Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Жан Батист Мольер

No description
by

Нинжин Баясгалан

on 12 January 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Жан Батист Мольер

Жан Батист Мольер
Тайж нарыг дуурайн хөглөсөн нь


Жан Батист Мольер
Тайж нарыг дуурайн хөглөсөн нь
Жүрденийг хааны орд, язгууртны хүрээлэлд ороход нь зуучилж өгнө гээд хамаг хөрөнгө мөнгийг нь эвээр дээрэмдэж буй хээнцэр ганган Доран бол дээдсийн дунд олонтаа тохиолдох луйварчин этгээд юм. Зохиолын төгсгөлд Жүрден хамаг мөнгөө хөлсний багш нарт алдаж, тайж ч болсон юмгүй, сурсан эрдэм ч үгүй үлдэж байна.
Арга чаргаа барсан Жүрден охиноо тайж хүнтэй гэрлүүлж, өөрөө язгууртны дунд орохыг оролдоно. Гэвч зарц нар нь Жүрденээр даажигнаж охиных нь хайр сэтгэлт залуу Клеонтыг Туркийн султаны хүүгийн маягаар хувцаслан оруулна. Итгэмтгий гэнэн Жүрден түүнийг үнэмшиж, охиноо Султаны хүүтэй гэрлүүлж, өөрөө угсаа өндөр язгууртны дунд орохоор шийдэв. Зарц нар нь энэ мэт тэнэг мунхаг Жүрденийг тохуурхан шоолж ахул, Жүрден өөрийгөө Туркийн хан хүүгийн хадам аав, язгууртан хүн болов гэж хууртаж байгаагаар жүжиг төгсөнө.
ЗОХИОЛЫН ДҮР
Ноён Жүрден – Худалдаачин
Хатагтай Жүрден
Люсиль - Тэдний охин
Клеонт - Люсилийн дурлалт залуу
Доримена – Хатагтай
Дорант –Гүн Дорименад дурласан язгууртан
Николь – Жүрдений гэрийн үйлчлэгч
Ковьель –Клеонтын зарц
Хөгжмийн багш
Түүний шавь нар
Бүжгийн багш
Туялзуур жадны багш
Гүн ухааны багш
Оёдолчин
Түүний шавь нар
I зарц
II зарц
Ж.Б.Мольерын энэ жүжигт дөнгөж баяжиж байсан шинэ хөрөнгөтнүүд тайж нарын хэргэм зэрэг олох, улс төрийн эрх мэдэлтэй болох гэж үхэн хатан зүтгэж байсан цаг үеийг инээдэмтэй, уран хурц дүрслэхийн хамт, бас тайж нарын соёл үеэ өнгөрөөж байсныг ёжлон шүүмжилсэн байдаг.
ЗОХИОЛЫН УРАН САЙХАН
Жүжигт үйл явдлыг хурцатгахын тулд хэтрүүлгийн ур маягийг өргөн хэрэглэж урлагийн бусад төрөл болох хөгжим бүжгийг чадамгай хослуулжээ. Баатруудынхаа зан байдлыг товойлгохын тулд хэрэглэсэн хэтрүүлэл, ёгтлол, егөөдөл олныг ашиглан инээдэм наргиантай болгосон. Клеонтыг Туркийн ханхүүгийн янзаар хувцаслан, Жүрденийд оруулаад турк хэлээр ярьж буй болгон ганц нэг турк үг, турк хүний нэр оруулж, турк хэлний үг авиа дуурайлган, үг өгүүлбэр мэтээр хэлхэн хэлүүлж, үүнийг нь зарц нарын нэг нь орчуулж байгаа нь зохиолыг инээдэмтэй болгох арга мөн. Клеонт, Жүрденд хандан: "Устийн йок катамалейки басүүм басээ аллаа мораан" гэж байна. Үүнийг Клеонтын зарц Ковель орчуулж Туркийн ханхүү танд: "Тэнгэр танд арслангийн хүч, могойн ухаан хайрлах болтугай" хэмээх ерөөж байна" гэж хэлж өгдөг. Гэтэл Клеонтын энэ хэлж буй үг нь үнэндээ турк үг, өгүүлбэр биш турк хэллэгийг дуурайлган Мольерын зохиосон өгүүлбэр юм.
Жан Батист Поклен
(Мольер нь түүний нууц нэр бөгөөд энэ нэрээрээ дэлхий дахинаа алдаршсан, 1622 оны 1 сарын 15 - 1673 оны 2 сарын 17)
нь 17-р зууны Францын хошин жүжгийн зохиолч, жүжигчин байв. Түүнийг Пьер Корнель, Жан Расин нартай зэрэгцэн Сонгодог урлагийн 3 том төлөөллийн нэг гэгддэг.
Намтар
Тэрээр Парис хотод төрсөн. Их сургуульд Хуулийн мэргэжлээр төгссөнийхөө дараа, жүжигчин боловч нэр алдрыг ололгүй, нэгэн жүжгийн группийг ахлан хөдөө орон нутгаар явдаг байжээ. Тэгж явах зуураа анхлан хошин инээдмийн жүжгийн зохиолоо бичиж эхэлжээ. 1658 онд Парист эргэн очиж, ээлж дараалан өөрийн жүжгээ тайзнаа тоглуулан, "Эхнэрүүдийн сургууль" (1662) нь олны таашаалыг хүлээж жүжгийн зохиолч гэж олонд хүлээн зөвшөөрөгдөв.
"Хүнд дургүй", "Дон Жуан", "Хотын эрхэмсэг угсаатан", "Сэжиглэхээс л өвчин эхлэнэ", "Дургүйлхэн дургүйлхэн эмч болов" зэрэг хошин жүжгийн зохиолуудыг бичсэн. Түүнийг нас барсны дараа "Комеди Франсез"(1680) хэмээх Францын улсын театрын хамтлагийг байгуулсан.
Сонгодог театрын түүхэнд Мольерын жүжгүүд онцгой үзэгдлийн нэг болсон юм. Расин, Корнель нарын язгууртны философи ханхалсан эмгэнэлт жүжгүүдийг жирийн ардаас гаралтай, сонирхогчийн хэмжээний жүжигчдийг удирдсан ядуухан нэгэн эр бүдүүлэгдүү, хошин жүжгүүдээрээ зад цохисон явдлыг онцгой гэхээс ч өөр аргагүй. Уламжлалт баг наадам, алиа марзан яриан дээр үндэслэсэн Мольерын жүжгүүд зан суртахууны асар өргөн далайцыг Францын театрт оруулж ирсэн.

