Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Хүний эрхийн тухай ойлголт

No description
by

on 2 May 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Хүний эрхийн тухай ойлголт

Хүний эрхийн талаар бүх нийтээрээ хүлээн зөвшөөрсөн нэг мөр тодорхойлолт байхгүй. Хүний эрх нь хувь хүний хувьд төрөлхийн, салшгүй шинжтэй бөгөөд аливаа төр, шашинаас олгогддог зүйл биш юм. Эдгээр эрх нь хувь хүний нэр төр, алдар хүндийг төрийн болон төрийн бус хүчин урвуугаар ашиглаж, хохироохоос төрөөр хамгаалуулах эрх хэмжээ, боломжийг олгодог. Үүнийг мөн үндсэн эрх чөлөө гэж нэрлэдэг.
Хүний эрхийг хамгаалахад дан ганц хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэх механизм байгаад зогсохгүй иргэд өөрсдөө хүний эрхийн талаар мэдлэгтэй байх нь нэн чухал юм. Хүн өөрийнхөө болон бусдын эдлэх ёстой эрхийг мэдэж, мэдэрч байх явдал нь хүний эрхийг үр дүнтнй хэрэгжүүлэх, зайлшгүй, урьдчилсан нөхцөл мөн.
Хүний эрхийг судлах хэрэгцээ
Эрт үеэс өнөөг хүртэл үе үеийн сэтгэгчид "хүний эрх" хэмээх ухагдахууныг шашин, философи,эрх зүйн болон биологийн үүднээс өөр өөрийн үзэл баримтлалын хүрээнд тодорхойлох оролдлогуудыг хийсээр иржээ.
Хүмүн заяаг олж төрсөн хэн боловч ямар нэг ялгаваргүйгээр нийгмийн олон талт харилцаанд оролцож, эрх, эрх чөлөөгөө хэрэгжүүлдэг. Гэхдээ улс гүрнүүдийн уламжлалт ёс заншил, ухамсар сэтгэлгээ, нийгмийн баялгаас хүртэх боломж, хөгжлийн түвшингийн харилцан адилгүй байдлаас хамааралтайгаар хүн эрх, эрх чөлөөгөө эдлэх боломж тэнцвэртэй бус байна. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх үзэл хандлага зарим оронд өндөр байдаг бол зарим оронд хүний эрхийн зөрчил туйлдаа хүрч байна. Энэ бүх шалтгаанаас үүдэн хүний эрхийг судлах хэрэгцээ тулгарч байна.
Агуулга
Хүний эрхийн тухай ойлголт
Хүний эрхийг судлах хэрэгцээ
Хүний эрхийн эрх зүйн орчин
Хүний эрх ба Монгол улс
Хүний эрхийн тухай ойлголт
Хүний эрхийг философийн үүднээс авч үзвэл: Хүний төрөлх мөн чанарыг агуулсан, аливаа нэг төр шашин, хууль засаглалын ямар нэг тогтолцооноос олгогдож, зөвшөөрөгддөг, тэдгээрээс хараат зүйл бус харин заяагдмал шинжтэй объектив ухагдахуун гэж үзжээ. Энэ нь хүн нийгмээрээ амьдрах болсон тэр үеэс хүн-нийгэм, хүн-төр болон хүмүүс хоорондын харилцааг илэрхийлэгч хэм хэмжээ болж ирсэн байна.
Хүний эрх гэж юу вэ?
Хүний эрх нь хүнээс төр, нийгэм, хүмүүстэй харьцах, түүний эдийн засаг, нийгэмшил, улс төр, соёлын хүрээн дэх зан үйлйн боломж юм.
Хүний эрхийн хэм хэмжээ, тэдгээрийг хамгаалах механизмын талаарх мэдлэг нь өөрийн болон бусдын эрхийг шаардах, хамгаалах чадавхийг бий болгоно. Тиймээс ч нийгмийн бүх шатанд хүний эрхийн боловсрол, сургалтыг сайжруулах нь зүйтэй. Хүний
