Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

СҮХБААТАР ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЭМЧ, АЖИЛЛАГСАДЫН ХАЛДВАР

No description
by

Baabatbold Batbaatar

on 4 May 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of СҮХБААТАР ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЭМЧ, АЖИЛЛАГСАДЫН ХАЛДВАР

Монгол улсын хэмжээн дэхь халдвар хамгааллын байдал
Хэдийгээр эрүүл мэндийн сайдын 2012 оны 375 тоот тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн байгууллагын эрсдлийн удирдлага, эмнэл зүйн эрсдлийг үнэлэх, бууруулах төлөвлөгөө боловсруулах аргачлал” болон 2012 оны 274 тоот тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний алдаа зөрчлийг бүртгэх, мэдээлэх заавар” хэрэгжиж эхэлсэний үр дүнд эрсдэлийн бүртгэл мэдээллийн үйл ажиллагаа сайжирсан хэдий ч эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэл үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлсийг нэг бүрчлэн тодорхойлох, гарсан эрсдлийн шалтгааныг судалж, байгууллагын болон системийн түвшинд дахин давтагдахгүй байх талаас нь авах арга хэмжээг эрчимжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.
Олон улсын хэмжээн дэхь халдвар хамгааллын байдал
Дэлхийн хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллагуудад нийт 59 сая гаруй хүн ажиллаж байна. Эмнэлгийн ажилтнууд мэргэжлийн холбогдолтой төрөл бүрийн эрсдэлтэй тулгардаг:
• Сүрьеэ, элэгний В, С вирүсийн халдвар, ХДХВ гэх мэт биологийн эрсдэл,
• Халдваргүйтгэх бодис, этилен оксид, хавдрын эсрэг бодис, мэдээгүйжүүлэх хий, латекс (бээлийнд агуулагддаг харшил үүсгэгч бодис) зэрэг химийн бодисын эрсдэл,
• Шуугиан, цацраг зэрэг физик эрсдэл,
• Хүнд юм өргөх үед тулгуур эрхтэн, булчингийн гэмтэл авах эрсдэл,
• Ээлжийн ажил, хүчирхийлэл, дарамт зэрэг сэтгэл зүйн эрсдэл
Дэлхийн хэмжээнд жил бүр эмнэлгийн 3 сая ажилтан цусаар дамждаг халдварт өртдөг:
• 2 сая ажилтан элэгний B вирүсийн халдварт,
• 900,000 ажилтан элэгний С вирүсийн халдварт
• 170,000 ажилтан ХДХВ-ийн халдварт.
40-75 хувь нь мэдээлэгддэггүй.Эдгээр халдварын 90-ээс дээш хувь нь хөгжиж буй орнуудад ногддог.
Ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ ХДХВ-ийн халдвар авсан ажилтнуудын 95 хувь нь тариурын зүүгээр өөрийгөө санамсаргүй хатгаснаас болдог. Үүнийг практикт ойр, өртөг багатай арга хэмжээгээр урьдчилан сэргийлж болно.

Үндэслэл:
Т.Золзаяа, С.Сумъяасүрэн
Сүхбаатар Эрүүл мэндийн төв
Халдвартын кабинет


СҮХБААТАР ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЭМЧ, АЖИЛЛАГСАДЫН ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ЭРСДЛИЙН ШАЛТГААНЫГ СУДАЛСАН НЬ

Байгууллагын эрсдэл гэдэг нь тухайн байгууллагад тохиолдож болох аюул ослыг тодорхойлж тооцоолох, аюул осолд хүргэж болох эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх, эрсдэлийг бууруулах, нэгэнт аюул осол, эрсдэл нүүрлэсэн тохиолдолд түүнийг хохирол багатайгаар даван туулах, ирээдүйд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлээс ангид байх цогц үйл ажиллагаа юм.
Эрсдлийн дараах 3 түвшингээр ангилна.

Их эрсдэл
Эмнэлгүүдийн төлөвлөгөөт болон яаралтай мэс засал хийдэг,
Төрөх, нярайн тасагтай,
Халдварт, хавдарын оношлогоо эмчилгээ хийдэг,
Эмнэлгийн хүчин чадлаараа хэвтэн болон амбулториор эмчлүүлэгчдийн жилийн дундаж тоо 15000-аас дээш,
Лабораторийн оношлогоо, шинжилгээний нэр, төрөл, эмнэлгийн тусламж
Дунд эрсдэл

Мэс ажилбар хийдэг,
Эмнэлгийн хүчин чадлаараа хэвтэн болон амбулториор эмчлүүлэгчдийн жилийн дундаж тоо 5000-15000 хүртэл,
Клиник, биохими, нян судлал, ДОХ/БЗДХ, сүрьеэгийн шинжилгээ хийдэг

Бага эрсдэл

Мэс засал болон мэс ажилбар хийдэггүй,
Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг, эмнэлгийн хүчин чадлаараа хэвтэн болон амбулториор эмчлүүлэгчдийн жилийн дундаж тоо 5000-аас доош,
Эмчилгээ оношлогооны чанарын алба ажилладаг, дотоодын хяналтыг хийж хэвшсэн, дотоодын хяналтын хуудас хөтөлдөг, үр дүнгээ тооцдог

