Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of Copy of Эрэгтэй сонгодог пальтоны зохион бүтээлт

No description
by

Batsaihan Bymbadulam

on 4 April 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of Copy of Эрэгтэй сонгодог пальтоны зохион бүтээлт

Эрэгтэй чөлөөт загварын
жижиг үйлдвэрийн төсөл
костюмны
-Агуулга
-Оршил

1.1 Эрэгтэй костюмны зах зээл,хэрэглэгчдийн судалгаа
1.2 Зохион бүтээлтийн судалгаа
1.3 Технологийн судалгаа
Дүгнэлт


1.1 Зах зээлийн судалгаа
1.2 Орчин үеийн хувцасны чиг хандлага
1.3 Төсөллөх бүтээгдэхүүний тодорхойлолт
1.4 Бүтээгдэхүүний чанарт тавигдах шаардлагуудыг боловсруулах
1.5 Бүтээгдэхүүнийг хийх материалд тавигдах шаардлагуудыг боловсруулах
Дүгнэлт

- Хоёрдугаар бүлэг:Материал судлал
4.1 Техникийн санал боловсруулах
4.2 Эскизийн төсөл боловсруулах
4.3 Техникийн төсөл
4.4 Ажлын зураг төсөл
Дүгнэлт
-Нэгдүгээр бүлэг: Судалгааны хэсэг

3.1 Орчин үеийн загварын чиг хандлага
3.1.1 Загвар,материал сонголт
3.2 Зохион бүтээлтийн тооцоо
3.3 Суурь үлгэрийн байгуулалт
3.4 Загварчилгаа
3.5 Ажлын үлгэр байгуулах /өнгө,наалт,дотор,тэмдэглээс/
3.6 Бүтээгдэхүүн оёх



- Ерөнхий дүгнэлт

- Эдийн засгийн хэсэг
- Ашигласан ном хэвлэлийн
жагсаалт
Хүний хувцасны хэрэглээний 70 хувь нь оёмол хувцас байдаг. Оёмол хувцасны үйлдвэрлэл нь нэмүү өртөг хамгийн их шингээдэг, нийгмийн бага болон дундаж давхаргын иргэд, эмэгтэйчүүдийг ажлын байраар хангадаг, ядуурлыг бууруулахад чухал ач холбогдолтой, өргөн хэрэглээний оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг салбар юм. Оёдлын салбарын өнөөгийн тулгамдсан асуудал бол импортын бараа бүтээгдэхүүн дийлэнх хувийг эзэлж нийт импортын 75 орчим хувийг түүхий эд материал, дөнгөж 10 орчим хувийг бэлэн хувцас эзэлж байгаа нь оёдлын үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эд материал үйлдвэрлэдэг үйлдвэр огт байхгүй, бүхий л түүхий эд материал, тоног төхөөрөмжөө 100% импортоор оруулж ирж байгаа явдал юм. Мөн оёдлын салбарт мөрдөгдөж байгаа стандартууд хоцрогдсон, шаардлага хангахгүй болсон зэрэг нь бүтээгдэхүүний стандартын олон улсын шаардлагад нийцүүлэн боловсруулан нэвтрүүлэх шаардлага байгааг харуулж байна.
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ТЕХНИКИЙН ДААЛГАВАР


2010 онд улсын хэмжээнд 10 хүртэлх ажилчинтай 292 аж ахуйн нэгжид 1043 ажилчин, 10-49 хүртэлх ажилчинтай 7 үйлдвэрт 295 ажилчин, 50 буюу түүнээс дээш ажилчинтай 3 үйлдвэрт 546 ажилчин нийт 302 аж ахуйн нэгжид 2295 ажиллагсад ажиллаж байсан бол 2012 онд 2560 болсон байна.
Оёдлын салбарын онцлог нь оёмол бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үндсэн болон туслах материалыг 100 хувь импортоор авдаг.

