Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

НҮҮРС БАЯЖУУЛАХ ТЕХНОЛОГИ

No description

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of НҮҮРС БАЯЖУУЛАХ ТЕХНОЛОГИ

Нүүрс баяжуулахын гол зорилго
Нойтон аргаар баяжуулах
Нүүрсний баяжигдах чанарыг фракцийн шинжилгээг үндэслэн баяжицын онолын муруй байгуулж завсрын бүтээгдэхүүний гарцын хэмжээгээр тодорхойлдог. Завсрын бүтээгдхүүний гарц хэдий чинээ бага байна нүүрс нь төдий чинээ амархан баяжигддаг гэж үздэг. Нүүрсний дулааны гол үзүүлэлт болох илчлэгийн хэмжээ нь түүн дэхь үнсний агуулгаас шууд хамаарна. Нүүрсний үнслэгийг багасгах зориулалттай баяжуулалтын арга бол гравитацын арга юм.
Нойтон аргаар баяжуулахын давуу тал нь нүүрсний үнслэг болон хүхэрлэгийн агуулгыг маш бага хэмжээнд хүртэл бууруулахад оршдог бөгөөд нүүрсийг нойтон аргаар баяжуулахад үнслэгийн хэмжээг 60-80 хувиар, хүхэрлэгийн хэмжээг 50-70 хувиар бууруулж чаддаг байна.
H.ME13D051 П.ПҮРЭВДОРЖ
2015 ОНЫ 3-Р САРЫН 28
Сем 8
Байгалийн нүүрсний шинж чанар
Хуурай аргаар баяжуулах
Байгалын нүүрс гэдэг нь органик гаралтай шатамхай хатуу, бодис бөгөөд байгаль цаг уурын буюу даралт, температурын нөлөөгөөр янз бүрийн ургамалын органик үлдэгдлүүд химийн хувиралд орж чулуужин хүлэр, хүрэн нүүрс, тодорхой нөхцөлд антрацитыг үүсгэдэг. Хувирлын энэ дарааллыг метоморфизмын хамгийн доод шатлалд, харин антрацит нь хамгийн дээд шатлалд тус тус хамаарагдана.
Энэ нь байгаль орчинд ээлтэй, ус огт ашигладаггүй төдийгүй өргөн хүрээний дэд бүтэц шаарддаггүй тул эдийн засгийн хувьд үр ашигтайд тооцогддог ба түүнчлэн хүйтэн цаг ууртай орчинд ашиглахад ихээхэн тохиромжтой. Сүүлийн 25 жилийн хугацаанд Хятадад усны нөөц багасахын хэрээр нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологи хөгжиж байна.
НҮҮРС БАЯЖУУЛАХ ТЕХНОЛОГИ
Нүүрсийг баяжуулах гол зорилго нь нүүрсэн дэх органик бус механик хольцийг цэвэрлэх нүүрсний илчлэгийг дээшлүүлэх, үнслэгийг бууруулахад орших бөгөөд баяжуулах нь коксжуулах, хийжүүлэх, шингэрүүлэх гэх мэт технологийн процессын урьдчилсан нөхцөл болох юм. Ийм технологийн дотор нүүрсийг хуурайгаар баяжуулах, гравитацийн, флотацийн, суспензийн аргууд болон нүүрсийг дулааны аргаар баяжуулах хэлбэрүүд багтана.
Нүүрс баяжуулах схемийн жишээ
Нүүрс баяжуулах гравитацийн арга
Нүүрсийг гол төлөв гравитацийн нойтон аргаар баяжуулах (1тн нүүрсэнд 100-200орчим литр ус хэрэглэдэг) ба усны эх үүсвэр хомс бүс нутагт хуурай аргыг хэрэглэдэг. Нүүрсийг хуурай аргаар баяжуулах техник, технологи нь өнгөрсөн зууны дунд үед нилээд эрчимтэй хөгжиж АНУ гэхэд л 1965онд 25сая.тн нүүрснийг хуурай аргыг хэрэглэн боловсруулж байсан ба мөн тэр үед Англи, Канад, ЗХУ-д нийт боловсруулж буй нүүрсний 30хүртлэх хувийг хуурай аргаар баяжуулж байжээ. Гэсэн хэдий ч өнөөдөр гравитацийн аргаар баяжуулах нойтон арга нь нүүрсийг боловсруулах үндсэн технологи төдийгүй цаашид ч илүү хөгжих хандлагатай технологи юм.
Нүүрсийг баяжуулахдаа ширхэгээр ангилж +13-100 мм-ийг тунаах машин, эсвэл хүнд орчны сепаратороор, +0,5-13 мм -ийг тунаах машин, эсвэл хүнд орчны гидроциклоноор, харин 0-0,5 мм-ийг флотацийн аргаар тус тус баяжуулна.
Нүүрс баяжуулахдаа дараах 2 бүтээгдхүүн гаргаж авах зорилгоор баяжуулна
коксжих нүүрс
эрчим хүчний нүүрс
АШИГЛАСАН МАТЕРИАЛ
http://www.ord.mn/index.php?newsid=3522
http://www.mongolianminingjournal.com/
mn.wikipedia.org/wiki/Нүүрс
http://www.mram.gov.mn/
http://mining.news.mn/
Ашигт малтмал баяжуулах гравитацийн арга
Инженерийн лавлах 7
Коксжих нүүрс баяжуулах
Монгол улсын хилийн боомтуудаар гарсан нүүрсний хэмжээ
Коксжих нүүрсийг янз бүрийн технологийн схемээр баяжуулж чанарын шаардлага хангасан баяжмалыг гарган авах боломжтой. Технологийн схемийн сонголтонд дараах хүчин зүйлс нөлөөлдөг.
Баяжуулах нүүрсний шинж чанар
Баяжуулалтын бүтээгдэхүүнүүдийн чанарт тавих шаардлага
Технологийн тоног төхөөрөмжийн хүчин чадал ба үр ашиг
Хүрээлэн буй орчинг хамгаалахад тавигдах экологийн шаардлага
Янз бүрийн төрлийн түүхий эдийн баазын онцлог ба бусад хүчин зүйлсээс хамаарч баяжуулах технологийн схем нь өөр өөр байдаг ч, коксжих нүүрсийг дараах түгээмэл схемээр баяжуулж болно.

