Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of ЙБмйышрбхшорхйоылрбөойыоблылйрлллллллллллллллллллллллллллллл

No description
by

on 13 September 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of ЙБмйышрбхшорхйоылрбөойыоблылйрлллллллллллллллллллллллллллллл

Сэдэв
:Улсын төсвийн эдийн засагт үзүүлэх нөлөө

Агуулга:
Төсөв гэж юу вэ?
Төсөв, түүний үүсэл хөгжил
Төсвийн зарчим
Төсвийн бодлого,түүний эдийн засгийн нөлөө
төсвийн бүтэц,бүрэлдэхүүн
Төсвийн орлого
Төсөв нь улс орны хөгжил болон эдийн засагт хэрхэн нөлөөлдөг тухай
төсвийн санхүүгийн мэдээлэл
Улсын төсөвт үнэлэлт дүгнэлт хийх















Төсөв, түүний үүсэл хөгжил
Төрөөс өөрийн үүргийг гүйцэтгэх чухал хэрэгсэл болгож төсвийг ашиглагдагтай уялдуулж үзвэл төрийн үүсэлтэй холбогдож төсөв анх бий болсон гэж үзэх бүрэн үндэстэй юм.   Дэлхийд анх удаа Англи улс төсөв зохиож түүнийгээ хууль тогтоох байгууллагаар батлуулан хэрэгжүүлж эхэлсэн байдаг. 1686-1689 оны Английн хөрөнгөтний хувьсгалын дараагаар олон нийтийн шаардлагын дагуу Английн хатан хаан арга буюу ард иргэдээс авах татварын хэмжээг парламенттай зөвшилцөн тогтоож байx болсон.  Хувьсгалын өмнөх Монгол улсад өөрийн гэсэн улсын төсөв байгаагүй. Зөвхөн 1921 оны ардын хувьсгалын дараа Ардын засгийн газар өөрийн төсвийг зохиож эхэлсэн бөгөөд улмаар 1925 оноос Улсын Их Хурлаар батлах болсон байна. 1921 онд анх төрийн таван яам байгуулсны нэг нь Сангийн яам байсан бөгөөд тус яамны үндсэн нэг үүрэг нь төсөв зохиох, түүнийг хэрэгжүүлэх явдал байсан юм. Ардын засгийн газар 1927 он хүртэл зөвхөн улсын төсөв зохиож байсан байна.












Төсвийн зарчим
1.   
Брэн төгс байдал
:
Төр засгийн зүгээс өөрийн үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө тухайн жилийн төсөвт бүрэн тусгагдсан байх нь чухал.
2.   
Нэгдсэн байдал
: Төсөв нь нэгдсэн аргачлалын дагуу зохиогдохын зэрэгцээ төр, засгийн үйл ажиллагаатай холбоотой орлого, зарлага нэг л төсөвт тусгалаа олсон байхыг төсвийн нэгдсэн байдал шаардана.
3.   
 Бодит байдал
: Төсвийн орлого, зарлагын төлөвлөсөн хэмжээ улсын бодит бололцоо, шаардлагад үндэслэсэн байх бөгөөд бодитой хэрэгжих үндэстэй байх ёстой.
4.    
Ил тод байдал
: Хууль тогтоох байгууллага төсвийг хэлэлцэж батлах үйл ажиллагааг ил тод явуулах нь энэ зарчмын гол шаардлага мөн













Төсвийн бүтэц бүрэлдэхүүн
Улсын төсөв
МУ-г хөгжүүлэх сангийн төсөв

2.1 Улсын төсөв

Улсын Их Хурлаас баталсан Засгийн газрын бүрдүүлэн зарцуулах төсвийг улсын төсөв
гэнэ.
Улсын төсвийг Улсын Их Хурлаас хуульчлан баталдаг бөгөөд энэхүү хуулиар төсвийн
ерөнхийлөн захирагчдын улсын төсөвт төвлөрүүлэх орлогын доод хэмжээ, зарцуулах зарлагын
дээд хэмжээ, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг болон төвлөрүүлэх орлогыг
тогтоодог.









