Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Untitled Prezi

No description
by

UUGANAA UUGANAA

on 3 December 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Untitled Prezi

Судалгааны ажлын үндэслэл:



Судалгааны ажлын зорилго:

Халзан-Уул ордын зэсийн исэлдсэн хүдрийг лабораторийн нөхцөлд баганан уусгалтын аргаар хүдэрт агуулагдаж байгаа зэсийг богино хугацаанд эдийн засгийн үр ашигтай, хялбараар уусмалд шилжүүлэх мөн Уг судалгааны ажлаар Халзан-Уул ордын хүдрийг уусгах технологиор боловсруулахад ширхэглэлийн хэмжээ уусгалтанд хэрхэн нөлөөлөхийг лабораторийн нөхцөлд туршин судлахад оршино.

Судалгааны ажлын аргачлал:

Нийт 879,2 кг дээж хүлээн авч Хүдрийн ширхэглэлийн хэмжээ 25 мм-ээс бага дээжээр 1 болон 2-р колонк, 12,5 мм-ээс бага дээжээр 3 болон 4-р колонкыг тус бүр 80 кг дээжээр ачаалсан. 2 төрлийн дээжинд 60-65 хоног колонкийн уусгалтын туршилтыг хийж гүйцэтгэсэн.

Судалгааны арга:

Онолын судалгааны арга
Туршилтын судалгааны арга


Халзан-Уул ордын хүдрийн шинж чанар

Хүдэржилт нь цахиуржих, карбонатжих процессуудыг дагалдан явагдсан бөгөөд исэлдэлтийн бүсэнд малахитжих процессоор илэрч байна. Өөрөөр хэлбэл чулуунд төмрийн усан исэл, малахитын линз судланцарууд их хэмжээгээр үүсчээ. Тэдгээрийн өргөн нь 0,05-3-5 мм байна. Малахит зэс агуулагч гол эрдэс болж байна.

Зэсийн 2 догч сульфидийн эрдэс халькозин, ковеллин төмрийн сульфид пирит зэрэг эрдсүүд байхгүй байгаа бөгөөд зэсийн исэлдсэн хүдрээс малахитаас гадна бага зэрэг маш жижиг ширхэгтэй куприт, аранжин зэсний мөхлөгүүд тааралдаж байна.

Түүнээс гадна зэсийн эрдсүүдээс ганц нэг ширхэг, маш жижиг ширхэгтэй, халькопиритын (0.01мм-ээс бага) мөхлөгүүд тааралдаж байна.

Баганан уусгалтын туршилт
Баганан уусгалтын арга нь хүдрийн уусах боломжийг судлах туршилтын сонгомол арга бөгөөд тухайн хүдрийн овоолгын нэгж талбайг өндрийн дагуу загварчилж байгаа хэлбэр юм.
Уулын гуу жалганд болон налуу газрын гадарга дээр овоолсон балансын бус хүдрийг хүхрийн хүчлийн уусмалаар бороожуулан уусгахыг овоолгын уусгалт гэнэ. Далангийн болон овоолгын уусгалт нь автоклавын уусгалттай адил өндөр даралт, температурын биш ердийн нөхцөлд явдаг тул атмосферийн уусгалт гэж хэлж болно. Дээрх үйлдвэрлэлийн процессийг урьдчилан лабораторийн нөхцөлд жижигрүүлсэн хэлбэрээр босоо байрлуулсан хоолойд бэлтгэсэн хүдрээ хийн, шаардлагатай бол агааржуулж, хүдрийн дээрээс хүчиллэг уусмал дуслуулан бороожуулахыг колонкийн буюу баганан уусгалт гэнэ.
Колонкийн уусгалтын туршилтаар үйлдвэрийн нөхцөлд тухайн бэлтгэсэн хүдрийн металл авалт, зарцуулагдах хүхрийн хүчлийн хэмжээ ямар байхыг тодорхойлохоос гадна, уусгалтын цикл дэх уусмалын найрлага, орчин ямар байх, зэрэг олон хүчин зүйлийг судлаж улмаар эдийн засгийн баримжаалсан тооцоо гаргах боломжтой.
.

