Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Байгаль орчныг хамгаалах тухай хууль ба амьдрал

No description
by

bayanaa pipagor

on 4 February 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Байгаль орчныг хамгаалах тухай хууль ба амьдрал

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ БА АМЬДРАЛ
1. Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаар Улсын Их Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:


Амьтныг хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох;
Агнуурын нөөц ашигласны төлбөрийн дээд, доод хувь, хэмжээг тогтоох;
Хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.


2. Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаар Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:


Амьтныг хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах;
Агнуурын нөөцийг ашиглах, импортлох, экспортлох хэмжээг хуульд заасан үндэслэлээр хязгаарлах буюу тодорхой хугацаагаар хориглох;
Амьтны нөөцийг хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээний зардлыг тухайн жилийн төсвийн төсөлд тусгах;
Хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.


АМЬТАН ХАМГААЛАХ
Амьтныг дараах дурдсан хэлбэрээр хамгаална:
Амьтныг ашиглахад хорио, хязгаарлалт тогтоох;
Нэн ховор, ховор амьтныг олон улсын болон Монгол Улсын "Улаан ном", бусад холбогдох гэрээ, конвенцийн хавсралтад бүртгэх;
Амьтны хэвийн өсөлт үржилтийг хадгалах, тархац нутгийг хамгаалах, нүүдлийн замыг чөлөөтэй байлгах;
Амьтны удмын санг хамгаалах, үр хөврөлийг хадгалах;
Амьтны нөөц тогтоож, ашиглалтыг зохицуулах;
Амьтныг сэргээн нутагшуулах;
Үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны явцад амьтан устахаас урьдчилан сэргийлэх;
Биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
Өвчилсөн, байгалийн гамшиг болон бусад аюулд нэрвэгдсэн амьтанд тусламж үзүүлэх, авран хамгаалах;
Амьтныг хамгаалах арга хэмжээний үндэслэлийг гаргахад чиглэсэн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх;
Иргэдийг амьтанд энэрэнгүй ханддаг үзлээр хүмүүжүүлэх, амьтныг хамгаалах үйл ажиллагааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах.


БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД ХЭРЭГЛЭСЭН ДАРААХЬ НЭР ТОМЪЁОГ ДОР ДУРДСАН УТГААР ОЙЛГОНО:
Хөдөлмөрлөх
эрүүл мэндээ хамгаалах
үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх

байгаль орчноо хамгаалах

Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаар Улсын Их Хурал бүрэн эрх:
Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаар Засгийн газар дараах бүрэн эрх:
Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид “төрийн захиргааны төв байгууллага” гэх мэт бүрэн эрхүүдийг "Амьтны тухай хууль"-д тусгайлан заасан байдаг
АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН БҮРЭН ЭРХ
БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗОРИЛТ


1. Иргэн байгаль орчныг хамгаалах талаар дараахь эрхийг эдэлнэ:
 Гэм буруутай этгээд байгаль орчинд хортой нөлөөлснөөс эрүүл мэнд, эд хөрөнгөндөө учирсан хохирлыг түүгээр нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх;
 байгаль орчинд хортой нөлөөлсөн этгээдэд хариуцлага хүлээлгэхийг шаардах , байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах;
 Байгаль орчныг хамгаалах олон нийтийн байгууллага байгуулах, хөрөнгийн сан үүсгэх нутгийн иргэд сайн дурын үндсэн дээр нэгдэж байгалийн баялгийг арчлан хамгаалах, нөхөн сэргээх, түүний ашиг шимийг хүртэх;
холбогдох байгууллагаас байгаль орчны тухай үнэн, зөв мэдээлэл авах;
байгалийн нөөц, баялгийн халдашгүй байдлыг хангах,
байгаль орчинд хортой нөлөөлөх аливаа үйл ажиллагааг хязгаарлах, таслан зогсоох шийдвэр гаргахыг
байгаль орчинд хортой нөлөөлж болзошгүй аж ахуйн нэгж, байгууллагыг шинээр байгуулах зөвшөөрөл олгохгүй байхыг холбогдох эрх бүхий байгууллагаас шаардах
 2. Иргэн байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ:
 1/ Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх;
 2/ Байгаль орчныг хамгаалах үндэсний уламжлал, зан заншил эзэмшиж хэрэглэх, үр хүүхэддээ экологийн хүмүүжил олгох;
 З/ Байгаль орчинд хортой нөлөөлөхөөс сэргийлэх, өөрийн буруугаас учруулсан хортой нөлөөлөл, түүний хохирлыг арилгах буюу нөхөн төлөх.
4/ Байгалийн баялгийг хууль бусаар ашигласан, гэмтээсэн, хөнөөж сүйтгэсэн үйлдлийг олж мэдсэн иргэн тэр тухайгаа тухайн орон нутгийн Засаг дарга, улсын байцаагч, байгаль хамгаалагчид нэн даруй мэдэгдэх.