Орон нутгийн төсөв
Нийгмийн даатгалын сангийн төсөв


ИТХ-аас баталсан аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрдүүлэн зарцуулах
төсвийг орон нутгийн төсөв гэнэ.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн дагуу орон нутгийн төсвийг
баталж зарцуулах эрх нь орон нутгийн ИТХ болон Засаг даргад байдаг. Улсын Их Хурлаас орон
нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг болон төвлөрүүлэх орлогыг батлах бөгөөд үүний дараа
ИТХ нь орон нутгийн орлого зарлагаа хуулиар батлагдсан санхүүгийн дэмжлэг болон
төвлөрүүлэх орлогод багтаан баталдаг















Эдийн засгийн хувьд
Татварын орлого

Албан татвар
:
хууль тогтоомжийн дагуу хувь хүн хуулийн

этгээдийн орлого, эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг албан татвар гэнэ. 
Хураамж
:
төрийн зохих байгууллагаас хувь хүн, хуулийн этгээдэд хууль тогтоомжийн дагуу үйлчилсний төлөө тэднээс тухай бүр авч улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг хураамж гэнэ

Төлбөр
:
төрийн өмчийн газар,, эрдэс баялаг, ой ургамал, рашаан, усны нөөц ашиглуулсны, төлөө хувь хүн, хуулийн этгээдээс авч улс, орон нутгийн төсөвт, төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг төлбөр гэнэ. 












Татварын бус орлого



Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төрийн болон орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг, төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр болон борлуулсны орлого, хүү, торгуулийн орлого болон хууль тогтоомжийн дагуу төсөвт орох бусад орлогоос бүрдэнэ
.
 








Төсвийн бодлого түүний үр нөлөө



Зах зээлийн эдийн засагтай улс орнуудын төрийн эдийн засгийн бодлогын нэг гол цөм нь
Төсвийн бодлого
(зарим тохиолдолд сангийн бодлого гэж бас нэрлэдэг)
тухайн улс орон төсвийн бодлогоороо дамжуулан макро эдийн засагт дахь
тэнцвэржилтийг хангах, Засгийн газрын оролцоог хянах, зохицуулах боломжтой болдог.
Төсвийн бодлого
гэдэг бол маш өргөн хүрээтэй санхүүгийн бодлогын нэг хэсэг бөгөөд
энд татварын бодлого, Засгийн газрын төсвийн зарлагын бодлого, улсын төсвийн хөрөнгө
оруулалтын бодлого, гадаад дотоод зээл, тусламжийн бодлогуудыг хамруулах бөгөөд эдгээр бодлогуудыг тодорхой
арга хэрэгслээр дамжуулан хэрэгжүүлдэг. Эдгээр бодлогууд буюу төсөв-
татварын
бодлого, төсөв-зарлагын бодлого, төсөв-хөрөнгө оруулалтын бодлого нь бүрэн
хэмжээгээр цогц байдлаар Төсвийн бодлогыг бүрдүүлэх бөгөөд эдгээр бодлогуудын
хоорондын зүй зохистой уялдаа хамаарлыг хэрхэн авч үзэж байгаагаар тухайн төсвийн
бодлого

амжилттай зөв зүйтэй хэрэгжиж байдаг.

















Улсын төсвийн боловсруулах
,хэлэлцэх,батлах үйл явц

Төсвийн ерөнхийлөн захирагч
бүтээгдэхүүн, түүний
орлого, санхүүжилтийг
тодорхойлно.





Сангийн яам төсвийн
төслийг
боловсруулан, Засгийн
газрын хуралдаанаар
хэлэлцүүлнэ.







Засгийн газар улсын
төсвийн төслийг
хэлэлцээд, УИХ-д
өргөн мэдүүлнэ.








