Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of Менежмент

No description
by

Khuderchuluun Bat-Ulzii

on 14 November 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of Менежмент

Санхүүгийн Удирдлага
Агуулга
4. Санхүүгийн Менежментийн гол зорилго
Санхүү гэж юу вэ?
Энэх
1. Санхүү гэж юу вэ
2. Менежмент гэж юу вэ
3. Санхүүгийн Удирдлага
4. Санхүүгийн Менежментийн гол зорилго
5. Санхүүгийн Менежментийн тухай ойлголт түүний гүйцэтгэх үүрэг
6. Санхүүгийн Менежментийн ач холбогдол
7. Санхүүгийн менежментийн шинжлэх ухааны хөгжилт
8. Дүгнэлт

Санхүү бол төр засгийн түвшинд ч, аж ахуйн нэгж байгууллагуудад ч, хувь хүний хувьд ч яригддаг маш өргөн хүрээтэй төдийгүй байнгын хөгжил хөдөлгөөнд оршдог ойлголт билээ. Учир нь хувь хүн ч, байгууллага ч, төр засаг ч үйл ажиллагааныхаа үр дүнд тодорхой хэмжээний орлого олж, өсгөж үржүүлж, зарцуулж, хуримтлуулж, хөрөнгө оруулалт хийж байдаг. Эдгээр үйл явц нь харин санхүүгийн орчинд буюу санхүүгийн байгууллага, санхүүгийн зах зээл, санхүүгийн хэрэгслүүдийн оролцоотойгоор явагдана. Иймээс санхүүг:
санхүүгийн удирдлага
санхүүгийн үйлчилгээ гэсэн 2 чиглэлээр ангилж үздэг.
Менежмент гэж юу вэ?
Нийгмийн хөдөлмөрийн хуваарийн үр дүнд менежмент гэдэг хүмүүсийн үйл ажиллагааны бие даасан төрөл гарч ирсэн. Энэ ажлыг эхний үед нэг хоёр хүн, дараа нь хэсэг бүлэг хүн, бүр сүүлдээ тодорхой байгууллага гүйцэтгэх болж удирдах ажил эрхэлдэг хүмүүс тэдгээрийг нэгтгэсэн байгууллага, зохион байгуулалтын бүхэл бүтэн бүтэц үүссэн. Гэвч энэ нь нийгмийн хөгжлийн шаардлагыг бас л хангаж чадаагүй. Менежментээ сайжруулж чадсан байгууллага үр дүнд хүрч байв.
Санхүүгийн Удирдлага
Санхүүгийн удирдлага нь компани, банк, санхүүгийн байгууллага, төрийн өмчийн төсөвт байгууллагуудын мөнгө хөрөнгө эх үүсвэрийн удирдлагын үйл ажиллагаа, шийдвэр гаргалтын үйл явцын цогц юм. Энэ хүрээнд санхүүгийн шинжилгээ төлөвлөлт, мөнгөн хөрөнгө удирдлага, зээлийн бодлого, хөрөнгө оруулалтын шинжилгээ, санхүүжилт эх үүсвэрийн удирдлагын гэх мэт шасуудлуудыг хамруулж болно.

1. Санхүүгийн менежментийн тухай тодорхойлолт өгөх
2. Ирээдүйд санхүүгийн менежментэд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох
3. Бизнесийн зохион байгуулалтын хэлбэрийг сонгох
4. Компанийн зохион байгуулалтын бүтцэд санхүүгийн эзлэх байр суурийг тодорхойлох
5. Санхүүгийн менежер нь нягтлан бодох бүртгэлийн менежер, маркетингийн менежер, салбарын албан хаагчидтай ямар харилцаатай ажиллахыг тодорхойлох
6. Компанийн зорилго, түүнийг хэрэгжүүлэхэд санхүүгийн менежерийн гүйцэтгэх үүргийг тодорхойлох зэрэг болно.

