Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Бюрократ онол , түүний ач холбогдол

No description
by

Drake Son

on 1 March 2016

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Бюрократ онол , түүний ач холбогдол

Бюрократ онол , түүний ач холбогдол
М.Насанжаргал
Х.Минжинсор
Д.Далай-Цэрэн

Агуулга
Оршил
Бюрократ онол , тогтолцоо
Макс Вебер намтар
Бюрократ эрх мэдэл
Бюрократ онол
/ эрх мэдлийг хэрэгжүүлэх удирдлагын 3 хэв шинж /
Бюрократизмын 4 үзэл санаа
Бюрократын төрлүүд
Бюрократ тогтолцоон дахь ажилтан нарын шинж
Бюрократ тогтолцоо задран унаж буйн гурван шалтгаан
Дүгнэлт
Ном зүй

“Хүн төрөлхтөний бүхий л түүхийн туршид засаглалын ямар хэлбэр нийгэмд оршин байгаагаас үл хамааран төрийн удирдлагыг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлж, шийдвэр гаргах түшмэдийн бүлэг байсаар ирсэн бөгөөд тэднийг бюрократ гэнэ”
Оршил
Бид өнөөдрийн семинарын хүрээнд бюрократ тогтолцооны талаарх бүрэн мэдлэгийг олж авах ба одоогийн ардчилсан нийгэмд бюрократ тогтолцоо нь харш тогтолцоо юм.Учир нь бюрократ тогтолцоо нь зэрэг дэвийн ялгаа мөн захиран тушаах ёс үйлчилдэг харин Ардчилсан үзэлд хүн бүр тэгш байх хүний эрх, эрх чөлөөтэй байхад чиглэдэг. Ардчилсан үзэлд хүн чухал байдаг бол бюрократ тогтолцоонд дүрэм журам чухал байдаг. Ардчилсан нийгэмд төр бюрократ системээр ажилллаж байх юм бол төр данхайрч, монополь болж зах зээлд өрсөлдөөн бий болохгүй бөгөөд хөгжил удаарширч, төрийн байгууллагууд удаан , хүнд сурталтай болдог. Бюрократ систем нь зах зээлийн нийгэмд харшлах зүйл учираас шинэ нийгэм шинэ иргэн болохын тулд бид бюрократ системийг үгүй хийж хүмүүсийн сэтгэхүйд өөрчлөлт хийх хэрэгтэй болоод байна.
Бюрократ тогтолцоо нь бюро гэдэг Франц үгнээс гаралтай ширээ, цэмбэн бүтээлэг гэсэн утгатай.



Монголоор Түшмэл ёсон, хүнд суртал гэх зэргээр орчуулдаг.

Макс Вебер
Нэрт социологич , бюрократ онолыг үндэслэгч Макс Вебер 1864 онд Гэрманы Эрфурт хотод төржээ. Тэрээр Либерал Үндэсний Намын гишүүн, хотын чинээлэг иргэн Эмил макс Веберийн 7 хүүхдийн ууган хүү болон мэндэлсэн. 
1882 онд Вебер Heidelbergийн их сургуульд хуулийн анги
1889 онд "Дундаж зууны үеийн бизнэсийн байгууллагуудын түүх" нэртэй диссертациар докторын зэрэг

"Нийгмийн теоремууд", "Нийгмийн судалгаа" гэх мэт философи, социологийн шинжлэх ухаанд оруулсан агуу их хувь нэмрээрээ алдартай

“Капитализмын мөн чанар ба протестант ёс зүй”, “Нийгэм ба аж ахуй”, “Дэлхийн шашны аж ахуйн ёс зүй” зэрэг олон бүтээлүүд нь нийгмийн шинжлэх ухааны сонгодог бүтэлүүдэд тооцогддог. 

Ардчиллын онолыг цаашид хөгжүүлэн улс төрийн элитийг сонгон шалгаруулах , элитийн зүгээс мэргэжлийн удирдагчид болсон бюрократ аппаратыг хянах шаардлагатайг тодорхойлсон .

 Эрх мэдлийг тэрээр ноёрхол гээд түүний уламжлалт , ил тод , харизмат гэсэн 3 хэв маягийг тодорхойлж аливаа ноёрхлын үндсэн асуудал нь легитимт шинж буюу удирдуулах , захирагдахыг ард иргэд хүлээн зөвшөөрсөн байх явдал юм гэж үзжээ.