Зохиолын товч агуулга
Гол баатар нь бүдүүлэг, мангуу, хөөргөн хөвсргөн зантай, итгэмтгий, билэг оюун мохоо худалдаачин Жүрден юм. Тэр хөрөнгө бэлтэй тул тайжийн зэрэг хэргэм хүртэх гэж бүх аргаа хэрэглэж, дуу хөгжим, туялзуур жад, философи зэргийг заалгах багш хөлслөн авч, тайж язгууртны гадаад өнгөний маяг, гоёлыг дуурайх, дуу хөгжим, бүжиг хийх, янаг амрагийн тансаг чамин үгтэй захидал бичиж сурах зэргээр оролдон хөглөж буйг өгүүлнэ. Жүрдений бүтэлгүй оролдлого талаар элэглэн шоолоход жүжгийн бүх үйл явдал чиглэжээ. Алхам тутамдаа хөгтэй явдалд орооцолдож, үг хэлэх бүрдээ бүдүүлэг харанхуйгаа илэрхийлж буй Жүрдений дүрээр доорд угсаа гарлаа нуун, язгууртны зэрэг хэргэм хүртэх гэж мэрийж байсан XVII зууны үеийн Францын шинэ хөрөнгөтөн, баячуудын хэв шинжит дүрийг бүтээжээ. Гэнэн итгэмтгий, мунхаг Жүрденийг ичгүүр сонжуургүй бялдуучлан тонож буй хөлсний багш нараар овжин зальхай нарыг улайлган илчилжээ.
Театрын хэлийг анх удаа энгийн ярианы хэлээр сэлбэсэн түүний жүжгүүд язгууртнуудыг ч байлдан дагуулж, урлагт элэгтэй XIV Людовик хаан Мольерыг өөрийн ивээлд авч байсан гэдэг. Хэдий тийм боловч «Тартюф»-ыг нь хаан тусгай зарлигаар хориглож байснаас үзэх үл, Тэрээр классицизмын
(Эртний Грек Ромын урлагийг шүтдэг сонгодог урлагийн урсгал
) дүрэм журмыг баримталж байсан ч явцуу хүрээнд нийгмийн чухал асуудлыг дэвшүүлэн, харьцангуй үнэн бодитой, чадварлаг дүрслэн гаргаснаараа дэлхийн уран зохиолд хүндтэй байр эзэлсэн юм.
ЗОХИОЛЫН ЗОХИОМЖ
Ж.Б Мольерийн "Тайж нарыг дуурайж хөглөсөн нь буюу Жүрдений хэнээрхэл" жүжиг таван бүлэгтэй инээдмийн жүжиг юм. Оршилыг янз бүрийн хөгжмийн бүрэлдэхүүнтэй тоглоно. Тайзны голд буй ширээний ард хөгжмийн багш шавийн хамт Жүрдений захиалсан серенаг зохион сууцгаана. I бүлэг хоёр үзэгдэлтэй. II бүлэг 10, III бүлэг 20, IV бүлэг 12, V бүлэг 7 үзэгдэлтэй.
Full transcript