Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

хэвлийн байршил зүйн анатоми

No description
by

tseegii aural

on 11 June 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of хэвлийн байршил зүйн анатоми

Хэвлийн байршил зүйн анатоми

Анхаарал тавьсан явдалд баярлаа
Анхаарал тавьсанд баярлалаа
Гүйцэтгэсэн Анагаах-302
Ц.Хишгээ
Г.Хишигзаяа
Түмэнзаяа
Э,Цогзолмаа
Э.Цэрэндаваа

Хил
Хэвлийн дээд гадна хил нь аймхай мөгөөрс болон баруун зүүн хавирганы нум юм. Хэвлийг бүсэлхийн хэсгээс зааглах хажуугийн хил нь ХI хавирганы төгсгөлөөс сүүжний дэлбээ хүртэл татсан босоо шугам юм. 
Хэвлийн доод хил нь сүүжний дэлбээ, цавины холбоос, умдаг яс юм.
1. Аймхай мөгөөрс-processus xiphoideus-мечевидный отросток
2. Хавирганы нум- arcus costalis -реберная дуга 
3. Лесгафтын шугам /linea axillaris media/ -ХI хавирганы төгсгөлөөс сүүжний дэлбээ хүртэл суганы голын шугамаар татсан шугам
4. Сүүжний дэлбээ-Crista iliaca-подвздошный гребень
5. Цавины нугалаас-паховая кожная складка
6. Умдаг- symphysis pubica -лобковый симфиз


Дээд: Өрцөөр цээжний хөндийгөөс тусгаарлагдана.
Доод: Аарцгийн хөндийтэй шууд харьцана.
Хажуу: Париеталь /lat.parietalis-хананы/ гялтан хальс
Урд: Париеталь гялтан хальс
Хэвлийн хөндий бол хүнд байдаг хамгийн том хөндий юм. Хэвлийн хөндий нь дотор эрхтнээр дүүргэгдсэн байдаг. Хэвлийн хөндийд байгаа эрхтнүүдийг хучиж буй эрхтнүүдийн хооронд үүссэн зай буюу висцерал /lat.viscera-дотор эрхтэн/ хальснуудын хооронд үүссэн зайг хэвлийн хөндий гэнэ

Дээд, дунд, доод гэж 3 хуваана. Харин мэс заслын практикт 2 хуваана. Дээд ба доод давхар болгон хуваадаг. Аарцгийн хөндийг орхиж тусад нь үздэг. Гаднаас нь багцаалахад linea bicostalis XI, дотроо бол хөндлөн гэдэс ба түүний чацархай /colon transversum

1 и 18 - m. psoas major; 2 - v. azygos; 3 - crus lat.; 4 - crus intermedium; 5 - crus med.; 6 - n. splanchnicus major; 7 - a. phrenica inf. dext.; 8 - vv. phrenicae inf. dext.; 9 - v. cava inf.; 10 - vv. phrenicae inf. sin.; 11 - centrum tendineum; 12 - oesophagus; 13 - a. phrenica inf. sin.; 14 - glandula suprarenalis sin.; 15 - aorta; 16 - ren sin.; 17 - v. hemiazygos


1-ligamentum coronarium; 2-recessus superior omentalis; 3-ligamentum hepatogastricum; 4-for.omentale; 5-pancreas; 6-duodenum; 7-radix mesen­teric 8-intestmum tenue; 9-colon sigmoideum; 10-uterus; 11-cavitas uteri; 12-excavito rectouterina; 13-rectum; 14-anus; 15-vagina; 16-ostium vaginae; 17-labium minus pudendi; 18-labium majus pubendi; 19-clitoris; 20-urethra; 21-symphusis pubica; 22-vesica urinaria; 23-exavatio vesicouterina; 24-omentum majus; 25-colon transversum; 26-recessus inferior omentalis; 27-mesocolon transvesum; 28-bursa omentalis; 29-bursa pregastrica; 30-ventriculus (gaster); 31-bursa hepatica; 32-hepar; 33-processus xiphoideus sterni; 34-diaphragma 

