Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Хүүхдийн авьяас билгийг хөгжүүлэх нь

No description
by

Tsenguujin Ganzorig

on 13 December 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Хүүхдийн авьяас билгийг хөгжүүлэх нь

Оршил
Авьяас билиг гэж юу вэ? Хүүхдийн авьяас билгийг хэрхэн хөгжүүлбэл дээр вэ, яаж хөгжүүлэх вэ, хэдэн наснаас хөгжиж эхэлдэг вэ? гэсэн асуултуудад хариулт өгөхийг хичээлээ...
Авьяас
“Авьяас гэдэг нь тодорхой салбарт аль нэг хүний онцлог амжилт гаргах боломж. Энэ нь нэг буюу хэд хэдэн чадвараараа дундаж түвшнөөс дээгүүр байгаагаар илэрч байдаг
[1]
. “Авьяасын талаар нийтээр хүлээн зөвшөөрч, тогтсон тодорхойлолт өнөөг хүртэл байхгүй ч авьяас, амжилт хоёр ижил зүйл биш гэдэгтэй санал нэгдэж байна. Харин авьяас нь ердийнхөөс илүү амжилт авч ирдэг хувь хүний чадавх (потенциал) юм гэсэн санаа дэвшигдсээр байна”
[2]
.
Авьяас ба сургуулийн өмнөх насныхан
Зарим эрдэмтэн, судлаач бага насыг авьяастай холбон “
Авьяастай сургуулийн өмнөх насны хүүхэд“
(
The Gifted Preschooler
)”, “
Gifted Preschool Children
”,
“Бага насан дахь онцгой авьяас”
зэрэг нэр томъёо хэрэглэсэн байна. Үүнээс үзэхэд зарим онцлог тохиолдолд сургуулийн өмнөх насанд хүүхдийн авьяас илэрдэг байж болзошгүй юм.
Чадварууд
Хүүхдийн авьяас билгийг хөгжүүлэх нь
Мөн авьяас судлаач Германы эрдэмтэн проф.
Др.Кристиан Фишер
“Авьяас (
Talent
)-ын тухай ярихад хүмүүс шууд л Моцарт, Энштейнийг бодоод байх хэрэггүй юм. Хүн бүрт өөрийн гэсэн чадварууд (
Begabungen
-герман,
Gift
-англиар) байдаг. Харин түүнийг илрүүлэх, зөв орчноор дэмжиж өгөх нь л чухал”
[3]
гэжээ.

“Авьяастай суралцагч”
гэж адил туршлагатай мөн ижил орчинд буй үе тэнгийнхэнтэй нь харьцуулахад мэдэгдэхүйц өндөр түвшний амжилт гаргадаг, гаргах чадавхтай хүүхэд, залуусыг хэлнэ ...”
[4]
гэсэн бас нэгэн тодорхойлолт байна.
Эдгээр тодорхойлолтуудаас үзэхэд “
авьяастай хүүхэд
” гэдгийг үе тэнгийнхэнтэй нь харьцуулахад бусдаасаа илүү амжилтад хүрэх чадавхтай хүүхдийг хэлж болох ажээ. Гэхдээ бид цаашид авьяас, чадвар, чадамж, чадавх, авьяас (
talent
), авьяас (
gift
) гэсэн ухагдахууныг олон улсын үг хэллэгт оноон тодорхойлж, нийтээр хэлэлцэн тогтож, мөрдөх шаардлагатай байна.
Доктор

Улрике Штеднитц
(
Dr.Ulrike Stedtnitz
),
сэтгэл судлаач
Барбара Вирц
(
Barbara Wirz
) “Хүүхдийн авьяасыг
4-7
насанд нь эрт илрүүлэх”
[5]
өгүүлэлдээ
“4-7 насныханд дараах шинж тэмдэг илэрч байвал дундаас дээш түвшний чадвартай гэж үзэж болох юм, гэхдээ энэ нь заавал илрэх албагүй”
гэж тэмдэглээд хүүхдийн дараах шинжүүдийг тодорхойлсон байна.

