Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Америкийн Нийгмийн Өөрчлөлт: Хүн Ам Зүй Болон Нийгмийн Анги

No description
by

Enkhzul Palamjav

on 17 December 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Америкийн Нийгмийн Өөрчлөлт: Хүн Ам Зүй Болон Нийгмийн Анги

АМЕРИКИЙН НИЙГМИЙН ӨӨРЧЛӨЛТ: ХҮН АМ ЗҮЙ БОЛОН НИЙГМИЙН АНГИ ДАВХАРГА

АГУУЛГА
DIGITAL SAVVY
3. НИЙГМИЙН АНГИ ДАВХАРГА
Бид бүгд эрт дээр үеэс л нийгмийн анги давхарга хэмээх ойлголтыг мэдэх хэдий ч бидний олонхи нь энэхүү анги давхаргын системийг гадаадын хүмүүст тайлбарлахад хүнд байдаг.
4. АНУ-ЫН НИЙГМИЙН ДАВХАРГЫН БҮТЭЦ
1. ХҮН АМ ЗҮЙ
2. АМЕРИКИЙН ЖЕНЕРЭШН БУЮУ ҮЕИЙН ТАЛААРХ ОЙЛГОЛТ
3. НИЙГМИЙН АНГИ ДАВХАРГА
Дуртай дургүй байх нь огт хамаагүй, бид бүгдээрээ бусдын нүдэнд дараах хэмжүүрүүдэд харъяалагддаг. Үүнд:
• Бид хэр ихийг олдог вэ
• Бид амьдрахын төлөө юу хийдэг вэ
• Бидний эцэг эх хэн бэ
• Бид хаана, хэр удаан сургуульд сурсан бэ
• Бид ямар хэлээр ярьдаг вэ
• Бид хаана амьдардаг вэ
• Өдөр тутам тулгардаг асуудлууддаа бид хэрхэн хариу үйлддэл үзүүлдэг вэ
Нийгмийн анги давхарга болон нийгэмд эзлэх байр суурь гэсэн үгс нь бие биенээ орлон нийгмийн байр суурь (нийгэмд үнэлэгдсэн нэг эсвэл түүнээс дээш хэмжүүрүүдээр бусадтай холбон үнэлсэн хэн нэгний байрлал)-ийг ойлгоход хэрэглэгдэнэ. Бид нийгэмд эзлэх байр сууриа хэрхэн олж авах вэ? Таны нийгэмд эзлэх байр суурь бол нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангах болон өндөр хүндэтгэл хүлээх зэрэг шинж чанаруудын үр дүн юм.
4. АНУ-ЫН НИЙГМИЙН ДАВХАРГЫН БҮТЭЦ
6. НИЙГМИЙН АНГИ ДАВХАРГА БА МАРКЕТИНГИЙН СТРАТЕГИ
5. НИЙГМИЙН АНГИ ДАВХАРГЫГ ХЭМЖИХ НЬ
Маркетерууд тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний гол хэрэглэгчид хэн болох, тэдгээр хэрэглэгчдийн зан төлвийн онцлог юу болох зэргийг таньж мэдэхийг хүсдэг. Ингэснээр энэ зах зээлийг илүү сайн ойлгох бөгөөд тэдгээр хэрэглэгчдийн хүсэл хэрэгцээг хангаж чадна.
Digital Savvy хэрэглэгчид гэдэг нь аливаа нэгэн технологийг хамгийн түрүүнд авч ашигладаг, тухайн технологитой холбоотой мэдээллийг бусдад түгээдэг хэрэглэгчид буюу дижитал бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчид юм.

(1) Ямар нэгэн технологийг эзэмшиж, түүнийг ашиглах чадвар,
(2) интернетийн хэрэглээ,
(3) гар утасны онцгой функцуудыг ашиглах байдал гэсэн үзүүлэлтүүдээр технологи ашиглалтын байдлыг авч үзсэн.

Digital Savvy хэрэглэгчид нь АНУ-ын нийт хүн амын 6% буюу 14 сая орчим насанд хүрэгчид байгаа юм.
Судалгаааны үр дүн
• Tехнологийг ашиглах зан төлөв:
• Хүн ам зүй:
• Амьдралын хэв маяг:
• Медиа:
Маркетерууд зах зээлээ сегментчилж, тухайн сегментээ сайн судлах шаардлагатай. Дээрх жишээнд дурдсанчлан хүн ам зүй нь сегментчилэх үйл явцад хамгийн чухал хүчин зүйл болдог.
Ямар хэрэглэгчдийг Digital Savvy гэж нэрлэдэг вэ? Үүнийг олж мэдэх зорилгоор Scarborough судалгааны газар насанд хүрэгчдийн дунд үндэсний хэмжээний судалгааг авч явуулсан байна.