Хэвлийн хөндийн дээд давхар
Энд элэг, цөсний хүүдий, ходоод, дэлүү, 12 нугалаа гэдэсний дээд хэсэг, нойр булчирхай байрладаг. Мөн мэс заслын практикийн чухал ач холбогдолтой 4 зай байрладаг. /1 зай, 3 хүүдий/. Эрхтнүүд хоорондоо наалдсан байдалтай харагдах боловч гараа хийгээд үзэхэд чөлөөтэй орно.
1. Элэгний доорх хүүдий- bursa subhepatica. Элэгний баруун дэлбэнгийн доод талд үүссэн зайг хэлнэ. Элэгний баруун дэлбэнгийн доод тал, хөндлөн гэдэс 2-ын хооронд байрлана.
2. Ходоодны урд хүүдий-bursa pregastrica. Ходоодны урд хэсэгт, элэгний зүүн дэлбэнгийн доор үүсч байгаа зайг хэлнэ. Энэ 2-ын хооронд Lig.teres hepatis буюу элэгний дугуй холбоос байрлана. Үүгээр 2 зай тусгаарлагдана.
3. Өрцний доорх зай-bursa hepatica. Энэ нь хадуур хэлбэрийн холбоос буюу Lig.falciformis-аар баруун зүүн хөндий болж хуваагдана. Энэ нь элэгний дээд гадаргуу, өрц 2-ийн хооронд үүссэн зай юм.

4.Bursa omentalis minor- бага сэмжний хүүдий
Ходоодны ард, нойр булчирхайг хучсан париетал гялтан хальсны хооронд оршдог хүүдий юм. Эдгээр нь клиникийн ач холбогдолтой хүүдийнүүд байдаг бөгөөд хамгийн чухал анхаарал татах нь бага сэмжний хүүдий юм. Энэ нь 6 ханатай.
1.урд-ходоодны ар хана
2.дээд-өрц
3.доод-хөндлөн гэдэсний зүүн талын чацархай
4.баруун- 12 нугалаа гэдэсний дээд хэсэг
5.зүүн-дэлүү
6.ард-нойр булчирхай болон нурууг хучсан париетал гялтан хальс



Бага сэмж 
1. Lig.hepatoduodenale
2. Lig.hepatogastricum
3. Lig.phrenicagastrica. Энэ 3 холбоос нийлж бага сэмжийг үүсгэнэ

Их сэмж
Ходоодны их махиагаас доошоо хормогч маягтайгаар хэвлийн хөндийн урд хэсэгт унжиж байдаг. Хэвлийн хөндийн болон цээжний хөндийн даралтын зөрөө буюу өрцний хэлбэлзэх хөдөлгөөнөөр хэвлийн хөндийн идээт үрэвсэл өрцөн доорх зайгаар тархаж, буглааг үүсгэж болно. ( Мухар олгойн хурц үрэвслийн хүндэрсэн хэлбэр, цөсний хүүдийн хүндэрсэн хэлбэр,ходоодны шарх г.м)


Хэвлийн хөндийн доод давхар
Хэвлийн хөндийн доод давхарт доорх эрхтнүүд байрлана: нарийн, бүдүүн гэдэс, сэмж, 12 нугалаа гэдэсний доод хэсэг
 Нарийн гэдсийг /intestinum tenue/ 2 хуваана. Өлөн гэдэс- jejunum, цутгалан гэдэс- ileum
4. 12 нугалаа гэдсийг 4 хэсэгт хуваана.
1. pars superior-дээд
2. pars descendens-уруудах
3.pars horizontalis-хөндлөн
4.pars ascendens-өгсөх
Хүний 12 нугалаа гэдэс 20-24 см урт байдаг бол нарийн гэдэс 4-6 м урт байдаг. 12 нугалаа гэдэсний төгсгөлөөс нарийн гэдэс эхэлж байгаа хэсгийг flexura duodenojejunalis-аас эхэлж хөөнө. Нарийн гэдэс дуусч байгаа хэсгийг буюу бүдүүн гэдсэнд цутгаж байгаа хэсгийг Баугиновая заслонка буюу Баугины хаалга гэнэ. (flexura –нугалаас)


Нойр булчирхай нь толгой-caputa, их бие-cauda, сүүл-collum гэсэн 3 хэсэгт хуваагддаг.