Германы эрдэмтэн Г. В. Ф. Хэгэл, Францын судлаач А. Токвиль, Английн судлаач Ж. С. Милль нар бюрократийг судлаж байсан баримт байдаг. 
Бюрократ эрх мэдэл
Бюрократ эрх мэдэл нь хуулиар баталгаажсан эрх мэдэл юм. Энэ бол төр, захиргааны байгууллагын албан тушаалтнуудад олгогддог эрх мэдэл билээ . Тэдний эрх мэдэл хязгаарлагдмал ба алба хашиж байх хугацаанд үйлчилдэг байна.

Бюрократ онол

 Эрх мэдлийг хэрэгжүүлэх удирдлагын 3 хэв шинж 

Харизматик эрх мэдэл
Энэ эрх мэдэл нь хувийн онцгой чадварт / шүтэн бишрүүлэх байдлаар/ үндэслэдэг. Түүний мөн чанар нь удирдлага нь итгэл дээр суурилж ажилладаг, өөрийнхөө онцгой чадварыг нотлон харуулах нь гол байдаг, Хэв шинжийн хувьд удирдлагын хууль дэг  журам тогтоогддоггүй, өөрийн эрх мэдлээр ажилтнуудыг сонгон ажиллуулдаг зэргээр илэрнэ. Харизматик шинж буюу онцгой ур чадвар нь тухайн улс түмэн, төрийг аль нэг туйл руу   нь аваачих нь элбэг тохиолдож  болох юм. Урлаг, спортын одод, цэргийн нэрт жанжнууд гэх мэт харизмат шинж нь тодорсон хүмүүс төрийн жолоо атгаж шүтэн бишрэгчдээ араасаа дагуулж ялалт  амжилтанд эсвэл ялагдалд хүрсэн жишээ олон бий.

М. Вебер удирдлагын эрх мэдлийг хэрэгжүүлэх 3 хэв шинжээс тухайн үедээ хамгийн үр ашигтай, зохистойг нь рационаоль эрх мэдлийн удирдлага гэж үзэж байжээ. Доктор Ш.Батсүх энэ хэв шинжийн удирдлага нь 1970-аад оны сүүлч хүртэл үнэхээр ч үр ашигтай гэдгээ харуулж чадсан бөгөөд өнөөдөр ч ач холбогдлоо бүрэн алдаагүй хэвээр байна гэж тэмдэглэжээ.

Бюрократизмын 4 үзэл санаа

Бюрократ үзэгдлийг судласан, тайлбарласан оролдлогууд дотроос дараах дөрвөн үзэл санааг тусгайлан авч үзэж болох юм. Үүнд:


 М. Веберийн бюрократ онол
 К. Марксын бюрократ онол
  Эзэнт гүрний буюу Азийн бюрократ загварын онол
 Реалист бюрократ загварын онол

Рациональ / ухаалаг, зохистой/ буюу хууль ёсны эрх мэдэл
Энэ эрх мэдлийн мөн чанар нь эрх зүйг байгууллагын бүх шатлалд мөрдөх, захиргааны ажил эрх зүйгээр зохицуулагддаг учир хүнээс хамааралгүй байх, албан хаагчийг ажлын үр дүн болон чанараар нь ажилд томилох, мэргэшсэн албан хаагчийн тогтолцоог бүрдүүлэх гэсэн гол үндэслэлүүдээр тодорхойлогдоно. Рациональ эрх мэдэл М.Веберийн бюрократ онолын цөм нь юм.

Уламжлагдсан эрх мэдэл
Энэ эрх мэдэл нь уламжлагдан мөрдөгдөж ирсэн дэг журамд үндэслэгддэг. Тухайлбал олон зуун жилийн өмнөөс улбаатай шашин, соёлын тогтолцоо тэдгээрийн үнэлэмжийг баримжаалсан, зан заншил,  ёс суртахууны хэм хэмжээнд суурилсан дэг журам аль ч улс орны удирдлагын хэв шинжийг тодорхойлж ирсэн. М.Вебер энэ талыг үндэслэж уламжлалт эрх мэдлийг онцлон үзсэн гэлтэй. Уламжлалт эрх мэдлийн мөн чанар нь эрх мэдлийг хэрэгжүүлэгчид нь уламжлалд үндэслэж / хууль эрх зүйд биш/ ажилладаг, албан хаагчид нь эрх мэдэлтнүдийн хүрээллээс бүрддэг. / үндсэндээ тэдний зарц нар/ бие биеэндээ үйлчилдэг, ажилтнуудын чадвар сул / мэргэшсэн албан хаагч ховор байдаг / учир  эргээд хөгжилд саад болдог зэрэгт оршино
Германы эрдэмтэн К. Маркс өмнө өгүүлсэн М. Веберын эсрэг үзэл санааг бюрократийн үзэгдлийг судлахад баримталсан байдаг. Өөрөөр хэлбэл бюрократ нигилист онолыг тэрээр хөгжүүлжээ.
Эзэнт гүрний буюу Азийн бюрократ загварын онол
Хятад
Вебер
Күнзын сургааль
Түшмэд

Нийгмийн харилцаанд илрэн гарах хамгийн муу үзэгдэл бол бюрократ мөн.


