Introducing
Your new presentation assistant.
Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.
Trending searches
Алга дарам - 10 см
Өвдөг - 50-60 см
Шилбэ - 20-25 см
Шагай- 10-15 см
Туурай - 7-8 см
Богийн туруу - 3 см
Бодын туруу - 6 м
Нэг хуруу - 2 см
Мухар сөөм - 15 см
Төө- 20 см
Алд - 1,50см
Дэлэм - 1м
Мухар тохой - 33 см
Алхам - 1 м
Зуур хоногийн газар - 210-220 км
Хоногийн газар - 120-130 км
Бүтэн өдрийн газар - 90-100 км
Хагас өдрийн газар - 40-45 км
Адууны бэлчээр - 4-10 км
Аргамжааны газар - 2-5 км
Хонины бэлчээр - 1-2,5 км
Тугалын бэлчээр - 500 м-1 км
Уламжлалт цаг хугацааны хэмжүүр
Бид цаг хугацааг өнгөрсөн, одоо, ирээдүй хэмээн гурав ангилдаг. Цаг хугацаа ашиглаж юмсын хөдөлгөөний хурдыг ч хэмжиж болдог.
Цаг хугацааг бугуйн цаг, том цаг, элсэн цаг, болон наран цагаар хэмжиж болдог.
Наран цаг гэдэг нь нарны байрлалыг ашиглан цаг хугацааг хэмждэг цагийг хэлэх бөгөөд ингэхдээ гадарга дээр туссан сүүдрийг ашигладаг.
Монголчууд нар ургахаас аваад шингэх хүртлэх хугацааг өдөр,нар шингэснээс ургах хүртэлх хугацааг шөнө,энэ хоёр хугацааг нэг хоног гээд хоногийн цагийг 12 жилийн нэрээр нэрлэдэг.
1.Луу цаг-нар мандах 7.40-9.40
2.Могой цаг-нар хөөрөх 9.40-11.40
3.Морь цаг-үд дунд 11.40-13.40
4.Хонь цаг-үд хэлбийх 13.40-15.40
5.Бич цаг-нар орохын өмнө 15.40-17.40
6.Тахиа цаг-нар орох 17.40-19.40
7.Нохой цаг-үдэш бүрийд 19.40-21.40
8.Гахай цаг-од гарсан хойно 21.40-23.40
9.Хулгана цаг-шөнө дунд 23.40-01.40
10.Үхэр цаг-шөнө дундын хойно 01.40-03.40
11.Бар цаг-гэгээ шарлах 03.40-05.40
12.Туулай цаг-үүр цайх 05.40-07.40
гэж тоолдог уламжлалтай
Хүндийг хэмжих эртний нэгж
1ин≈119,3632кг
1дан≈59,6816кг
1жин≈596,816г
1лан≈37,301г
1цэн≈3,7301г
1 пүү=16,38 кг
будааны жин≈ 4.1 г
Атга=12
1 фун=0.37301г
1 лий=37.301мг
1 ху=3.7301мг
1си=0,37301мг
хэмжээтэй тус тус тэнцэнэ.
Монголчуудын уламжлалт уртын хэмжүүр
Монголчуудын уламжлалт хүндийн хэмжүүр
Монголчуудын уламжлалт талбайн хэмжүүр
Монголчуудын уламжлалт шингэний хэмжүүр
Монголчуудын уламжлалт цаг хугацааны хэмжүүр
Монголчууд дэнс, тавган жин, морин жин ашиглаж хүндийг хэмждэг байв. Хүндийн хэмжих нэгжийг ин, дан, жин, лан, цэн гэдэг.
Эдгээрийг кг-тай харьцуулбал:
- Элэр балрын үед
- Дээр үед
- Тэр дээр цагт
- Эрт дээр цагт
- Эрт урьд цагт
- Урьд нэгэн цаг
- Урьдын урьд юм гэнэ
- Балар эрт цагт
- Аль дивангар... гэх мэт үгсийг ашиглаж ирсэн бөгөөд мөн байгалийн үзэгдэлтэй жишиж (Алтайг алгын чинээ байхад, Дэлхийг дээврийн чинээ байхад г.м) илэрхийлж байжээ.
Шингэн зүйлийг хөхүүр, тогоо, гүзээ, хувин, данх, домбо, шанага, аяга, тагш, халбага зэрэг сав суулга, мөн гарын алганы хонхор, балга зэрэг зүйлсийн багтаамжаар, бутархай зүйлийг шуудай, тогоо, аяга, шанага, атга, чимх гэх мэт зүйлсээр илэрхийлдэг байсан байна.
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА
Монголчуудын өргөн хэрэглэгдэж байсан уламжлалт хэмжүүрийн зарим нэг нь нийгэм, түүхийн хөгжлийн эрхээр цөөн төдий хэрэглэгдэх буюу хэрэглээнээс гарсан ч ихэнх хэмжүүр нь хүмүүсийн өдөр тутмын амьдралд өргөн хэрэглэгдэж байна. Mанай ард түмний олон зуун жилийн амьдралаас урган гарсан, өдөр тутмын амьдралын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж ирсэн баялаг хэмжүүр юм.
Монголчууд их багыг зүүний сүвэгчийн чинээ, будаан чинээ, тариан чинээ, хумсын толион чинээ, хуруун чинээ, алгын чинээ, гэрийн буйрын чинээ гэх мэтээр илэрхийлдэг.Эрт үеэс хүмүүс идэх хоолоо бэлтгэх, орон байр барихад хэрэглэгдэх хялбар хөдөлмөрийн багаж хэрэгсэл бэлтгэхтэй холбоотой зайг хэмжих асуудалтай тулгарч эхэлсэн. Хүн анх гар, хөлийн хурууг юмсыг тоолоход ашиглаж эхэлсэн ба үүнтэй адилаар зайг хэмжихдээ ч хөл гарын хэмжээг ашиглаж байсан.