Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Сурлагаар хоцрогдож байгаа шалтгаан түүнийг арлгах зарим арг

No description
by

purev ichko

on 17 June 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Сурлагаар хоцрогдож байгаа шалтгаан түүнийг арлгах зарим арг

Үндэслэл
XXI зуунд дэлхийн боловсрол улам хөгжингүй болж хүүхэд бүрийг мэдлэг боловсролтой иргэн болгоход чиглэж байна. Үүний адил Монгол хүн, Монгол хүүхдийг дэлхийд өрсөлдөхүйц чадварлаг, мэдлэг боловсролтой иргэн болгохын тулд Монголын боловсролсын тогтолцоо чанарын шинэчлэл хийж цөм хөтөлбөр, зөв Монгол хүүхэд хөтөлбөр зэргийг хэрэгжүүлж хүүхэд бүрийг хөгжүүлхийг зорьж байна. Иймд ерөнхий боловсролын сургуульд сурч буй хүүхэд бүрийг зөв монгол хүн болгон хөгжүүлэх нь багш бидний томоохон үүрэг юм. Гэтэл бидний шавь нарын цөөн хэсэг нь амжилтгүй суралцан хичээл хоцрогдолтой байсаар байна. Энэ асуудал нь багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эх, судлаач багш миний анхаарлыг ихээхэн татсан асуудлын нэг байсаар байна. Учир нь энэ асуудлын цаана илэрч хэрэгжээгүй олон хүүхийн нөөц, боломж хөгжөөгүй авьяас үлддэг. Хүүхэд анх сургуульд орохдоо амжилттай суралцаж ихийг мэдэн авьяасаа чадвараа хөгжүүлнэ гэсэн хүслээр дүүрэн байснаа хэсэг хугацааны дараа эдгээр нь үгүй болж амжилтгүй сурч эхэлдэг. Яагаад вэ? гэсэн асуулт бидэнд тулгарч байна. Иймээс сурлагаар хоцрогддог шалтгааныг илрүүлэн, түүнийг арилгах зарим арга замыг судлан туршиж, сурган хүмүүжүүлэх арга барилдаа тусгах нь чухал ач холбогдолтой гэж үзсэн учраас энэхүү сэдвийг сонгож авсан болно.
Зорилго
Сурагчдын сурлагын хоцрогдлын шалтгааныг илрүүлэх, түүнийг арилгах арга замуудыг судлах
Судлах зүйл
Дунд ангийн буюу 9-р ангийн сурлагаар хоцрогдсон сурагчид
Багш нараас авсан ярилцлага
Судалгааны арга
1
. Ажиглалтын арга
2. Асуулгын арга / Нээлттэй ба хаалттай/
3. Фокус ярилцлагын арга
4. Туршилтын арга
5. Математик статистик боловсруулалт арга
6. Нэгтгэн дүгнэх арга
7. Ном зохиол судлах арга

Судалгааны ажлын ач холбогдол
Сурлагын хоцрогдлыг илрүүлэх арилгах арга замын олох судалгааны ажил нь багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүдэд гарын авлага болохоос гадна судлаач нарт судалгааны материал болох боломжтой.

Сурагчдаас авсан судалгаа
Багшаас авсан асуулга
Сурлагаар хоцрогдож байгаа шалтгаан түүнийг арилгах зарим арга зам
Эрдэм шинжилгээний удирдагч
Доктор (PhD), профессор Ж.Тогтох

Эрхэм багш нарынхаа энэ өдрийн амгаланг эрье
Зорилт
Сурлагын хоцрогдлын шалтгааныг илрүүлэх
Хоцрогдсон сурагчидтай ажиллаж гарах үр дүнг тооцох
Багш сурган хүмүүжүүлэгчдийн хоцрогдсон сурагчидтай хэрхэн ажилладаг туршлагаас судлах
Хоцрогдсон сурагчдад гарах сөрөг үр дүнг тооцоолох
Таамаглал
Сурахуйн үйл ажиллагаанд нөлөөлж байгаа сөрөг нөлөөллийг багасгаснаар сурлагын хоцрогдол арилна.
УДИРТГАЛ................................................................................................................

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: СУРАХ ҮЙЛ ЯВЦ ТҮҮНИЙ ОНЦЛОГ.................................
1.1. Сурах үйл явц ба түүний онцлог..................................................................

1.2. Дунд ангийн сурагчдын нас бие сэтгэхуй, танин мэдэхүйн онцлог.........

ХОЁРДУГААР БҮЛЭГ: СУРЛАГЫН ХОЦРОГДЛЫГ АРИЛГАХ НЬ..............