ХҮН АМ ЗҮЙ
ХҮН АМЫН ТОО БА БҮТЭЦ
АЖИЛ МЭРГЭЖИЛ
БОЛОВСРОЛ
ОРЛОГО
Хүн ам зүй нь тоо, бүлэг, бүтэц зэргээр нь хүн амыг судалдаг. Хүн ам зүй нь хэрэглэгчдийн зан үйлд шууд болон шууд бусаар нөлөөлдөг. Шууд бусаар нөлөөлнө гэдэг нь тухайн хүний үнэт зүйлс, шийдвэр гаргах хэв маяг зэрэг хувь хүний хандлагад нөлөөлөхийг хэлнэ.
Кофе шопуудын байнгын үйлчлүүлэгчид нь 18-34 насны, жилийн 75000$-оос их орлоготой хүмүүс байдаг. Залуу үеийнхэн хөгжим эгшиглэсэн, кофе уух таатай орчин бүрдсэн газарт татагдах хандлагатай байхад харин баян чинээлэг хүмүүс нь хамгийн шилдгийг нь хүсдэг байна.
АНУ ойролцоогоор 309 сая хүн амтай бөгөөд 2015 он гэхэд 320 саяыг давах таамаглал байна. Хүн ам төрөлтийн түвшний бууралтыг үл харгалзан 1960 оноос 2003 хүртэл хурдацтай өссөн. Үүний шалтгаан нь
- урт наслалт,
- baby boom үеийнхний жирэмслэлт
- цагаачилалын тоо юм.

Хүн амын өсөлт нь хурдацтай үргэлжилсээр 2003 онд төрөлтийн тоо ахин нэмэгдэж эхэлсэн. Жишээ дурьдвал, 1961 оноос хойш төрөлт хамгийн их байсан нь 2006 онд бөгөөд албан ёсоор 4.37 сая төрөлт тоологджээ.
Хүн амын өсөлт нь АНУ даяар үргэлжилээгүй бөгөөд цаашдын таамаглал ч АНУ-г бүхэлд хамарсан биш юм. Жишээлбэл: 2005-2015 хүртэл Аризона, Неведа, Техас болон Флорида мужуудын хүн ам хамгийн багадаа 15 хувиар өснө хэмээн таамаглаж байна. Харин эсрэгээрээ Нью Йорк, Охоёо болон Хойд Дакота зэрэг мужуудын хүн ам 2-с бага хувиар өсөх төлөвтэй байна.
Та юу хийдэг вэ? Бид тухайн хүний амьдралын хэв маягийг нь тодорхойлохын тулд ажил мэргэжлийг нь хамгийн түрүүнд мэдэхийг хүсдэг.

Ажил мэргэжил нь боловсролын түвшинтэй салшгүй холбоотой. Хувь хүний ажил мэргэжил нь тухайн хүний байр суурь болон орлогыг тодорхойлдог. Түүнчлэн ажил нь хувь хүний үнэт зүйл, амьдралын хэв маяг болоод хэрэглээний үйл явцад шууд нөлөөлдөг. Ажил мэргэжлийн ангиллын хоорондох хэрэглээний ялгаа нь шар айраг, нохойны хоол, угаалгын нунтаг, шампунь болоод ариун цэврийн цаас гэх мэтчилэн зүйлс дээр тодхон харагддаг. Мөн сонирхол, хэвлэл мэдээллийн аль хэрэгслийг сонгодог болох, дэлгүүр хэсэх хэв маяг зэрэг нь тухайн хүний ажил мэргэжлээс хамаарна.
Америкчуудын ойролцоогоор 86% нь ахлах сургууль төгссөн байдаг бол 28% нь коллежид сурсан байдаг байна. Боловсрол нь “гэр бүлийн цалин” агаад ажил мэргэжилд нөлөөлөх нөлөөлөл нь харьцангуй нэмэгдэж байна. Боловсролын түвшинг чухалчилдаггүй, цалин өндөртэй үйлдвэрлэлийн ажил сүүлийн жилүүдэд алга болсон. Үйлдвэрлэл болоод үйлчилгээний салбарын цалин өндөртэй ажлууд нь өнөө үед
- техникийн чадварууд,
- хийсвэр сэтгэлгээ болон унших чадвар,
- шинэ ур чадваруудыг хурдан сурах ур чадваруудыг шаарддаг болжээ.
Эдгээр ур чадваргүй хүнд ерөнхийдөө гэр бүлээ ядуурлын түвшнөөс дээгүүр авч явж чадахуйц бага цалинтай, цагийн ажил ихэвчлэн олддог.
Боловсрол нь хувь хүний орлого болон ажил мэргэжлээр тодорхойлогдож аливаа нэгэн зүйлийн худалдан авалтанд нөлөөлдөг. Түүнчлэн боловсрол нь хүний үзэл бодол, шийдвэр гаргалт болоод өөр бусад зүйлд ч нөлөөлж байдаг.

