Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of Competencias

No description
by

temuujin enkhsaikhan

on 18 November 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of Competencias

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ, ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТИЙГ ДҮГНЭХ, УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл

1.Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захиралтай Контракт байгуулах, гэрээний биелэлтийг дүгнэх, урамшуулал олгоход энэхүү журмыг мөрдөнө.

Хоёр. Гэрээ байгуулах

1. Нийслэлийн Засаг даргыг төлөөлж нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захиралтай Өмчийн харилцааны газрын дарга Контракт /гэрээ/ байгуулна.
2. Контрактыг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаас баталсан нийтлэг загварын дагуу байгуулж, гэрээний салшгүй хэсэг болгон хуулийн этгээдийн тухайн онд батлагдсан эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг хавсаргана.

3. Дараах үндсэн үзүүлэлтүүдийг тусгасан зорилтот түвшинг өмнөх үеийн гүйцэтгэл, тайлант үеийн төлөвлөгөө, гүйцэтгэл гэж тодорхойлон хавсралтанд тусгасан байна. Үүнд:
- Бүтээгдэхүүн үйлдвэрлэлт /гол нэр төрөл/
- Нийт орлого
-Үүнээс: Цэвэр борлуулалт
- Нийт зардал
- Үүнээс: Удирдлагын зардал
- Татварын өмнөх ашиг
- Орлогын татвар
- Цэвэр ашиг
- Өглөг
- Авлага
- Борлуулалтын 1 төгрөгт ногдох зардал

Гурав. Үйл ажиллагаанд хяналт тавих, биелэлтийг дүгнэх

1. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хянаж баталсан эдийн засаг, санхүүгийн үр ашгийг дээшлүүлэх зорилтот түвшингийн үзүүлэлтүүдийг нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захиралтай байгуулсан Контрактыг дүгнэх шалгуур үзүүлэлт болгоно.
2. Захиралын ажлыг дүгнэх шалгуур үзүүлэлтийг тухайн салбар, үйлдвэрлэлийн онцлогоос хамааруулан нийслэлийн Өмчийн харилцааны газраас тогтоож болно. Тухайн хуулийн этгээдийн онцлогийг тусгасан харгалзах үзүүлэлтэд ажлын байрны тогтвортой байдал, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа, хамт олны нийгмийн байдлыг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээ болон бусад асуудал багтана.
3. Захиралын ажлын үр дүнг тухайн хуулийн этгээдийн жилийн эцсийн санхүүгийн аудитлагдсан тайлан тэнцэл болон бусад албан ёсны мэдээлэлд үндэслэн тооцож дүгнэнэ.

4. Хуулийн этгээдийн захирал контракт болон зорилтот түвшингийн тухайн оны гүйцэтгэлийг жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн эдийн засгийн дүн, шинжилгээ, Аудитын дүгнэлт, Удирдах зөвлөлтэй бол Удирдах зөвлөлийн санал шийдвэрийн хамт нийслэлийн Өмчийн харилцааны газарт дараа оны 3 дугаар сарын 15-ны дотор ирүүлнэ.
5. Өмчийн харилцааны газар гэрээний биелэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан нийслэлийн Засаг даргын захирамжаар томилогдсон комиссоор хэлэлцүүлэн гарсан шийдвэрийг нийслэлийн Удирдлагын зөвлөлд танилцуулан Засаг даргын захирамж гаргуулна.
6. Захиралын гэрээний биелэлийг дүгнэхдээ шаардлагатай тохиолдолд санхүүгийн үндсэн баримт, нягталан бодох бүртгэлийн бичилтийг шалгаж тодотгож болно. 7. Зорилтот түвшингийн үндсэн үзүүлэлтийн биелэлт, үйлдвэрийн газар, компанийн эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагааны сүүлийн 3 хүртлэх жилийн үйл ажиллагааны үндсэн үзүүлэлттэй хаьцуулан гэрээний биелэлтийг доорх багц үзүүлэлтээр дүгнэж “Сайн”, “Хангалттай”, “Дунд”, “Хангалтгүй” гэсэн үнэлгээ өгнө.
8. Гэрээний үүргийн биелэлтийн нэгдсэн дүнг дараах байдлаар тооцоно.