Нийт нийгмийн ашиг сонирхлыг уландаа гишгэж, хувийн аминч бодлоо бүхний дээр гаргасан хэсэг бүлэг хүмүүс буюу түшмэдийн явцуу бүлгийг бюрократ гэнэ.


Бюрократ нь удирдлагын асуудлыг шийдвэрлэх чадваргүй, төрийн ухаан, мэдлэг дутмаг, ялзарсан бүлэг мөн. 

Оросын нэртэй нанхиад судлаач 
Л.С. Переломов :

Бүтцийг тогтолцоогоор нь шинэчилдэг
Түшмэдэд адил тэгш боломж олгодог
Дээд хүрээний дотор хатуу хүрээ зааг тогтоосон
Түшмэл хүний хатуу ёсыг тогтоосон
Хяналтын хатуу механизм
Хариуцлагын чанд тогтолцоо  зэрэг болно гэжээ.

К. Марксын үзэл санаа

  “ Нийгмийн баялагийг шимэгчлэн амьдрах мөлжигчдийн бүлэг ”

В. Вильсон, М. Вебер нарын үзэл баримтлал

Патримониалист тогтолцоо нь хувь хүний дур зорго ноёрхохын зэрэгцээ оюун ухаан, мэдлэг чадвар бүхий хэрнээ хөрөнгө чинээ, хэргэм зэрэг үгүй хүмүүс орох боломжгүй хаалттай төрийн албаны тогтолцоо юм.

М.Веберийн онолыг төрийн захиргаа, удирдлагын ухаанд  Рационал бюрократ онол гэж нэрлэдэг .




Бюрократийн түүхэн дараах хоёр үндсэн хэлбэр байсан гэж Вебер үзсэн. Үүнд:

    Патримониализм
    Рационал бюрократ болно.

В. Вильсон 1887 онд нийтлүүлсэн «
Захиргаа Судлал
» (
The Study of Administration
) өгүүлэлдээ төрийн удирдлагын тухай өөрийн санааг хөгжүүлсэн байна. Төрийн захиргааны хамгийн чухал зорилт нь улс төрчдийн гаргаж буй шийдвэрийг амьдралд үр дүнтэй нэвтрүүлэхэд орших аж.


Үр ашигтай байдлын зайлшгүй чухал урьдач нөхцөл болсон удирдлагын нэгдсэн төвтэй байх
Санхүүгийн тогтвортой байдлын нөхцөл болсон хатуу шатлан захирах бүтэцтэй
Удирдлагын үйл явцыг улс төрөөс зааглах
 Бюрократ бүтэц нь мэргэшсэн байх зэрэг орно.

Орчин үеийн бюрократ онол

“ Вебер-Вильсоны үзэл санаа өөрчилж үл болох шашны итгэл бишрэл бус , харин ямагт өөрчилж, хувиргаж, шинэчилж болох шинжлэх ухааны мэдлэг гэдгийг мартаж болохгүй. ” 

Байгууллагын үйл ажиллагаа, түүний удирдлагын байгууллагууд тогтвортой байдаг
Хөдөлмөрийн нарийн хуваарилалтад орсон
Байгууллагын бүх үйл ажиллагаа журамлагдаж, стандартчлагдсан учир алдаа, осол бага гардаг
Удирдах ажилтны чиг үүргийн сургалтын цаг багатай
Ажлын үйл явц эмх цэгцтэй, тогтвортой байх нөхцлийг хангасан
Удирдлагын төвлөрсөн арга барилыг гол болгодог.

Бюрократын төрлүүд

Хүнд суртал үүсэх аюултай

Ажилтныг үр дүнтэй сэдэлжүүлж чаддаггүй

Ажилтныхаа сэтгэл зүйн болон оюун ухааны чадварыг бүрэн дүүрэн ашиглаж чаддаггүй

Удирдлагын бүх үйл ажиллагаа стандарчлагдсан байдаг учир тогтворгүй орчинд үр ашиг муутай

Удирдлагын үүрэг, даалгаварыг хэрэгжүүлэх ажлыг өөрийн ажлын зорилго төдийгөөр ерөндөглөх учир энэ хэв шинжийн бюрократ тогтолцооны үед ажилтанд мэргэжлийн мэдлэг, ур чадвар төдийлөн шаардагдаад байдаггүй.