Боловсрол нь хэрэглээний бүтцийг маш тодорхой тайлбарлаж өгдөг. Жишээлбэл, улсын байгууллагын өмгөөлөгчөөр ажилладаг хуульч жилд $30,000 олдог бол харин хувь хүнд үйлчилдэг өмгөөлөгч жилд $250,000 олдог байна. Мэдээж энэ хоёр өмгөөлөгчийн амьдралын хэв маяг ондоо байна.

Айл өрхийн орлогын түвшин нь худалдан авах чадамж бүхий хөрөнгөөр тодорхойлогддог. Маш олон худалдан авалт зээлээр хийгдэж байна. Америкийн түүхэнд 1 хүнд ноогдох орлого тогтмол өсөлттэй гэж тэмдэглэгдсэн байдаг ба дундаж болон доогуур орлоготой америк иргэдийн хувьд энэхүү өсөн нэмэгдэх хандлага нь 1980-аад оны үед зогсож, өрх гэрүүдийн орлого тогтмол эсвэл буурч 1990-ээд оны дунд үеэс буцаад өссөн.
1990-2006 он хүртэл хэд хэдэн чухал эдийн засгийн өргөжилтүүд явагдсан. Эхнийх нь 1993-2000 он байсан бол хоёр дохь нь 2002-2006. 1993-2000 оны өргөжилтийн явцад хийгдсэн судалгааны дагуу бодит орлого 1%-ийн орлого нь 10.1 хувиар өссөн бол үлдсэн 99%-ийн орлого нь ердөө л 2.4 хувиар өссөн. Түүнчлэн 2002-2006 оны өсөлтийн явцад хамгийн дээд 1 хувийн орлого нь 11 хувиар өсч, үлдсэн 99 хувь 0.9 хувиар өссөн.
Худалдан авагчид хямд машин, жижиг байшин худалдан авч, Starbucks уналтанд орж байхад McDonalds-оос кофе худалдан авч уусаар байх болно. Энэхүү чиг хандлага нь удаан үргэлжилсэн бөгөөд их орлоготой худалдан авагчид тансаг зэрэглэлийн брэнд бүтээгдэхүүнийг худалдан авахыг хүсдэг. Харин компанийн стратеги нь массд зориулагдсан байдаг учраас илүү тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнийг худалдан авах чадваргүй хэрэглэгчдийн боломжийг ихэсгэх замаар стратегиа төлөвлөдөг.
НАС
Бүтээгдэхүүний хувьд зорилтот хэрэглэгчдийнхээ насанд нь тохирсон байх нь маш чухал бөгөөд хүмүүсийн нас нь тэдгээрийн зан байдал болон сонирхолтой холбоотой байдаг. Мөн энэ нь хувь хүмүүсийн сонирхол болон амьдралын хэв маягаас шалтгаалдаг байна.
Байгалийн нас болон танин мэдэхүйн насны хооронд чухал зөрүү байдаг. Танин мэдэхүйн нас гэдэг нь хүний туулсан нас, өөрийнхөөрөө амьдралыг ойлгосон ерөнхий ойлголт юм. Хэдэн настай болохыг нь тэдний харагдах байдал, намба болон зан араншингаар нь хүмүүсээс асууж баримжаалдаг. Танин мэдэхүйн нас нь байгалийн наснаас голдуу 10-15 насаар залуу байдаг. Японд хийсэн судалгаа мөн ижил дүн харуулсан байна. Танин мэдэхүйн насыг багасгагч нь өндөр боловсрол, илүү эрүүл байдал, орлого, нийгмийн байр суурь юм.
• 10-аас доош насны хүүхдийн тоо тухайн үйлчлэх хугацаандаа 8 хувьд хүрч өссөнөөр памперс, тоглоом, хувцас зэрэг хүүхдийн үйлдвэрлэлд тавих эрэлт хэрэгцээ шаардлага орчин үетэйгээ уялдаж зах зээл нь өсчээ.
• Энэ нь өсвөр насныхны зах зээлд хувцас загвар, хөгжим, технологийг бай болгосны дохио юм.
• 30-39 насныхны зах зээл гэр ахуйн, хүүхэд арчилгааны бүтээгдэхүүн, үйлчилгээ, гэр бүлийн машин, даатгал зэрэг нь өссөн байхад 20-29-ныханд эдгээр нь гачигдалтай байгаа аж.
• 40-49 насны хүн амын тоо буурснаар тэдний хэрэглэдэг бүтээгдэхүүн багасахад хүрсэн. Энэ нь эдгээр насныханд зориулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрлэгчдийн орлогонд муугаар нөлөөлнө.