9. Захирал, гүйцэтгэх захиралын гэрээний биелэлт, ажлын үр дүнг багцалсан шалгуур үзүүлэлт тус бүрээр дүгнэж авсан оноог үндэслэн дундаж оноог тодорхойлно. Багцалсан шалгуур үзүүлэлтээр 90-100 оноо авсан захиралын гэрээний биелэлтийг “Сайн”, 80-90 оноо авбал “Хангалттай”, 70-80 оноо авбал “Дунд”, 70-аас доош оноо авбал “Хангалтгүй” үнэлгээ авсанд тооцно.
10. Гэрээний биелэлт, ажлын үр дүнгээр “Сайн, “Хангалттай” гэсэн үнэлгээ авсан, цэвэр ашгийн төлөвлөгөөг биелүүлсэн захирал, гүйцэтгэх захиралд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн тухайн хуулийн этгээдийн зорилтот түвшингээс давсан цэвэр ашгийн 20 хүртэл хувиар урамшуулал олгоно.
11. Урамшуулалыг валютын ханш, үнэ тарифын өөрчлөлтөөс олсон ашгийг хассан цэвэр ашгаас тооцно. Тухайн хуулийн этгээд үйл ажиллагаанаасаа ашигтай боловч валютын ханш, үнийн өсөлтийн зөрүүгээс алдагдалтай ажилласан тохиолдолд захирал, гүйцэтгэх захиралд урамшуулал олгож болно. Урамшууллын хэмжээ тогтоосон хэмжээний 50 хувиас хэтрэхгүй байна.

ТБӨОНӨТухай хуулинд зааснаар
19 дүгээр зүйл. Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын
захиралтай байгуулах гэрээ

1. Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлыг / цаашид “захирал” гэх/ томилохдоо гэрээ байгуулна. Гэрээнд дараахь нөхцөлийг тусгана:
1/ энэ хуульд заасан эрх, үүрэг;
2/ эдийн засгийн үр ашгийг дээшлүүлж, хүргэх түвшин;
З/ техник, технологийг шинэчлэх даалгавар;
4/ хамт олны хөдөлмөр хамгаалал, нийгмийн талаар авах арга хэмжээ;
5/ менежментийн бодлого;
6/ захирлаас болон үүргээ биелүүлэх талаар төрөөс хүлээх үүрэг;
7/ удирдаж байгаа үйлдвэрийн газарт нь өмчлөгчөөс олгосон эд хөрөнгө, түүний хэмжээ;
8/ цалин, нэмэгдэл хөлс, энэ хуульд заасан урамшуулал;
9/ ажлын нөхцөл /унаа, холбоо зэрэг/;
10/ энэ хуульд заасан эд хөрөнгийн хариуцлага;
11/ гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх журам, хугацаа;
12/ хуульд харшлаагүй бусад нөхцөл.
2. Захирал гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй нь хүндэтгэн үзэх бодит шалтгаангүй бол түүнийг ажлаас халах үндэслэл болно.
15. Захиралд олгох урамшууллыг нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэн тухайн хуулийн этгээдийн зохих эх үүсвэрээс гаргана.
16. Тухайн хуулийн этгээдийн санхүүгийн тайлан тэнцэл буруу гарснаас, захирал урамшуулал авсан нөхцөлд урамшууллыг буцаан төлүүлж хариуцлага тооцно.
17. Захирал, гүйцэтгэх захиралын контракт, хөлсөөр ажиллуулах гэрээний биелэлт, ажлын үр дүнг дүгнэсэн шалгуур үзүүлэлтээр 70-аас доош оноо авч, “Хангалтгүй” үнэлгээ авсан захирал, гүйцэтгэх захиралд гэрээнд заасан хариуцлага тооцох, арга хэмжээ авах саналыг нийслэлийн Удирдлагын зөвлөлд танилцуулж шийдвэр гаргуулна.
18. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг дарга, түүний орлогчид, Захирагчийн ажлын алба, ерөнхий менежер, харъяа агентлагуудаас өөрийн чиглэлийн нийслэлийн өмчит болон нийслэлийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тухайн жилийн ажлын талаар гаргасан санал, дүгнэлтээ Өмчийн харилцааны газарт дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор ирүүлнэ. Энэ санал дүгнэлтийг дурьдсан хугацаанд нь шаардаж авах үүргийг тухайн хуулийн этгээдийг хариуцсан Өмчийн харилцааны газрын мэргэжилтэн хүлээнэ.
19. Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн талаарх үнэлгээг Өмчийн харилцааны газрын төлөөлөл хариуцсан мэргэжилтэн, ажиллагсад, хэрэглэгчийн санал сэтгэгдэл судлах судалгааны байгууллагын гаргасан үнэлэлт дүгнэлтийг нэгтгэн дүгнэж гаргана.