3. Төр нь байгаль орчныг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дараахь зарчим баримтална:
Байгалийн баялгийг өмчлөх
1.Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг төрийн өмч мөн бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл, эрхийн бичгээр ашиглахаас бусад тохиолдолд халдашгүй байна
2. Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын иргэн, хуулийн этгээд байгалийн баялгийг зохих төлбөр, хураамжийг төлж, гэрээ, тусгай зөвшөөрөл буюу эрхийн бичгийн дагуу ашиглаж болно.
3. Хууль, гэрээнд заасан журмын дагуу иргэн өмчийн болон эзэмшлийн, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийн газар дээрээ өөрийн хөрөнгөөр тарьж ургуулсан ургамал, ой мод, өсгөж үржүүлсэн амьтан болон хурын усыг хуримтлуулах замаар байгуулсан усан сан, нуур, цөөрмийг өмчилнө гэх мэт хуульд тусгайлан заасан байдаг.



БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТАЛААРХИ ДАРААХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД БҮРЭН ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛДЭГ.
Улсын Их Хурал
Засгийн газар
Төрийн захиргааны төв байгууллага
Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга
Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга
Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал болон Засаг даргын бүрэн эрх


  1. Монгол Улс санхүүгийн баталгаа бүхий "Байгаль орчныг хамгаалах, экологийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр"- тэй байна.


Байгаль орчныг хамгаалах нийтлэг арга хэлбэр
Бодлогын баримт бичгүүд

 





 2. Төр, түүний байгууллага, албан тушаалтан дараахь нийтлэг арга хэлбэрээр байгаль орчныг хамгаална:
 
Нэн ховор амьтныг агнах, барих, ургамлыг бэлтгэж ашиглахыг хориглох;
 Нэн ховор, ховор амьтан, ургамлыг Монгол Улсын улаан номонд бүртгэж хамгаалах;
 Байгаль орчинд үзүүлэх хортой аюултай нөлөөллийн хэм хэмжээ, стандарт тогтоож мөрдүүлэх;
  Хүн амд экологийн боловсрол, хүмүүжил олгох, үндэсний өв уламжлалыг эзэмшүүлэх;
Хоргүй, аюулгүй, бохирдолгүй, хаягдалгүй технологи нэвтрүүлэн ашиглахыг урамшуулах;
  Хот, тосгон, бусад суурин газрын орчинд болон гол, мөрөн, нуур, рашаан, булаг, шандын эх, ундаргын орчныг хамгаалах, эрүүл ахуйн бүс тогтоох.
Нөхөрлөлд гэрээний дагуу байгалийн тодорхой төрлийн баялгийн хамгаалалт, ашиглалт, эзэмшилтийг хариуцуулах.

Байгаль орчныг бохирдохоос хамгаалах
 Байгаль орчны чадавхийн тогтоосон хэм хэмжээнээс хэтрүүлж үйлдвэрлэлийн болон ахуйн хог хаягдал хаяхыг байгаль орчныг бохирдуулах гэнэ.
 


З. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага үйлдвэрлэлийн болон ахуйн хог хаягдлаар байгаль орчныг бохирдуулахгүй байх талаар дараахь үүрэгтэй:
хортой, аюултай бодис болон хог хаягдлыг гагцхүү тусгайлан тогтоосон зориулалтын газар зөвшөөрөгдсөн аргаар булах, устгах;
хог хаягдлыг ялган, зориулалтын саванд цуглуулан, тусгайлан тоноглогдсон тээврийн хэрэгслээр зөөж тогтоосон цэгт хаях;
оршин суугаа /оршин байгаа/ орчноо болон нүүхдээ бууцаа цэвэрлэж, шаардлагатай бол ариутгаж байх; 
хашаа, байрныхаа орчны хог хаягдлыг тогтмол цэвэрлэх.
Байгалийн гамшиг, гэнэтийн аюул бүхий газар нутаг
Хүний үйл ажиллагаа болон байгалийн үйл явцаас шалтгаалан байгаль орчин, хүн ам, мал, амьтан, ургамал, тэдгээрийн удмын санд хөнөөл учруулахуйц хортой нөлөөлөл, өөрчлөлт үүссэн нутаг дэвсгэрийг ойлгоно.



Байгалийн баялгийг нөхөн сэргээх
1. Байгалийн баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчны тэнцлийг хангах зорилгоор дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
 1/ ховордсон амьтан, ургамлын ашиглалтыг хязгаарлах, тэдгээрийг үржүүлэх, нутагшуулах, тэжээлээр хангах зэргээр нөөцийг нь нэмэгдүүлэх;
 2/ байгалийн баялаг ашигласан газар, орчныг засаж сайжруулах, тохижуулах.

2. Монгол Улсын нутаг дэвсгэрт байдаггүй амьтныг үржүүлэх, нутагшуулах ургамлыг тарималжуулах, эгэл биетнийг өсгөвөрлөх ажлыг төрийн захиргааны төв байгууллага, эрх бүхий бусад байгууллагын зөвшөөрөл, хяналтын дор гүйцэтгэнэ

Байгаль орчны хяналт
1. Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлнэ.
2. Хил, гааль, мал эмнэлэг, эрүүл ахуй, халдвар судлал, уул уурхайн зэрэг хяналтын байцаагч буюу хуульд зааснаар энэхүү хяналтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий ажилтанд байгаль орчны улсын байцаагчийн эрх олгож, хяналтын үүрэг гүйцэтгүүлж болно.
3.Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагад улсын ерөнхий байцаагч, салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, аймаг нийслэлд улсын ахлах байцаагч, улсын байцаагч, сум дүүрэгт улсын ахлах байцаагч, улсын байцаагч /цаашид “улсын байцаагч” гэх/ болон байгаль хамгаалагч тус тус ажиллана.


Улсын байцаагч , байгаль хамгаалагч дараахь эрхтэй:
иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаад харьяалал харгалзахгүйгээр хянан шалгах;
хяналт, шалгалт хийхээр аж ахуйн нэгж, байгууллагад нэвтрэн орох, сорьц, дээж авах, тэдгээрийг өөрийн хяналтын дор шинжлүүлэх;
  байгалийн гамшиг, гэнэтийн аюулын үед шаардлагатай бол нийтийн тээврийн хэрэгслээр дараалал харгалзахгүйгээр зорчих, бусад тээврийн хэрэгслийг дайчилж хөлсийг нь төлөх;
байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах явцдаа тухайн иргэний болон тээврийн хэрэгслийн баримт бичгийг шалгах, зөрчил илэрсэн тохиолдолд баримт бичиг, хууль бусаар агнасан, түүсэн, бэлтгэсэн, олборлосон байгалийн баялаг, ашигласан техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хураах;
байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хуульд заасан захиргааны шийтгэл, нөхөн төлбөр ногдуулах, төлбөрийг барагдуулах ГЭХ МЭТ ХУУЛЬД тусгайлан заасан бусад эрх


