Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of буяннэмэхийн үлгэр-өгүүллэгийн зохиолын онцлог

No description
by

Zaya Battulga

on 14 March 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of буяннэмэхийн үлгэр-өгүүллэгийн зохиолын онцлог

С.Буяннэмэхийн үлгэр-өгүүллэгийн зохиолын онцлог Анхаарал тавьсанд баярлалаа 1920-1930-аад оны үед Монголын уран зохиолд нэгэн бие даасан төрөл үзэгдэл болон гарч ирсэн нь үлгэр өгүүллэг юм 2009 онд судлаач Ван Мандуга, Д.Цэдэв нарын харгуулан найруулсан "Сономбалжирын Буяннэмэх" цувралын 2-р ботид, Буяннэмэхийн нууц нэрээр сонин сэтгүүлд гаргаж байсан нийт 31 үлгэр-өгүүллэгийг хэвлүүлсэн байна УЗА-3 Н.Нандинчимэг
Удирдсан багш: доктор /Ph.d/ До.Цэнджав Tip Монгол ардын аман зохиол Үлгэр-өгүүллэг Үлгэр өгүүллэг нь тухайн үедээ ардын аман зохиолын уламжлал дээр тулгуурлан шинэ цагийн өгүүллэг гэдэг төрөл зүйл бий болоход гүүр болж өгсөн завсрын жанр юм Тухайн үед Ц.Дамдинсүрэн, С.Буяннэмэх нараас эхлэн тухайн үеийн бараг бүх зохиолчид энэ төрлөөр зохиол туурвиж байсан. Гэхдээ эдгээрээс С.Буяннэмэх үлгэр-өгүүллэг түлхүү бичиж байсан байна Буяннэмэхийн үлгэр-өгүүллэгийг ажиглахад... "Жинст огдойн үлгэр", "Алсыг зорьсон алтан загас", "Үлгэрч улаан тоть", "Аргат уран бялзуухай", "Цондуул доктор", "Ичээний тарвага" зэрэг үлгэр-өгүүллэгүүд нь... "...амьтдын хоорондын харилцаа, явдлыг уран сэтгэмжээр хүнчлэн дүрсэлж, үүгээрээ гаргах утга санаагаа" илэрхийлсэн нь адгуусан амьтны үлгэрийн шинжтэй байна. Мөн "Ядуу нэгэн хоньчин" үлгэр-өгүүлэгт уран сэтгэмжийн зүйл орсон нь шидэт үлгэрийн шинжтэй байна ffdsdh Адгуусан амьтны үлгэрийн шинжтэй үлгэр-өгүүллэг нэлээд тохиолддог. Үүнээс харахад үлгэр-өгүүллэг аман зохиолоос уламжлал авсан нь тодорхой ч тэдгээрийг үлгэрийн ангиллаар ангилах боломжгүй юм. Учир нь... Хүн төрөлхтөн адгуусан амьтнаас төдий л ялгарахгүй, тэдгээрийн сүр хүчинд дарагдаж байсан үеийн үлгэрээс авахуулаад "реалист" шинжтэй үлгэр хүртэлх олон зуун жилийн хөгжлийн түүхтэй, үлгэрийн баялаг туршлага байсан. Чухам үүн дээр үндэслэж, С.Буяннэмэх аман зохиолыг хэвээр хуулалгүй, мөн үлгэрийн төрөл зүйлд баригдалгүй, гагцхүү нөхцөл байдалдаа тохируулан үлгэрийн төрлүүдээс шилмэл санааг сонгон авч зохиолоо туурвидаг байсан Үүний тод жишээ нь "Жинст огдойн үлгэр"-т хуучин нийгмийн халагдсан ноёдыг гурван огдойгоор үзүүлсэн нь адгуусан амьтдын үлгэрээс уламжлал авчээ. Энэ нь тухайн үед зохиол бүтээлээ утга далдлан бичихэд хамгийн оновчтой арга байсан байна Гэтэл зохиол малгай жинсээ өмсөж, нүхнээсээ гарсан гурван огдойг ард түмэн шоолж, нүхнийх нь амыг чулуугаар таглаж, дахин гарч ирэхээргүй болгосноор төгсөж байна. Энэ нь ард түмэн