"Оёдлын салбарыг 2012-2016 ондуудад үндсэн 2 чиглэлд үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр "Импортыг орлох болон экспортын оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл" хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Дээрхи төслийн хэрэгжүүлэхэд нийт 68.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтад шаардлагатай байна. Шаардлагатай хөрөнгө оруулалтын 30 орчим хувийг үйлдвэрлэл эрхлэгчид өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх бөгөөд үлдсэн хэсгийг бондын эх үүсвэрээс үе шаттайгаар санхүүжихээр төлөвлөж байна. Үүнээс: 2013 онд 14.0 тэрбум төг, 2014 онд 26,5 тэрбум төгрөг санхүүжилт хэрэгцээтэй байна.
Төсөл хэрэгжсэнээр орон нутаг болон нийслэлд 30 гаруй үйлдвэр шинээр байгуулагдаж, 50 гаруй жижиг үйлдвэрүүд туслан гүйцэтгэгчээр ажиллаж үйлдвэрлэлээ өргөтгөснөөр 30 гаруй мянган ажлын байр бий болно. Төслийн үр дүнд 30.0 мян ажлын байр бий болж, 549.3 тэрбум төгрөгийн оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлож, 552.0 мян.ш сурагчийн дүрэмт хувцас, 200.0 тэрбум төг өргөн хэрэглээний оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ажилчдын цалин 500,0-700,0 төгрөгт хүрч, Улсын төсөвт жил бүр 25.0 тэрбум төгрөгийн татвар төлөх боломж бүрдэнэ.
Харин өнөөгийн нөхцөлд үндэсний үйлдвэрүүд өөрсдөө гадаад захиалга авах, гүйцэтгэх чадамжтай болсон төдийгүй дотоодын хэрэгцээт уул уурхай, хүчний байгууллага, бүх салбарын төрөл бүрийн ажлын хувцас, дүрэмт хувцасуудыг үйлдвэрлэж байна.
1 Эрэгтэй пальтоны маркетингийн судалгаа
Энэхүү үнийн дүнгээс харахад эрэгтэй үнэ эмэгтэй пальтоны үнийн дүнгээс харьцангуй өндөр мөн загвар нь өөр байсан. Эрэгтэй пальто нь эмэгтэй пальтог бодоход сонголт багатай, оёгдох технологийн хувьд эмэгтэй пальтоноос ялгарах онцлогууд нь дотор халаас, арын голын оноо, ханцуйн оноо, мөр болон ханцуйнд мөрдөстэй гэх мэт зүйлүүдээр ялгаатай байсан.
Эрэгтэй костюм үнийн үзүүлэлт

1 Нарантуул зах 55000-110000
2 Sunday худалдааны төв 70000-255000
3 Бөмбөгөр худалдааны төв 65000-150000
4 Улсын их дэлгүүр 479900-579900
5 Москва их дэлгүүр 99000-450000
6 Гранд плаза их дэлгүүр 139000-359000
7 Говь нэрийн барааны дэлгүүр 599900-719000



1.2 Эрэгтэй пальтоны 2014 оны загварын чиг хандлага
2013-2014 оны намар өвлийн хувцасны чиг хандлага нь сонгодог ажил хэрэгч хэв маягийг илэрхийлсэн хэрнээ энгийн чөлөөтэй байна.







Энэ оны эрчүүдийн хавар намрын пальто нь дан болон давхар зөрлөгтэй, эргэх энгэр нь том, оёдолд байрласан тагтай ба таггүй хагалаа халаас мөн энгэрийн ташуу халаас, мөр, ханцуйндаа мөрдөстэй, ханцуйн үзүүрт оноотой пальтонууд зонхилж байна. Мөн ажил хэрэгч пальтонууд моодонд орж байна.
“Burberry’’ брэндийн 2013-2014 оны намар өвлийн коллекц
Тус брэндийн коллекцид өндөрлөсөн мөр бүхий пиджак, өвдөг хүрсэн юбка, 1930-аад оны хэв шинжийг агуулсан үдшийн гоёлын даашинз, нарийн бэлхүүстэй эрэгтэй эмэгтэй пальто багтсан байна.