 1/ хариуцсан нутаг дэвсгэртээ байгаль орчинд учирч болзошгүй аюулаас сэргийлэх, байгалийн баялгийг хамгаалах арга хэмжээ авах;
 2/ хууль тогтоомжид заасан тохиолдолд байгалийн баялгийн нөөц ашиглах эрхийн бичиг олгох;
 З/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад гэрээ, тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн дагуу тухайн баялгийг ашиглах газрыг зааж өгөх, хяналт тавих;
 4/ хариуцсан нутаг дэвсгэртээ байгалийн баялгийн өөрчлөлтийн ажиглалт хийж, мэдээг мэдээллийн санд тусгуулах;
 5/ байгалийн гамшиг, гэнэтийн аюул гарсан даруйд зохих шатны Засаг даргад мэдээлж, хор уршгийг арилгах арга хэмжээ авах;
 6/ хариуцсан нутаг дэвсгэртээ байгалийн баялгийг нөхөн сэргээх ажлыг зохион байгуулах.
7/хариуцсан нутаг дэвсгэртээ ажиллах нөхөрлөлийн менежментийн төлөвлөгөө хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах.
8/уул, ой модонд бүгсэн оргодол яллагдагч, ялтныг эрэн сурвалжилж байгаа тахарын албанд газар орны онцлог, байгалийн тогтоц, байршлын талаар мэдээлэл өгөх, газарчлах, хамтран ажиллах.
Байгаль хамгаалагч дараахь үүрэгтэй
Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй;
Хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрхтэй...
... Улсынхаа нутаг дэвсгэрт түр буюу байнга оршин суух газраа сонгох эрхтэй ...

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 16 ДУГААР ЗҮЙЛД:
Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаар Улсын Их Хурал бүрэн эрх:
Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаар Засгийн газар дараах бүрэн эрх:
Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид “төрийн захиргааны төв байгууллага” гэх мэт бүрэн эрхүүдийг "Амьтны тухай хууль"-д тусгайлан заасан байдаг
АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН БҮРЭН ЭРХ
1.Өндөр уулын бүсэд 100.0,
2.ойт хээрийн бүсэд 120.0 ,
3.тал хээрийн бүсэд 500.0,
4.цөлөрхөг хээрийн бүсэд 600.0,
цөлийн бүсэд 800.0 мянга хүртэл га,
5. улсын төсвийн хөрөнгөөр зориудаар тарьж ургуулсан ойн зурваст 30 км тутамд нэг байгаль хамгаалагч байх ба энэ нормативийг хот орчмын ногоон бүсэд 70 хувиар багасгаж тооцно.

Нэг байгаль хамгаалагчийн хариуцан ажиллах талбайн хэмжээ нь

 1/ ГАЗАР, ТҮҮНИЙ ХӨРС;
 2/ ГАЗРЫН ХЭВЛИЙ, ТҮҮНИЙ БАЯЛАГ;
 З/ УС;
 4/ УРГАМАЛ;
 5/ АМЬТАН;
 6/ АГААР.

БАЙГАЛИЙН ДОР ДУРДСАН ОБЪЕКТЫГ БАЙГАЛЬ ОРЧИНД ХОРТОЙ НӨЛӨӨЛЖ БОЛЗОШГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНААС ХАМГААЛЖ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ТЭНЦЭЛ АЛДАГДАХААС СЭРГИЙЛНЭ:
“Байгаль орчин
" гэдэгт хүний амьдрал, үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар нөлөөлдөг Монгол Улсын нутаг дэвсгэрийн чулуун мандал, усан мандал, шим мандал, агаар мандлын харилцан шүтэлцээт хүрээлэл хамаарна;
“Ус"
гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэр дэх мөрөн, гол, горхи, булаг, шанд, рашаан, мөнх цас, мөс, мөсөн гол, байгалийн болон хиймэл нуур, цөөрөм зэрэг газрын гадаргын болон газрын доорхи ус хамаарна;
“Ургамал"
гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг байгалийн болон таримал ой, мод, бүх төрлийн дээд, доод ургамал хамаарна;


“Амьтан"
гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга буюу түр нутагшсан хөхтөн, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, загас, хавч хэлбэртэн, шавьж, зөөлөн биетэн, эгэл биетэн хамаарна;
“Агаар"
гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрийн хийн бүрхэвч хамаарна;

2. Улсын байцаагч дараахь үүрэгтэй байна:
Байгаль орчныг хамгаалах тухай хууль нь:
1992 оны шинэ Үндсэн Хуульд тусгагдсан байгаль орчныг хамгаалах үзэл санааг дэлгэрүүлэн баяжуулсан
Байгаль орчны асуудлыг бүхэлд нь хамарсан нийтлэг эрх зүйн хэм хэмжээг хуульчлан тогтоосон
Нийгмийн өмнөх харилцааны үед хуульчлагдсан эрх зүйн зохицуулалтыг нийгмийн шинэ тогтолцооны агуулга, зорилгод нийцүүлэн шинэчлэн хуульчилсан