Эрчим хүчний нүүрс баяжуулах
Эрчим хүчний нүүрсний үндсэн хэрэглэгч бол дулааны цахилгаан станц юм. Эрчим хүчний нүүрсийг баяжуулж дулаан буюу илчлэг чанараараа дулааны цахилгаан станцын шаардлага хангасан товарын бүтээгдэхүүн гарган авдаг. 13.6-44.8 хувийн үнсжилттэй хийн нүүрс, 18.7-37.2 хувийн үнсжилттэй антрацит ба 15.3-36.2 хувийн үнсжилттэй чулуун нүүрсийг механик аргаар боловсруулж, 31.5 хувиас бага үнсжилттэй товарын бүтээгдэхүүн гарган авах боломжтой. Эрчим хүчний нүүрсийг баяжуулах арга ба процесс нь кокжих нүүрс баяжуулах аргууд ба процессуудтай ижил.
Баяжуулалтын бүтээгдэхүүнд тавигдах технологийн шаардлаг коксжих нүүрсийг бодвол харьцангуй доогуур байдаг. Ихэнх тохиолдолд янз бүрийн маркийн эрчим хүчний нүүрсийг 6(13) мм хүртэлх бүхэллэгээр ангилан баяжуулдаг байсан боловч сүүлийн үед эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхийн тулд 0-0.5 мм хүртэл боловсруулдаг болсон. Дараах зураг дээр эрчим хүчний нүүрс баяжуулах технологийн схемийг үзүүлэв. Энэхүү схемийн онцлог нь дараах байдлаар тодорхойлогдоно: Нүүрсний том ангийг хүнд суспензэд баяжуулж, жижиг ангийг нь баяжуулдаггүй. Баяжмалыг товарын сортод хуваадаг. Баяжмалыг товарын сортод хувааснаар янз бүрийн зориулалтын дулааны агрегатуудын ажлын эдийн засгийн үзүүлэлтүүдийг дээшлүүлдэг.
Энержи ресурс (ENERGY RESOURCES)
Монголд төдийгүй бүс нутгийн хэмжээнд анхдагчид тооцогдох энэхүү үйлдвэр боловсруулах үйлдвэрлэлийн технологиор дэлхийд тэргүүлэгч, Австралийн Сежмен компанийн зураг төсөл, дизайны шийдэлд суурилсан бөгөөд 8-10%-ийн үнсжилттэй экспортын коксжих нүүрсний баяжмал ба эрчим хүчний нүүрс үйлдвэрлэдэг. Тус үйлдвэрийн баяжуулсан нүүрсний гарц 2011 онд 2 сая тонн, 2012 онд 5.5 сая тонн тус тус хүрсэн.
Нүүрс баяжуулалтын үндсэн технологийн хувьд олон улсад өргөн хэрэглэгддэг хүнд орчинд хүндийн хүчний аргаар ангилан баяжуулах, хөвүүлэн баяжуулах машин ашиглаж, ялган баяжуулах аргачлалыг хэрэглэдэг. Мөн усыг 96 хувь хүртэл эргүүлэн ашиглах орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн нь усаар хомс говь нутгийн онцлогт нэн тохиромжтой шийдэл болсон.
Үйлдвэрт ажиллах инженер, техникийн ажилтнуудыг Австрали улсад мэргэжлийн сургалтанд хамруулж, ижил төстэй үйлдвэрийн бодит туршлагад үндэслэн дадлагажуулсан төдийгүй операторууд болон засвар, үйлчилгээний ажилтнуудыг ч дотооддоо шат дараалсан сургалтуудад хамруулж байна.
Full transcript