дахин ноёдын дарлалд орохгүй гэсэн санааг гаргажээ. Ингэж тухайн нийгэмд болохгүй байгаа зүйлээ шүүмжлэн шоглосон нь аж байдлын үлгэрээс уламжлал авчээ. "Нарс майлсны найрамдал", "Уурын тэрэгний өгүүлэл", "Моторын тэрэгний хэрүүл", "Гурван дугуйтын зовлон", "Том жижиг тугалган үсэгний уран хошин яриа" (cc) image by rocketboom on Flickr Эхлэл нь тухайн зохиолын баатар, үйл явдал, болох хугацаа, орон байрыг тодотгосон бол төгсгөл нь зохиолд хэлэх гэсэн санаагаа уншигчдад хандан сануулга, сургаал маягаар сургамжлан өгүүлжээ. "Бор болжмор" үлгэр-өгүүллэгт бяцхан хүү болжмортой ярилцаж, "Хонин хүү ба ишгэн хүү"-д бяцхан хүү хурга ишиг хоёртой төрсөн ах дүү мэт нөхөрлөж байгаагаар дүрсэлжээ. Энэ нь хүн ба байгалийн холбоог тусгасаар ирсэн адгуусан амьтны үлгэрээс уламжлал авч, Амьтай байгаль, амьтдыг хайрлах хэрэгтэй гэсэн санааг хүүхдийг амьтантай нөхөрлөж буйгаар гаргасан нь сургаалын /хүмүүжлийн/ шинжтэй байна Үүнээс гадна түүний нэлээн хэдэн үлгэр-өгүүллэг нь сургаалын шинжтэй байна "Залхуу эхнэрийн үлгэр", "Бага ах нялх дүү", "Бүтэлгүй хөвгүүн", "Бага балчир", "Сайн хөвгүүн", "Бүтэлгүй Гомбын маргааш", "Ээ утасны хүүхэн үү" Тухайн цаг үеийн байдалтай холбоотойгоор тэр үеийн ямар ч зохиолд зайлшгүй байдаг нэг зүйл бол хувьсгалыг мандуулах үзэл билээ. "Ноён авгайн үлгэр"-т боолын сэтгэлгээнээсээ салж чадахгүй байгаа Тахар гэгчид Гомбо хэмээгч ардын эрхт сонгуулийг байгуулснаар хэрхэн сайхан амьдарч болохыг сургамжлан тайлбарлаж буй бол "Дайснаа дарсан Сүхбаатар"-т "..шар мангас Шанжидба, хар мангас ноёдууд, хятад мангас Сүй шу жан..." хэмээн дүрслээд Сүхбаатарыг хувьсгалын баатар хэмээн магтсан байна Эндээс "Хориод оны үлгэрийн зохиомжтой, сургаалын шинжтэй, хувьсгалын үзэл санааг сурталчилсан үлгэр-өгүүллэгүүд" хэмээн тодорхойлсон нь Буяннэмэхийн үлгэр-өгүүллэгт ч мөн адил байгааг харж болно Үлгэр-өгүүллэг өгүүллэгийн зохиол болон хөгжихөд зөвхөн ардын аман зохиолын уламжлалаар тогтохгүй гадаад нөлөө байсан гэж судлаачид үздэг Үүнийг Буяннэмэхийн зохиол бүтээлээс харж болно. Жишээлбэл: "Аюулт байлдаан" хэмээх үлгэр өгүүллэгийнхээ төгсгөлд "...эдүгээн европын зохиолч нар дуу чимээний зүйлийг бичих явдлыг их л сонирхож буй ажгуу" хэмээн дурдсан болон 1927 онд Буриадын эрдмийн хүрээлэнгийн захиалгаар "Багачуудын баясгалант бичиг" түүврээ бичсэн зэрэг нь үлгэр-өгүүллэгийн хөгжилд гадаад нөлөө байсныг харж болно. Үнэхээр Буяннэмэхийн үлгэр-өгүүллэгт дуу чимээг их л оновчтой үнэмшилтэй дүрсэлсэн байх ба түүний "Аюулт байлдаан" зохиолд "...