Иргэн бүрийн журамт үүрэг
Төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх дараахи харилцааг зохицуулахад оршино.
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах,
нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах,
өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах,
байгалийн баялгийг зохистой ашиглах,
жам ёсны боломжтойг нь нөхөн сэргээх

“Байгаль орчинд хортой нөлөөлөх"
гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл / эс үйлдэхүй/ хамаарна.
“Байгаль орчныг хамгаалах”
гэдэгт байгаль орчныг бохирдохоос урьдчилан сэргийлэх, байгалийн баялгийг жам ёсоороо нөхөн сэргэх боломжийг нь алдагдуулахгүйгээр, байгалийн даацад нь тохируулан зохистой ашиглах, нөхөн сэргээх, тэдгээрт хяналт тавих ажиллагаа хамаарна

  1/ хүний амьдрах, хөдөлмөрлөх, амрах байгаль орчны тааламжтай нөхцөл бүрдүүлэх ;
 2/ экологийн баримжаатай эдийн засгийг хөгжүүлж байгаль орчны тэнцлийг хангах;
 З/ байгалийн баялгийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохистой ашиглах нөхцөлийг хангах;
 4/ байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг ашиглах шийдвэр, үйл ажиллагаа ил тод байх.
5/байгалийн нөөц, баялгийн халдашгүй байдлыг хангах.


Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд
Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого
Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал
Үндэсний хөгжлийн цогц бодлого


 1/ байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлэхдээ хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг чанд сахин биелүүлэх;
 2/ байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн зөрчлийн шинж байдал /зөрчил гаргагчийн нэр, хаяг, үйлдлийн шинж байдал, учруулсан хохирол, хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл/-ын тухай тэмдэглэл хөтлөн зөрчил гаргагчийн гарын үсэг зуруулах буюу зурахаас татгалзсан бол энэ тухай тайлбар тэмдэглэл хийх;
 3/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад захиргааны шийтгэл ногдуулах, тэдгээрийн хууль бус үйл ажиллагааг түдгэлзүүлэн зогсоохдоо түүний үндэслэл, шалтгааныг хууль тогтоомжийн зүйл, заалтын дагуу тодорхойлж, баталсан загвараар үйлдсэн акт буюу торгуулийн хуудаст тэмдэглэх;
 4/ илрүүлсэн зөрчлийг таслан зогсоох, арилгах арга хэмжээ авахдаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, үйлдвэрлэлийн нууцыг хадгалах;
 5/ зөрчил гаргагчаас хуульд заасан үндэслэлээр хураан авсан зүйл, зэвсэг, хэрэгсэл, түр хураасан бичиг баримтын бүртгэлийг үйлдэж эзэнд нь үлдээж, зэвсэг, хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж эрх бүхий байгууллагад хугацаанд нь шилжүүлэх.
6/ байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, хяналт тавих үйл ажиллагаанд орон нутгийн иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний идэвх санаачлагыг өрнүүлэх, зөвлөн туслах, зохион байгуулах, хамтарч ажиллах.


Улсын байцаагч,байгаль хамгаалагч галт зэвсэг, бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх
Улсын байцаагч, байгаль хамгаалагч хээрийн нөхцөлд хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үедээ галт зэвсэг, бие хамгаалах тусгай хэрэгсэл биедээ авч явах эрхтэй.
2. Улсын байцаагч, байгаль хамгаалагч хээрийн нөхцөлд хяналт, шалгалт хийх үедээ илэрсэн зөрчил, гадны халдлагыг өөр арга хэрэгслээр таслан зогсоох боломжгүй бол дараахь тохиолдолд галт зэвсэг хэрэглэж болно:
 1/ байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн этгээд хууль ёсны шаардлагыг нь илт эсэргүүцэн зэвсэг хэрэглэх буюу өөр аргаар хүч хэрэглэн амь насанд нь халдсан;
 2/ зэрлэг амьтан довтолж амь насанд аюул учруулахад хүрсэн гх мэт хуульд тусгагдсан байдаг.