УИХ улсын төсвийн
төслийг хэлэлцэн
батална.







Дүгнэлт:



Төсвийн бодлого зөв зүйтэй үр ашигтай байх нэг гол шалгуур үзүүлэлт бол нийт хүн
амын амьжиргааны түвшин дээшилж, улс орны тогтвортой эдийн засгийн өсөлт болон
бусад салбар хөгжих боломж хангагдах байдал гэж үзэж болох талтай юм. Төсвийн
бодлогын нэг чухал хэсэг бол татварын бодлого бөгөөд энэхүү бодлогоор дамжуулан
эдийн засагт үзүүлэх зүй зохистой нөлөөллийг бий болгох боломжтой байдаг. Монгол
Улсын хувьд өнгөрсөн жилүүдэд төсвийн орлогыг бүрдүүлэх албан татварын тогтолцоог
нэгэнт бий болгож, түүнийг шинэчлэх процессүүд байнга явагдаж ирсэн бөгөөд энэ нь
эдийн засгийн амьдралд болон хүн ам, өрхийн орлогод шууд нөлөөлөх болсон билээ.
Төсвийн бодлого зохицуулалт нь түүний зарлага, төрийн сангийн бодлоготой салшгүй
холбоотой. Зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн зорилт, төр, засгаас улс орны
эдийн засаг, нийгмийг удирдан зохицуулах, үндэсний аюулгүй байдлыг хангах гол арга
хэрэгсэл бол төсвийн зарлагын бодлого юм. Монгол Улсын өнөөгийн нөхцөлд төсвийн
орлогын хязгаарлагдмал боломж нөгөө талаас эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, цаашид
тогтвортой хөгжлийг хангахад санхүүгийн нөөцийн эрэлт хэрэгцээнээс хамаарч байгаа
юм. Төсөв-хөрөнгө оруулалтын бодлого буюу Улсын хөрөнгө оруулалтын бодлого нь
Монгол Улсын ирээдүйн Төсвийн бодлогод томоохон байр суурь эзлэх болно.






Ашигласан материал
www.google.mn
www.gogo.mn
http://finance.ses.edu.mn/
http://www.iltod.gov.mn/
http://mof.gov.mn/
http://gelegjamts.blogspot.com/
www.tusuw.mn
Улсын нэгдсэн төсвийн тухай хууль










Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу төрийн чиг үүргийг
хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэр бий болгох зорилгоор тухайн төсвийн жилд
төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын тэнцлийг
Монгол
Улсын нэгдсэн төсөв
гэнэ.

Улсын төсөв нь улс орныхоо эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, хүн амын аж
амьдралыг дээшлүүлэх, нийгмийн баталгааг бий болгох, орон нутгийг жигд хөгжүүлэх зорилгоор
бүрдүүлэн ашиглаж байгаа мөнгөн хөрөнгийн төвлөрсөн сан бөгөөд ДНБ-ийг дахин хуваарилах,
эдийн засгийг төрөөс зохицуулах, урамшуулах, мөнгөн хөрөнгийн сангийн бүрдэлт, ашиглалтад
хяналт тавих үүргийг гүйцэтгэдэг.







Улсын төсөв гэж юу вэ?
Улсын төсөв хэт улс төржсөн
байж болохгүй
Асуулт1
Монгол улс анх хэдэн оноос төсөв зохиосон бэ?

Асуулт2
Төсөвийн зарчмуудыг нэрлэнэ үү?

Асуулт3
Төсөв хэт тэлэхээрээ ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?

Хариултууд:
1.1921
2.Бүрэн төгс байх
Ил тод байх
Бодит байх
Нэгдсэн байх
3.Инфляци









нэгдсэн
бодит
ил тод
бүрэн төгс




1921
Инфляци
Багийн гишvvд:
С.Чанцалдулам
Б.Цэрэнтогтох

Full transcript