Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Маркетинг Менежмент

No description
by

Baljinnyam Enkhtungalag

on 23 September 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Маркетинг Менежмент

Маркетингийн Менежментийн ойлголт
Маркетингийн стратеги болон төлөвлөгөөг хөгжүүлэх
1.Маркетинг нь хэрэглэгчийн үнэд хэрхэн нөлөөлдөг вэ?
2.Зохион байгуулалтын түвшин бүрт стратеги төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлдэг вэ?
3.Маркетинг төлөвлөгөө нь юуг агуулдаг вэ? Гэсэн асуудлуудыг дээрх сэдвийн хүрээнд судлах болно

Маркетингийн менежментийн үйл явцын бүрэлдэхүүн хэсгийн гол учир холбогдол нь маш нарийн бөгөөд бүтээлч стратеги нь маркетингийн үйл ажиллагааны хөтөч болдог. Зөв маркетингийн стратеги нь бүрэлдэхүүн хэсгүүдийн дэс дараалал болон хоорондын уялдаа холбоог, ач холбогдлыг нарийн гаргасан байхыг шаарддаг. Пүүс нь стратегээ хэрэгжүүлэхийн төлөө зорих ёстой бөгөөд энэ нь байнга шинэчлэгдэн сайжирч байх зайлшгүй шаардлагатай юм.Тэд мөн байгууллагынхаа бүтээгдэхүүн үйлчилгээний цар хүрээнд нь тохируулан стратеги боловсруулах ёстой юм.


Маркетинг ба хэрэглэгчийн үнэ
Зарим бизнесийн зорилго нь хэрэглэгчийн үнэд үйлчилгээгээ нийцүүлснээр ашиг олох байдаг. Төгс өрсөлдөөнт зах зээл дээр худалдан авагчид арвин их мэдээлэлээр хангагдаж байгаа учраас сонголт хийх өргөн боломж нээгдсэн. Ийм учраас аль хэрэглэгчийн зан төлөвийг мэдэрч тэдгээрийн сонголтонд нийцүүлж чадсан компани л ялах боломжтой.
Үнийн уялдаа холбоо
Харвардийн их сургуулийн Майкл Портер анх “ үнийн уялдаа холбоо” хэмээх ойлголтыг хэрэглэгчийн үнэтэй харьцуулан гаргаж ирсэн. Түүний загварт, пүүс бүрийн үйл ажиллагааны гүйцэтгэл нь тухайн бүтээгдэхүүнийхээ хийц загвар, үйлдвэрлэл, хүргэлт, нийлүүлэлт зэрэгтэй нийлэмжтэй байх ёстой гэж үзсэн байна. Үнийн уялдаа холбоог тогтоох үйл ажиллагаа нь 9 стратегийн хувьд холбоо хамааралтайгаар тодорхойлогддог байна. Үүний 5 нь үндсэн 4 нь туслах үйл ажиллагаа орох ба эдгээр нь бизнесийн хувьд зардлыг шинжлэн үнийг тогтооход чухал ач холбогдолтой.
Стартегийн төлөвлөгөө нь маркетингийн бодлого зорилготой уялдсан байх хэрэгтэй. Энэ зорилгоор байгууллагууд үйл ажиллагааны маркетингийн төлөвлөгөөг боловсруулдаг. Үйл ажиллагааны маркетинг нь үнэ бүрдэлт, борлуулалтын тогтолцооны гол асуудал болох реклам сурталчилгаа, барааны зах зээлийн сонголт, компани өрсөлдөөнд давуу байдал олж болох нөхцөл, зорилтот зах зээл дэх нийт эрэлтийн таамаглалд гол анхаарлаа хандуулдаг.
Үндсэн үйл ажиллагаа гэдэгт
1. Гадаадаас нийлүүлж буй логистик буюу бизнесдээ зориулан материалыг гадаадаас авчирч хангах
2. Үйл ажиллагаа буюу эцсийн бүтээгдэхүүн болгон хувиргах материал
3. Экспортын логистик буюу эцсийн бүтээгдэхүүнийг гадагшаа нийлүүлэх
4.Маркетинг /үүнд худалдаа болон Үйлчилгээ багтдаг/

Туслах үйл ажиллагаа нь мэргэжлийн хэлтсийн хэрэгсэл буюу
1. Зуучлал 2. Технологийн хөгжил 3. Хүний нөөцийн менежмент болон 4. Пүүсийн дэд бүтэц ордог/ Дэд бүтэц нь ерөнхий менежмент, төлөвлөгөө, санхүү, зардлын тайлан тэнцэл, хууль зүй болон засгийн газрын үйл явдал зэргийн зардлыг хянадаг/

