Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Excel програм дээр Функц ашиглах

No description
by

Tsognemekh Enkhjargal

on 24 March 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Excel програм дээр Функц ашиглах

Илэрхийлэлд Арифметикийн (+, -, *, /) бүхий л үйлдлийг ашиглаж болно.
Харин косинус болон синусийн утга, язгуур, тоог зэрэгт дэвшүүлэх гэх мэт олон үйлдлийг функц гэж нэрлэгдэх жижиг програмыг ашиглан гүйцэтгэдэг.
Функцыг оруулахдаа бодолтын үр дүн гарах нүдийг идэвхижүүлээд (хулганыхаа зүүн товчыг уг нүдэн дээр дараад), Formulas Tab дээр дарж, гарч ирэх цонхноос нь функцаа сонгодог.

Функц ашиглах
Хүснэгтэнд бичигдсэн олон тоонуудын нийлбэрийг нь олж хамгийн доод нүдэнд нь гаргах шаардлага байнга тулгардаг.
Энэ тохиолдолд тухайн нийлбэр гаргах нүдэнд дээрээ хулганаараа дараад Home -> AutoSum команд дээр дарж болно.
Мөн тус командын хажуу талын доошоо харсан гурвалжиныг дарж нийлбэр олохоос өөр үйлдэл хийдэг функцуудаас сонгож болно.

Нийлбэр олох
Statistical ангиллын функцууд:
Тухайн функц оруулах шаардлагатай байгаа нүдэн дээрээ хулганаараа дарж идэвхижүүлээд тухайн цэсний хамгийн эхний команд болох Insert Function-г дарж, гарч ирэх цонхноос нь функцаа сонгож оруулж болно.
Эсвэл Function Library хэсэг дэх ангиллуудаас аль нэгийг нь сонгон томьёогоо оруулна.

Formulas цэсний (tab)-н командууд
Excel програм дээр Функцтай ашиглах тухай
11Б анги Э. Цогнэмэх
Insert Function-ыг дарахад гарах цонхны сонголтууд Search for a function Функцаа нэрээр нь хайж олох
Select a category Ашиглахыг хүсч буй функцынхаа ангиллыг сонгох
Select a function Функцаа сонгох хэсэг

Formulas цэсний (буюу Ribbon)-ын командууд
Date & Time ангиллын функцууд:
Days360 Ард нь хаалтан дотор 2 огноо бичих ба эхнийхээс 2 дахь хүртэл нийт хэдэн өдөр өнгөрснийг тооцоолж гаргадаг. Ингэхдээ 1 жилийг 360 хоногтой гэж тооцдогыг анхаарна уу.
Today Өнөөдрийн огноог гаргаж харуулдаг. Ард нь ямар нэгэн мэдээлэл бичих шаардлагагүй.
Now Тухайн үеийн огноо болон цагыг гаргадаг. Бичигдэх хэлбэр: = now()

Len Бичигдэх хэлбэр: LEN(Text). Хаалтан дотор нь бичиж өгсөн текст (эсвэл хаалтан дотор бичигдсэн хаягтай нүдэн доторх текст)-ийн уртыг олдог.
Lower Бичигдэх хэлбэр: LOWER(text). Өгсөн текстийн том үсгүүдийг нь жижиг болгож хувиргана.
Char CHAR(Код буюу тоо). Өгсөн кодонд харгалзах тэмдэгт буюу үсгийг гаргана.

Text ангиллын функцууд:
Функцаа сонгосны дараа гарч ирэх цонхон дээр нь бодолт хийлгэх гэж буй өгөгдөлөө буюу уг өгөгдлийг агуулж буй нүдний хаягаа бичиж өгдөг.
Харин ямар нэгэн мэддэг функцаа шууд ашиглахын тулд үр дүнг гаргах нүдэн дотроо = тэмдэг тавиад функцынхаа нэрийг бичээд ( ) хаалтан дотор нь өгөгдлөө бичнэ.

Average Тоонуудын дундажыг олох үүрэгтэй. Мөн тоонуудаа буюу нүднийх нь хаягыг бичиж өгдөг.
Count Ард нь хаалтан дотор бичиж өгсөн нүднүүдээс хэд нь мэдээлэлтэй байгааг буюу хоосон биш нүднүүдийн тоог олдог функц

Countif Нүднүүд дэхь мэдээллүүдээс тодорхой шалгуур хангасныг нь тоолдог.
Жишээ нь: =countif(A3:A20, “>50”) гэвэл А3-с А20 нүднүүдэд 50-с их тоо хэд байгааг олно.
Max Зааж өгсөн нүднүүдээс хамгийн их тоог нь олдог.
Min Хамгийн бага тоог олох үүрэгтэй.

Logical ангиллын if функц
Энэ нь маш өргөн ашиглагддаг бөгөөд Excel-ээр тодорхой нөхцөлийн үнэн буюу худал эсэхээс шалтгаалан ялгаатай үйлдлүүд буюу бодолтуудыг гүйцэтгүүлэхийн тулд ашигладаг.
Бичигдэх хэлбэр:
=if(шалгах нөхцөл, илэрхийлэл1, илэрхийлэл2)

Нөхцөлийг шалгаж үзээд үнэн байвал илэрхийлэл1-г худал бол илэрхийлэл 2-г гүйцэтгэж хариуг нь if функц бичигдсэн нүдэнд гаргадаг.
Жишээ нь: =if(A6>8,A6+3,A6*2) гэсэн бол А6 нүдэн доторх утга 8-с их бол түүн дээр 3-г нэмж, эсрэг тохиолдолд нь 2-оор үржиж хариуг нь гаргана.

Нөхцөл шалгаж бодолт хийдэг if функцын жишээ:
А5 нүдэн дэхь утга 10-с 50-ын хооронд бол В6 нүдэн дэхь тооны 60-н хувийг, 50-с 100-ын хооронд байвал 50-н хувийг 100-аас их бол 40-н хувийг нь олохын тулд дараах байдлаар бичнэ:

=IF(A5>=10, IF(A5<=50, B6*60%, IF(A5<101, B6*50%, B6*40%)))
Full transcript