• 60 ба түүнээс дээш насныхан том хотуудын хүн амын 30-аас илүү хувийг эзлэх болно. 60-69 насныхан нэг, хоёроороо гэрт сууж, ар араасаа ойр ойрхон тэтгэвэрт гарах болно. Амралтын газар, ресторан, асрамжын газар, санхүүгийн үйлчилгээнүүд нь энэ үеийнхний “хөгжиж буй зах зээл”-д чиглэж байна. 69 ба түүнээс дээш насныхны тоо олширсноор зах зээл нь өөрөө тэтгэвэрт гарагсдад зориулагдаад чөлөөт цаг өнгөрүүлэх, аялал, гоо сайхан, эрүүлжүүлэх салбаруудад хөгжөөд явна.
2. АМЕРИКИЙН ЖЕНЕРЭШН БУЮУ ҮЕИЙН ТАЛААРХ ОЙЛГОЛТ
ХЯМРАЛЫН ӨМНӨХ ҮЕ
Үе буюу нэг үеийнхэн (cohort) гэдэг нь ижил нийгэм, улс төр, түүх болон эдийн засгийн орчныг давж туулсан бүлэг хүмүүсийг хэлнэ. Тэдний туулж өнгөрүүлсэн түүх нь хувь хүний онцлог, үнэт зүйлс болон зан төлвийг бий болгодог ба энэ нь ихэвчлэн тэднийг нэг зах зээлийн сегментэд хуваарилах үндэс болдог. Кохорт анализ гэдэг нь ямар нэгэн насныхны хандлага, үнэт зүйлс болон зан төлвийг тодорхойлж тайлбарладаг, мөн тэдний ирээдүйн хандлага, үнэт зүйлс болон зан төлвийг урьдчилан таамагладаг процесс юм.
Энэ үед 1930 оноос өмнө төрсөн хүмүүс хамаардаг бөгөөд уг үед 12 сая Америкчууд харъяалагддаг. Ихэнх нь хямралын үед хүүхэд байсан бөгөөд Дэлхийн II дайны үед залуу үеийнхэн байжээ. Тэд анхны нийгэм, эдийн засаг болон технологийн өөрчлөлтүүдийн гэрч юм. Энэ үеийн хүмүүс маш хүнд үеийг туулж өнгөрөөсөн бөгөөд нэлээд хуучинсаг үзэлтэй хүмүүс байдаг.
Бусад үеүүдийн адилаар хямралын өмнөх үе нь хоорондоо ялгаатай олон сегментэд хуваагддаг ба хүйс, угсаатан болон нийгмийн анги давхаргыг хамарсан стратегийг боловсруулахыг шаарддаг. Түүнчлэн, энэ үеийнхнийг бүрэн боловсорсон үеийнхэн ч гэж нэрлэдэг. Бүрэн боловсорсон үеийнхэнд хямралын өмнөх үе, хямралын үе болон бэйби-бүүм үеийнхэн багтдаг бөгөөд энэ үе нь маш олон дэд сегменттэй өсөж буй зах зээл юм. Геронтографик гэдэг нь бүрэн боловсорсон үеийн хөгшин үйлчлүүлэгчдийн оюун ухааны болон эрүүл мэндэд хамааралтай нас нэмэх болон амьдралын хэв маягийг сегментчлэх нэг арга юм.
Хямралын өмнөх үеийнхэн хэрэглээнд тулгуурласан шийдвэр гаргалт хийдэг.
“Y” ҮЕ
Энэхүү үе нь 71 сая гишүүнтэй бөгөөд бэйби бүүм үеийнхэнтэй өрсөлдөж байгаа. Жинхэнэ бэйби бүүмүүдийн хүүхдүүд нь 1977 оноос 1994 оны хооронд төрсөн бөгөөд тэднийг эчо бүүм гэж нэрлэдэг. Y үе нь хараат бус бие даасан хүчтэй ухамсараар тодорхойлогдоно. Тэд өөртөө итгэлтэй, бие даасан, сэтгэл хөдлөл ихтэй, хурдан сэтгэдэг, шинийг санаачлагч, сониуч хүмүүс байдаг. Тэд өөрсдийнх нь давтагдашгүй хэрэгцээг хангах бүтээгдэхүүнийг хувийн захиалгаар хийж гүйцэтгүүлэх дуртай. Брэндийн нэр хүнд тэдэнд маш чухал.
Энэхүү үеийнхэнд зар сурталчилгаагаа хүргэхийг зорихдоо интернет сайтууд, телевиз, радиогийн нэвтрүүлгүүд, видио тоглоомуудад болон сэтгүүлүүдэд байрлуулах нь илүү зохистой. Энэхүү стратегийг “advergaming” гэж нэрлэдэг. Энэ үеийнхэнд зориулсан зар сурталчилгаанд арьс өнгөний болон ёс зүйн бүлгүүдийг дүрслэх нь маш энгийн зүйл юм.