Нэг. Ерөнхий зүйл
1. Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын үйлдвэрлэл, үйлчилгээ, борлуулалтын үр ашгийг дээшлүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхтэй холбогдон үүсэх талуудын харилцааг зохицуулах, эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлоход энэхүү гэрээний зорилго оршино.
2. Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захирал /цаашид захирал гэнэ/ үйл ажиллагаандаа Монгол Улсын “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хууль“ “Компанийн тухай хууль”, “Төсвийн тухай хууль” болон бусад хууль тогтоомж, үйлдвэрийн газрын дүрэм, энэхүү гэрээ, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг дарга, Өмчийн харилцааны газрын шийдвэрийг удирдлага болгон ажиллана.

Хоёр. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын эрх, үүрэг

1. “...............................” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын 201.... оны жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцэлд тусгагдсан ............. мянган төгрөгийн эргэлтийн, ................... мянган төгрөгийн эргэлтийн бус, нийт ............................ мянган төгрөгийн хөрөнгийг захирал ........................ овогтой ..................... хавсралтаар хүлээлгэн өгөв. Жил бүр жилийн эцсийн тайлан тэнцлийн дүнгээр хөрөнгийг баталгаажуулж, гэрээний сунгалт дээр тусгаж байна.
Барилга байгууламж хүлээлгэн өгсөн акт Хавсралт – 2
Тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн акт Хавсралт - 3
Тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн акт Хавсралт – 4
Тавилга, эд хогшил хүлээлгэн өгсөн акт Хавсралт – 5
Эзэмшил газар, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн хөрөнгө хүлээлгэн өгсөн акт Хавсралт – 6
Биет бус хөрөнгө хүлээлгэн өгсөн акт Хавсралт – 7
Мал, амьтан хүлээлгэн өгсөн акт Хавсралт – 8

2. Захиралд цалин хөлс, албан үүргээ биелүүлэхэд шаардагдах ажлын байр, унаа, бусад техник хэрэгсэл, ажлын үр дүнгээр олгох шагнал урамшууллыг энэхүү гэрээний 5 дугаар зүйлд заасан нөхцлийн дагуу олгоно.
3. Захиралд мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэх бололцоо бүрдүүлж, удирдах ажилд мэргэшүүлэх ажлыг зохион байгуулна.
4. Захирлын хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхтэй холбогдуулж, түүний тавьсан саналуудыг цаг тухайд нь шийдвэрлэж, холбогдох мэдээллээр хангаж байна.
5. Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилтот түвшинг контрактын нэгдүгээр хавсралтаар жил бүр батлаж өгнө.
6. Үйлдвэрийн газрын цэвэр ашгаас нийслэлийн өмчид ногдуулан төвлөрүүлэх ногдол ашгийн хэмжээг бизнес төлөвлөгөө, үйлдвэрлэлийн болон орлогын өсөлт, хөрөнгө оруулалтын хэрэгцээ, эргэлтийн хөрөнгийн эх үүсвэр, цэвэр ашгийн хэмжээг харгалзан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралд санал оруулж батлуулна.
7. Үйлдвэрийн газрын захирлын үйл ажиллагаанд хяналт тавина.
8. Үйлдвэрийн газрын жилийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тоо, цалингийн санг хянаж нийслэлийн Засаг даргын захирамжаар батлуулна.
9. Үйлдвэрийн газрын илүүдэлтэй байр талбай, хөрөнгийг аж ахуйн нэгж, иргэдэд түрээслүүлэх түрээсийн гэрээг хянаж баталгаажуулан, түрээсийн төлбөрийг төсөвт төвлөрүүлнэ.
10. Үйлдвэрийн газрын бизнесийн үйл ажиллагааны түншлэлийн харилцаанд зориулж тухайн жилийн төлөвлөгөөтэй уялдуулж захирлын захиран зарцуулах зардлын хэмжээг батлаж өгнө.


