхцөл байдал, онцлогийг илрүүлэхэд чиглэгдсэн арга юм. Тухайлбал “санхүү” гэсэн ойлголт үүсэн бий болсон түүхэн нөхцөл байдлыг судалж, түүний онцлогийг илрүүлэх. Шүүмжлэх арга. Үйлчилж буй хууль тогтоомж, цаг хугацаа, орон зүйн хэрэгцээ, шаардлагад нийцэж байгаа эсэх, түүнд ямар өөрчлөлт оруулах нөхцөл бүрдэж байгаа эсэхийг илрүүлэхэд чиглэгдсэн арга. Тухайлбал: санхүүгийн эрх зүйн хэм хэмжээ нийгмийн амьдралын нөхцөл байдалд нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гарган СЭЗ-н хэм хэмжээнд шүүмжлэлтэй хандах. Харьцуулсан эрх зүйн арга. Эрх зүйн объектыг түүний төсөөтэй, ялгаатай талыг илрүүлэх зорилгоор харьцуулах арга. Монгол улсад санхүүгийн хууль тогтоомжийн шинэ загварыг бий болгохын тулд гадаадын улс орны санхүүгийн эрх зүйн шинжлэх ухааны боловсруулсан онолын загвар, хууль бүтээх үйл ажиллагааны практикийг харьцуулан судлах шаардлага тавигддаг. Тухайлбал: төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг баталж, хэрэгжүүлсэн туршлагыг судлахын тулд Англи, Шинэ Зеланд, Австрали, Герман, Сингапур зэр улсуудад хэрхэн хэрэгжүүлснийг судлах нь зүйтэй юм. СЭЗШУ бусад шинжлэх ухаатай харилцах арга. СЭЗ-н үзэгдлийг судлахдаа бусад шинжлэх ухааны үндэслэл, дүгнэлтийг ашиглах арга. СЭЗШУ-ы нэр томъёо, ойлголт, категорийн аппаратад бусад шинжлэх ухааны боловсруулсан ойлголт, категорийг багтаадаг. Тухайлбал: санхүүгийн шинжлэх ухааны боловсруулсан санхүү, санхүүгийн тогтолцоо гэсэн ойлголтыг СЭЗШУ ашигладаг. СЭЗШУ санхүүгийн эрх зүйн ерөнхий онолын тодорхой асуудлыг шийдвэрлэх зорилгоор бусад шинжлэх ухааны бүтэц, зүй тогтолд үндэслэдэг. Социологийн арга. Эрх зүйн хэм хэмжээ эсвэл иститутыг нөхцөлдүүлж буй нийгмийн амьдралын нөхцөл байдлыг нээн илрүүлэхэд чиглэгдсэн арга. Тодруулбал, санхүү, зээл, татварын байгууллагын байгууллагын ажилтнуудаас санал асуулга авах, төрийн ба орон нутгийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны явцад хувийн ажиглалт хийх зэргээр олж авсан мэдлэгийг СЭЗШУ ашиглах гэх мэт. Функциональ арга. Судалгааны обеъктын нэгдмэл байдлыг илэрхийлэх тогтолцоог бүрдүүлэгч элементүүд нийгмийн зорилго, чиг үүрэг, тэдгээрийн хоорондын харилцан холбоо хамаарлын үүднээс хандаж, судалгаа хийдэг арга. Тухайлбал: санхүүгийн эрх зүйн харилцааны нэг элемент болох санхүүгийн эрх зүйн харилцааны хууль зүйн фактын чиг үүргийг судлах
Full transcript