Өсвөр насныхны зах зээл нь 2 шалтгаанаар маркетеруудыг татдаг байна. Нэгдүгээрт, өсвөр насныхан бүх л амьдралынхаа туршид худалдан авалтанд нөлөөлдөг болохоор сонголт болон хүртэхүй бүрэлдсэн байдаг. Форд компаний менежер “Өсвөр насныхны ихэнх нь машин худалдан авагчид юм” хэмээн хэлжээ. Хоёрдугаарт, өсвөр насныхны хувийн хэрэглээ нь жилд 150 сая доллараас илүүг үрдэг байна. Мөн тэд амралт болон машин гэх мэт маш олон нэмэлт зүйлүүдийг худалдан авдаг нь үүнд нөлөөлдөг бөгөөд саяас илүү долларыг гэртээ ямар нэг юм худалдан авахад зарцуулдаг байна.
Маркетерууд өсвөр насныхны хэрэгцээг хангахаар зорихдоо имидж, хөгжим, хэл зэргийг ашиглах нь зүйтэй.
Үе Y-ийн насны хүрээ нь 2010 онд 16-33 хооронд байсан. Энэхүү зах зээл нь насанд хүрсэн залуучууд ба өсвөр насныхнаар тодорхойлогдоно. Энэ үеийнхэн бүхэлдээ маш өндөр боловсролтой хүмүүс бөгөөд бас өндөр орлготой. Энэ үеийнхний ихэнх нь коллежид суралцдаг эсвэл аль хэдийнэ ажилчид болсон хүмүүс байдаг.
ХЯМРАЛЫН ҮЕ
Энэ үеийнхэнд 1930-аас 1945 онд төрөгсөд багтана. Энэ үеийн хүмүүс Хямрал болон Дэлхийн II дайны үед жоохон хүүхдүүд байсан. Тэд 1950-аад он болон 1960-аад оны эхэн үе буюу хөгжин цэцэглэлтийн үеийн хүмүүс юм.
Энэ бүлэгт 28 сая хүн хамрагддаг бөгөөд үүний ихэнх нь одоо тэтгэвэртээ гарсан эсвэл удахгүй гарах гэж байгаа хүмүүс. Түүнчлэн, ихэнх нь хадгаламж эсвэл гэр оронтой нилээдгүй чинээлэг хүмүүс байдаг.
Энэ үеийн хүмүүс нь эрүүл мэнд сайтай, идэвхтэй амьдралын хэв маягтай хүмүүс.
Маркетерууд энэхүү үеийнхнийг ихээр онилж эхэлж байгаа хэдий ч энэ үеийн хүмүүс хөгширч байгаа учир 60 нас гараад ирэхээрээ гэртээ сувилагчтай эсвэл гэрийн асаргаанд орсон байдаг (хямралын өмнөх болон хямралын үеийнхэн). Энэ үеийнхний хувьд эрүүл мэнддээ санаа тавих нь маш чухал бөгөөд үүнийхээ төлөө ихээхэн мөнгө зарлагддаг байна.
ХҮҮХЭД ИХ ТӨРӨЛТИЙН ҮЕ БУЮУ БЭЙБИ БҮҮМ ҮЕИЙНХЭН
Бүүмэрүүдэд хүрэхийн тулд гол төлөв телевиз ашигладаг. Түүнчлэн бүүмэрүүд өмнөх үеийн хүмүүсийг бодвол технологийн учирыг амархан олдог бөгөөд энэхүү хандлага өсөхийн хирээр онлайн маркерүүд бүүмэрүүдэд анхаарал тавих болсон. Нийт бүүмэрүүдийн 70 гаруй хувь нь интернет хэрэглэдэг байна. Бүүмэрүүд өөрийн эцэг, эхээ халамжилхад бие нь хүрдэггүй. Тэд анхаарал халамж авах биш харин ч эцэг, эхдээ халамж тавигчид болдог нь гол асуудал юм. Тиймээс ч халамж тусламжийн төвүүдийн тоо өссөөр байна.
Бүүмэрүүд нас ахих тусам биеийн байдал нь өөрчлөгддөг. Тиймээс гоо сайхны мэс засал, үс уналтын эмчилгээ, эрүүл мэндийн клуб, гоо сайхны бүтээгдэхүүн, үсний будаг, эрүүл хоол гэх зэрэг бүтээгдэхүүнүүдийг эрэлт өсч байна.

1964 он болон Дэлхийн 2-р дайны үед хүүхэд их төрөлтийн үеэр төрсөн хүмүүс энэ бүлэгт орно. Энэ үеэр ойролцоогоор 80 сая хүүхдүүд төрсөн байдаг. Бүлгийн ихэнх хүүхдүүд 1950-1960 оны үед өссөн. Тэдгээр хүмүүс АНУ ерөнхийлөгч Жон Кэннэдигийн аллага, Виетьнам улсын дайн, сэгээш болдог эм, сексийн хувьсгал, эрчим хүчний хомсдол, гэр бүл салалтын тасралгүй өсөлт, хүйтэн дайн, рок-н-ролл мөн Биэтлэсс хамтлагын оргил үе зэргийг даван гарсан. Тэд илүү өөртөө төвлөрсөн, бие даасан, эдийн засгийн хувьд байр сууриа олсон, удирдлагуудыг ажигладаг, үл итгэгчид бөгөөд бусад үеийн хүмүүсийг бодвол одоо үедээ анхаардаг.