“Burberry” брэндийн өнгөний хувьд сэрүүний улиралд зориулагдсан коллекц тул хар, хүрэн, саарал гэх мэт бараан өнгөөр дагнаж байна.
Төсөллөхөөр сонгож авсан бүтээгдэхүүн нь 25-35 насны ажил хэрэгч эрчүүдэд зориулсан, хавар намрын сэрүүн улиралд өмсөх, сонгодог загварын пальто болно.
25-35 насны монгол эрэгтэй хүний дундаж хэмжээнд тулгуурлан 168-176 см өндөртэй, хэвийн галбиртай эрчүүдэд зориулж 48-54 размерээр үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Хагас ноосон, драпан материалаар хийнэ. Өнгөний хувьд загварын чиг хандлагад нийцүүлэн үзмэн хүрэн, шаргал өнгүүдийг сонгож байна.
Худалдан авагч нь их, дээд сургууль төгсөөд удаагүй боловч тогтсон ажилтай, дундаж цалинтай, өөрийгээ шинэ хамт олонд ажил мэргэжлээрээ төдийгүй гадаад үзэмж, өмссөн хувцсаараа илэрхийлэхийг хүсдэг залуус байх бөгөөд тэдэнд зориулсан шинэлэг загвартай, суулт тохироо, хийц сайтай пальто байна.
Худалдан авагч нь бие бялдрын хувьд хэвийн галбиртай, биеийн тэгш хөгжилтэй, насны онцлог болон суугаа ажлаас болоод бага зэрэг өөхлөх хандлагатай болсон байна.
Худалдан авагчийн моодонд хандах хандлагыг авч үзвэл моодыг бүтээгчдийн болон моодны чиг хандлагыг урьдчилан мэдрэгчдийн бүлгүүдэд багтахгүй боловч моодны чиг хандлагыг тэргүүлэн дагагчдын бүлэгт багтах тул түүний сонирхолг таашаалд нийцүүлэн моодыг нарийн судалж загвартаа тусгасан байна.
Пальтог олон тоогоор үйлдвэрлэх бөгөөд үйлдвэрийн онцлог, техник хангамжийн түвшинг зохион бүтээлтэд тооцож үзнэ. Төсөллөх үйлдвэр нь ердийн болон тусгай зориулалтын.... машин тоног төхөөрөмжтэй, .. оролттой шугам .. байна.


Төсөллөж буй бүтээгдэхүүний
тодорхойлолт
Гадуур хувцас нь дулаан хадгалах чадвар сайн, биед эвтэйхэн хөдөлгөөнд саадгүй, хөнгөн байх шаардлагатай. Хувцас нь хэлбэр, загвар, эсгүүрийн хувьд хэрэглэгчийн нас хүйсэнд тохирсон байх шаардлагатай. Гадна талын материал нь өнгө үзэмжтэй бат бөх байхаас гадна тоос шороо бага татдаг байх , үрчийхгүй загварыхаа нэр төрөлд зохицсон байх. Дотор материал нь гялгар гадаргуута, гулгамттай шинж чанартай, үрчийлтийн коэффициент бага байх шаардлагатай. Хувцас өмсөж тайлахад саад болохооргүй бодолцож дотрыг материалыг голдуу торго вискозын холиотой хийдэг.

Бүтээгдэхүүний чанарт тавигдах шаардлагууд
Функциональ шаардлага:
Хувцас нь уран сайхны болон гоо зүйн хувьд хэлбэр формоор тодорхойлогддог. Хэлбэр силуэт, пропорц, шугам деталь эд ангиудын хоорондын уялдаа холбоо, материал, өнгөний хувьд дэгжин, эмх цэгцтэй, зохицол сайн байх. Мөн ёслолын жагсаал, олон нийтийн үйл ажилгаанд оролцох үед өмсөх нэг төрлийн ажлын хувцас тул ажлын хувцасны шаардлагагыг давхар хангах мөн элдэв чимэг багатай, марзан адармаатай загвар байх нь тохиромжгүй.
Хувцасны загвар, өнгөний шийдлүүдийг хэрэглэгчтэй тохирсны үндсэн дээр энэ нэр төрлийн хувцасны орчин үеийн загварын чиг хандлагад болон хэрэглэгчийн таашаалд нийцүүлэн, хувцасны дизайны зарчмуудыг баримтлан боловсруулсан байна.

