Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Хамгаалалтын арга хэмжээ ба татаас саармагжуулах арга хэмжээ

No description
by

Khongoroo E

on 4 April 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Хамгаалалтын арга хэмжээ ба татаас саармагжуулах арга хэмжээ

Хамгаалалтын арга хэмжээ ба татаас, саармагжуулах арга хэмжээний тухай хэлэлцээр
Татаасын тухай дүрэм
Засгийн газрууд шинэ салбарын хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалт, ялангуяа хоцрогдсон бүс нутаг дахь хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, салбаруудын экспортын хөгжлийг дэмжих, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн дэд бүтцийг сайжруулах, фермерүүдийн орлогыг зохих түвшинд байлгах зэрэг бодлогын олон зорилтыг хэрэгжүүлэхийн тулд татаасыг хэрэглэдэг.

Зөвшөөрөгдөх боловч шүүхэд заргалдах татаас нь “тодорхой” байх ёстой, өөрөөр хэлбэл нэг бүлгийн аж ахуйн нэгжүүд, үйлдвэрийн салбар, салбаруудын бүлэг, газарзүйн бүсээр хязгаарлагдах ёстой.
Агуулга
ТСАХТХ-ийн 1-р зүйл
ТСАХТХ-т зааснаар мөнгөний шууд шилжүүлэг (буцалтгүй тусламж, зээл, өмч гэх мэт) хийх, зээл төлөх баталгаа гаргах, засгийн газар хурааж авах байсан орлогоо авахгүй байх зэргээр ашиг өгч байвал үйлдвэр татаас авч байна гэж үзнэ. Татаас үзүүлж болох гурав дахь хэлбэр нь Засгийн газрын хангах бараа, үйлчилгээ юм. Аль ч тохиолдолд тухайн арга хэмжээ нь татаас мөн эсэхийг тодорхойлоход ашиг өгч байгаа эсэх тухай ойлголтыг өгөхөд чухал.
ТСАХТХ-ийн 3-р зүйл
Хориглосон татаас нь экспортын татаас юм. Тухайлбал, экспортын гүйцэтгэлээс хамаарах татаас, экспортын урамшуулалтай холбоотой валют суутгах хөтөлбөр, экспортын бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрэглэх зүйлд татаас өгөх, шууд татвараас чөлөөлөх (экспорттой холбоотой ашгийн татвар гэх мэт) дотоодын хэрэглээнд зориулан борлуулсан үед эдгээр бүтээгдэхүүнд ногдох байснаас илүү гарсан экспортын бүтээгдэхүүний шууд бус татвараас (НӨАТ гэх мэт) чөлөөлөх, экспортын бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэрэглэх зүйлсэд ногдуулснаас илүү гарсан импортын төлбөр хураамжийг чөлөөлөх буюу буцаах (тариф болон бусад төлбөр хураамж), хөтөлбөрийн урт хугацааны зардлыг зарцуулахад хүрэхгүй даатгалын хураамжтай экспортын баталгааны хөтөлбөр, экспортын зээлийн нөхцөлд материаллаг давуу талыг хамгаалах зорилготой

Татаас гэдэг нь ашгийг бүрэн арилжааны үүднээс авч үзээгүй ойлголт юм. Тухайлбал, зээлийн нөхцөл нь арилжааны банкнуудаас илүү таатай, үйлчилгээг зах зээлийн зонхилох үнээс бага үнээр үзүүлдэг.

ТХЕХ нь Засгийн газруудын татаас олгох эрхийг зарчмын хувьд татгалздаггүй боловч бусад орнуудын худалдаанд сөргөөр нөлөөлөх татаасыг хэрэглэхийг хориглох буюу сайшаадаггүй. Энэ үүднээс татаасыг хориглосон ба зөвшөөрсөн татаас хэмээн ангилсан.
ТСАХТХ-ийн
2-р зүйл
Эдгээр дүрэм нь мөн хөгжиж буй орнуудад хамаарна. ТСАХТХ-ийн дагуу Засгийн газрууд дээр дурдсанаас бусад татаас өгөхийг зарчмын хувьд зөвшөөрсөн. Эдгээр нь хоёр ангилалд хуваагдана. Тухайлбал шүүхэд заргалдах, заргалдахгүй татаас гэж ангилна.

Зөвшөөрөгдөх боловч шүүхэд заргалдах татаас нь “тодорхой” байх ёстой, өөрөөр хэлбэл нэг бүлгийн аж ахуйн нэгжүүд, үйлдвэрийн салбар, салбаруудын бүлэг, газарзүйн бүсээр хязгаарлагдах ёстой.

“Бусад гишүүн улс орны эрх ашигт сөрөг нөлөө” үзүүлж байвал тодорхой татаасын эсрэг шүүхээр заргалдаж болно. Ийм сөрөг нөлөө нь өөр нэг гишүүн улсын эрх ашигт ноцтой хохирол учруулах, импортлогч улсын дотоодын үйлдвэрлэлд хохирол учруулах, заавал баримтлах тарифын ашгийг үгүй болгох буюу багасгах зэрэг хэлбэрээр илэрч болно.