Бүдүүн гэдэс (intestinum crassum-толстая кишка)-ийг ерөнхийд нь 3 хуваана.
Өгсөх-восходящая ободочная кишка-colon ascendens
Хөндлөн-поперечноободочная кишка-colon transversum
Уруудах-нисходящая ободочная кишка- colon descendens
Гэтэл мэс заслын практикт бүдүүн гэдсийг 8 хэсэгт хуваана.
1. Мухар хэсэг-caecum-слепая кишка
2. Өгсөх хэсэг- colon ascendens-восходящая часть
3. Элэгний нугаларсан хэсэг-flexura colli dextra буюу flexura hepatica-правый ободочный изгиб (печеночная кривизна)
4. Хөндлөн хэсэг-colon transversus-поперечная часть
5. Дэлүүний нугаларсан хэсэг-flexura colli sinistra буюу flexura lienalis-левый ободочный изгиб (селезеночная кривизна)
6. Уруудах хэсэг-colon descendens-нисходящая часть
7. S-хэлбэрийн гэдэс-colon sigmoideum-сигмовидная кишка
8. Шулуун гэдэс-colon rectum-прямая кишкa


Хэвлийн хөндийн доод давхарт 2 зай 2 суваг байдаг.
Canalis lateralis dextra,
Canalis lateralis sinistra,
Sinus mesenterica dextra,
Sinus mesenterica sinistra гэнэ. Бүдүүн гэдэсний дэлүүний булан өрцтэй lig. colicaphrenicum холбоосоор холбоотой. Хэвлийн хөндийн доод давхарт өгсөх гэдэс, уруудах гэдэс париетал гялтан хальсны хооронд 2 суваг үүсдэг. Өгсөх хэсэг гялтан хальсны хооронд үүссэнийг canalis lateralis dextra, уруудах хэсэг гялтан хальсны хооронд үүссэнийг canalis lateralis sinistra гэнэ. Баруун нь зүүнээсээ урт байдаг бөгөөд клиникийн ач холбогдол ихтэй байна. Яагаад гэвэл доод давхарт үүссэн идээт үрэвсэл, идээ нь дээд хөндийн 4 хүүдийд чөлөөтэй ордог юм. Гэтэл зүүн талдаа lig.colicaphrenicum–тай учраас идээт үрэвсэл тэр холбоосноос дээш явж чаддаггүй.
Цутгалан гэдэсний төгсөх хэсэг, бүдүүн гэдэсний мухар хэсгийн дунд уут үүснэ. Recessus ileocаecalis superior гэнэ.

Мужлалууд
Аймхай мөгөөрс ба умдаг ясны дунд хүйс байрладаг.
Хэвлий нь урд ханаар татагдах болзолт шугамаар доорх хэсгүүдэд хуваагдана.
1. Дээд хэвтээ шугам- linea bicostalis - энэ шугам нь Х хавирганы доод цэгийг ХI хавирганы төгсгөлтэй холбоно.
2. Доод хэвтээ шугам- linea bispinarum – энэ шугам нь сүүжний 2 урд дээд хянгыг холбодог.
Дээрх 2 хэвтээ шугам нь хэвлийн урд ханыг 3 үндсэн хэсэгт хуваана.
1. Дээд хэсэг- regio epigastricum - надчревная область
2. Дунд хэсэг- regio mesogastricum - чревная область
3. Доод хэсэг- regio hypogastricum - подчревная область
Умдагны товруунаас хавирганы нум хүртэл шулуун булчингийн гадна захаар дээш татсан 2 босоо шугамаар 9 жижиг хэсэгт хуваагдана. 3 хос ба 3 хос биш.


1 - regio epigastrica; 2 - regio hypochondrica sinistra; 3 - regio umbilicalis; 4 - regio lateralis sinistra; 5 - regio inguinalis sinistra; 6 - regio pubica; 7 - regio inguinalis dextra; 8 - regio lateralis dextra; 9 - regio hypochondrica dextra. 


Хэвлийн хэсэг.
1. зүүн хавирганы доорх хэсэг -regio hypochondrica sinistra
2. зүүн хажуугийн хэсэг-regio abdominalis lateralis sinistra
3. зүүн цавины хэсэг-regio inguinalis sinistra
4. умдагийн хэсэг-regio pubica
5. баруун цавины хэсэг-regio inguinalis dextra
6. хүйсний хэсэг-regio umbilicalis
7. баруун хажуугийн хэсэг-regio abdominalis lateralis dextra
8. хэвлийн дээд хэсэг-regio epigastrica propria
9. баруун хавирганы доорх хэсэг-regio hypochondrica dextra
а. -Хэвлийн урд хананд ямар ч яс байдаггүй анатомийн онцлогтой
б. -Мэс заслын практикт дээрх хуваагдсан мужлалыг ашигладаг юм.
Хавирганы нум 7-11-р хавирганы мөгөөрсөөр бий болно. Харин 1-6-р хавирга өвчүүнд нийлдэг.