улаан тоос зүг зүгээс босож уйлах хашхирах дуун ертөнц дахиныг бүрхээв... дин дин, дан дан, пүс пис, дүн дүн, шун шун, тар таррр, шүү шүү, түр түрррр..." хэмээсэн нь аливаа дуу авиаг үлгэр-өгүүллэгт дүрсэлж чадсан байна Үлгэрээс үлгэр-өгүүллэг, үлгэр-өгүүллэгээс өгүүллэг болон хөгжсөн уран зохиолын хөгжлийн явц Буяннэмэхийн зохиолд тодорхой харагддаг. Түүний үлгэр-өгүүллэгээс өгүүллэгийн түвшинд очсон зохиолууд нь: "Гайхамшигт байдал", "Чухам юуны төлөө буй", "Дүлийн доторх дүлий", "Жинчин Пүрэвийн жигтэй", "Их тэнгэрийн дүлий" зэрэг болно. "Их тэнгэрийн дүлий" өгүүллэгийн эхлэл нь "эрт урьдын цагт" /үлгэр/, "нэгэн өдөр" /үлгэр-өгүүллэг/ хэмээх загварыг эвдэж шууд зохиолын баатрын үгээр эхэлдэг. Мөн "Чухам юуны төлөө буй" өгүүллэгийн эхлэл нь зохиолд гарах нэгэн баатрын дүр байдлыг тухайн үеийн нөхцөл байдлаар нь таамаглан дүрсэлсэн Харин төгсгөлийн хувьд үлгэр-өгүүллэгийн голдуу сургамжлан сануулж төгсдөг хэлбэр болон үлгэрт гол баатар нь үхээд төгссөн ч"амар сайхандаа жаргажээ" хэмээдэг өгүүлбэр төгсөхөд цэг тавьдаг ёс шиг тогтсон загвараас нэлээд холджээ Энэ мэт хэлбэр бүтцийн хувьд дэвшсэн ч утга агуулгын хувьд хувьсгалын үзлээс салаагүй тал бий. Жишээ нь: "Дүлийн доторх дүлий" өгүүллэгт гаднаас нь харахад хувьсгалчийн төрхтэй хэрнээ цагаа тулахад хувьсгалч хүн шиг байж чадахгүй байгааг шүүмжилжээ Эндээс дүгнэн үзэхэд 1. Ийнхүү Буяннэмэх үлгэрээс уламжлал аван үлгэр-өгүүллэг бичиж байсан нь Монголын орчин үеийн уран зохиолд өгүүллэгийн төрөл бий болоход чухал үүрэг гүйцэтгэсэн. 2. Тэрээр зохиолоо туурвихдаа зөвхөн ардын аман зохиолоор хязгаарлагдалгүй гадаадын өв сан баялаг уран зохиолоос суралцаж байсан нь түүний зохиол бүтээлийн хувьд ч тэр, өгүүллэгийн зохиолын хөгжилд ч тэр чухал хувь нэмэр болжээ. Буяннэмэх үлгэрээс амьтдыг хүншүүлэн дүрслэх аргыг ашигласан нь зохиолын утгыг далдлан бичихэд хамгийн тохиромжтой арга байсан. Тэр зохиол бүтээлээ олон нууц нэрээр гаргадаг байсан нь Б.Я.Нэмэх, Нэмэх, Цабилигт, Хадын хүү, Засагч зэрэг болно. Нэг талаас түүний зохиолд шингэсэн хувьсгалын үзэл нь одоо цагт зарим зохиолыг нь үнэгүйдүүлж байгаа ч нөгөө талаас тухайн цаг үетэйгээ холбоотойгоор хувьсгалыг сайшааж хуучны бурангуй ёсыг үзэн ядсан байдал нь түүний зохиол бүтээл өсөж дэвших, цаашлаад өгүүллэгийн төрөл хөгжихөд чухал тулгуур болсон. Мөн "Багачуудын баясгалант бичиг", болон түүний бусад зохиолуудад хүн-байгаль, хүн-амьтны холбоог гаргаж, хүүхдүүдийг хүмүүжүүлэх зорилготой байсан нь өнөөгийн хүүхдийн уран зохиолын дэвсгэр болж өгчээ. Мөн үлгэр-өгүүллэгийн төрөл нь зөвхөн манай уран зохиолд төдийгүй бусад улс орны зохиолд ч байдаг бөгөөд ийм маягийн зохиолууд дэлхий дахины хүүхдийн уран зохиолын санд орсон байдаг нь өнөөдөр монголын хүүхдийн уран зохиолд энэ төрөл хөгжих боломжтойг харуулж байна.
Full transcript