1.1. Сурагчдын сурлагаар хоцорч байгаа шалтгаан түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тогтоох судалгаа................................................................................................

1.2. Сурлагаар хоцрогдлыг арилгах арга замууд......................................................

ДҮГНЭЛТ..............................................................................................................

АШИГЛАСАН НОМ ЗҮЙ......................................................................................

ХАВСРАЛТ............................................................................................................


Сэдвийн судлагдсан байдал
Сурагчдын сурлагын хоцрогдол, арга зүйн талаар олон эрдэмтэн, судлаач нарын бүтээл нийтлэгдэж нийтийн хүртээл болсон. Тухайлбал “Сурган хүмүүжүүлэх зүйн үндэс, 187-192 хуудас , МУБИС., 2006, Б.Бор “Сурагчид сурлагаар хоцорч сул сурдаг шалтгаан” Боловсрол.1992, №1 Хуудас 38-44 З.И. Калмыкова. “Сурлагаар хоцрох явдлаас сэргийлэх сэтгэл судлалын үндэс” “Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл 1984. №4,5,6, Д.Хажидмаа “Бага ангийн сурагчдын сурлагын хоцрогдол, түүнийг багасгах арга замууд” Боловсрол.2013, №08 хуудас 64-69,
Ш.Ичинхорлоо “Хүүхдийн хүмүүжил” УБ.,2010, Г.Гомбожав “Сурлагаар хоцрох зарим шалтгаан түүнээс урьдчилан сэргийлэх асуудал” СХ 1961.,№2 СХУХ-ийн Сурагчид амжилтгүй суралцахаас урьдчилан сэргийлэх ба түүнийг даван туулах асуудал.,УБ 1979 зэрэг сэтгүүл номонд тодорхой хэмжээгээр тусгагдсан байна.


Судалгааны ажлын шинэлэг тал
Сурлагаар хоцрогдох үйл явц, шалтгааныг онол дээр суурилан дадлага туршлагын үр дүн дээр тулгуурлан сурагчдын сурлагын хоцрогдлыг арилгах зарим арга замуудыг олох оролдлого хийсэн болно.


Сурагчдын сурлагаар хоцорч байгаа шалтгаан түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тогтоох судалгаа
Энэхүү судалгаанд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 12 жилийн 1 дүгээр сургууль, 2 дугаар сургууль, 5 дугаар сургуулийн ахлах дунд ангид хичээл ордог 114 багш
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 12 жилийн 1 дүгээр сургуулийн 9 дүгээр ангийн 179 сурагчаас 107 /46/сурагч судалгаанд хамрагдаж боловсруулалт хийлээ.
 Багшийн судалгаа нь 6 асуулгаар явагдсан/хаалттай асуулт 3ш нээлттэй асуулт 3ш [Хавсралт 1]
 Ярилцлагын арга 3 нээлттэй асуулт [ Хавсралт 2]
 Сурагчдын судалгаа нь 6 асуулгаар явагдсан /хаалттай асуулт 3ш нээлттэй асуулт 3ш [Хавсралт 3]
1.Таны бодлоор сурагчдын сурлагын хоцрогдол юунаас болдог вэ?












Энэ судалгаанаас харахад багш нар ихэнх нь сурагчдын
сурлагын хоцрогдлын шалтгааныг найз нөхдийн сөрөг муу нөлөө гэж үзсэн байна.


2.Та сурлагын хоцрогдлын талаар хэр их мэдээлэлтэй байдаг вэ?
а.Маш их б.Мэргэжлийн номноос авдаг
в. практик туршлагаас г.огт байхгүй








Энэ судалгаанаас харахад багш нар ихэнх нь практик туршлагаас мэдээлэл авдаг гэж үзсэн байна.

3.Таны хичээл дээр хүүхдүүд хэр
хоцрогдолтой байдаг вэ?
а.хоцрогдол үүсдэггүй б. хаяа хоцрогдол гардаг в.хичээл заалтаас г.хоцрогдол их байдаг.








Энэ судалгаанаас харахад багш нар ихэнх нь хичээл заалт аргазүйгээс хамааран хоцрогдолтын хэмжээ янз бүр байдаг гэж үзсэн байна.
4.Та сурлагаар хоцрогдсон
сурагчидтай хэрхэн ажилладаг вэ?
а.Давтлага өгдөг б.Сайн суралцдаг сурагчдад даалгаж өгдөг в.номноос уншуулдаг г.тусгайчлан ажилладаггүй









Энэ судалгаанаас харахад багш нар ихэнх нь хоцрогдсон сурагчидтайгаа тусгайчлан ажилладаггүй гэдэг нь харагдаж байна.
5.Сурлагаар хоцролдолоос үүсэх сөрөг үр дагавар юу байж болох вэ?