Улсын байцаагч, байгаль хамгаалагчийн нийгмийн болон эрхээ хэрэгжүүлэх баталгаа
Улсын байцаагч, байгаль хамгаалагч нь нийгмийн болон эрхээ хэрэгжүүлэх дараахь баталгаагаар хангагдана:
1/ төрийн албанд 25 ба түүнээс дээш жил, түүнээс сүүлийн 10 жилийг нь байгаль хамгаалах албанд ажилласан байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарыг тэтгэвэрт гарахад нь 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг ажиллаж байгаа байгууллагаас нь нэг удаа олгох;
2/ ажил үүргээ гүйцэтгэх зориулалтаар унаа, дүрэмт хувцас, галт зэвсэг, бие хамгаалах тусгай хэрэгсэлээр хангагдах гэх мэт хуульд тусгайлан заасан байдаг.


Мэргэжлийн байгууллага гэж
Ой, амьтан, ус, ашигт малтмал зэрэг байгалийн баялаг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх асуудлыг хуулиар болон төрийн захиргааны төв байгууллагаас олгосон эрхийн дагуу эрхлэн зохицуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг ойлгоно.


Мэргэжлийн байгууллага хариуцсан нутаг дэвсгэртээ дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ
1/ төрийн захиргааны төв байгууллага, Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай байгалийн баялгийг ашиглах гэрээ байгуулах, уг гэрээний дагуу байгалийн баялгийг ашиглах газрыг зааж өгөх;
 2/ байгалийн баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх төсөл, төлөвлөгөө боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, эрх олгосон тохиолдолд нөлөөллийн үнэлгээ хийх;
 3/ байгалийн баялгийн нөөцийн судалгаа хийлгэх захиалга өгөх;
 4/ байгалийн баялгийг өвчин, хөнөөлт мэрэгч амьтан, хөнөөлт шавьж, түймэр зэрэг байгалийн гамшиг, гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэдгээртэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх;
 5/ байгалийн баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад технологийн хяналт тавих, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
 6/ хариуцсан нутаг дэвсгэртээ байгалийн баялгийн өөрчлөлтийн ажиглалт хийж, мэдээг мэдээллийн санд тусгуулах гэх мэт хуульд тусгайлан заасан байдаг.




Мэдээллийн сангийн тогтолцоо
1/ улсын;
2/ аймаг, нийслэлийн;
3/ сум, дүүргийн.


Байгалийн нөөцийн хамтын менежмент гэдэг нь
Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдсан нутгийн иргэдэд байгалийн нөөцийг дундаа хариуцан хамгаалах, зохистой ашиглах болон нөхөн сэргээх эрхийг олгож, нутгийн иргэд нөөц ашиглалтыг хамтаараа, ил тод, шударга зарчимд нийцүүлэн зохион байгуулж, түүнээс нийгэм, эдийн засгийн ашиг тусыг хүртэж байх үйл явцыг ойлгоно.

Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл” гэж нутгийн иргэдэд байгалийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх эрхийг олгож, нөөц ашиглалтыг хамтаараа, ил тод, шударга зарчимд нийцүүлэн зохион байгуулж, түүнээс гарсан үр ашгийг иргэдэд тэнцүү хуваарилах зорилготой нөхөрлөлийг ойлгоно.


Байгалийн баялгийн нөөц ашигласны төлбөр, хураамжид:
 байгалийн баялгийн нөөц ашиглах эрхийн бичиг олгосны хураамж
нөөц ашигласны төлбөр
зөвшөөрсөн хэмжээнд хог хаягдал
бохирдуулах бодис гаргасны төлбөр
 Мөн
нөхөн төлбөр
ногдуулна.
Эрхийн бичиг, гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан
зөвшөөрөлгүй агнасан, түүсэн, бэлтгэсэн, олборлосон байгалийн баялаг
зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хог хаягдал, бусад бодис гаргахад


Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
1. Захиргааны хариуцлага
2. Эрүүгийн хариуцлага
Full transcript