ТСАХТХ-ийн 6-р зүйлд
ТСАХТХ-ийн 6-р зүйлд ноцтой хохирол “байна гэж үзэх” эсвэл “гарч болзошгүй” нөхцөлийг тодорхойлох маш өргөн хуулийн шалгуурыг заасан. Аль тал нь нотлох үүрэг хүлээхийг үүнд бас заасан. Эдгээр шалгуур нь нийтлэг нэг зүйлтэй: тухайлбал тогтооход маш хэцүү баримтууд юм.

Дотоодын үйлдвэрлэлд учруулах “материаллаг хохирол” нь шүүхийн зарга үүсгэх өөр нэг үндэслэл юм. ТХЕХ 1994-ийн VI зүйлд заасан “материаллаг хохирол” хэмээх нэр томьёог мөн чухал ач холбогдолтой хамгаалах арга хэмжээтэй холбоотойгоор илүү дэлгэрэнгүй тайлбарлана

Бусад гишүүн улс орон хориотой буюу шүүхээр заргалдах татаасыг хэрэглэснээр өөрийнх нь эрх ашигт сөргөөр нөлөөлж байна гэж үзсэн тохиолдолд импортлогч орон хэрэглэж болох хоёр төрлийн хамгаалалтын хэрэгсэл бий: Шалгалт хийгдсэний дараа татаас бүхий импорт нь үйлдвэрлэлд материаллаг хохирол учруулж байгааг тогтоовол саармагжуулах татвар ногдуулж болно. Түүнчлэн Маргаан шийдвэрлэх байгууллагаар учирсан гэм хорыг арилгуулахаар хандаж болно.
Тусгай хамгаалалтын арга хэрэгсэл
Оруулж хаяж байгаа экспортын эсрэг арга хэмжээ (Anti-dumping)
Татаас (Subsidies)
Аюулгүйн арга хэмжээ (Safeguards)

Хэрэв ямар нэг байгууллага өөрийн дотоод зах зээлийн үнээс хямд үнээр гадаад улс руу экспортлож байвал, тужхайн бүтээгдэхүүнийг дампинг хийж байна гэж хэлж болно.


Дампингийн эсрэг гэрээ ( Anti-dumping Agreement )

дампинг болж байгааг харуулах
дампингийн хэмжээг тодорхойлох
аюул учруулж байгааг харуулах
ТХЕХ (GATT, Article 6) нь дампингийн эсрэг үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг
Ижил татвар ноогдуулах (Binding)
Үл ялгаварлах ( Not discriminating)
жирийн өртөг (Normal value)
Дампингээс болж хохирсон улс нь дараах алхмуудыг гүйцэтгэх шаардлагатай:
Тодорхой экспортын тогтоосон тоонд тулгарах хүлээн авагчдад шаардагдах татаас, эсвэл импортын барааны оронд дотоодын барааг хэрэглэх.
-ОУХ – г хохироох
-Материалын хохирол (Material injury)
-Ноцтой хохирол (Serious injury)

Actionable subsidies
Хохирогч улс нь татаасыг хүүгийн түвшинд сөргөөр нөлөөлж байгааг харуулах ёстой. үгүй бол татаасыг хүлээн зөвшөөрнө.
Аливаа улсын татаас өөр улсын импортлогч улсын дотоод үйлдвэрийг хохироох өөр улсын өрсөлдөгч экспортлогчид гуравдагч зах зээлд өрсөлдөж байвал сөргөөр нөлөөлөх дотоодын татаас экспортлогчдын өрсөлдөөнд саад учруулах.

Safeguard
ДХБ –н гишүүн
Олон улсын худалдаа
Дотоод үйлдвэр
Гадаад өрсөлдөөн (1 импортын барааг түр хугацаанд гаднаас оруулахгүй байх)
-GATT (Article 19)
-Саарал бүс
-Машин, төмөр, хагас дамжуулагч

Үйлдвэр эсвэл байгууллага нь ЗГ-т хүсэлт гаргаж Safeguard хийж болно.
энэ гэрээнд квотын талаар дүрэм, журмыг баталсан байдаг.


Ямар нэг хөгжиж байгаа орнуудын экспорт safeguard – с хамгаалагдсан байдаг.
Хөгжиж буй улс орон нь өөр хөгжиж буй улсаас дараах тохиолдолд safeguard хүлээн авч болно.

Үүнд: Тухайн барааны импорт 3%-с их хувийг нийлүүлж байгаа үед

Эсвэл хөгжиж буй улсууд 3% -с бага импортын хувьтай бөгөөд нийт импорт 9%-с их үед

ДХБ-н safeguard –н зөвлөл гишүүдийн үйл ажиллагааг хянах бөгөөд хариуцлагатай ажиллана.

ЗГ-ууд судалгааны үе мөч бүрийг зөвлөлд мэдээллэх үүрэгтэй.

4.15 ОУХБУ
Э.Хонгорзул
Б.Мичид-эрдэнэ
М.Баяржаргал
Х.Эрхэмбат

Татаасын тухай ойлголт, ангилал
Татаасын тухай дүрэм
Тусгай хамгаалалтын арга хэрэгсэл
Оруулж хаяж байгаа экспортын эсрэг арга хэмжээ (Anti-dumping)
Татаас (Subsidies)
Аюулгүйн арга хэмжээ (Safeguards)
Full transcript