Үе давхарга
1. Арьс
2. Арьсан доорх өөхөн эслэг
3. Өнгөц хальс
4. Булчин
5. Хөндлөн хальс
6. Гялтан хальсны өмнөх өөхөн эслэг
7. Гялтан хальс


1. Арьс: хэвлийн хананы арьс нимгэн, хөдөлгөөнтэй, барихад үрчийнэ, сунадаг онцлогтой, өөрөөр хэлбэл уян хатан чанартай
2. Арьсан доорх өөхлөг эслэг нь хүн бүрт өөр өөр хөгждөг. Хоол хүнс, амьдралын нөхцөл, өвчин, хүйснээс хамаардаг. /эмэгтэй хүмүүс илүү тарган/
3.Өнгөц хальс нь цээжний өнгөц хальсны үргэлжлэл. 2 хуудаснаас тогтдог.
а. Өнгөц хуудас
б. Гүнзгий хуудас - Томсоны хуудас гэж нэрлэдэг.



4. Булчингууд : хэвлийн урд хажуу хана 5 хос булчингаас тогтдог.
1.хэвлийн гадна ташуу булчин –m.obliquus externus abdominis
2.хэвлийн дотор ташуу булчин – m. obliquus internus abdominis
3.хэвлийн хөндлөн булчин – m. transversus abdominis
4.хэвлийн шулуун булчин - m. rectus abdominis
5.пирамид булчин – m. pyramidus Энэ булчин нь хүмүүсийн 16–17 %-д байдаггүй. Эдгээр булчингууд нь бие биедээ уут үүсгэнэ. m.obliquus externus abdominis –ын бүрхүүл нь хүйснээс дээш m. rectus abdominis - ын 2 талаар нь хучдаг бол хүйснээс доош зөвхөн урд талаар нь хучдаг онцлогтой.


Цусан хангамж
Хэвлийн урд хажуу ханыг цусаар хангадаг үндсэн 5 артери байдаг . Энэ 5 артери нь хэвлийн урд ханын өнгөц ба гүн хэсгийг цусаар хангадаг.
Өнгөц хэсгийг 1. a.thoracica epigastrica
4.а.epigastrica superficialis
3. a.intercostalis VII- XII
Гүн хэсгийг 2.a.epigastrica superior
5.a.epigastrica interior
Эдгээр артеруудаас а.thoracica epigastrica – a. epigastrica superficialis 2 анастомоз үүсгэнэ . Мөн а.epigastrica interior – a.epigastrica superior 2 анастомоз үүсгэнэ. а. intercostalis VII-XII бол хавирганы ховилоор явдаг учир тийм өнгөц ч биш гүн ч биш завсраар нь цусан хангамж өгнө

1 - lower hollow Vienna; 2 - anastomosis between the branches of the portal vein and superior vena; 3 - hepatic Vienna; 4 - Vienna gate; 5 - splenic Vienna; 6 - superior mesenteric Vienna; 7 - lower mesenteric Vienna; 8 - common iliac Vienna; 9 - external iliac Vienna; 10 - internal iliac Vienna;
11 - anastomosis between the branches of the portal vein and inferior vena


Цусан хангамж
Дээд давхрын цусан хангамж
A.truncus celiacus-ын салаанууд:
a- a.gastrica sinistra
б- a.lienalis
в- a.hepatica communis


Хэвлийн хөндийн мэдрэлжүүлэлт.
1. Тэнүүлч мэдрэл- n.vagus –блуждающий нерв дээрээс орж ирнэ. Hiatus esophagus, ходоодны бага махиа, ходоодны нугалуурын хэсэг
2. Наран сүлжээ- plexus celiacus- солнечное сплетение- хэвлийн хөндийн дээд хэсэг, хэвлийн гялтангийн цаана байна.
3. Чацархайн сүлжээ-брыжеечное сплетение- дээд чацархайн сүлжээ, доод чацархайн сүлжээ