Стратеги төлөвлөгөөний үндсэн үүрэг
Амжилттай яваа маркетинг нь хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах зөв үйл ажиллагааг сонгохыг зорьдог бөгөөд маркетерууд дээрх 3 бүсийн стратеги төлөвлөгөөнд гол ач холбогдлыг өгөх ёстой.Үүнд
1. Үнэт цаасны хөрөнгө оруулалтын бизнесийн компанийг эрхлэн явуулах
2. Зах зээлийн өсөлтийн хурдац болон компаний байр суурь, зах зээлд нийцсэн байдал зэргээр бизнесийн хүчин чадал нэг бүрт үнэлгээ хийн тооцоолох
3. Стратегийг тодорхойлох /Компани нь бизнесийн урт хугацааны зорилго бүрийг биелүүлж тоглоомын төлөвлөгөөг хөгжүүлэх ёстой/
Ихэнх том компаниуд зохион байгуулалтын 4 түвшинээс бүрддэг.
Үүнд 1. Корпораци 2. Хуваарилалт 3. Бизнесийн нэгж хэсэг болон
4. Бүтээгдэхүүн
Бодлого төлөвлөлт
Бизнесийн байгууллага үйлдвэрлэл, борлуулалт, үйлчилгээний үйл ажиллагаагаа ямар бодлого чиглэлтэйгээр явуулахаа зах зээлийн тухайн үеийн нөхцөлд тулгуурлан боловсруулахыг бодлого төлөвлөлт гэнэ. Бодлогын төлөвлөлт нь бизнесийн байгууллагын хүрээн дэх бүх төлөвлөгөөний үндэс суурь болдог. Бодлогын төлөвлөлтөд маркетингийн зорилго, зорилтуудийг хэрэгжүүлэх боломж, нөөц, гарч болох нөхцөл байдал, арга замуудыг тодорхой тусгана.
Байгууллага хамгийн түрүүнд өсөлтийн бодлогоо төлөвлөнө. Байгууллага алсдаа ямар үйлдвэрлэл эрхлэх вэ? ямар хүрээнд өөрийнхөө хүч чадлыг чиглүүлэх вэ? гэдгийг харуулдаг. Маркетингийн орчин бол хэрэглэгчийн сонирхол, шинэ өрсөлдөгч, зардлын өсөлттэй уялдан өөрчлөгддөг. Үүнийг харгалзан бизнесийн байгууллага 10-аас доошгүй жилийн өсөлтийн иж бүрэн төлөвлөгөө боловсруулах шаардлагатай.
Зураг 1.Бодлого төлөвлөлтийн үе шат
Бизнесийн байгууллагын зорилго, зорилт, байгаа нөөц боломж, бололцоог бодит үр дүн болгох арга замыг тодорхойлдог. Yүний тулд байгаа нөөцөө зах зээлд- эзлэх байр сууриа бэхжүүлэх зэрэг үйл явцыг урьдаас бодож боловсруулан гүйцэтгэхийг маркетингийн стратегийн төлөвлөгөө гэнэ.
Маркетингийн стратегийн төлөвлөлт хэд хэдэн онцлогтой. Үүнд:
1. Маркетингийн стратегийн төлөвлөгөө нь аж ахуйн салбаруудын нөхцөл, тэдгээрийн харилцан хамаарал дээр үндэслэгдэнэ.
2. Маркетингийн төлөвлөлт нь мэдээллийн систем, маркетингийн судалгаа, борлуулалт, нягтлан бодохын тайлан дээр тулгуурладаг.
3. Тодорхой судалгаа, шинжилгээг ашиглах /хөдөлмөрийн бүтээмжийн шинжилгээ, нөөцийн хуваарилалтын төлөвлөгөөний загвар болон зах зээлийн байдал, түүнийг хамгаалах, дэмжих гэх мэт/
4. Маркетингийн төлөвлөгөө нь богино, урт хугацааны шийдвэрийн үр дагаварыг тооцож үзэх
5. Гарах өөрчлөлтөнд зохицох үйл ажиллагааг хөнгөлөхийн тулд хянаж болдоггүй орчноос /өрсөлдөгч, хэрэглэгч, төр засаг, эдийн засаг гэх мэт/ учрах бэрхшээл, гэнэтийн аюулаас сэргийлэх төлөвлөгөөг нэгтгэн ашиглана.
Стратегийн төлөвлөгөөний агуулга нь:
1. Байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг гаргах, маркетингийн мэдээлэл судалгааны үр өгөөжийг дээшлүүлэх
2. Байгууллагын салбар тус бүрийг компанийн ерөнхий зорилготой уялдуулсан тодорхой зорилтыг хэрэгжүүлэх боломжийг хангах
3. Хүрээлэн буй орчинд учирч болох аюул хохиролыг мэдэрч, сэргийлж ажиллах
4. Өрсөлдөгчийнхөө чансааг мэдрэх үүднээс өөрийнхөө хүчтэй ба сул талыг үнэлэх боломж олгох
5. Байгууллагын явуулж буй үйл ажиллагааны талаар олон хувилбар боловсруулж хоорондын уялдааг зохицуулах
6. Нөөцийн хуваарилалтын үндсийг бий болгох
7. Yйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардлагатай ажлын зарчим, түүний үнэлгээний, журмыг тодорхойлох
8. Бизнесийн байгууллага нь олж авсан зах зээлээ улам бэхжүүлэхийн тулд зорилтот ашгаа олох нөхцлийг бүрдүүлэх
9. Өрсөлдөөнд давуу байдлаа хадгалж байх зэргээс бүрдэнэ.
маркетерүүд энэхүү зөвлөгөөг харгалзаж үзээрэй
компани худалдан авах процессийг илүү тохиромжтой, үр ашигтай хийх
компани бараа үйлчилгээгээ захиалагчийн хүссэнээр хйих
компани шинэ боломжийг танилцуулах
компани бараа, үйлчилгээгээ илүү хурдан хүргэж өгөх
компани бүтээгдэхүүнээ хамгийн бага үнээр санал болгох
Full transcript