Туршилтын дээж бэлтгэл
Хатаалга хийгдсэн бүх дээжийг 50 мм, 25 мм, 12,5 мм, 6,3 мм, 1,7 мм-ийн шигшүүрээр шигшин ширхэглэлээр нь ангилсан. Хагас үйлдвэрлэлийн туршилтын ажлын техникийн даалгаварт тусгагдсанаар колонконд ачаалах хүдрийн хамгийн том ширхэглэлийн хэмжээ ба колонкийн дотоод диаметрийн харьцаатай уялдуулан туршилтын дээжийг бэлтгэхдээ хүдрийн ширхэглэлийн хэмжээг 80% нь 25 мм-ээс бага болтол бутлан дахин шигшиж ширхэглэлийн шинжилгээ хийсэн.
Химийн шинжилгээний дээжийг ширхэглэл тус бүрээр нь буталж, нунтаглан SGS Mongolia” ХХК болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК–ийн шинжилгээний лабораториудад явуулсан.
Хүдрийн ширхэглэлийн 80% нь 25 мм-ээс бага болтол бутлагдсан (P80=25мм) тус хүдрийн үлдэгдлийг дахин буталж 80% нь 12.5 мм-ээс бага ширхэглэлтэй (P80=12.5мм) болгосон.

Туршилт явуулах аргачлал
Колонк ачаалах
Туршилтын дээж-1, 2, 3, 4 дээж тус бүрийг (80 кг) 141 гр хүхрийн хүчил агуулсан 3 литр уусмалаар чийглэж 2.0 м-ийн өндөртэй, 200 мм-ийн дотоод диаметртэй 4 ширхэг колонк тус бүрийг ачаалав.
Колонк тус бүрд ачаалсан дээжийн төрөл болон ширхэглэлийн жинг дараах хүснэгтэд харууллаа.

Колонкийн уусгалт

Туршилтын дээж-1 –ээр 1-р колонкыг болон Туршилтын дээж-2 –оор 2-р колонкыг Туршилтын дээж-3 –аар 3-р колонкыг болон Туршилтын дээж-4 –өөр 4-р колонкыг ачаалсан.
Хүчиллэг уусмалаар чийглэсэн дээжийг 200 см-ийн өндөртэй, 20 см-ийн дотоод диаметртэй пластмассан колонконд ачаалж, Хүдэр дэх сульфидын төрлийн эрдсийг исэлдүүлэх үүднээс колонкыг ачаалснаас 5 хоногийг дараа уусгалтыг хүхрийн хүчлийн 5-7 гр/литр агуулгатай шингэрүүлсэн уусмалаар бороожуулан уусгалтыг гүйцэтгэсэн.
Уусгалтын эхний хагаст өдөр бүр хүдэр дундуур нэвчин зэсээр баяжсан буюу шимт уусмалын эзлэхүүнийг хэмжиж, түүний зэсийн агуулгыг тодорхойлж байсан ба уусгалтын сүүлийн хугацаанд 2-3 хоногт 1 удаа шинжилгээ хийж байв.

Уусгалтын параметр:
Бүх колонкын тэжээл уусмалын бороожуулалтын хурд 6 л/цаг/м2, уусмалын рН нь 2.0-оос бага байх нөхцлийг баримталсан. Уусгалтын нөхцлийг дараах хүснэгтэд нэгтгэн харууллаа.


АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА
ХАЛЗАН УУЛ ОРДЫН ЗЭСИЙН ИСЭЛДСЭН ХҮДРИЙГ УУСГАХ ТЕХНОЛОГИЙН
СУДАЛГАА

Магистрант: Б. Ууганцэцэг
Эрдэм шинжилгээний ажлын удирдагч: Доктор Ц. Оюунцэцэг
Эрдэм шинжилгээний ажлын Зөвлөх: Доктор (PhD) Б. Алтантуяа

Туршилт явуулсан технологийн схем
Туршилтын үйл явц
ТУРШИЛТЫН АЖЛЫН ҮР ДҮН
Судалгааны ажлын явц, үр дүн
Туршилтын ажлын эхэнд хүдэр бэлтгэлийн ажлыг аргачлалын дагуу хийж гүйцэтгэсэн ба явцын дунд колонконд орж буй тэжээл уусмал, гарч буй шимт уусмалд химийн шинжилгээг Cu, Fe элементүүд дээр туршилтын бүх хугацааны турш өдөр бүр хийж тэмдэглэн уусгалтын явцыг хянаж үргэлжлүүлсэн. Туршилтын үр дүнгээр Халзан-Уул орд газрын исэлдсэн хүдрийг тодорхой хэмжээнд хүртэл бутлан уусган боловсруулж катодын цэвэр зэс гарган авах боломжтой юм.
Туршилтын ажлын үр дүн
Дүгнэлт
1. Зэсийн баганан уусгалтаар халькопирит, борнит огт уусаагүй, малахит сайн ууссан байна.
2. Уусгалтын явцад нарийн ширхэглэлийн ангилалд уусгалтын туршилт илүү сайн явагдсан болох нь харагдаж байна.
Том ширхэглэлийн ангилалд уусгалт харьцангуй бага явагдсан нь хүхрийн хүчил том ширхэгтэй чулуулагт диффузээр хүдэрт нэвтэрдэг тул уусгалтын хугацаа маш урт байдагтай холбоотой. Зэсийн карбонатууд хүхрийн хүчилд хялбар уусдаг тул эхний өдрүүдэд эрчимтэй уусах ёстой.
-12.5 мм ширхэглэлтэй хүдэр 11-13 дахь өдөр уусгалт сайн явагдсан ба энэ үед зэсийн агуулга 2,66-2,70 г/л байна. Зэсийн уусалт 86,3% байна.
-25 мм ширхэглэлтэй хүдэр харьцангуй уусгалт удаан аажмаар явагдсан ба 35-38 дахь өдрүүдэд уусгалт сайн явагдсан ба зэсийн агуулга 1,82-1,86 байна. Зэсийн уусалт 56,8% байна.



Химийн шинжилгээний үр дүнгээр “Халзан Уул” ордын хагас үйлдвэрлэлийн туршилтанд ирүүлсэн хүдрийн дээж 0.55% зэсийн дундаж агуулгатай болох нь тодорхойлогдлоо.
Мөн дээж дэх исэлдсэн зэсийн агуулга дундажаар 0.48% буюу үүнийг нийт зэсийн агуулгад харьцуулахад 86.5% байгаа нь исэлдэлт маш өндөртэй орд болохыг илэрхийлж байна.
Зэсийн хүдрийн далангийн болон овоолгын уусгалын үйлдвэрүүдийн зэсийн дундаж агуулга 0.5-1%, зэсийн исэлдэлт нь 20 орчим хувьтай байдаг.
Тус “Халзан Уул” ордын зэсийн исэлдэлт 86.5% байгаа нь уусгалтын технологиор боловсруулахад метал авалт өндөртэй байх боломжтойг харуулж байна.
Хүхрийн хүчлийн уусмал: Баганан уусгах туршилтанд H2SO4-ийн усан уусмалыг хэрэглэнэ. Эхлээд хүхрийн хүчлийн цэвэр 98%-ын уусмал худалдан авч ажлын уусмал бэлтгэнэ. Бүх колонкын хүдрийг хүхрийн хүчлийн уусмалд нэвчүүлэн 5 хоног байлгасны дараа уусгалтыг эхлүүлсэн ба 5 г/л концентрацитай уусмал бэлдсэн.
Тэжээл уусмал бэлтгэх
Full transcript