Гоо зүйн шаардлага:
Хувцас нь хүний биеийг гадны таагүй нөхцлөөс хамгаалахаас гадна тухайн хүнд хортой нөлөө үзүүлдэггүй байх шаардлагатай. Хувцас нь хүний биеийн гадаргууд бичил орчин үүсгэн агаар нэвтрүүлэх, дулаан хадгалах, ганды чийг хүйтнээс хамгаалах, хөлс гадагш нэвтрүүлэх чанарыг хадгалж байдаг. Хувцасан дор 33 С температуртай байхад хүний биеийн ба орчны темпермтурын зөрүүгээс тааламжтай байдаг. Гол нь гадна орчны температур яаж ч өөрчлөгдөж байхад биеийн гадаргуун температур тогтмол байлгах шаардлагатай. Хувцасны дотор агаар солилцоо нь биеийн гадаргуун хэсэг агаар халалт, хүний хөдөлгөөн, хувцасны доторх агаарын даралт, гадны даралтын зөрүүгээр явагддаг. Иймээс биеийн гадаргуу хувцасны хооронд 5мм агаарын давхрага байх ёстой. Хувцас хүнийг гадны чийгээс хамгаалахаас гадна хүний биеэс ялгарах хөлсийг гадагшлуулж хувцасны дулаан хадгалах балансанд их нөлөөлдөг. Мөн угааж цэвэрлэхэд хялбар бохирдох чанар багатай, хүний биед элдэв харчил өгөхгүй материал сонгох шаардлагатай.Хөлс чийг сайн шингээдэг, агаарын солилцоо сайтай, хөдөлгөөнд саадгүй, биед тааламжтай мэдрэмж төрүүлдэг байх.
Эрүүл ахуйн шаардлага:
Хувцас нь хэрэглэгчийн тав тухтай байдлыг дээд зэргээр хангасан байх ёстой. Хүний эрүүл мэндэд хортой болон тааламжгүй нөлөө үзүүлэхээргүй хийц, материалтай байна. Хувцасны хүний биед хүрэлцэх хэсгүүд арьсанд аливаа цочроо, шархлаа үүсгэх хурц ирмэггүй байна.
Хувцасны хийц нь хэрэглэгчийн амьдралын нөхцөл, биеийн хөдөлгөөний онцлогт тохирсон биед эвтэй, хийцийн элементүүд нь ашиглахад тохиромжтой оновчтой хэмжээ, байрлал, хийцтэй байна.
Хувцасны бүрдэл хэсгүүдийн хэмжээг хувь хүний биеийн морфологийн онцлогт тохируулан өөрчилж болохуйц хийцтэй байж болно.
Цээжний, бүсэлхийн, өгзөгний бүслүүр дээрх чөлөөт хөдөлгөөний сулын тавилтын хэмжээ нь амьсгалах, цусны эргэлт, хувцасны доорхи давхаргын агаарын хөдөлгөөн, биеийн хөдөлгөөний чөлөөт байдлыг хангаж байх ёстой.
Хүний организмд сөрөг нөлөө үзүүлэхээргүй аль болох хөнгөн байна.

Эргономикийн шаардлагууд:
Оёмол бүтээгдэхүүний чанар нь түүнийг зохион бүтээлт, хийсэн материалын шинж чанар болон үйлдвэрлэх технологи ажиллагаанаас ихээхэн хамаардаг. Тиймээс хувцас хийх материал, технологи ажилбар зэргийг зориулалтанд нь тохируулан зөв сонгох нь чухал юм. Тухайн зохион бүтээж буй хувцасны материалд тавигдах шаардлага нь хувцасны загвар, хийцийн онцлог, түүний зориулалтаас хамаарна.
Нэхмэлийн материал нь нэхмэлийн ширхэгтээс тогтсон эд юм. Нэхмэл ширхэгт өчүүхэн бага хөндлөн огтлолын талбайтай, хязгаарлагдмал урттай, харьцангуй бат бөх, уян хатан ээрмэл утас бэлтгэхэд зориулагдсан биет юм. Нэхмэлийн ширхэгтийг гарал үүслээр нь: Байгалийн, хиймэл буюу нийлэг гэж 2 ангилж авч үздэг.
Байгалийн гаралтай нэхмэлийн ширхэгт нь ноос ноолуур, хөвөн цаас, торго байна.
Хиймэл ширхэгтийг дотор нь синтетик, хиймэл гэж 2 ангилал болгон авч үздэг. Синтетик ширхэгтэд: капрон-нейлон, полиэстер, полипрописен, стреч буюу сунадаг материал орно. Харин хиймэл ширхэгтэд уургийг дахин боловсруулсан уургийн гаралтай дахин боловсруулсан ширхэгт, ургамлын гаралтай түүхий эдийг дахин боловсруулсан-протен ширхэгт, козейн буюу сүүний уургаас гарган авсан ширхэгт, целлюлоз-вискоз, ацетат зэрэг ширхэгт материалууд багтана.