Хүний эрх ба эрх чөлөө
Хүний эрх нь эрх чөлөөтэй нягт холбогдож байж өөрийн мөн чанараа илэрхийлэх бөгөөд хүний эрх нь бие хүний нийгэм дэх эрх зүйн байдалтай зохицон эрх чөлөөний хэмжээ хязгаарыг тодорхойлно. Өөрөөр хэлбэл хүний эрх, эрх чөлөөгүйгээр, эрх чөлөөгүйгээр байх боломжгүй юм.
Эрх зүйн орчин бүрдүүлэх
Хүний эрхийг хангах нэг чухал нөхцөл бол үндэсний болон олон улсын эрх зүйн орчин бүрдсэн байх ёстой. Хүний эрхийг хангах эрх зүйн иж бүрэн тогтолцоог бүрдүүлэх асуудал бол хүний эрхийг хангах тухайн улсын дотоодын нийгмийн байгууламж, гадаад талын олон улсын дэг журмыг зохицуулах хууль зүйн үндсэн баталгаа нь юм.
НҮБ-ын ерөнхий Ассемблейгаас 1948 оны 12-р сарын 10-нд хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлан гаргаснаар дэлхийн улсууд нийгэм, эдийн засгийн ямар байгуулалтайгаас шалтгаалахгүй хүний эрхийг хангаж хамгаалах салбарт хамтран ажиллах боломжийг нээсэн олон улсын харилцааны онцгой үйл явц болсон байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглал бол ОУ-ын харилцаанд бүх нийтээрээ сахин биелүүлэх хүний үндсэн эрх, эрх чөлөөний хүрээг дэлхийд анх удаа тодорхойлсон ОУ-ын эрх зүйн хэм хэмжээ билээ.
Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь хууль зүйн үр дагаврын хувьд аливаа улс орон, түүнд нэгдэн орох буюу соёрхон баталж гарсан зөвлөмжийн чанартай хэм хэмжээ юм.
Хүний эрх ба Монгол улс
Хүний эрхийг хангах талаар МУ-ын дотоодын ЭЗ-н хэм хэмжээнд юуны өмнө 1992 онд баталсан МУ-ын ҮХ-ийн 2-р бүлгийн заалтуудаас гадна эрүү, иргэний хэргийг байцаан шийтгэх ажиллагаа болон шүүх, прокурор, ял эдлүүлэх зэрэг байгууллагуудын тухай хуулиудын холбогдох заалтууд, түүнчлэн МУ-ын нэгдэн орсон хүний эрхийн тухай ОУ-ын эрх зүйн бусад хэм хэмжээнүүдээс бүрдэнэ.
Улс үндэсний тусгаар тогтнолоо олж авсан, өөрийн орны баялаг, нөөц, бололцоогоо чөлөөтэй ашиглах эрхтэй байх, хүн бүрийг тэгш эрхээр хангах, харилцан ашигтай гадаад харилцааны орчныг бүрдүүлсэн байх, хууль эрх зүйн иж бүрэн тогтолцоо бүрдүүлэх асуудлууд нь цогц байдлаар шийдвэрлэгдсэн үед хүний эрхийг хэрэгжүүлэх нөхцөл бий болсон гэж үзэж болох юм.
Хүний эрхийг хэрэгжүүлэхийн тулд бүрэлдэн тогтсон нөхцлүүдийг ашиглах талаар юуны өмнө иргэдийн санаачлага, эрхээ хамгаалахын төлөө тэмцэх үйл ажиллагаа чухал ач холбогдолтой. Үүний тулд иргэдийн эрх зүйн ухамсар боловсролыг дээшлүүлдэг тогтолцоо чухал. Нөгөө талд төр, засгийн зүгээс хүний эрхийг хангах материаллаг болон ЭЗ-н баталгааг боловсронгуй болгох, төрөөс иргэдийн өмнө хүлээх хариуцлагын иж бүрдэл, тогтолцоог бүрдүүлж, тасралтгүй сайжруулах шаардлагатай.
Анхаарал хандуулсанд баярлалаа
Full transcript