5. Санхүүгийн Менежментийн тухай ойлголт түүний гүйцэтгэх үүрэг
Санхүүгийн харилцааны өрсөлдөөн, технологийн өөрчлөлт, мөнгөний ханшны уналт, хүүний хэмжээний өөрчлөлт, эдийн засгийн тодорхой бус байдал зэрэг гаднын хүчин зүйлсийн үзүүлэх нөлөө хүчтэй болох тутас түүнийг тун богино хугацаа өнгөрөх бүрийд нь шинжилж дүгнэлт өгч байх шаардлагатай. Дээрх хүчин зүйлс хичнээн хурдан өөрчлөгдөх бүр төдий чинээ олон удаа ажиглаль явуулж шинжилгээ хийгээд цаашдын шийдвэр гаргахдаа харгалзаж байх ёстой.
Орчин үеийн санхүүгийн менежмент нь актив-хөрөнгө худалдан авах, арвижуулах, нэгтгэн нийлүүлэх, санхүүжүүлэх, активыг удирдах зэрэгтэй уялдаатай үйл ажиллагааг судлах асуудлуудыг багтаадаг. Макро болон микро түвшин дэх санхүүгийн харилцааг зохицуулан удирдах явцад ерөнхий зориулалт бүхий төвлөрсөн ба бизнесийн байгууллагуудын мэдлийн тодорхой зориулалт бүхий мөнгөн хөрөнгийн сан бий болдог.
Санхүүгийн менежментийн шинжлэх ухаан нь тэр мөнгөн хөрөнгийг бий болгох, арвижуулах, төвлөрүүлэх, хуваарилах, дахин хуваарилах, ашиглах, түүнд хяналт тавих зэрэг асуудлуудыг судалдаг, өөрөөр хэлбэл мөнгөн хөрөнгийн санг оновчтой удирдах арга барил буюу урлаг мөн.

Санхүүгийн менежментийн гүйцэтгэх үүрэг нь:
• Хөрөнгө оруулах
• Хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх
• Активын менежменттэй холбоотой шийдвэр гаргах,
• Ногдол ашгийн бодлого оновчтой явуулах явдал мөн

Зах зээлийн эдийн засгийн өндөр хөгжсөн орнуудад бизнесийн байгууллагын үйл ажиллагааг үнэлэхдээ дараахь үндсэн хүчин зүйлс буюу гол шинжүүдийг харгалзан үздэг. Үүнд:
1. Менежментийн түвшин
2. Бүтээгдэхүүний ба ажил үйлчилгээний чанар
3. Шинэчлэлийн явц
4. Урт хугацаатай хөрөнгө оруулалтын үнэлгээ
5. Санхүүгийн тогвтортой байдал
6. Нийгэм ба хүрээлэн байгаа орчны өмнө хүлээх хариуцлага
7. Хоршсон хөрөнгийн ашиглалт
8. Өмчийн эзэд ба удирдах ажилтан нарын авъяас чадвартай хүмүүсийг эрэн сурвалжилж олоод өөртөө татаж түүнийг нь хөгжүүлэх ур чавдар

Санхүүгийн Менежментийн ач холбогдол
Дээр дурьдсан санхүүгийн менежментийн хөгжлийн хандлага нь түүний ач холбогдол ямар чухал байр суурь эзэлдгийг харуулж байна. Урьд маркетингийн менежерүүд борлуулалтын төслийг, инженерүүд болон үйлдвэрлэлийн ажилчид нь эрэлтэнд нийлүүлэхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэх, баялаг бий болгох, санхүүгийн менежерүүд үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмж, бараа материалыг худалдан авахад шаардагдах мөнгөн хөрөнгийг өсгөн арвижуулах үүргүүдийг тус тус хариуцаж байжээ. Харин одоо байдал өөр болж, санхүүгийн менежерүүд бүх үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зарчимаар ажиллаж, энэ үйл ажиллагааны явцад шууд хяналт тавих шаардлага урган гарлаа.
Маркетинг, нягтлан бодох бүртгэл, үйлдвэрлэл зэрэг бусад салбарт ажиллагсад санхүүгийн менежментийг бүрэн ойлгосоноор өөрийн салбарын үйл ажиллагааг шаардлагатай хэмжээнд хүртэл сайжруулах үндэс суурь нь болж өгдөг. Маркетингийн албаныхан нөөцийн боломж нь маркетингийн шийдвэр гаргахад хэрхэн нөлөөлж байгаа, нягтлан бодогчид нь компанийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтад нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл нь ямар үүрэг гүйцэтгэж байгаа талаар чухал мэдээлэл авч үйл ажиллагаандаа хэрэглэдэг. Тийм учраас аливаа бизнесийн үйл ажиллагааны ямар ч бүрэлдэхүүн хэсэг нь санхүүгийн харилцаатай нягт уялдаатай байдаг.

