Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

ИННОВАЦИ БА ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА

No description
by

Namuun Baterdene

on 21 November 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of ИННОВАЦИ БА ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА

Анхаарал тавьсанд баярлалаа
Агуулга
Инноваци ба хөгжил
Ер нь инновацийг шинжлэх ухаан технологийн хувьд шинэлэг, практикт хэрэгжүүлэх болон үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой, арилжигдахуйц, өөрөөр хэлбэл, зах зээлд борлогдон, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хангах чадвартай байх гэсэн гурван үндсэн шалгуурт нийцэж байх ёстой гэж үздэг.

Инновацийн обьектод бүтээгдэхүүн(нэр төрөл, чанар), үйлчилгээ, материал түүхий эд, үйлдвэрлэлийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, технологийн процесс, хүний хүчин зүйл(хүний хөгжил), удирдлага, зохион байгуулалтын үйл ажиллагаа, тогтолцоо, нийгмийн салбар зэргийг хамруулж болно.
ИННОВАЦИ БА ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА
ИННОВАЦИ БА ХӨГЖИЛ
Даяаршлын өнөөгийн нөхцөлд улс орнуудын нийгэм- эдийн засгийн хөгжилд шинжлэх ухаан технологийн гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэх хандлагатай болж байна. Улс орны өрсөлдөх чадвар хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, байгалийн баялгаар бус, харин мэдлэг оюунд түшиглэн нөөцөө хэрхэн үр өгөөжтэй ашиглаж байгаагаас ихээхэн хамаарч, үүнд инноваци шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх болов.
Шинжлэх ухааны мэдлэгийг үр ашигтай хэрэглээ болгон хувиргахад чиглэсэн инновацийн үйл ажиллагаа ихээхэн эрчимжиж, түүнийг баримжаалах явдал эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжлийн цоо шинэ хандлагыг тодорхойлж байна. Дэлхий дахины ололт туршлагаас үзэхэд олон улс орон өөрийн онцлогт тохирсон инновацийн бодлого боловсруулан хэрэгжүүлж, үндэсний инновацийн үр ашигтай тогтолцоо бүрдүүлж хөгжүүлэн багагүй амжилтанд хүрээд байна.

ИННОВАЦИ БА ХӨГЖИЛ
Инновацийн менежментийн асуудлыг шийдвэрлэхдээ улс орны эдийн засгийн бүтцийн шинэчлэл, тэргүүлэх салбарыг хөгжүүлэх бодлогод нийцүүлэн хөдөө орон нутгийг жигд хөгжүүлэх, орон нутгийн түүхий эдийн нөөц, байгалийн баялагийг түшиглэх, зам тээвэр, харилцаа холбоо, цахилгаан дулаан, усан хангамж зэрэг дэд бүтцийн асуудлыг шийдэх, бүтээгдэхүүний чанар, стандартад хяналт тавих, боловсон хүчнээр хангах, борлуулах бүтээгдэхүүний зах зээлийг судлах зэрэг асуудлыг цогцолбороор авч үзэх шаардлагатай.
ИННОВАЦИЙН МЕНЕЖМЕНТ
Өнөө үед мэдлэг оюуны үнэ цэнэ үлэмж нэмэгдэж эдийн засгийн нөөц үйлдвэрлэлийн чухал хүчин зүйлийн үүрэг гүйцэтгэх болж, түүнд тулгуурласан инновацийн эдийн засаг бүрэлдэн тогтох үйл явц эрчимтэй өрнөж буй. Энэ нь улс орнуудын ирээдүйн хөгжлийн чиг хандлага инновацитай салшгүй холбоотой байх нөхцлийг бий болгож байгаа юм.
ИННОВАЦИЙН ҮЙЛ ЯВЦ, ХУРД
Инноваци нь өрсөлдөх чадварыг бий болгоод зогсохгүй нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол хүчин зүйл, хөдөлгөгч хүч бөгөөд үйлдвэрлэлийн өсөлтийг хангаж, улмаар эдийн засгийн дэвшилд хүргэдгийг бүх нийтээр хүлээн зөвшөөрч байна. Үүнтэй холбоотойгоор аливаа улс орны хөгжлийн түвшин инновацийн идэвхжилээр тодорхойлогдоно хэмээн үзэх боллоо.
ИННОВАЦИЙН ҮЙЛ ЯВЦ, ХУРД
ИННОВАЦИ УЛС ОРНУУДЫН ХӨГЖИЛД БА ИРЭЭДҮЙД
Тиймээс ч олон улс орон өөрийн онцлогт тохирсон төрийн инновацийн бодлого боловсруулан хэрэгжүүлж, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэн мэдлэгт тулгуурласан эдийн засгийн үндэс суурийг тавьж чадсанаар ихээхэн амжилтад хүрч байна. Технологийн салбаруудаар улс орнууд тєрєлжин хөгжиж байна. Мэдээллийн технологийг хєгжvvлэхэд Азийн олон улс тусгай хєтєлбєр боловсруулж vр дvнд хvрлээ.
Тухайлбал, Сингапурын “Ухаалаг арал” хөтөлбөр, БНСУ-ын “Мэдээллийн дэд бүтэц” төлөвлөгөө, “Малайзын Мултимедиа Супер” коридор хєтєлбєр, Японы “Цахим Япон” хөтөлбөр зэргийг дурьдаж болно. Энэтхэг улс мэдээллийн технологийн хөгжлөөр цойлон гарч байна.
Өндөр хөгжилтэй орнуудад шинжлэх ухаан, технологи, инновацийг хөгжүүлэхэд эрдэм шинжилгээний төрөлжсөн байгууллагуудаас гадна төрийн өмчийн их сургуулиудад их ач холбогдол өгч байна. Их сургуулиудын дэргэд байгуулагдсан эрдэм шинжилгээний хvрээлэн, судалгааны төвүүдийг зориудаар дэмжин хөрөнгө оруулж материаллаг баазыг нь бэхжvvлэхийн хамт судлаачдыг бэлтгэхэд зориулсан хөрөнгө оруулалтыг их сургуульд өгч байна. Мөн төрийн өмчийн сургуулиудын институт,салбар, тэнхим, профессорын багийн сургалт судалгааны материаллаг баазыг бэхжүүлэхэд ихээхэн дэмжлэг өгч байна.

