Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

олон улсын валютын сан

No description
by

bat munhuu

on 22 October 2012

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of олон улсын валютын сан

Анхаарал хандуулсанд баярлажээ 7-р баг: Б.Мөнхжаргал
Э. Сайхнаа Олон улсын валютын сан Агуулга: Олон Улсын Валютын Сан
Үүсэл
ОУВС-н үйл ажиллагаа
Монгол улс ба Олон улсын валютын сан /ОУВС/
Фокус мэдээ
Тест
Гэрийн даалгавар шалгах
Үүсэл
Валютын зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилготойгоор 1944 оны 7 сард АНУ-ын Нью-Хэмпшир муж улсын Брэттон Вүдст нээгдсэн НҮБ-ын мөнгө санхүү, эдийн засгийн хурал дээр "Брэттон Вүдс хамтарсан тогтоол"-н үндсэн дээр дайны дараах сэргээн босголтын нэг алхам хэмээж Олон Улсын Сэргээн босголт Хөгжлийн Банктай (International Bank for Reconstruction and Development) хамт 1946 оны 3 сард, 21 улсын бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулагджээ. 1947 онд ОУВС нь үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд НҮБ-тай хамтран ажиллах гэрээний дагуу НҮБ-ын дорх мэргэжлийн байгууллага болсон. Дэлхийн Банктай хамтран олон улсын мөнгөний бодлогын горим, ерөнхий дүрмийг тогтоодог. Үүсгэн байгуулахад Английн эдийн засагч Жон Мэйнард Кэйнс болон Америкийн улс төрч Харри Вайт нар онцгой үүрэг гүйцэтгэжээ. Кэйнс нь ОУВС-гийн ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байв. Олон Улсын Валютын Сан
Төв нь Америкийн Нэгдсэн Улсын нийслэл болох Вашингтон хотноо байрладаг.
Олон Улсын Валютын Сан (Англи хэл: International Monetary Fund, товчоор ОУВС) нь мөнгө болон валютын зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилготой олон улсын хамтарсан мэргэжлийн байгууллага юм. Төв нь Америкийн Нэгдсэн Улсын нийслэл болох Вашингтон хотноо байрлах ба 2007 оны 1 сарын байдлаар 185 гишүүн орон байна.
Монгол улс ба Олон улсын валютын сан /ОУВС/
Монгол Улс 1991 оны 2 дугаар сарын 14-нд “ОУВС-гийн хэлэлцээр” (IMF Articlеs of Agrееmеnt)-ийг хүлээн зөвшөөрснөөр ОУВС-гийн гишүүн болсон. Гишүүнээр элссэнээс хойш өнгөрсөн 10 жилийн хугацаанд ОУВС тус улстай санхүүгийн шууд дэмжлэгийн чанартай (шууд төсвийн санхүүжилт хэлбэрээр хөрөнгө оруулах) 4 удаа хөтөлбөр зээлийг олгохоор тохиролцсон бөгөөд эдгээрээс гурвыг амжилттай хэрэгжүүлж дуусгаж, дөрөв дэхь нь дунд шатандаа ороод байна. Эдгээр нь:
1. Стэнд-бай (Stand-by) хөтөлбөр. Төлбөрийн балансыг дэмжих зорилгоор 1991 оны 10 дугаар сарын 4-нд байгуулсан. Уг хөтөлбөрийн дагуу 13.75 сая зээлжих тусгай эрх /ЗТЭ/ (20 сая ам.доллар)-тэй тэнцэх хэмжээний, 6.5 хувийн хүүтэй зээлийг 1991-1992 онуудад авч ашиглан буцаан төлбөрийг 1997 онд бүрэн төлж барагдуулсан. 2. Бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэх хөтөлбөр (ЕSAF - БӨЭХ). Мөн төлбөрийн балансыг дэмжих зорилгоор 1993 оны 6 дугаар сарын 25-нд байгуулсан. Хөтөлбөрийн дагуу 40.8 сая ЗТЭ (59.0 сая ам.доллар)-тэй тэнцэх хэмжээний, 0.5 хувийн хүүтэй зээл амласнаас 1993-1996 онуудад нийтдээ 29.68 сая ЗТЭ (44.8 сая ам.доллар)-ийг авч ашиглан болно. Зээлийг 2006 онд эргэн төлж барагдуулсан.
3. Бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэх хөтөлбөр – 2 (ЕSAF/PRGF - БӨЭХ/ЯБӨХХ) . Мөнхүү макро эдийн засгийг тогтворжуулах, бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэх зорилгоор 1997 оны 7 дугаар сарын 30-нд байгуулсан. Хөтөлбөрийн дагуу 33.4 сая ЗТЭ (48.0 сая ам.доллар)-тэй тэнцэх хэмжээний, 0.5 хувийн хүүтэй зээл амласнаас 1997-2000 онуудад нийтдээ 17.44 сая ЗТЭ (23.7 ам.доллар) авч ашигласан болно. Зээлийн үндсэн өрийн төлбөрийг 2003 оны 2 дугаар сарын 7-ноос 2010 оны 1 дүгээр сарын 28-ны хооронд барагдуулах хувааритай. 4. Ядуурлыг бууруулах, өсөлтийг хангах хөтөлбөр (PRGF-ЯБӨХХ). ОУВС-ийн Гүйцэтгэх захиралуудын зөвлөл 2001 оны 9 дүгээр сарын 28-нд 3 жилийн хугацаанд Монгол Улсад хэрэгжих Ядуурлыг бууруулах, өсөлтийг хангах (ЯБӨХ) хөтөлбөрийг шинээр баталсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 28.49 сая ЗТЭ (36.9 орчим сая ам.доллар)-тэй тэнцэх зээл шат дараалалтайгаар олгогдох юм. Үүнээс 12.21 сая (16.6 сая ам.доллар)-тэй тэнцэх зээлийг авч ашиглаад байна. Олон улсын валютын сан, 1944 оны 7 дугаар сарын 1-22 ны хооронд АНУ-ын Nөw Hampshirө мужын Brөtton Woods хотод 45 орны гарын үсэг зурсан гэрээгээр 1945 оны 12 сарын 27-нд байгуулагдсан бөгөөд 1947 оны 3 дугаар сарын 1-нд санхүүгийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ.
Олон улсын валютын сангийн нийт квот нь 212 миллиард SDR /ОУВС-ын мөнгө/ буюу 290 миллиард доллар.
Мөнгөний үнэ маш их унаснаас болж, мөнгөний үнэ цэнийг тогтоох зорилгоор байгуулагдсан бөгөөд дэлхийн худалдааны уялдаа, валютын ханшны тогтвортой байдлыг бий болгох нэмэлт үүрэгтэй билээ. Хамгийн баянаас хамгийн ядуу 185 орны гишүүн нь болсон ОУВС-гийн 6 гол зорилго нь дараахь зүйлсүүд юм.