Бэйби бүүмэр хүмүүс өндөр боловсрол, өндөр орлого мөн гэр бүлийн эхнэр, нөхөр амжилттай ажил эрхэлдэгээрээ танигддаг. 2010 оны буюу 46-64 насныханы хүүхдүүд нь насанд хүрээд тусдаа гараад гэрлээд ачын бараа харуулсан байдаг. Хүүхдүүд нь тусдаа гарснаар гэр хоосрох нь элбэг ч тэдний хувьд чөлөөт цаг болон орлого өсдөг. Бүүмэрүүд ойролцоогоор 48-аас илүү хувь нь дунджаар 100000 ам.доллар эсвэл түүнээс дээш орлоготой байдаг.
“X” ҮЕ
Энэ үеийнхэнд 1965-1976 оны хоорондох хүмүүсийг хамрагддаг. Энэ нь өмнөх үеэсээ (45 сая) илүү цөөхөн хүн амтай. Энэ үед нас биед хүрсэн хүмүүс эдийн засгийн маш хүнд нөхцлийг даван туулсан, ихэвчлэн хоёрдмол ажилтай гэрийн эзэд байсан. Мөн эдгээрээс 40% орчим нь 16 нас хүртлээ дор хаяж хэсэг хугацааг ганц бие эцэг, эхийн халамжинд өнгөрүүлсэн бөгөөд энэ нь стресс болон бусад асуудлын шалтгаан болдог. Гэсэн хэдий ч Х үед төрсөн хүмүүс гэр бүлийг үзэх үзэл нь маш өргөн хүрээг хамрах болсон. (эцэг эх, үеэл, элэнц,,,,, )
Энэхүү үед төрөгсөд дэлхийд тулгарсан асуудлууд болох бүс нутгийн маргаан, тероризм, хүрээлэн буй орчны доройтол, ДОХ гэх зэрэг тэдгээрийн амьдралд сөргөөр нөлөөлөх олон аюултай тулгарч байсан.
Гэсэн хэдий ч Х үеийнхэн маш өндөр боловсролтой бөгөөд өмнөх үеүдтэй харьцуулахад коллеж болон их сургуульд суралцагсдын тоо харьцангуй их байсан. Х эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдээсээ илүү өндөр боловсролтой байсан. X болон тэдгээрийн эсрэг дүр болох У залуусын хэсэг нь өмнөх үеийнхнээ бодвол интернет болон интернеттэй холбоотой хэрэгслүүдэд илүү татагдах болсон.
2010 оны байдлаар 34-өөс 45 насныхан гэрлэхээс татгалзах хандлагатай болсон бөгөөд X үеийн гэр бүлийн 63% нь өнөөгийн байдлаар 18-аас доош насны хүүхэдтэй байгаа.

Нийгэмд эзлэх байр суурь гэдэгт нийгэм эдийн засгийн цөөхөн хүчин зүйлсд нөлөө бага үзүүлдэг доод анги давхаргаас эхлээд нийгэм эдийн засгийн хүчин зүйлд гол дүрд тоголдог дээд анги давхарга хүртэл хэлбэлздэг. Өөр өөр нийгмийн байр суурь эзэлж байгаа хувь хүмүүсийн хэрэгцээ болон хэрэглээний хэв маяг ялгаатай байдаг.
АНУ шиг амжилт ололтод суурилсан нийгэмд амжилттай холбоотой хүчин зүйлс нь байр суурийн анхдагч хэмжүүрийг тогтоодог. Тиймээс АНУ-д боловсрол, мэргэжил, орлого болон орон сууцны чанар, байрлал зэрэг нь байр суурийн гол хэмжүүр болдог. Түүнчлэн эцэг эхийн байр суурь хувь хүний байр суурийн нэгэн хэмжүүр болдог.
ДЭЭД ДАВХАРГЫН АМЕРИКЧУУД
ДУНДАЖ ДАВХАРГЫН АМЕРИКЧУУД
ДООД ДАВХАРГЫН АМЕРИКЧУУД
Дээдийн дээд давхарга: Энэ ангид язгууртны гэр бүл буюу дээд зиндааны хүмүүс багтдаг. Энэ анги нь хөрөнгөтөн мөн манлайлагч гэж хуваагддаг бөгөөд эдгээр бүлгийн хүмүүс голдуу эмнэлгийн байгууллага, коллеж, нийгмийн байгууллагуудад ажилладаг.