Бүтээгдэхүүнийг хийх материалд тавигдах шаардлагууд
Энэ чанар нь бүх төрлийн хувцасны хувьд чухал үзүүлэлт бөгөөд агаар хуримтлуулалт нь агаарын солилцоонд чухал үүрэгтэй. Дулаан хадгалах чадварыг зөв шийдэж чадсанаар х¿íий биеийн температурыг хэвийн хэмжээнд хадгалж болно. Дулааныг хамгийн сайн тусгаарлагч нь агаар юм. Дулааны тоо хэмжээ нь уг нэхмэл материалын зузаанд урвуу хамааралтай байх ба жин нь 0,2-0,35гр/см³, зузаан нь 2,5-3,5мм зузаантай материал дулаан хадгалах чадвар хамгийн сайн байдаг.
Нэхмэл материалын цахилгаан цэнэг үүсгэх, хуримтлуулах чанарыг цахилгаанжилт гэдэг. Чийг шингээлт бага байх тусам цахилгаанжих чадвар ихтэй байдаг. Иймээс нэхмэл материалын чийг шингээх чадварыг өндөрсгөсөн цахилгаанжилт багатай материалаар үйлдвэрлэх нь чухал. Цахилгаанжих чадвар ихтэй материалаар õóâöàñ үйлдвэрлэх нь хор хөнөөлтэй байдаг.
Цахилгаанжилт:
Дулаан хадгалах чадвар:
Олон улсад нэхмэл материал, бүтээгдэхүүний чанар, экологийн асуудалд өндөр анхаарч, стандарт чанарын шалгуур үзүүлэлтүүдийг чангатгаж, шаардлага хангасан бүтээгдэхүүнд чанарын тэмдэг, лиценз олгох замаар үйлдвэрлэгч хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зохицуулалт хийж байна. Ecolabel-д тавигдах шаардлагад дараах хүчин зүйлүүд орно. Үүнд:
• Хүний бие, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хор нөлөөтөй бодисуудын хэрэглээг хяязгаарлах
• ус агаарын бохирдлыг бууруулах
• нэхмэл материалыг угаах цэвэрлэх үед ашиглалтанд тэсвэртэй байх
• Будгийн тогтвортой, хөлсөнд, угаалтанд, хуурай нойтон үрэлтэнд, гэрэлд тэсвэртэй байх
Дээрх шаардлага нь бүх төрлийн хувцас, түүний бүрдэлүүд, интерьерийн нэхмэл бүтээгдэхүүн, ширхэгт, утас болон даавуу материалуудад хамаарна.

Нэхмэл материалд тавигдаж буй олон улсын
эко шаардлага:
Тухайн бүтээгдэхүүн зориулалтыг тодорхойлон түүнийг бэлтгэсэн материал нь тухайн загварт тохирох эсэхийг тодорхойлно. Материалын хувьд энэ нь өвөрмөц сүлжээ, моодны моодны өнгө будаг, гоёл чимэглэл, утасны төрөл, гадаргуугийн боловсруулалтын төрөл зэрэг юм. Мөн материал нь бохирдолт багатай, бүрзийлт үүсэхгүй, төрөл бүрийн гадны үйлчлэлийн нөлөөлөлд өнгө будаг тогтвортой байх зэрэг нь гоо зүйн шаардлагад нийцэж байна гэсэн үг юм.
Материалын гоо зүйн
шаардлага:
Тухайн хувцасны материал нь хэрэглээний явцад өөрийн хэв шинж чанар зэргийг хадгалагдах байдлаар тодорхойлогдоно. Материал нь эдэлгээнд тэсвэртэй байхын тулд үрэлт, угаалга, гэрэл, суналтад тэсбэртэй байх ёстой. Мөн материал нь үрчийлт тэсэврлэх чадвар, хөшүүн ба уян харимхай чанар зэрэг үзүүлэлтүүдээр тодорхойлогддог хэлбэрээ хадгалах чадвар сайтай байх ёстой.
Материалын эдэлгээний
шаардлага:
Туслах материалд утас, товч, цахилгаан, чимэглэл зэрэг орно