- Олон улсын валютын хамтын ажиллагааг бий болгох
- Олон улсын худалдааг өргөжүүлэх
- Валютын ханшинд тогтвортой байдлыг бий болгох, гишүүн орнуудад өөрсдийн мөнгөны бодлогыг сайжруулахад нь туслах
- Гишүүн орнуудын төлбөрийн тэнцэл дэхь мөнгөний урсгалд тавьж буй валютын хяналтын системийг арилгах, гишүүн орнуудын хооронд олон талт төлбөрийн системийг бий болгох
- Гадаад зээлийн эргэн төлөлтөндөө хүндрэлд орсон гишүүн орнуудад туслах
- Гишүүн орнуудын төлбөрийн тэнцэлийн алдагдлыг багасгах тал дээр туслах /Гадаад худалдаан дахь сөрөг үзүүлэлтүүдийг багасгах/
ОУВС-гийн эдгээр зорилгуудаа хэрэгжүүлэх гэж авсан арга хэмжээнүүд нь өнөөдөр олон улсын хэмжээнд нилээн шүүмжлэл хүртэж байгаа бөгөөд ихэнхдээ хөгжингүй орнууд энэ валютын сангийг ашиглан өөрсдөдөө ашигтай шийдвэрүүд гарган улам баяжицгааж байна хэмээсэн шүүмжлэл хүртэж байгаа билээ. ОУВС-гийн мөнгөний хэмжүүр / SDR/
1 SDR = 0.6480870 ам долл
1 SDR = 2129.34 төг/ 2012.10.20/
ОУВС-гийн бүтэц
Удирдагчдын зөвлөл: ОУВС-гийн хамгийн чухал шийдвэр гаргагч газар юм. Ихэнхдээ гишүүн орнуудын сангийн сайд эсвэл төв банкны захирлууд энэ газрын гишүүнээр сонгогддог. Жилд нэг удаа уулзалт зохион байгуулдаг ба Гүйцэтгэх Захирлуудын зөвлөлд үүрэг хүлээлгэн өгдөг. Энэ зөвлөл нь шинэ гишүүн элсүүлэх, квот тогтоох, олгох, сангийн орлогын хуваарилалт зэрэг асуудлуудыг шийдвэрлэдэг Гүйцэтгэх Захирлуудын зөвлөл: Энэ зөвлөлийн гишүүдийн 5 нь АНУ, БНФУ, Англи, ХБНГУ, Япон улсаас томилогддог бөгөөд үлдсэн 19 нь сонгогддог. Томилогдсон гишүүд зөвхөн өөрийн улсыг төлөөлдөг бөгөөд сонгогдсон гишүүд нь группыг төлөөлдөг. Сонгогдсон гишүүдээс 3 гишүүн нь мөн өөрийн улсыг төлөөлдөг /Саудын Арабын Вант улс, ОХУ,БНХАУ/. Энэ зөвлөл Удирдагчдын зөвлөлийн хүлээлгэн өгсөн үүргийг гүйцэтгэдэг ба ОУВС-гийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажилладаг.
Гүйцэтгэх Захирлуудын зөвлөлийн дарга: ОУВС-г Гүйцэтгэх Захирлуудын зөвлөлийн гаргасан шийдвэрийн дагуу удирдан ажилуулах үүрэгтэй билээ. ОУВС-гийн ажилчдыг удирдан, Гүйцэтгэх Захирлуудын зөвлөлийн хуралыг удирдан явуулна. Зөвлөлийн даргыг Европын орнуудаас сонгодог. ОУВС-гийн үйл ажиллагаа
ОУВС дэлхийн эдийн засгийн биеэ даасан байгууллага хэдий ч, үнэндээ явуулж буй мөнгөний бодлого нь хэдэн том улсаас хараат билээ. Учир нь улс орнууд ОУВС-д гишүүн болохдоо, гишүүний хураамж болгон мөнгө шилжүүлдэг билээ. Энэ гишүүний хураамж нь тухайн улсын дотоодын нийт бүтээгдэхүүн болон гадаад худалдааны хэмжээний тодорхой хувьтай тэнцүү байдаг. Энэ хураамж нь ОУВС-гаас тус орны авах зээлийн хязгаарлалтыг /ЗТЭ-г/ тодорхойлохоос гадна, тус сангаас гишүүн улсуудад олгох зээлийн мөнгөн санг үүсгэнэ.
Гишүүний хураамж нь мөн тухайн улсын саналын хувь хэмжээг тогтооно. Өөр үгээр илэрхийлбэл, хир хэмжээгээр гишүүний хураамж төлнө, төдий хэмжээгээр саналын хувь хэмжээг тухайн улс эзэмшинэ гэсэн үг ОУВС-д гишүүн болсон орнууд дараахь үүргүүдийг хүлээдэг.