Тухайлбал, Kennedy-гийн гэр бүлийнхэн дээдийн дээд давхаргынхан. Тэд бие даасан дээд зэргийн амьдралтай, тансаг автомашин унадаг, маш их аялдаг хүмүүс байдаг. Ихэнхдээ олон нийтийн дунд байдаг бөгөөд улс төр эсвэл халамжийн төв, мөн нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байна.
Дээдийн доод давхарга: Энэ бүлэгт голдуу урсгалаараа амжилттай яваа элитүүдийг хэлнэ. Нийгмийн статус нь дээд давхрагынх бөгөөд нийгмийн дээд зиндааных арай болж чадаагүй хүмүүс байдаг. Заримдаа энэ бүлгийнхэн нийгмийн дээдийн дээд давхрагынхаас орлогоороо хамаагүй их байх нь бий. Жишээ нь: Microsoft-ийн үүсгэн байгуулагч Bill Gates болон CNN-ийн үүсгэн байгуулагч Ted Turner нар нь дээдийн доод давхаргад ордог. Дээдийн доод давхрагын хүмүүс дээдийн дээд давхрагынханыг аль болох дуурайхыг хичээдэг. Гэнэтийн байдлаар их хэмжээний хөрөнгөтэй болдог хувиараа бизнес эрхлэгчид, урлаг спортын одод энэ давхаргад багтана. Тэдний ихэнх нь автомашин, байшин, завь, хувцас зэрэг эд хогшлыг худалдан авах байдлаар өөрсдийн хөрөнгө буюу өнгөц хэрэглээний эзэд хэлбэрээр харагддаг. Энэ мэтээр 5- 10 тансаг зэрэглэлийн автомашин, олон хувийн байшин эзэмшдэг мэргэжлийн тамирчин од хүний талаар ном сэтгүүлээс унших нь өвөрмөц онцгой зүйл биш юм. Тэдгээр хүмүүсийг nouveaux riches буюу шинэ үеийн баячууд гэсэн нэр томъёонд хамруулдаг.
Дундаж давхарга – Цагаан захт ажилчид (оффисын ажилчид, сургуулийн багш нар, доод түвшний менежерүүд) болон өндөр цалин авдаг цэнхэр захт ажилчид (слесарь, үйлдвэрийн хянагч) энэ давхаргад багтдаг. Иймээс дундаж давхарга нь цагаан захт бүлгийн дийлэнх хэсгийг болон цэнхэр захт бүлгийн өндөр орлоготой хэсгийг төлөөлдөг. Дундаж давхаргын цөм нь зэрэгтэй биш боловч коллежийн боловсролтой зарим хэсэг, цагаан захт ажилчид эсвэл үйлдвэрийн хянагчын албан тушаалтай цэнхэр захтнууд байх бөгөөд дундаж орлоготой байдаг. Энэ давхаргын ихэнх гишүүд эдийн засгийн тогтворгүй байдал, цомхотгол болон гадны хямд төсөр ажиллах хүчнийг ашиглах зэрэгт их санаа зовдог.

Энэ давхаргынхан шударга байдалд их ач холбогдол өгдөг. Дундаж давхаргын гишүүд DIY буюу ямар нэгэн зүйлийг өөрийнхөө гараар хийх хандлагатай байдаг.
Ажилчин анги – Ажилчин анги гэдэгт үйлдвэр үйлчилгээний мэргэшсэн ба хагас мэргэшсэн ажилчид болон борлуулалтын ажилчид ордог. Нийгмийн энэ давхарга дахь зарим айл өрхүүд ахиж дэвшин, амжилт гаргах гэж чармайдаг боловч ихэнх нь одоо байгаа зүйлээ, түвшнээ хадгалж, хамгаалж байхыг эрмэлзэх хандлагатай байдаг. Энэ сегментийн дундаж бодит орлого буурснаас шалтгаалан 1990 оны эхний хагаст энэ давхаргынхан олон хүндрэл бэрхшээлтэй тулгарсан. Хөгжиж буй орнуудын үйлдвэрлэлийн үйл ажиллагааны шилжилт хөдөлгөөн, автоматжуулалт нь эдийн засгийн тогтворгүй байдалд хүргэсэн. Энэ давхаргын цөөн хэдэн гишүүд 1990-ээд оны сүүлээр болсон хөрөнгийн зах зээлийн огцом өсөлтөөс ашиг олж чадсан бол ихэнх нь хамгийн сүүлийн санхүүгийн хямралын үр дагавраас болж нэлээдгүй зовлон амссан.
Боловсрол болон чадварын түвшин нь дундаж учир энэ давхаргын гишүүд доод давхарга руу шилжих аюултай байдаг.