Гурав. Үйлдвэрийн газрын захирлын эрх, үүрэг

1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, холбогдох хууль, дүрмийн хүрээнд компанийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, аж ахуйн менежментийг боловсронгуй болгох, техник технологийг шинэчлэх, тухайн жилийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг биелүүлэх, үйлдвэрлэлийн хөдөлмөр хамгаалал, осол аюулгүй ажиллагааг хангаж, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанарыг өндөр түвшинд хүргэж, ажиллагсадын нийгмийн асуудлыг оновчтой шийдвэрлэж ажиллана.
2. Захирал нь үйлдвэрийн газрын зорилт, түүнийг хэрэгжүүлэх саналыг "Төсвийн тухай хууль"-д заасны дагуу жил бүрийн 6 дугаар сарын 10-ны дотор Нийслэлийн Өмчийн харилцааны газарт ирүүлнэ. Зорилтын саналыг 3 жилийн хугацаатайгаар хийх бөгөөд саналд үйл ажиллагааны төрөл, хамрах хүрээ, Нягтлан бодох бүртгэл хөтлөн явуулах бодлого, санхүүгийн төлөв, төлөвлөж буй ашиг, төсөвт төвлөрүүлэх ногдол ашиг, төлөвлөж байгаа хөрөнгө оруулалтыг тусгана.
3. Захирал нь үйлдвэрийн газрын тухайн жилийн үйл ажиллагааны зорилтот, түүнийг хэрэгжүүлэх саналыг түвшинг тодорхойлж, контрактын хавсралтанд тусгасан үзүүлэлтүүдийг биелүүлэн үйлдвэрийн газрын ашиг орлогыг нэмэгдүүлэх үндсэн үүрэг хүлээнэ. Төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гарсан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлнэ.

4. Үйлдвэрийн газрын санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, техник технологийг сайжруулах, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж, өртөг зардлыг хямдруулан, өр авлагыг бууруулан, бүтээгдэхүүний чанарыг сайжруулж ажиллана.
5. Захирал нь "Төсвийн тухай хууль"-ийн 8.9.8-д заасны дагуу 02 дугаар сарын 15-ны дотор үйлдвэрийн газрын жилийн эцсийн тайлангаа нийслэлийн аудитын газарт хүргүүлж, аудит хийсэн тайланг, дүгнэлтийн хамт 3 дугаар сарын 15-ны дотор Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүргүүлнэ. Үйл ажиллагааны тайлан, Контрактын биелэлтийн тайланг хамт ирүүлсэн байна. Захирал тайлангаа Өмчийн харилцааны газарт өгснөөс 1 сарын дотор гэрээний биелэлтийг дүгнэнэ.
6. Захирал дараах асуудлуудыг зөвхөн Өмчийн харилцааны газар, түүгээр дамжуулан холбогдох дээд байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр шийдвэрлэнэ:
6.1. эрхлэх бизнесийн төрөл чиглэлээс өөр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах
6.2. ажиллагсдын нийгэм халамжийн чанартай хөрөнгө оруулалт хийх
6.3. үйлдвэрийн газрын үл хөдлөх болон үндсэн хөрөнгөд хамаарах хөрөнгийг данснаас хасах, бүртгэх, шинээр авах. Шинээр үндсэн хөрөнгийг бэлтгэхдээ “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийг баримтлана.