Материалын эрүүл ахуйн
шаардлага:
Тухайн материалын агаар нэвтрүүлэх чадвар болон ус чийгийг шингээх чадвар, дулаан хадгалалт зэргээр тодорхойлогдоно.
Тухайн хувцсанд тохирсон хялбар технологи ажилбар хэрэглэх, материалын зарцуулатыг багасгах. Мөн материалын сэмрэлт, агшилт, үрэлтэд тэсвэртэй байдал орно.
Материалын эдийн засгийн
шаардлага:
Өнгө материал: 50% ноосон даавуу. Хөвөн даавуу нь үрчийлт ихтэй, хурдан ганддаг, хурдан элэгддэг. Иймээс сул талыг нь багасгах зорилгоор синтетик ширхэгт нэмж өгнө. Энгийн нэхээстэй, синтетик холиотой хөвөн даавуу нь үрэлтэнд тэсвэртэй болж, агшилт суналт нь багасаж, үрчийлт багасна, зүүний хатгалтанд тэсвэртэй.
Дотрын материал нь гадуур хувцасны гоо зүйн чанарыг дээшлүүлж, хэлбэр олгох, хэлбэр хадгалах, хувцасыг бохирдлоос хамгаалах үүрэгтэй бөгөөд будгийн тогтвор сайтай байхаас гадна үрэлтэнд тэсвэртэй байх шаардлагатай. Дотрын материал нь агаар нэвтрүүлэлт сайн, биед эвтэйхэн зөөлөн, цахилгаанжилт багатай, эдийн засгийн үнэ өртгийн хувьд боломжийн байна.
Наалтын материалыг хувцасны бүрдэл хэсгүүдэд хэлбэр олгох болон хадгалах, суналтаас хамгаалах зорилгоор хэрэглэдэг.
Материалын технологийн
шаардлага:
Тухайн материалд зарцуулах үнэ өртөг аль болох хямд байх.
Өнгөний материалд тавигдах
шаардлага:
Олон улсад нэхмэл материал, бүтээгдэхүүний чанар, экологийн асуудалд өндөр анхаарч, стандарт чанарын шалгуур үзүүлэлтүүдийг чангатгаж, шаардлага хангасан бүтээгдэхүүнд чанарын тэмдэг, лиценз олгох замаар үйлдвэрлэгч хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зохицуулалт хийж байна. Ecolabel-д тавигдах шаардлагад дараах хүчин зүйлүүд орно. Үүнд:
• Хүний бие, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хор нөлөөтөй бодисуудын хэрэглээг хязгаарлах
• ус агаарын бохирдлыг бууруулах
• нэхмэл материалыг угаах цэвэрлэх үед ашиглалтанд тэсвэртэй байх
• Будгийн тогтвортой, хөлсөнд, угаалтанд, хуурай нойтон үрэлтэнд, гэрэлд тэсвэртэй байх
Дээрх шаардлага нь бүх төрлийн хувцас, түүний бүрдлүүд, интерьерийн нэхмэл бүтээгдэхүүн, ширхэгт, утас болон даавуу материалуудад хамаарна.