Анхаарал тавьсанд баярлалаа
Хэл ярианы чадвар
Үгийн ихээхэн нөөцтэй, түүнийгээ сонгож хэрэглэж чадна. Заримдаа үе тэнгийнхнийгээ санамсаргүйгээр онож хэлж, үгээр иднэ.
Шүлэг, дуу, үлгэр, өгүүллэгийг сайн тогтооно.
Сургуульд ороогүй байхдаа бусдаас бараг дэмжлэг авахгүйгээр уншиж сурна, унших их дуртай, толь бичгүүд харж байж ч магадгүй.
Математикийн чадвар
1. Голдуу нэгдмэл чадвар шаардагдах тоглоом (
зохион байгуулах, төрөлжүүлэх, ангилах
)-оор тоглоно.
2. Эрт том-жижиг, урт-богино, өндөр-нам гэх мэт харьцуулалтыг өөрөө санаачлан хийнэ.
3. Эрт арав, хорь гарган тоолно.
4. Энгийн бодлогууд зохионо, бодно.
5. Бусадтай холбоо харилцаатай байхдаа дуртай байна, нээлттэй хандана. Хамт тоглох найз нөхдөө амархан олно, янз бүрийн насны хүүхэдтэй тоглох нь элбэг.
6. Шударга зан чанар гаргаж байгаа нь анзаарагдана.
7. Бусдад мэдрэмжтэй хандана, бусдыг их өрөвдөж хайрлана.
8. Сэдэвт болон жүжигчилсэн тоглоомоор голдуу тоглоно, аливааг оролдож хийх дуртай байна. Шог хошин зүйлсийн утгыг илэрхийлэн харуулж чадна.
Хараа-орон зайн чадвар

1. Барьж байгуулах, эвлүүлэх, зохион бүтээх тоглоомоор тоглохдоо маш чадамгай.
2. Шинэ газар очиход орон зайгаа сайн баримжаална, өмнө нь очиж байсан газраа амархан эргэж санана.
3. “Гоё” зүйл (цэцэг, өнгө)-д татагдана, хувцас, өөрийнхөө өрөөнд байгаа юм, эд зүйлд их ач холбогдол өгнө.
Хөдөлгөөний чадар

Биеийн хөдөлгөөний эв дүй нь мэдэгдэхүйц авьяастай, спортын янз бүрийн төрлүүдийг сонирхоно.
Хөгжмийн чадвар
1. Хөгжмийг маш сайн мэдэрнэ.
2. Хөгжмийн зэмсгээр тоглож байгаа хүнийг байнга дуурайна.
Байгальтай холбоотой чадвар

1. Насандаа зохицоогүй зүйлс цуглуулна, нарийн зүйлсийг мэднэ. (жишээлбэл, динозавор, ашигт малтмал)
2. Ургамал, амьтныг онцгой сонирхоно.
3. Хоол хийх дуртай байна.
4. Амьтны хүрээлэн, одон орны хүрээлэн зэрэг газрыг маш ихээр сонирхоно.

Ийнхүү сургуулийн өмнөх насны хүүхдэд дээрх онцлог шинжүүд илэрч ажиглагдаж болох бөгөөд үүнийгээ судлаачид “авьяас” гэлгүй “чадвар” хэмээн нэрлэсэн байна.
Их Британийн сэтгэл судлаачдын нийгэмлэгийн гишүүн профессор
Жоан Фримен (Joan Freeman)
1974 оноос судалгаагаа эхлэн одоо ч үргэлжлүүлсээр байгаа ажээ. Профессор тухайн үедээ математик, зураг, хөгжим гээд янз бүрийн салбарт авьяас чадвар нь тодорч байсан
210
хүүхдийг ажиглан судалсан байна.
Судалгаанаас үзэхэд эдгээрээс зөвхөн зургаан хүүхдийн буюу дөнгөж
3%
-ийнх нь авьяас чадвар хөгжиж, насанд хүрсэн хойноо ч амжилттай хэвээр байжээ. Иймд тэрбээр “
6-7
насны төрөлхийн авьяастай хүүхдэд маш их боломж нөөц байдаг боловч энэхүү чадвар нь унтрах үе бас тохиолддог”
[6]
гэжээ.
АНУ-д цэцэрлэг болон бага сургуулийн
3,2 сая
хүүхдийг хамран хийсэн судалгаанаас
[7]
үзэхэд тэдний
6%
нь аль нэг онцлог авьяасаараа улсын хэмжээн дэх авьяастай хүүхдийн шалгуурыг хангаж байжээ. Сургуулийн өмнөх насны хүүхдийн хувьд хэл ярианы чадвар өндөр, эрт уншиж сурсан эсвэл тоонд гарамгай... гэх мэт. Гэвч тэдний олонхийн цэцэрлэгт байхад нь илэрч байсан авьяасын шинж тэмдэг
сургуульд орох үед ажиглагдахаа больсон байна.