6.4. бусад өмчийн этгээдтэй хамтран хуулийн этгээд байгуулах, хөрөнгө оруулах, оруулсан хувь хөрөнгөө татан авах, бусад өмчийн этгээдээс хөрөнгө оруулалт хийлгэх
6.5. бусад этгээдэд компанийн барилга байгууламжийг хөрөнгө оруулах замаар түрээслүүлэх
6.6. Салбар болон төлөөлөгчийн газар байгуулах
6.7. Ажиллагсадын мэргэжил дээшлүүлэх, боловсон хүчнийг сургах сургалтын болон нийгэм ахуйн зардлыг төлөвлөж батлах
6.8 Үйлдвэрийн газрын цэвэр активын 10 хувиас дээш үнийн дүнтэй тэнцэх хэмжээний зээл авах /цэвэр активыг тооцохдоо нийтийн эзэмшлийн хөрөнгийн дүнг хасч тооцно/
7. Захирал ………….. төгрөгөөс дээш үнийн дүн бүхий гэрээ хэлцэл хийхдээ Өмчийн харилцааны газарт хянуулж, зөвшөөрөл авна
8. Захирал гадаадад албан томилолтоор ажиллах тохиолдолд удирдамжаа Өмчийн харилцааны газарт ирүүлж, төсвөө хянуулах бөгөөд ажилласны дараа тайлан гаргаж өгнө.
9. Эдийн засаг, бизнесийн үйл ажиллагааны явц, үр дүнгийн талаар улирал тутам Өмчийн харилцааны газарт мэдээлэл хийж, жилийн эцэст ажлын тайланг Нийслэлийн Засаг дарга, Өмчийн харилцааны газарт тайлагнана.


12. Төрийн өмчид ногдох ашгийг төлж, тооцоо хийж дууссан, улс, орон нутгийн төсөвт өргүй, тухайн жилийн ажиллавал зохих хугацааны 85 хувиас доошгүй хугацааны 85 хувиас доошгүй хугацаагаар ажилласан захирал, гүйцэтгэх захиралд урамшууллыг бүрэн, бусад нөхцөлд ажилласан хугацаанд нь оногдох урамшуулалыг олгоно.
13. Тухайн хуулийн этгээдийн захирал төлөвлөгөөт алдагдлыг 50 хувиас дээш хувиар бууруулсан нөхцөлд түүнд 6 сарын, бусад нөхцөлд 3 сарын хөдөлмөрийн хөлстэй тэнцэх урамшуулал олгож болно.
14. Дор дурьдсан нөхцөлд захирал, гүйцэтгэх захиралд олгох урамшууллын хэмжээг бууруулах буюу бүрмөсөн хасна. Үүнд
- Өмч хөрөнгө үрэгдүүлж шамшигдуулсан нь нотлогдсон
- Үйлдвэр компанид ноцтой осол аваар гарсан
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн заалтыг зөрчсөн
- Байгууллагын эзэмшил газраас дур мэдэн бусдад шилжүүлсэн, шилжүүлэхийг завдсан нь нотлогдсон
- Нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогыг /ногдол ашиг/ хуулийн хугацаанд төвлөрүүлээгүй.

