Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Атомын Цахилгаан Станц

No description
by

Dulguun Ariunbold

on 18 December 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Атомын Цахилгаан Станц

Атомын Цахилгаан Станц
Атомын цахилгаан станц гэж юу вэ?
Атомын цахилгаан станц (АЦС) буюу Цөмийн Цахилгаан Станц (ЦЦС) гэдэг нь нэг буюу хэд хэдэн цөмийн реактороос дулааны энерги гарган авч, түүнийгээ ашиглан цахилгаан энерги гаргадаг цахилгаан станцыг хэлнэ.
Ангилал
Цөмийн Цахилгаан Станцыг ангилахдаа дулаан зөөгчөөр нь болон ажиллах зарчмаар нь гээд олон байдлаар ангилж болдог.
Жишээ нь:
Хөнгөн устай реактор- Энэ төрлийн реакторыг дотор нь даралтат усан реактор болон буцалсан устай реактор гэж 2 ангилж болно.
Хүнд устай реактор- Энэ төрөлд дотор даралтат хүнд усан реактор гэж төрөл байдаг.

Цөмийн Цахилгаан Станц нь цөмийн түлш болох уран-235-ыг эсвэл уран болон плутонийн оксидын холимог түлшийг ашиглаж цахилгаан энерги үйлдвэрлэж хэрэглэгчдийг хангадаг. уран-235 изотопын цөм нь дулааны энергитэй нейтроныг шингээн авч уран-236 изотоп болно. энэхүү уран-236 изотопын цөм нь агшин зуурын хугацааны дараа хоёр хэсэг болж хуваагдах ба энэ үедээ 200 МэВ орчим энерги ялгаруулдаг. цөмийн ийм хуваагдах урвалаас 200 МэВ орчим энерги ялгардаг бол ердийн химийн урвалаас 200 эВ орчим энерги ялгардаг (1000 000 дахин бага) байна. Хуваагдлын үед үүссэн энергийг дулаан зөөгч бодисоор зөөж уурын генераторт аваачдаг бөгөөд уурын генератор нь уг дулааны энергийг ашиглаж усыг буцалгаж маш их хэмжээний уур үүсгэнэ. энэ уур нь хоолойгоор дамжин турбин-генераторын систем дээр ирж, турбины голыг эргүүлэх механик ажил хийдэг. эргэлдэж буй голтой холбоотой байх цахилгаан генератороос цахилгаан гардаг.
Атомын цахилгаан станцын эдийн засгийн үзүүлэлт
1000 МВт-ын хүчин чадал бүхий атомын цахилгаан станц барихад 2 тэрбум ам.доллар хэрэгтэй. Дулааны цахилгаан станц барихаас илүү өндөр зардал гарна. Гэхдээ барьчихсан тохиолдолд улсын эдийн засаг, байгаль орчинд эерэг үр дүн үзүүлэх юм. Өөрөөр хэлбэл, дулааны цахилгаан станцаас илүү хямд өртгөөр цахилгаан, дулаан үйлдвэрлнэ. Агаарын бохирдолд сөрөг нөлөөгүй.

Атомын Цахилгаан Станцын аюулгүй байдалд анхаарах зүйлс
Аюулгүй байдалын шаардлагыг хангахын тулд юуны өмнө АЦС-ын байршилыг оновчтой сонгох хэрэгтэй. АЦС-ыг дэлхий нийтийн жишиг стандартаар томоохон хот суурин газруудаас 180-200км алс зайд хүн ам нягтрал багатай усны харьцангуй их нөөцтэй нутаг оронд байршуулах зөвлөмж өгдөг. АЦС-ын эргэн тойронд тодорхой зайд эрүүл ахуй-хамгаалалтын бүсэд хүн амьтан байршуулахыг хориглож, тэр сонгосон байрлал нь газар хөдлөлийн идэвхтэй бүсэд багтахгүй байх нь чухал.

Атомын цахилгаан станцын хор хөнөөл
Цөмийн зэвсгийн хор хөнөөлийг хүн төрөлхтөнд анх таниулсан үйл явдал 1945 оны наймдугаар сарын таванд болсон. Энэ өдөр АНУ-ын агаарын хүчнийхэн Японы Нагасаки, Хирошима хотод атомын бөмбөг хаяж, 120 мянган хүн хэдхэн хормын дотор хайлжээ. Амьд үлдсэн хүмүүс нь тахир дутуугийн зовлонг үзэж эцэст нь хэзээ ч эдгэшгүй хавдраар өвчилж хорвоог орхисон байдаг.
Украйнд 1986 онд дэлбэрсэн Чернобылийн атомын цахилгаан станцын цацраг идэвхит бодисын хор нөлөө өдгөө ч арилгаагүй байна. Дэлбэрэлтийн дараахан төрсөн хүүхдүүд хийгээд өдгөө ч төрж байгаа зарим эхчүүд төрөлхийн тахир дутуу, элдэв согогтой хүүхэд төрүүлж байна.
АЦС-ын үйл ажиллагаа болон бага насны хүүхдийн цусны хорт хавдарын өвчлөлийн талаар судалсан Францын эрдэмтэд АЦС-аас 5 км-ын радиусын зайд амьдарч буй 5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд хорт хавдрын өвчлөл даруй хоёр дахин их байдгийг олж тогтоожээ.
Газрын гүнд булах арга хэрэглэж байгаа ч энэ нь хөрсийг гүнд нь бохирдуулж, цаашлаад ундны усанд нөлөөлж байна. АНУ-ын нэг цөмийн цахилгаан станц нэг цагт 113,562,000 гаруй литр ус ашигладаг.
Эцэст нь хэлэхэд цөмийн цахилгаан станц нь өөрөө хамгийн аюултай үзэгдэл гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна. Учир нь энэ бол хүний гараар бүтээсэн барилга тул хэзээ нэгэн цагт ашиглалтаас гарна. Тэр цагт хорт бодистой аварга том байгууламжийг яах вэ гэдэг асуудал тулгарах нь гарцаагүй.
Анхаарал тавьсанд баярлалаа
Full transcript