Бүтцийн бюрократ нь дараах давуу талуудтай:
Реалист бюрократ загварын онол

Мэргэшсэн бюрократ
Мэргэшсэн бюрократ гэдэг нь чиг үүргийн шаардлагаар хязгаарлагдсан явцуу үйл ажиллагааны хүрээнд онол, практикийн өргөн мэдлэгтэй удирдлага бүхий тогтолцоо юм.
Мэргэшсэн бюрократуудын үйл ажиллагааны үндсэн шинж
Дээд зэргээр мэргэшсэн, эрх мэдэлд дулдуйдсан шинжтэй
Удирдлагын үйл явцыг тооцоолоод зогсохгүй түүнийг бий болгох нөхцөл болдог
Хамгийн бага түвшинд албажсан
Удирдлагын шийдвэр гаргах хүрээнд өргөн эрх эдэлдэг
Чиг үүрэг, шатлан захирах бүтэц, удирдлагын түвшинд ажлын байраараа бүлэглэх хандлагатай

Мэргэшсэн бюрократын давуу шинж
 Мэргэшлийн ур чадвар ихээр шаардах зорилтыг шийдвэрлэх өргөн боломжтой
Байгууллага, хамт олны зорилгод ажилчдыг хүчтэй өдөөж өгдөг
Удирдлагын зүгээс хяналт харьцангуй бага байдаг учир ажилчид бие даан шийдвэр гаргах чадвар өндөр байдаг

Мэргэшсэн бюрократын дутагдалтай тал
Гадаад орчинтой байнгын харилцаанд ордоггүй учир байгууллагын үйл ажиллагаа тогтонги шинжтэй болж үр ашиг, бүтээмж мууддаг

Ажилтны ажлын бүтээмж өндөр, сонгон шалгаруулалт, ажилд томилох үйл ажиллагаанд онцгой ач холбогдол өгдөг. Өөрөөр хэлбэл мэргэшсэн байдлыг дээд зэргээр шаарддаг. Энэ нь ажилчдыг сургах зардал нэмэгдэхэд хүргэдэг талтай

Эрх мэдлийг хэрэгжүүлэх албадлагын болон урамшууллын арга хэмжээг өргөнөөр авч хэрэгжүүлдэг

Адхократи
Бюрократ удирдлагын хэлбэр болох адхократи харьцангуй саяхан, 1970-аад оны үед үүсэн.

Латин хэлний ad hoc - тусгай, шалгарсан, Грек хэлний kratos – засаг гэсэн хамсаа үгнээс гаралтай.

Төрийн захиргаа, удирдлагын ухааны үндсэн ойлголтуудын нэг нь бюрократ хэмээх ойлголт юм.

Францын эдийн засагч Венсант де Гурнэ ( Jean Claude Marie Vincent de Gournay )  энэхүү нэр томъёог1745 онд ашиглажээ. 

Бюрократ онол

Рациональ эрх мэдэл

Уламжлагдсан эрх мэдэл

Харисматик эрх мэдэл

Рационал машин болохын хувьд бюрократ тогтолцоо нь
:


Ажил, үүргийг хэрэгжүүлэгч ажилтан бүрийн хатуу хариуцлага

Байгууллагын зорилгод хүрэхийн тулд ажилтан бүрийн хүчин чармайлтыг дайчилж чаддаг

Байгууллагын ажилтан бүр нэг нэгнээсээ хамааралтай байдаг

Байгууллагын дүрэм, журам ажилтан бүрт адил тэгшээр үйлчилдэг зэрэг шинжүүдээр тодорхойлогддог байна.

50-60 аад оны үед энэ чиглэлд 
Г. Саймон , П. Блау , М. Крозье
 нар томоохон судалгааны ажлууд эхлүүлсэн байдаг.

Бюрократ хэмээх үзэгдлийг судлаж байсан Веберийн үеэс өнөө үе ихээхэн өөрчлөгджээ. Агуулгын хувьд судлаж буй үзэгдэл маань асар ихээр хүрээ хязгаараа тэлж шинэчлэгдсэн .Орчин үед бюрократыг дараах үндсэн гурван хэлбэрээр ангилан үздэг.