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН
ЗАХИРАЛТАЙ БАЙГУУЛАХ КОНТРАКТ
/Төсөл/
10. Захирал үйлдвэрийн газрын үйл ажиллагааны үр дүнд олсон цэвэр ашгаас нийслэлийн өмчид ногдох ногдол ашгийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор батлагдсан нормативт хэмжээгээр шийдвэр гарсаны дараах сарын 25-ны дотор Өмчийн харилцааны газарт төвлөрүүлнэ.
11. Нийслэлийн өмчийн барилга байгууламж, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг аж ахуйн нэгж, иргэдэд зохих хууль тогтоомжийн дагуу түрээслүүлсэн тохиолдолд түрээсийн гэрээг Өмчийн харилцааны газраар батлуулан талбайн түрээсийн орлогын 60 хувийг сар бүрийн 10-ний дотор Өмчийн харилцааны газарт төвлөрүүлнэ.
12. Үйлдвэрийн газрын үйлдвэрлэл, технологи, бизнесийн нууцад хамаарах мэдээллийг тогтоож, хамгаалах тогтолцоог бий болгоно.
13. Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн хуулинд заасан журмын дагуу анхан шатны бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайлан тэнцэл, Өмчийн харилцааны газраас гаргасан акт маягт, аргачлалын дагуу зохих мэдээ тайланг цаг тухайд нь гарган өгч, тэдгээрийн үнэн зөвийг хариуцна.
14. Хөрөнгө бэлтгэхдээ тухайн жилийн хөрөнгө худалдан авах нийт төсөвт өртгөөс хамааруулан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу зохион байгуулах
15. Захирал үйлдвэрийн газрын нийт ажиллагсадтай хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулж ажиллана.
16. Үйлдвэрийн газрын өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын байдалд өдөр тутам тавих хяналтыг зохион байгуулж, эд хөрөнгийн дотоодын тооллогыг “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-д заасны дагуу явуулж үнэн зөвийг хариуцна.

17. Үйлдвэрийн газрын хагас жил, жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцлийн нэг хувийг тайлант улирлын дараахь сарын 25-ны дотор Өмчийн харилцааны газарт илтгэх хуудсын хамт ирүүлж баталгаажуулна.
18. Захирал контрактаар тохиролцсон ажил үүргээ гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхгүй бөгөөд контрактын хугацаанд томилсон этгээдийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээдийн өмнө ажил гүйцэтгэхгүй байх, энэхүү Контрактаар хүлээсэн үүргээ биелүүлэхийг Өмчийн харилцааны газрын өмнө биечлэн хариуцна.
19. Захирал тодорхой хугацаагаар эзэнгүй байх /энэ контрактаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцлийг хэлнэ/ тохиолдолд Өмчийн харилцааны газартай зөвшилцөн үүрэг гүйцэтгэгчийг өөрийн тушаалаар томилж эрх үүргийг нь тогтоож өгнө.
20. Үйлдвэрийн газрыг тусгайлсан итгэмжлэлгүйгээр төлөөлнө.
21. Үйлдвэрийн газрын эд хөрөнгийг үйл ажиллагааны зорилгод нийцүүлэн хууль тогтоомж, үйлдвэрийн газрын дүрэм, энэхүү контрактад заагдсан эрх хэмжээний дотор захиран зарцуулна.

22. Үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоож, албан тушаалтныг томилох, чөлөөлөх, тэдгээртэй гэрээ байгуулах болон нийслэлийн Засаг Даргын захирамжаар тогтоосон орон тоо, цалингийн сангийн хэмжээнд ажилтан ажиллагсадын цалинг тогтооно.
23. Өөрт олгогдсон эрх хэмжээний дотор бусад хуулийн этгээд, иргэдтэй гэрээ хэлцэл байгуулна.
24. Захирал нь шаардлагатай мэргэжилтэн, албан тушаалтныг оролцуулан захирлын зөвлөл байгуулан ажиллуулж болох ба зөвлөлийн бүрэлдэхүүн , ажиллах журмыг захирлын тушаалаар батална. Зөвлөлийн гишүүд захиралд гагцхүү зөвлөх эрхтэй ажиллана.
25. Эрх хэмжээнийхээ асуудлаар хууль тогтоомжинд нийцүүлэн тухайн үйлдвэрийн газрын хэмжээнд дагаж мөрдөх тушаал, заавар гаргана.
26. Маргаантай асуудлаар үйлдвэрийн газрыг шүүхэд төлөөлнө.