Хөгжингүй орнуудын туршлагаас үзэхэд шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагааг төрөөс дэмжиж урамшуулахын тулд татвар, санхүү, зээлийн болон хөрөнгө оруулалтын уян хатан бодлогыг хэрэгжүүлж байна. Шинэ технологи зэмшиж өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн бизнесийнхэнд зориулж, төрөөс орлогын, гаалийн болон НӨАТ, зарим түрээсийг хөнгөлөх, ялгавартай ногдуулах зэрэг арга хэмжээг авдаг. Дэвшилтэт технологи, инновацитай холбогдсон ноу-хау, патент, лиценз, шинэ санаачлагын зардал, төлбөрийн (ялангуяа гадаадад патентлахад) асуудалд төрийн зүгээс хөнгөлөлт үзүүлэх, мөн зардлыг нь бүрэн даах замаар дэмждэг байна.
Төр, бизнесийнхэнтэй хамтарч өндөр технологийн баримжаат жижиг, дунд үйлдвэрүүд, технологийн инкубатор, технологи дамжуулах төв, технопарк, гараа (start-up) компаниудыг байгуулж байгаа хөгжингүй орнуудын туршлагыг бид анхаарахгүй байж болохгүй. Ийм хамтын ажиллагаа нь менежментийн, хөрөнгийн (байр, лаборатори болон санхүүжилтийн), оюуны (боловсон хүчин, мэдээлэл хангамж), гадаад харилцааны зэрэг төр ба бизнесийн чадавхи, бололцоог хамгийн оновчтойгоор хоршин зохицуулах зарчимд үндэслэгддэг
Энэ хамтын ажиллагаанд (түншлэл) төр “даргалахгүй” боловч боловсронгуй “тоглоомын дүрмийн” хүрээнд санаачлах, үнэлгээ-мониторинг хийх, дэмжих, зохицуулах үүргийг гүйцэтгэх ёстой. Орчин үед шинэ технологи, инновац нэвтрүүлэхэд улам их хөрөнгө зарах, илүү хугацаа шаардагдах болсон нь бизнесийнхэнд зайлшгүй эрсдлийг авчирдаг бөгөөд түүнийг нь хөнгөвчлөхөд төрийн зүгээс туслах, тэр байтугай тодорхой хэмжээгээр хуваалцахын тулд эрсдлийн (венчур) хөрөнгийг гаргах, тусгай санг байгуулах зэргээр төрөөс туслалцаа үзүүлдэг. Төр, бизнес хамтарч венчур хөрөнгийг гаргах туршлага бас бий.
Дүгнэлт
Эцэст нь тэмдэглэхэд шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогын үр дүн, энэ талаархи хүчин чармайлтын амжилт, хувь заяа нь оролцогч бүх субъектүүдийн хууль хэрэгжүүлэлт, хариуцлагын хэм хэмжээ, бизнес-технологийн соёлын төлөвшлөөс шууд хамаарна
ИННОВАЦИ УЛС ОРНУУДЫН ХӨГЖИЛД БА ИРЭЭДҮЙД
ИННОВАЦИ УЛС ОРНУУДЫН ХӨГЖИЛД БА ИРЭЭДҮЙД
ИННОВАЦИ УЛС ОРНУУДЫН ХӨГЖИЛД БА ИРЭЭДҮЙД
ИННОВАЦИ УЛС ОРНУУДЫН ХӨГЖИЛД БА ИРЭЭДҮЙД
Full transcript