Эдгээрээс үзэхэд сургуулийн өмнөх насанд хүүхдийн авьяас тэр бүр баталгаатай илэрдэггүй ажээ.
Эрчимтэй хөгжлийн, гэхдээ эмзэг нас
Хүүхэд ихээхэн чадавхтай ертөнцөд мэндэлж, аливаад хариу үйлдэл үзүүлэн шинэ орчиндоо дасан зохицож, суралцаж эхэлдэг. Тэд
төрөлхийн сониуч зан
,
идэвхтэй үйл
ээрээ өдрөөс өдөрт чадваржсаар байдаг. Хэл яриа, математик, логик сэтгэлгээний суурь дэвсгэр ч тэдний амьдралынх нь анхны жилүүдэд бий болдог. Ер нь сургуулийн өмнөх насныханд гэр бүл, цэцэрлэгийн амьдралаас суралцах зүйл нэн их. Иймд
“Ургаж байгаа цэцгийг дээрээс нь татсанаар улам хурдан ургана гэж үгүй”
гэсэн герман ардын хэлц үгийг санахад илүүдэхгүй.

Тэд
ойр дотны хүнтэйгээ бие, сэтгэлээр ойр байж, хайр халамж, хамгаалагдсан байдлыг мэдэрсэн, тайван амгалан, дарамт шахалтгүй, чөлөөтэй, хөдөлгөөнтэй байхдаа мөн дур, сонирхлоороо гүйцэтгэсэн
үйл (тоглоом)-ийн явцад хамгийн сайн суралцаж хөгждөг.
Сүүлийн 20-оод жилд тархины судалгаа эрчимтэй хийгдэж байна. Судалгаагаар авьяастнуудын тархины тодорхой хэсэг эрч хүчтэй ажилладаг нь тогтоогдсон байдаг. Сургуулийн өмнөх насны хүүхдийн тархинд хойшид хэзээ ч тохиолдохгүй тийм олон мэдрэлийн эс чөлөөтэй оршдог нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд аливаа үйл гүйцэтгэх явцад хоорондоо холбогдон янз бүрийн зангилаасууд үүсэж байдаг.
Энэхүү их нөөц боломжоороо хүүхэд энэ насанд юуг ч сурч чаддаг. Энэ боломжид нь дулдуйдан эцэг эх, багш нар хурдан уншуулж сургах, гадаад хэл эзэмшүүлэх гэх мэтээр нэг талыг барьсан үйл рүү хүүхдийг шахаж, тэдэнд сонирхлоороо, бүтээлчээр ажиллах орон зай олгохгүй бол тэр нь тус биш ус болдог ажээ.
“Үлдэж хоцрох зүйл бага, яагаад гэвэл тархи гацаанд (блоклогддог) ордог. Ийм хүүхэд шинэ зүйлтэй тулгарахад түүнд байнга бэрхшээл учирдаг”

[8]
. Ийнхүү сургуулийн өмнөх нас бол эрчимтэй хөгжлийн, гэхдээ эмзэг, болгоомжтой хандах нас юм.
Жосеф Рензулли (Joseph Renzulli, 1978)
авьяасыг гурван хүчин зүйл (“
гурвын тойрог
”) дээр тулгуурлан тодорхойлсон байдаг. Тэрбээр авьяастай хүн гэхээсээ илүү
авьяасыг бий болгодог зан чанар
ыг чухалчлаад түүнээс гадна дунджаас дээгүүр чадвар, үүрэг даалгаврыг өндөр түвшинд гүйцэтгэдэг чанар, бүтээлчээр ажилладаг чанарыг хамруулан авч үзсэн. Тэгэхээр эдгээр зан чанарыг хүүхдэд эзэмшүүлж, хөгжүүлэхэд сургалтын олон талт үйл ажиллагаа шаардагдах нь мэдээж.

Мөн
Штернберг, Дэвидсон (Sternberg and Davidson, 1990)

авьяас нь нэгдмэл хүчин зүйлийн нөлөөнд бий болдог бөгөөд сэдэл, өөртөө итгэх итгэл, бүтээлч байдал бол хүүхдийн авьяасын илрэл, хөгжлийн түлхүүр