Дөрөв. Захирлын үйл ажиллагаанд хориглох зүйл

1. Захирал төрийн, орон нутагийн, хувийн өмчийн, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлд орох, тэдгээрийн захиргаанд буюу олон нийтийн болон шашны байгууллага, сангийн удирдах ажлыг хавсран гүйцэтгэхийг хориглоно.
2. Нийслэлийн өмчит үйлдвэрийн газарт нэг гэр бүлийн буюу төрөл, садангийн хүмүүс бие биедээ хяналт тавих болон захирах, захирагдах ажил, албан тушаалд хамт ажиллахыг хориглоно.
3. Үйлдвэрийн газрын эд хөрөнгөнөөс хуулийн этгээд, хувь хүнд Нийслэлийн өмчийн харилцааны газрын зөвшөөрөлгүйгээр зээл олгох, хандивлах, бэлэглэх, барьцаалах, зээлийн баталгаа гаргахыг хориглоно.
4. Барилга байгууламжид Нийслэлийн Өмчийн харилцааны газрын зөвшөөрөлгүйгээр бусдаар хөрөнгө оруулалт хийлгэх, түрээслэх, шинээр үндсэн хөрөнгө бэлтгэх, данснаас хасахыг хориглоно.
5. Ажиллаж байгаа болон ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллагынхаа бизнесийн нууцыг хувийн зорилгоор ашиглах буюу бусдад мэдээлэхийг хориглоно.



Тав . Цалин хөлс, урамшуулал, ажлын нөхцөл

1. Захиралд сар бүр ................ /................................../ төгрөгийн цалин хөлс олгоно.
2. Захиралд контрактын Хавсралт–1-ээр баталсан зорилтот түвшингийн биелэлт, үйлдвэрийн газрын үйл ажиллагааны эдийн засаг, санхүүгийн үр ашгийг харгалзан тухайн жилийн валютын ханшны өөрчлөлтийг хасч, зорилтот түвшинд тусгасан цэвэр ашгаас давсан цэвэр ашгийн 20 хүртэл хувийн урамшуулал олгоно.
3. Захиралд гэрээний хавсралтанд заагдсан алдагдлыг бууруулсан тохиолдолд бууруулсан алдагдлын хэмжээг харгалзан захирлын 6 хүртэлх сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгоно.
4. Захирлын албан үүргээ биелүүлэхэд шаардагдах ажлын байр, унаа, техник хэрэгслээр хангана. /батлагдсан норм, нормативыг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй лимитыг баримтлан тогтооно/ Захирал ээлжийн амралтын хугацаанд албаны суудлын автомашин хэрэглэх жилийн лимитэд багтаан үйлчлүүлэх эрхтэй.
5. Захирлын ээлжийн амралт болон нийгэм ахуйн асуудлыг Хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтын дагуу зохицуулна.


Зургаа . Хариуцлага

1. Талууд контрактаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хууль тогтоомж, үйлдвэрийн газрын дүрэм, гэрээнд заасны дагуу хариуцлага хүлээнэ.
2. Захирлын гэм буруутай үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, үйлдвэрийн газрын дүрэм, энэ контрактанд заагдсан эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэтрүүлэх буюу урвуулан ашиглах зэргээр тухайн үйлдвэрийн газарт хохирол учруулсан бол уг хохирлыг өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр бүрэн хариуцна.
3. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль тогтоомж зөрчсөн захиралд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчлийн шинж байдлыг харгалзан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Долоо. Контрактад өөрчлөлт оруулах,
контрактыг цуцлах,