Санхүүгийн менежментийн шинжлэх ухааны хөгжил
Санхүүгийн менежментийн шинжлэх ухаан нь зах зээлийн эдийн засаг өндөр хөгжсөн орнуудад 1900-гаад оноос бие даасан сургалтын салбар болон гарч иржээ. Цаашид түүний жижиг хэлбэр, салбар нь албан ёсоор нэгдэн нийлэх, шинэ компани ба капиталыг өсгөхөд чиглэсэн үнэт цаасны пүүс байгуулах хөгжиж байлаа. 1930 оны их хямралын үед дампуурал, шинэ зохион байгуулалт, хөрөнгийн хөрвөх чадвар, үнэт цаасны зах зээлийн зохицуулалт зэрэг асуудлуудад илүү анхаарч байв. 1940-1950 оны үед санхүүгийн менежмент нь бие даасан субьект болж, 1960 оноос компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор актив, пассивын хослолыг зохицуулдаг болсон.Дээрх хандлага нь улмаар 1980-аад он хүртэл үргэлжилжээ. Энэ үеэс санхүүгийн менежмент, түүний шинжилгээ хийх хүрээ нь
:
Бизнесийн шийдвэр гаргахад инфляцийн нөлөө;
Санхүүгийн байгууллагын зохион байгуулалтыг шинэчлэх, санхүүгийн үйлчилгээ эрхэлддэг компанийн үйл ажиллагаа өргөтгөх;
Шинжилгээ хийхэд компьютер ашиглах, мэдээллийг шуурхай дамжуулах, компьютерийн сүлжээнд холбох;
Глобал зах зээл (global market)-ийн ач холбогдол нэмэгдэж, бизнесийн үйл ажиллагааны цар хүрээ улам өргөжих болсон явдал

Улмаар 1990-ээд оноос бизнесийн үйл ажиллагааны глобал чанар өсөн нэмэгдсэнтэй уялдан компьютерийн технологийн ашиглалт өргөн далайцтай боллоо.
Дүгнэлт
.

Энэ бие даалтын хүрээнд санхүүгийн менежментийн үндсэн ойлголтуудтай танилцлаа. Орчин үеийн санхүүгийн менежментийн шинжлэх ухаан нь мөнгөн хөрөнгийг бий болгох, төвлөрүүлэх, хуваарлах, ашиглах, ногдол ашгийн бодлого явуулах, хяналт тавих асуудлыг судалдаг, мөнгөн хөрөнгийн санг удирдан арвижуулах урлаг, арга мөн. Санхүүгийн менежментийн шинжилгээ хийх дөрвөн үндсэн хүрээнд:
Инфляци
Санхүүгийн байгууллагын зохион байгуулалтын шинэчлэлт
Санхүүгийн оновчтой шийдвэр гаргахад компьютер, түүний сүлжээний эзлэх байр суурь
Санхүүгийн зах зээл, бизнесийн үйл ажиллагааны глобал чанар зэрэг ордог.
Санхүүгийн нөөцийг олж аваад түүнийг оновчтой ашиглах замаар компанийн үнэлгээг дээд зэрэгт хүргэхэд санхүүгийн менежерийн гол үүрэг хариуцлага оршино
Full transcript