Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

HAWTANTSARIIN AJIL DELGERSAIKHAN 2015

No description
by

degii derge

on 19 March 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of HAWTANTSARIIN AJIL DELGERSAIKHAN 2015

Хичээлийн зорилго:
Хавтангаар хана өнгөлөх технологийг эзэмшүүлэх
Хавтанцарын ажил
Ажлын иж бүрэн хувцас
Хичээлийн зорилт :
Хавтан наах технологийг сурах

Каска
Малгай
Алчуур
Бээлий
Хамгаалалтын нүдний шил
Хувцас
Чихэвч
Хатуу ултай ажлын гутал
Хошуувч
Аюулгүйн ажиллагааны сануулга
сануулга
Зуурмаг болон цавуу зуурах үед үсрэх тул заавал нүдний шил ,хамгаалалтын багтай ажиллах,үсрэхээс болгоомжлох хэрэв үсэрч нүдэнд орсон тохиолдолд тэр даруй нүдийг хүйтэн усаар булхах хэрэгтэй.
Багаж хэрэгслэлтэй зөв боловсон харицах цацалтын багаж нь хурц ирмэгтэй учир болгоомлох, хамгаалах хэрэгсэл хавтан зүсэх явцад нүдний шил зүүсэн байх
Хавтан наах үедээ болгоомжтой цахилгаан хэлхээнээс болгоомжлох, нойтон систем явагдаж байгаа тул ажлын резинэн бээлийг өмсөх.

Аюулгүйн ажиллагааны сануулга
Хавтангаар хана өнгөлөх гадаргууг урьдчилан бэлтгэх цементэн зуурмагаар шавардана. Цементэн зуурмагаа гадаргууд нялж тэгшлээд зураас гарган барзайлган нилээд хугацаагаар бэхжүүлсний дараа хавтан наах ажилд орно. Заримдаа бетон гадаргууд цементийн зуурмагаар урьдчилан бэлтгэл шавардлага хийлгүйгээр шууд хавтан наадаг. Энэ нөхцөлд гадаргууг маш сайн бэлтгэх хэрэгтэй.
Ерөнхий мэдэгдэхүүн
Хавтангаар өнгөлгөө хийх явцдаа гадаргууд хийгдсэн тусгай нүх, сувгийг өнгөлөлгүй орхино. Гэхдээ уг орхигдсон зай хавтангийн хэмжээтэй тохирч байх ёстой..
Хавтан наах ажил гүйцэтгэхдээ техникийн аюулгүйн дүрмийг чанд сахих хэрэгтэй
Өөрийнхөө нуруунаас дээш хэсэгт хавтан наахдаа бат бэх сайтай, тогтвортой тавиур хэрэглэнэ. Харин түр зуур байрласан банз, хайрцаг, боошиг дээрээс хавтан наах ажил гүйцэтгэж болохгүй.

Ажлын байр гэрлээр хангагдсан байх ёстой. Хэрэв гэрэлтүүлгийн чийдэнг шалнаас дээш 2,5м-ээс багагүй зайд дүүжлэх боломжтой бол 110, 127, 220В хүчдэлтэй цахилгаан чийдэнгээр гэрэлтүүлж болно.
Ажлын шаардлагаар чийдинг дор дүүжлэх хэрэгтэй бол 36В хүчдэлтэй зөөврийн чийдэн хэрэглэж болно. Ер нь бүх нөхцөлд гэрэлтүүлгийн чийдэнг шилэн хаалтаар хааж хамгаалах хэрэгтэй.

Хавтангаар хана өнгөлөх.
Ханыг хавтангаар шал өнгөлсний дараа эсвэл урьд нь өнгөлж болно. Өнгөлгөө хийх ажлын арга шалныхтай адил байна.
Хананд хавтангаар өнгөлгөө хийхдээ хавтангаа хооронд зайгүй шахаж эсвэл заадас гаргаж байрлуулж болно. Заадасны зуурмагийн зузааныг жигд гаргах ажлыг хялбарчилахын тулд хавтангийн хажуу ба доод талд чиг утас татаж хавтангийн хэмжээтэй адил тэгш усаар шалгана.

Хананд өнгөлгөө хийх хэлбэрүүд

Хананд нарийн хэмжилт хийж хананы өнцөг бүрд маяк хийнэ. Нэг маяк нь доошоо, нөгөө нь дээшээ хийгдэнэ.
Ингэж татагдсан утас хавтангийн хэвтээ чиглэл ба хавтгай байдалд шалгалт хийхэд ашиглагдана. Харин утасны байрлалыг тэгш усаар шалгана.