[9]
гэжээ.
Авьяаслаг хүүхэд бол бусдын л адил тоглож наадах, хайрлуулж, хамгаалуулах, бусадтайгаа бужигнан явах хүсэлтэй нэгэн. Гэтэл тэдэнд багаас нь онцгойлон шаардлага тавьж, үеийнхнээс нь хөндийрүүлбэл ганцаардаж,
бүтээлч үйл нь хумигдана
. Иймд сургуулийн өмнөх насны хүүхдийн аль нэг давуу чадварыг дагнан хөгжүүлэх гэж оролдохоосоо илүүтэйгээр тэдний
бүх талын ерөнхий хөгжлийг дэмжин, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэн, хүчтэй талыг нь бэхжүүлж, сул талыг нь дэмжиж ажиллах
нь зүйтэй юм.
Хүүхдийн бие даасан байдал, өөртөө итгэх итгэл нэмэгдэж байх нь авьяас үүсч бий болох хөрсийг бүрдүүлнэ. Өөртэй итгэлтэй хүүхэд яваандаа би бусдаас арай дээгүүр чадвартай гэдэгтээ итгэдэг болно. Энэхүү итгэл нь тухайн хүүхдэд бие даан, бүтээлчээр ажиллах боломж олгоно.
Судлаачдын тодорхойлсноор хүүхдийн спорт болон хөгжмийн авьяасыг хөгжүүлэх ажлыг хамгийн эрт эхэлж
[10]
болох бөгөөд гимнастик, усан спортыг зургаагаас найман насны хооронд, хөл бөмбөг, теннисээр гуравдугаар ангиас нь хичээллүүлж болох аж. Гар бөмбөг, сагсан бөмбөгөөр есөөс арван хоёр насны хооронд эхлэн хичээллүүлж болох ба энэ үед хүүхэд хөдөлгөөний чадварыг хамгийн амархан эзэмшдэг байна.
Хөгжмийн зэмсэг дээр тоглож сурах ажлыг ойролцоогоор
6 нас

(-, + 2 нас)
-наас нь эхэлж болно. Гэхдээ хүүхэд бүр адилгүй.
Альберт Энштэйн
дөрвөн настайдаа хэлд орсон бол, Исаак Ньютон бага сургуульдаа тааруу сурлагатан байсан гэдэг.
Дүгнэлт
Сургуулийн өмнөх насны хүүхдийн сонирхол тогтворжоогүй, тэд олон зүйлд байнга суралцдаг, зарим чадвар нь баттай илэрч, тогтоогүй байдаг тул энэ насанд хүүхдийн авьяасыг тодруулж, зориудаар хөгжүүлэх гэж оролдох шаардлагагүй юм. Харин дуртай, дургүй зүйл, юуг сонирхож, бусдаасаа сайн хийж чаддаг, юугаараа амархан ахиц дэвшил гаргадаг, сул тал нь юу вэ зэрэг тухайн хүүхдийн онцлогийг илрүүлж болно. Үүн дээрээ тулгуурлан хүчтэй талыг нь бэхжүүлж, сул талыг нь дэмжиж ажиллах нь зүйтэй юм.

Сургуулийн өмнөх насны хүүхдийн аль нэг давуу чадварыг дагнан хөгжүүлэх гэж
оролдох нь

тэдний сонирхол, бүтээлч байдлыг хязгаарладаг
тул тэдэнд ердийн нөхцөлд үе тэнгийнхнийхээ дунд бүх талаасаа
хөгжих боломж олгох
нь чухал. Тэдэнд олон талт туршлага хуримтлуулах, бие даан, бүтээлчээр тоглох, ажил үйл гүйцэтгэх, өөртөө итгэх итгэлийг олж авах, аз жаргалтайгаар хүүхэд насаа эдлэх боломж олгох нь тэдний авьяас илрэх, хөгжих таатай
хөрс суурийг тавина
.

.
Ном зүй:

1.
Begabung, http://de.wikipedia.org/wiki/Begabung

2.
Was ist Begabung?, Bildung und Begabung, http://www.bildung-und-begabung.de/begabungslotse/informationen-fuer-leh...

3.
Was ist Talent und wie kann man es fördern?, Prof. Dr. Christian Fischer, http://www.wiwo.de/erfolg/management/gastbeitrag-was-ist-talent-und-wie-..., 2013.08.28

4.
74th legislature of the State of Texas, Chapter 29, Subchapter D, Section 29.121, 2012

5.
Früherkennung besonderer Begabungen im Alter von 4–7 Jahren, Frau Dr. Ulrike Stedtnitz und Frau Barbara Wirz, Dipl. Psychologinnen, Zürich http://www.fbkbern.ch/hochbegabung/merkblatt.html

6.
Как загубить талант ребенка благими намерениями, Шоан Фримен, http://www.spbdeti.org/id534

7.
What it means to be a gifted child,http://www.babycenter.com/0_what-it-means-to-be-a-gifted-child_1382991.b...

8.
Wie lernen die Kinder? Проф.др. Гералд Хүетер (Prof.Dr.Gerald Hьther), http://kinder-lobby.at/hirnforschung-wie-lernen-kinder-2/

9.
Intellectual giftedness, http://en.wikipedia.org/wiki/Intellectual_giftedness

10.
Begabungen von Kindern richtig fördern, http://www.familie.de/begabung-kinder/
Full transcript