Үүнд:
Өөрийн мөнгөний үнэ цэнийг бусад валютын харьцуулж хэрхэн тогтоосноо мэдэгдэх
ОУВС-гийн зөвлөсөн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, мөнгөний солилцоог хийх
Хөгжил буурай орнууд гаднаас авсан зээлээ хэрхэн ашигласан, зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх талаар тайлан тавих зэрэг үүргүүд багтана. Хэрэв гишүүн орон нь эдгээр үүргүүдээ биелүүлэхгүй бол, бусад гишүүд энэ улсын зээл авах эрхийг нь хязгаарлах бөгөөд бүр цаашилбал гишүүнээс түтгэлзүүлнэ. ОУВС-гийн санхүүгийн бодлогыг 4 хэсэгт ангилж болно.
1. Нөөц мөнгөний бодлого
2. Кредит мөнгөний бодлого
3. Гэнэтийн асуудалд туслах бодлого
4. Зээл ба зээлийн үйлчилгээг багасгах бодлого
Маш их хэмжээгээр зээлийн өртэй орнуудад 4 дэхь бодлого их чухал билээ. ОУВС-гийн боломжууд
ОУВС-гийн 3 боломж байдаг.
1. Stand-By : Төлбөрийн тэнцэл нь маш их алдагдалтай, гишүүн орнуудад туслах зорилгоор, 12-18 сарын хооронд, 3 сард нэг удаа хуваан олгодог зээлийн тусламж юм. Тухайн зээлийн ноогдлыг өгөхдөө өнгөрсөн хугацаан дахь зээлийн гэрээний биелэлтийг хардаг. Эргэн төлөгдөх хугацаа 3-5 жил.
2. Өргөжүүлсэн санхүүгийн дэмжлэг: Макро эдийн засгийн эсвэл дотоод асуудлаас болон төлбөрийн тэнцэлийн хүндрэлд орсон гишүүн орнуудын энэ байдлаас гарах зорилгоор боловсруулсан эдийн засгийн программыг дэмжин олгодог 3 жилийн зээл юм. Энэ зээлд мөн Stand-By-тай ижил нөхцөлөөр зээл олгодог. Эргэн төлөгдөх хугацаа 4-5 жил 3. Бусад боломжууд :
а. Нөхөн сэргээх санхүүгийн дэмжлэг /CCFF/: Гол нэрийн барааны импортын үнэээс үүдэн богино хугацааны төлбөрийн тэнцлийн алдагдалд орж буй гишүүн орнуудад үзүүлдэг санхүүгийн дэмжлэг
б. Нэмэлт нөөцийн боломж /SRF/: Дотоод зах зээлээс хямралаас болон гишүүн орныг өргөн хэмжээний боловч богино хугацааны төлбөрийн тэнцлийн алдагдалд орохоос сэргийлэхийн тулд үзүүлэх санхүүгийн дэмжлэг
в. Зээлийн шугам /CCL/: SRF дэхь төлбөрийн тэнцлийн алдагдалд орсон гишүүн орнуудад үзүүлэх тусламж Гишүүн орнууд нь олон улсын валютын санд квот эзэлдэг. Квотын хэмжээ нь тухайн орны санхүүгийн чадавхаас хамаардаг. Олон улсын валютын сан нь богино хугацаатай зээл олгодог. Олон улсын валютын сан зөвхөн гишүүн орнууддаа л зээл олгодог. Олон улсын валютын сангийн удирдах сан нь – удирдах зөвлөл юм. Энэ зөвлөлд бүх гишүүн орон багтдаг. Энэ зөвлөл жил бүр хуралддаг. Олон улсын валютын сангийн өдөр тутмын ажлыг Гүйцэтгэх зөвлөл хийдэг. 24 гүйцэтгэх захиралтай Улсын нэр Квотын хэмжээ Квотын хувь% Саналын хувь%
АНУ 371 493 17,46 17,08
Япон 1 33 788 6,26 6,13
ХБНГУ 130 332 6,11 5,99
БНФУ 107 635 5,05 4,95
Их Британи 107 635 5,05 4,95
Итали 70 805 3,32
Саудын Араб 69 855 3,28 3,23
Нийт 46,53 46,17
Монгол Улс 761
Full transcript