Юуны урьд хананы нийт уртад хавтангаа байрлуулна. Гэхдээ хавтангийн хооронд гарах заадасны өргөн нарийнг тооцох хэрэгтэй. Ингэж хавтан хананд наалгүйгээр байрлуулсны үр дүнд уг хананд орох бүтэн, хагас хавтангийн тоо тодорхойлогдоно.

Хавтан наах технологи
Хавтан наах цавуу, зуурмагаа бэлтгээд хананы голоос 2 тийш эхлэн хавтанг наана. Гэхдээ хавтангийн хоорондын зайг сайн тохируулах хэрэгтэй. 2 хавтангийн байрлалыг дээд талын маякан хавтан доод үений захын хавтан эсвэл тэгш усаар шалгана.
Хананд өнгөлгөө хийхдээ хавтангаа зүүн гартаа барьж баруун гараараа хүрз буюу нийвийгээр зуурмаг хутгаж хавтангийнхаа гадаргууд наагдах тал дээр зузаавтар тарааж өгнө. Ингээд хавтангийн нэг өнцгийг зуурмагнаас цэвэрлээд хавтангийн ирмэгт тулгана.
Түргэн хугацааны дотор анхааралтайгаар хавтангаа хэвтээ чиглэлээс босоо чиглэлд шилжүүлж хананд наана. Ханад наагдсан хавтангаа хүрз буюу нийвийнийхээ ишээр анхааралтай тогшиж тэгшлүүр утас эсвэл хуучин наагдсан хавтантай зэрэгцүүлнэ.
Хавтан суулгах явцад хавтан ба гадаргуу 2ын хоорондох зай зуурмагаар сайн дүүргэгдсэн байх хэрэгтэй. Хавтангийн араас шахагдан гарч ирсэн илүүдэл зуурмагийг хусаж аваад зуурмагийн хайрцаганд хийнэ.


Зуурмагаар хавтан наах үед нимгэн үеэр түрхэгдсэн зуурмагийн найрлагад орсон ус гадаргуу ба хавтанд амархан шингэж зуурмаг хуурай болон хавтангийн наалт суларна. Иймээс хавтанг наахын өмнө усаар сайн норгох хэрэгтэй. Тэгвэл хэвтангийн наалдалт сайжирна.Цавуугаар наах үед хавтанг усанд дүрж норгохыг зөвшөөрөхгүй.
Хэрэв хэвтангийн дээд талаар мөг хийгдэх ёстой бол хавтангийн дээд ирмэг нь нэг түвшинд байрлах хэрэгтэй. Хэрэв 2 түүнээс илүү хана өнгөлөх шаардлагатай бол хананы өнцөгт хавтангаа гагнана. Үүний тулд анхны ханыг булан хүртэл нь өнгөлөөд хагас хавтангийн ирмэг 2дахь хананд далдлагдах тул засасны хэрэггүй. Хавтангийн заадсыг ажлыг дууссаны дараа хийж болно. Хавтангийн заадсыг бөглөхөд 1:1-ээс 1:2 хүртэлх найрлагатай цемент нарийн элсний зуурмаг хэрэглэнэ. Заадас чигжигч хэрэглэвэл тохиромжтой. Нарийхан резинэн ирмэгтэй нийвий, үрэгчээр хавтангийн хоорондын завсарт зуурмаг, нялж тэгшилнэ.
Хавтангаа зүүн гартаа нийвийгээ баруун гартаа барьж зуурмагаа ард талд нь барьж хананд тавьж нийвийнийхээ ишээр хавтангаа зөөлөн товшиж наана. Цавуугаар гадаргууд жигд нялж хавтанг шууд шигтгэн өгч гадаргууд хавтан тэгшилж наах ажил нь нилээд хөдөлмөрийг хөнгөвчилнө.

Бүтээлч ажил

Төгсгөлийн зааварчлага- 15 мин

Хичээлийн явцын дүнг нэгтгэн хэлэх

Гэрийн даалгавар:Хавтанцарын ажлын талаар мэдээлэл олж авах
Интернетээс үзсэн хичээлийн дагуу мэдээлэл олж авах.
Орчиндоо ажиглалт хийх.



Веб хаягууд:
http://www.homedepot.com
Google.mn-с
Tile wall
Safety
Наклейка облицовка зэргээр орж мэдээллээ авна уу.

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА
ГҮЙЦЭТГЭСЭН БАГШ:
Г.ДЭЛГЭРСАЙХАН




Улаанбаатар хот
2015 он
Full transcript