Судалгаагаар эрүүл мэндийн байгууллагуудад хамгийн түгээмэл тохиолддог, их хохирол учруулах эрсдэлт хүчин зүйлд хангамж нөөц(санхүүжилт, эм хэрэгсэл, урвалж оношлуур, тоног төхөөрөмж, хүний нөөц), халдвар хамгаалал (дотоод халдвар, стандартын шаардлага хангахгүй ажлын байр, нянгийн тэсвэржилт), тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдалтай(эмч мэргэжилтнүүдийн мэдлэг чадвар, ачаалал, санамсаргүй алдаа) холбоотой эрсдэл гэж тодорхойлжээ. Ажиллагсадын харьцаа хандлага, ёс зүй, хүнд суртал, хариуцлагатай холбоотой эрсдэл (49.5 %) гэж судалгаанд оролцогсод үзсэн байна. Мөн эмнэлэгүүдийн эрсдлийн удирдлагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж буй арга хэмжээг нь нэгтгэн харвал гарсан алдаа зөрчлийг бүртгэн (65.5 %), хамт олондоо танилцуулж (73.8 %) ахин гаргахгүй байх талаас нь анхааруулж (78.3 %) эрсдэлд хүргэсэн дотоод (66.7 %) гадаад (74.7 %) хүчин зүйлсийг тодорхойлон, ихэвчлэн хангамж нөөцийн (58.7 %) зохицуулалт хийдэг байна. Эрсдэл үүсч болох шалтгаан эх үүсвэрийг тогтоох (26 %), эрсдлийн талаар ажилтан бүрийн үүргийг тодорхойлох (36.9 %), эрсдэлд хүргэж болох хүний хүчин зүйлсийг тодорхойлох (17.9 %), эрсдлийн үнэлгээг баримтжуулах (16.7 %), эрсдлийн улмаас үүсэх үр дагавар магадлалыг тодорхойлох (20.2 %) зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хангалттай хийгддэггүй байна.
Судалгааны зорилго
СБЭМТөвийн эмч ажилтнуудын халдвараас сэргийлэх арга хэмжээний өнөөгийн түвшинг тодорхойлоход оршино.
Судалгааны зорилт
1. СБЭМТөвийн эрсдэлд өртөх өртөлтийн байдлыг тодорхойлох
2. СБЭМТөвийн өртөлтийн дараахь байгууллагын дотоод нөөцийг судлах
Судалгааны арга аргачлал
Тасаг нэгжээр ялгаатай асуултуудыг бэлтгэн Эрүүл мэндийн сайдын 187-р тоот тушаалаар батлагдсан эмч ажилтаны халдвараас сэргийлэх арга хэмжээг үнэлэх үнэлгээний дагуу түүвэр судалгааг анкет болон ажиглалтын аргаар авч судаллаа.
Судалгааны хамрах хүрээ
Өндөр эрсдэлтэй ба эрсдэлд өртөж болзошгүй гэсэн 12 кабинетуудын 36 эмч ажилтанууд

Судалгааны үр дүн:
1. Зорилт 1- Эрүүл мэндийн төвийн эрсдэлд өртөх өртөлтийн байдал
Нэг. Эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ

Кабинетуудад үүсч болох эрсдэл
1. Халдвараас сэргийлэх ажлын төлөвлөгөөний байдал 84%, төлөвлөгөөний хэрэгжилт 70 % байна. Шинээр ажилд орогсдыг в вируст гепатитын эсрэг дархлаажуулалтад хамруулсан байдал, ажилтануудын эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулсан байдал, ажилтануудын эрүүл мэндийн талаар мэдээллийн сантай эсэх 91.7%-100% хангалттай сайн байна.
Ажилтануудын эрүүл мэндийн байдалд үнэлгээ хийж эрүүлжүүлэх арга хэмжээ 40%-тай байгаа учраас ажилтаны эрүүл мэндийн байдалд үнэлгээ хийж эрүүлжүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авах хэрэгтэй байна. Эрсдэлд өртсөн байдал 25% байна. Үүнд: Дох, Гэмтэл, Лаборатори. Энэ байдлаас үзэхэд: СБЭМТ өртөлтийн дараахь авах арга хэмжээг түргэн шуурхай зөв авдаг. Халдвар хамгааллыг зөв барьж ажилладаг, ажилчид нь ур чадвар сайтай хсх-н мэдлэгтэй байна.
2. Өртөлтийн дараах сэргийлэх анхны тусламж үзүүлэх байдалд тасаг нэгж кабинетүүд бүгд 100 % хангалттай байна. Судалгаанд оролцогсдын 25% - нь ажил мэргэжилээс хамааралтай харшилтай байна. Цаашид эмнэлэгийн эмч ажилтнуудын хангамж, нөөц болон эм, хэрэгслийн чанарыг илүү сайжруулах тэр дундаа бээлийг өөр чанар стандартад нийцсэн бээлийгээр солих боломжыг нөөц бололцоондоо тулгуурлан судлах хэрэгтэй байна.

Судалгааны дүгнэлт
Анхаарал тавьсанд баярлалаа!
Full transcript