1. Талууд харилцан тохиролцон Контрактыг цуцлах ба контрактанд өөрчлөлт оруулж болно. Энэ тухайгаа нөгөө талдаа 1 сараас доошгүй хугацааны өмнө мэдэгдэнэ. Контрактын өөрчлөлтийг бичгээр хийх бөгөөд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
2. Контрактыг дор дурьдсан үндэслэлээр дуусгавар болно.
2,1. Контрактын хугацаа дуусч, цаашид сунгахгүй болсон.
2,2. Нийслэлийн Засаг даргын захирамжаар томилолтыг цуцалсан.
2,3. Захирлын өөрийн хүсэлтээр
2.4. Үйлдвэрийн газар хувьчлагдаж, өмчлөгч өөрчлөгдсөн.
2.5. Үйлдвэрийн газар дампуурсан,
3. Захирлын санаачлагаар дараах тохиолдолд контрактыг хугацаанаас нь өмнө цуцална.
3.1. Контракт цуцлах өргөдлөө эрх бүхий байгууллагад гаргасан;
3.2. Бусад хүндэтгэх шалтгаан бий болсон;

4. Нийслэлийн Засаг даргаас дараах тохиолдолд контрактыг хугацаанаас нь өмнө цуцлаж, Захирлыг ажлаас чөлөөлөх эрхтэй.
4.1. Захирал контрактанд заагдсан үүргээ биелүүлээгүй бол
4.2. Захирал хууль тогтоомж болон үйлдвэрийн газрыг удирдан зохион байгуулах үүргээ удаа дараа зөрчсөн, түүнд өгсөн удирдамж, зааврыг биелүүлээгүй
4.3. Захирал өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй шалтгаан, нөхцлүүд бий болсон
4.4. Захирлын үйл ажиллагаагаар үйлдвэрийн газарт хохирол учирсан, алдагдалд орсон
4.5. Захирал 3 сараас дээш хугацаагаар хөдөлмөрлөх чадваргүй болсон
4.6. Үйлдвэрийн газрыг татан буулгасан
4.7. Хуульд заасан бусад үндэслэлүүд
5. Контракт дуусгавар болсон, хугацаанаас нь өмнө цуцласан тохиолдолд Өмчийн харилцааны газраас өмч хөрөнгийн эзэмшилт, ашиглалтын байдлыг тогтоож, үйлдвэрийн газрын эд хөрөнгийн тооллого явуулан бүртгэж, дараагийн томилогдсон захиралд ажил хүлээлцүүлнэ.

6. Контрактыг хугацаанаас өмнө цуцалсантай холбогдон гарч болох нөхвөр олгох асуудлыг зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
7. Контрактын биелэлтийг жил бүр дүгнэж гэрээг цуцлаагүй нөхцөлд дараа жилийн үйл ажиллагааны зорилтот түвшинг батлан, контрактанд хавсаргана. Батлагдсан зорилтот түвшингийн үзүүлэлтүүдэд тодотгол хийх зайлшгүй шаардлага гарсан үед Өмчийн харилцааны газарт саналаа хүргүүлж, зохих шийдвэр гаргуулж өөрчлөлт оруулж болно. Зорилтот түвшингийн үзүүлэлтүүдэд өөрчлөлт оруулж, зохицуулалт хийсэн бол гүйцэтгэлийг нь анхны батлагдсан зорилт, хүрэх үр дүнтэй харьцуулан тайлагнана.

Найм . Бусад

1. Энэхүү контракт нь талуудын гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Энэ контрактанд хоёр тал гарын үсэг зурж оруулсан нэмэлтүүд нь контрактын үндсэн нөхцөлтэй адил хүчин төгөлдөр байна.
2. Контрактын талаар талуудын хооронд гарсан маргааныг хууль тогтоомжид заасан журмаар шийдвэрлэнэ.
3. Контрактын хавсралт нь энэхүү контрактын салшгүй хэсэг болно.
4. Контрактанд заагдаагүй бусад асуудлыг энэ контракт байгуулах үед мөрдөж байсан Монгол улсын хууль тогтоомжийн бусад актаар зохицуулна.
5. Энэхүү контрактыг 2 хувь үйлдэв.
6. Энэхүү контрактыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 20... оны ........ дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захиралтай гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг дүгнэх, урамшуулал олгох журам”-ын дагуу дүгнэнэ.


Full transcript