Хэвлийн цагаан шугам – Linea alba
Хэвлийн 6 том булчингийн уутны шөрмөсөн ширхэгээс үүснэ. Хэвлийн булчингуудын төгсгөл буюу апоневрозууд нийлж хүйсний орчим босоо шугам үүсгэдэг. Энэ нь аймхай мөгөөрсийг умдаг ястай холбоно. Насанд хүрсэн хүний хэвлийн цагаан шугамын урт 30-40 см. Өргөн нь янз бүрийн түвшинд өөр өөр. Аймхай мөгөөрсний орчим 0,4-0,5 см, хүйсний орчимд 2-3 см, хүйснээс доош нарийсч нарийн зураас хэлбэртэй болдог. Мэдрэл цусан хангамж харьцангуй бага байдаг учир хэвлийн хөндийн хагалгааны зүслэг хийх үндсэн газар болдог

Хүйс- umbilicalis
Хүйс нь хүйсний цагирагийн байранд дотогшоо орсон сорви юм. Хоорондоо холбогдсон арьс, сорьвижсон эд, хөндлөн хальс, гялтан хальснаас тогтоно. Эхийн умайд байх үед хүйсээр ургийг эхтэй холбодог хүйсний суваг орж ирдэг.


Цавины суваг- canalis inguinalis
Энэ зай завсар нь том хальснуудын доор, цавины доод хэсэгт цавины холбоосны доор байрлана. Бортого хэлбэртэй, дээрээс доош, гаднаас дотогш, дотроос гадагшаа байрлалтай. Цавины суваг нь 4 хана, 2 нүхтэй.
1. Дээд хана: хэвлийн дотор ташуу булчин ба хөндлөн булчингийн доод ирмэг
2. Арын хана: хөндлөн хальс- fascia endoabdominalis
3. Урд хана: хэвлийн гадна ташуу булчингийн апоневроз
4. Доод хана: цавины холбоос буюу пупартын холбоос- ligamentum inguinalis (Poupart)
а.Гадна нүх буюу цавины өнгөц цагираг нь хэвлийн гадна ташуу булчингийн апоневрозын 2 хөлөөр үүсч нум хэлбэртэй хөл хоорондын судлуудаар бэхлэгддэг. /fibria intercruralis/. Нүх нь зуйван хэлбэртэй, урт нь 2-3 см.
б.Дотор нүх буюу цавины гүн цагираг нь хөндлөн хальсны судлуудаар бэхлэгдэнэ.


Хэвлийн гадна ташуу булчингийн апоневроз нь доош цавины доод хэсэгт
ирээд 2 багц буюу хөл үүсгэнэ. Үүний урд 2 нь цавины сувгийн гадна нүхийг үүсгэнэ.
1. Гадна нүх- annulus inguinalis superficialis
2. Дотор нүх-аnnulus inguinalis profunda
Цавины сувгаар эрэгтэй хүнд үрийн суваг, эмэгтэй хүнд умайн дугуй холбоос нэвтэрдэг.
Цавины сувгийн гадна нүх нь fossa inguinalis medialis-тай, дотор нүх нь fossa inguinalis lateralis-тай давхцдаг.
1. хэвлийн дотор ташуу булчин-m.obliquus internus abdominis
2. хэвлийн хөндлөн булчин-m.transversus abdominis
3. хөндлөн хальс-fascia transversus
4. үрийн суваг
5. хэвлийн гадна ташуу булчингийн апоневроз
6. цавины холбоос-ligamentum inguinalis
a. хүйсний дунд хуниас-plica umbilicalis mediana
b. хүйсний дунд хос хуниас-plica umbilicalis media
c. хүйсний хажуугийн хос хуниас-plica umbilicalis lateralis


I. fossa supravesicalis- давсагны дээд хонхор
II. fossa inguinalis medialis-цавины дунд хонхор /цавины сувгийн гадна нүхтэй давхцана/
III. fossa inguinalis lateralis-цавины хажуугийн хонхор /цавины сувгийн дотор нүхтэй давхцана/
I,II,III хонхрууд нь хэвлийн урд хананд онгорхой байж байгаад яваандаа битүүрдэг. Ингээд хонхор үүснэ. Эдгээр хонхрууд нь цавины ивэрхий үүсэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ


Full transcript