Энэ судалгаанаас харахад багш нар сурлагаар хоцрогдсон сурагч нь сурах сонирхолгүй болж багш сурагчдын харилцаа муудан буруу зуршилтай болдог гэж үзсэн байна.
6.Та сурагчдын сурлагаар хоцролдолыг хэрхэн багасгаж
чадах вэ?











Энэ судалгаанаас харахад багш нар ихэнх нь хоцрогдлыг арилгахын тулд хичээлийг дадлага туршлагатай сонирхолтой нас бие сэтгэхүйн онцлогт нь тохируулан заавал багасна гэж үзсэн байна.
Мөн 12 жилийн 1 дүгээр сургуулийн 24 багшаас
/МУГБ-1, БТА-13, Ахлах багш-6, Арга зүйч багш-4 / ярилцлагын арга ашиглан ярилцаж дүгнэсэн.
1.Сурлагаар хоцрогдолын шалтгаан нь юу вэ? Яагаад энэ асуудал үүссэн бэ?
• Сурлагаар хоцрогдох гол шалтгаан нь тухайн хүүхдийн ар гэрийн амьдрал эцэг эхийн анхаарал халамж, анги хамт олны төлөвшил, найз нөхдийн сөрөг нөлөө мөн тухайн багшийн заах аргазүйгээс их хамаарна гэж үзэж байсан.
2.Сурлагаар хоцрогдлын хор хөнөөл нь юу вэ? Ямар үр нөлөөтэй вэ?
• Сурлагаар нэг хоцроод ирсэн хүүхэд хамгийн түрүүнд тухайн хичээлд ямар ч сонирхолгүй болж үүнээсээ үүдэн багш шавийн харилцаа муудаж анги хамт олны дунд нэр хүндгүй ялгаварлан гадуурхагдаж улмаар муу зуршлууд үүсч эхэлдэг гэж хариулж байсан.
3.Сурлагаар хоцрогдлыг хэрхэн арилгаж болох вэ?
• Анги дотор сурлагаар хоцрогдсон хүүхэд 10 ба түүнээс дээш байдаг. Эхлээд ангийг сурлагын хоцрогдлын хэмжээгээр нь ангилж бүлэглэх хэрэгтэй. Үүний дараа тэдгээр сурагчдыг хичээлийн бус цагаар хоцорсон хичээлийнх нь дагуу давтлага өгөх тэгэхдээ эцэг эхэд нь ойлгуулж хамтран ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн хоцрогдолтой сурагчдыг дэмжиж урамшуулж ажилвал хүүхдүүд урам орж улам сайжран хичээдэг гэж багш нарын ихэнх нь хариулж байсан.
1.Чиний бодлоор яагаад хоцрогдол үүсдэг гэж бодож байна вэ?











Энэ судалгаанаас харахад сурагчдын ихэнх нь сурагчдын сурлагын хоцрогдлын шалтгааныг найз нөхдийн сөрөг муу нөлөө, багшийн арга зүй, хичээлийн сонирхолгүй байдлаас үүсдэг гэж үзсэн байна.
3.Чи хичээл дээр хэр хоцрогдолтой байдаг вэ?
а.Хоцрогдол үүсдэггүй б.хаяа хоцрогдол үүсдэг
в.хичээл заалт г.бүх хичээл дээр








Энэ судалгаанаас харахад сурагчид ихэнх нь хаяа хоцордог, хичээл заалт аргазүйгээс хамааран хоцрогдолтын хэмжээ янз бүр байдаг гэж үзсэн байна.
4. Хичээлийн хоцрогдолтой чинь багш
нар хэрхэн ажилладаг вэ?
а.Давтлага өгдөг б.Сайн суралцдаг сурагчдад даалгаж өгдөг в.номноос уншуулдаг г.тусгайчлан ажилладаггүй












Энэ судалгаанаас харахад багш нар ихэнх нь хоцрогдсон сурагчидтайгаа тусгайчлан ажилладаггүй гэдэг нь харагдаж байна.

5.Сурлагын хоцролдолоос үүсэх сөрөг үр дагавар юу байж болох вэ?









Энэ судалгаанаас харахад сурлагаар хоцрогдсон сурагч нь сурах сонирхолгүй болж багш сурагчдын харилцаа муудан буруу зуршилтай болдог гэсэн дүгнэлт гарч байна.
Магистрант: П.Ичинноров
Full transcript