Дотрын материалд тавигдах
шаардлага:
Наалтын материал:
Туслах материал:
Нэхмэл материалд тавигдаж буй олон улсын
эко шаардлага:
Пальтоны даавууны агаар нэвтрүүлэлт 45-350 дм3/м2с байдаг. Дулаан хадгалах шинж чанарыг хангахын тулд агаар нэвтрүүлэлт нь 100 дм3/м2с-аас ихгүй байх ёстой. Хэрэв бодит агаар нэвтрүүлэлт нь байх ёстой хэмжээнээс их байвал салхинаас намгаалах давхарлага ашиглах хэрэгтэй.
Пальтоны ноосон даавууны шинж чанарын норматив үзүүлэлтүүдийг ...-...-р хүснэгтүүдэд үзүүлэв.
Пальтоны ноосон даавууны физик-механик шинж чанарын норматив үзүүлэлтүүд

Пальтоны даавууны агаар нэвтрүүлэлт 45-350 дм3/м2с байдаг. Дулаан хадгалах шинж чанарыг хангахын тулд агаар нэвтрүүлэлт нь 100 дм3/м2с-аас ихгүй байх ёстой. Хэрэв бодит агаар нэвтрүүлэлт нь байх ёстой хэмжээнээс их байвал салхинаас намгаалах давхарлага ашиглах хэрэгтэй.

Пальтоны ноосон даавууны физик-механик шинж чанарын норматив үзүүлэлтүүд

Хувцасны зохион бүтээлтийн аргачлал бүр нь сулын хэмжээний өгөгдлүүдтэй байх боловч тэдгээр нь тоо, төрөл, нарийвчлал зэргээрээ ялгаатай байдаг.
Зохион бүтээлтэд шаардлагатай сулын хэмжээ нь:
- хувцас хүний тайван (хөдөлгөөнгүй) ба хөдөлгөөн хийх үед биед нь тохиромжтой байх
- хувцсыг өмсөж байх үед биед тааламжтай байх
- хувцас хүний биеийн дагуу шаардлагатай хэмжээнд чөлөөтэй шилжин (гулган) хөдлөх боломжтой байх
- хувцсанд ашигласан материалын давхаргуудын зузаанд тохирсон байх
- хувцсанд төлөвлөсөн силуэт, эзэлхүүнт хэлбэрийг үүсгэх боломжуудыг хангаж байдаг учир энэ хэмжээг зөв сонгох, зөв тодорхойлох нь суулт тохироо сайтай хувцас зохион бүтээх үндэс юм.


СУДАЛГААНЫ ХЭСЭГ
Оёмол бүтээгдэхүүний загвар зохион бүтээлт нь оёдлын үйлдвэрийн үр ашиг, чанарыг дээшлүүлэх гол үе шат юм. Эрэгтэй пальтоны зохион бүтээлтийг боловсронгуй болгохын тулд Хувцас зохион бүтээлтийн нэгдсэн аргачлал (ХЗБНА), Франц аргачлал, Унгар аргачлалуудыг сонгон авч харьцуулалт, шинжилгээ хийв. Эрэгтэй пальтоны суурь үлгэр байгуулах 3 төрлийн зохион бүтээлтийн аргачлалыг сонгож авсан. Үүнд:
1. ХЗБНэгдсэн аргачлал
2. Франц аргачлал
3. Унгар аргачлал

Зохион бүтээлтийн аргачлалуудын харьцуулсан судалгаа
байна
Тухайн аргачлалын давуу тал нь биеийн хэмжээсний болон зохион бүтээлтийн сулын хэмжээний нэгдсэн системтэй, зохион бүтээлтийн сулын хэмжээний нэгдсэн ангилалтай, компьютер ашиглах боломжтой, нарийвчлал сайтай байгуулагддаг тул судалгаандаа сонгон авлаа.
Зураг төслийн ажлын чанарыг дээшлүүлэх зорилгоор Болгар, Румын, Полып, Герман, Чехословак, Унгар, ЗХУ зэрэг долоон орон хамтран Хувцас зохион бүтээх нэгдсэн аргачлалыг 1976 — 1986 онд боловсруулсан .

Хувцас зохион бүтээх Нэгдсэн
аргачлал.
Хувцас зохион бүтээх нэгдсэн аргачлал нь шинжлэх ухааны үндэслэлтэй хийгдсэн бөгөөд доорхи материалуудад тулгуурласан. Үүнд:
- Гишүүн орнуудын хүн амын антропометрийн судалгааны үр дүн болон насанд хүрэгчдийн ба хүүхдийн биеийн хэмжээний нэгдсэн зөвлөмж РС 3137 - 41, РС 338 - 71 ашигладаг байна.
- Оролцогч орнуудын зөвшөөрөгдсний дагуу хэвшмэл галбирыг шалгах механизм
- Эдгээр механизмийн гадаргын дэлгэмэл механизм, техникийн баримт бичиг
- Хувцасны дэлгэмэл байдлын байгуулалт, түүний задлан шинжлэн тооцоолон бодох арга зүй
- Шинжлэх ухааны үндэслэл бүхий сулын хэмжээ, технологийн байж болох зөрүү хэмжээ
- Хувцас зохион бүтээх явцад хүний биеэс шаардлагатай бүхий л хэмжээ ашиглах нь хувцасны суулт, тохиргоог сайжруулахад чухал нөлөөлсөн гэсэн дүгнэлт гаргана.


Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ дэлхийд дээгүүр байр эзэлдэг оёдлын үйлдвэрлэл өндөр хөгжсөн Франц оронд боловсруулагдсан энэ арга нь суулт тохироо сайтай зохион бүтээлт нь хялбар учраас практикт өргөн хэрэглэгддэг тул судалгаандаа сонгон авлаа.

Франц аргачлал:
Унгар аргачлал:
Унгар улс нь оёдлын үйлдвэрлэл сайн хөгжсөн, эрэгтэй хувцасны уг аргачлалаар хийсэн суурь үлгэр нь суулт тохироо сайтай гардаг учир сонгож авлаа.
Эрэгтэй пальтоны суурь үлгэрийг 176-100-88 гэсэн дундаж өмсгөл хэмжээн дээр хийхийн тулд зохион бүтээлтийн аргачлал тус бүрд ашиглагдах стандарт биеийн хэмжээсүүдийг харьцуулан 3-р хүснэгтэд үзүүлэв.

Биеийн хэмжээ:
Унгар аргачлалаар эрэгтэй сонгодог пальтоны суурь үлгэр байгуулахад шаардлагатай биеийн хэмжээ. Зохион бүтээлт хийхэд шаардлагатай 176-100-88 хэмжээтэй хэв шинжит галбирын биеийн хэмжээсүүдийг дараах хүснэгтээр харуулав.
5 дүгаар хүснэгт

Франц аргачлалаар эрэгтэй сонгодог пальтоны суурь үлгэр байгуулахад шаардлагатай биеийн хэмжээ. Зохион бүтээлт хийхэд шаардлагатай 176-100-88 хэмжээтэй хэв шинжит галбирын биеийн хэмжээсүүдийг дараах хүснэгтээр харуулав.
5 дүгаар хүснэгт

Б. Сулын хэмжээ:
ХЗБНэгдсэн аргачлалаар сонгодог хагас бариу силуэтийн пальтоны суурь үлгэр байгуулахад зохион бүтээлтийн хэрчмүүдэд өгөх сулын хэмжээсүүдийг ..-р хүснэгтэд үзүүлэв.

ХЗБНэгдсэн аргачлалаар пальтоны суурь үлгэр байгуулахад зохион бүтээлтийн хэрчмүүдэд өгөх сулын хэмжээ
Франц аргачлалаар сонгодог хагас бариу силуэтийн пальтоны суурь үлгэр байгуулахад зохион бүтээлтийн хэрчмүүдэд өгсөн сулын хэмжээсүүдийг ..-р хүснэгтэд үзүүлэв.
Унгар аргачлалаар сонгодог хагас бариу силуэтийн пальтоны суурь үлгэр байгуулахад зохион бүтээлтийн хэрчмүүдэд өгсөн сулын хэмжээсүүдийг ..-р хүснэгтэд үзүүлэв.

2.1 Эрэгтэй костюмны материал судалгаа
2.2 Эрэгтэй костюмны тавигдах шаардлага
2.3 Эрэгтэй костюмны материалд тавигдах шаардлагууд
Дүгнэлт

Гуравдугаар бүлэг: Загвар зохион бүтээлтийн хэсэг

4.0 Оёдлын цехийн тооцоо
4.1 Бэлтгэх цехийн тооцоо
4.2 Эсгүүрийн цехийн тооцоо
4.3 Агуулахын тооцоо
4.4 Ажлын байрны зохион байгуулалт
4.5 Эрэгтэй хослол иж бүрэн оёх

Дөрөвдүгээр бүлэг:Технологийн хэсэг
Full transcript