Сонгодог бюрократ
Бүтцийн бюрократ нь дараах сөрөг шинжүүдтэй:
Ажилтан нар гэрээгээр томилогдсон, чөлөөт хүмүүс байна

Ажилтан нар сонгогдохгүй томилогдоно . Вебер сонгууль бол ажилтан нарын захирагдах ёсыг алдагдуулна гэж үзэж байв

Мэргэжлийн ур чадвараараа томилогдоно

Ажилтан нар тогтсон цалин, тэтгэврийн эрхтэй

Карьерийн зарчим мерит системээр хэрэгжинэ

Бюрократ нь хувь хүнд хандаагүй, олон нийтэд хамааралтай дүрэм зааврыг биелүүлэх аппарат юм . Тогтвортой мэргэшсэн , нягт нямбай байдлыг хангахад тохиромжтой . Бюрократ тогтолцоо нэг намын болон цөөнхийн эрх мэдэлд орвол аюул учруулдаг . Социалист нийгмийн бюрократ тогтолцоо нэг хам үзэл сурталд хамгийн сайн үйлчилж байсан . Бюрократ загвар нийгэмд тархвал нийгэм тэр чигээрээ хүнд сурталд автаж , хувь хүнд ч нийгэмд ч муу үр дагавар авчирдаг . Зохион байгуулалтын энэ хэлбэр хүмүүсийн оюун санааны ба ёс суртахууны олон талуудыг орхигдуулдаг юм .

Ашигласан ном зүй :

1. Ш.Батсүх  “Макс Вебер ба бюрократ онол” Төрийн захиргаа сэтгүүл   УБ.2002 №01
2. Wilson, W. The Study of Administration || Political Science Quarterly, Vol.  2, No. 2, June 1887, pp. 197-222.
3. Weber M. Bureaucracy, in: "From Max Weber". N.Y., 1946.
4. Simon H. Administrative Behavior. N.Y., 1959; Sciences of Artificial. N.Y.. 1969; Biau P. Bureaucracy in Modem Society. N.Y., 1959; The Structure in Modern Society. N.Y., 1959; The Structure of Organization. 1971; Crozier M. The Bureaucratic Phenomenon. Chicago, 1964.

Адхократи нь удирдлагын чиг үүргийг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлэх ажилчдаас бүрдсэн удирдлагын бүтэц юм.

Орчний нөлөөллийг маш хурдан мэдэрч өөрчлөгдөх чадвартай нарийн мэргэшсэн бүлэг бол адхократи юм.


Адхократид сонгодог бюрократ удирдлагад ажиглагдах олон дутагдлыг засаж үгүй хийх хандлага байдаг.  


Бюрократ тогтолцооны албан тушаалтнууд нарийн зэрэг дэвийн бүтэц болсон хатуу чанд хууль эрх зүйн орчинд ажилладаг учраас удаан хугацаагаар ажиллах тусам бие даан ажиллах чадвараа алдахаас гадна өөрийнх нь ажил хэргийн зорилго , ач холбогдол нь алдагдаж эхэлдэг . Тиймээс төрийн албан хаагчдын тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлэх нь туйлын чухал .Монгол улсын хувьд төрийн албаны шинэчлэл нь зөвхөн төрийн албан хаагчдыг цомхотгох , хууль тогтоомжийг хялбарчлах боловсон хүчин ба удирдлагын албаны үүрэгт өөрчлөлт хийхээр хязгаарлагдаж байна . Эдгээр нь төрийн албан хаагчдын чанар болон ур чадвар , урам зоригийг нэмэгдүүлэхэд тийм ч үр дүнгүй юм. Төрийн албан хаагчдыг шалган сонгох , сургалтанд хамруулах , цалин хөлсөөр удирдах , албан тушаал дэвших ба бусад боловсон хүчний бодлогын хувьд уян хатан эрх мэдлийг оновчтой хуваарилсан боловсон хүчний нөөцийн хөгжлийн стратегийг хэрэгжүүлж төрийн албаны өөрчлөн байгуулалтын үр дүнг улам нэмэгдүүлэх хэрэгтэй .


Бюрократ тогтолцоон дахь ажилтан нар дараахи шинжийг агуулна :
 Бюрократ тогтолцоо задран унаж буйн гурван шалтгаан
Чадварлаг мэргэжсэн ажилтан
Хэт их дүрэм журам , нүсэр бүтэц
Мэдээлэл технологи

Дүгнэлт
Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа!!!
Full transcript