Доодоос дээш давхарга – Доодоос дээш давхаргад боловсрол муутай, орлого багатай, хар ажил хийдэг хүмүүс багтдаг. Энэ давхаргын ихэнх хэсэг нь хамгийн бага цалинтай ажлуудыг хийдэг. Тиймээс энэ бүлгийнхэнд туслахын тулд 2009 онд цалингийн доод хэмжээг нэг цагт 7.25$ болгон өөрчилсөн. Боловсролын түвшин доогуур байдал нь энэ бүлгийг тодорхойлж өгдөг нэг онцлог шинж юм. Маркетингийн систем энэ бүлэгт бараг үйлчилдэггүй. Санхүүгийн үйлчилгээг бараг авдаггүй бөгөөд маш олон хүнд банкны данс байдаггүй. Энэ нь тэд ямар нэгэн төлбөр хийхдээ бэлэн мөнгө ашиг хэрэгтэй болдог гэдгийг харуулж байна. Гэсэн хэдий ч энэ бүлэгт тодорхой хэмжээний маркетингийн боломж байгааг судалгаагаар нотолсон. Тэд нэг брэнддээ маш үнэнч байх хандлагатай. Wal Mart, Dollar General зэрэг пүүсүүд боломжийн, ашигтай ажлын байрыг эдгээр хэрэглэгчдэд санал болгодог.
Доодын доод давхарга – Нийгмийн доодын доод давхаргын гишүүд маш бага орлоготой, бараг боловсролгүй хүмүүс байдаг. Нийгмийн энэ сегментийнхэн ихэвчлэн урт хугацаанд ажилгүй байсан хүмүүс байдаг бөгөөд төрийн бус байгууллагууд болон засгийн газрын дэмжлэг туслалцааг хүлээж авдаг гол хүлээн авагчид юм. Бага орлоготой хэдий ч тэд бол хэрэглэгчид. Тэд хоол хүнс худалдаж авч, хувцас өмсөх эрхтэй. Мөн тэд өөрсдийн үр хүүхдээ халамжлах эрхтэй.
5. НИЙГМИЙН ДАВХАРГЫГ ХЭМЖИХ НЬ
Нийгмийн байр суурийг хэмждэг нэг хүчин зүйлийн индекс болон олон хүчин зүйл индекс гэсэн 2 үндсэн ойлголт байдаг. Нэг хүчин зүйлийн индекс нь ажил эрхлэлт, орлого, болон боловсрол гэх зэрэг нэг хэмжүүр дээр үндэслэн нийгмийн байр суурийг тооцоолох юм. Нэг хүчин зүйлийн индекс нь ерөнхийдөө нарийн тооцоолол багатай ба хэд хэдэн хэмжүүрээр хувь хүний байр сууринд нөлөөлдөг. Олон хүчин зүйлийн индекс нь нийгмийн төрх байдлийг тусган тэдгээрийг төлөвлөсний дагуу ач холбогдол болон олон тооны хүчин зүйлийг нэгэн зэрэг тооцоолон гаргах юм.
6. НИЙГМИЙН АНГИ ДАВХАРГА БА МАРКЕТИНГИЙН СТРАТЕГИ
Нийгмийн давхаргаар нь хэрэглэгчдийн зан төлвийг бүхэлд нь тодорхойлж чадахгүй боловч зарим нэг бүтээгдэхүүний ангилалд яахын аргагүй шаардагддаг.
Шар айргийг нийгмийн бүхий л давхаргынхан хэрэглэдэг боловч дээд давхаргынхан Michelob, харин доод давхаргынхан Pabst шар айргийг илүү өргөн хэрэглэдэг. Нийгмийн өөр өөр давхаргуудын гишүүдэд бүтээгдэхүүн болон брэнд гэдэг ойлголт өөр өөр утгыг илэрхийлдэг. Цэнхэр жинс нь ажилчин ангийнхны хувьд эдийн засагт хэмнэлттэй, ажлийн зориулалттайгаар хэрэглэгддэг бол дээд давхаргын хүмүүст өөрийгөө илэрхийлэх нэгэн хэрэгсэл болдог. Үүнтэй адил нийгмийн давхаргуудын дунд ижил төрлийн бүтээгдэхүүнийг өөр өөр зориулалтаар худалдан авах явдал байдаг. Нийгмийн арай дээд түвшний хүмүүс зээлийг картыг өөрсдийн дуртай үедээ хэрэглэдэг (сар бүр бүх төлбөрөө төлдөг) бол арай доод давхаргынхан хэсэг хэсэг худалдан авартандаа л (сар бүрийн эцэст бүх төлбөрөө төлдөггүй) хэрэглэдэг.
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА
Дундаас дээш давхарга – Дундаас дээш давхаргад өвлөж авсан эд хөрөнгөтэй болон маш баян гэр бүлээс гаралтай гишүүн бүхий өрхийг хамруулж үздэг. Ажил мэргэжил болон боловсрол нь нийгмийн энэ давхаргын гол онцлог бөгөөд амжилттай ажиллаж буй салбар бүрийн мэргэжилтнүүд, бие даасан бизнес эрхлэгчид, корпорацийн менежерүүд энэ давхаргад багтдаг. Дундаас дээш давхаргын хүмүүс өөртөө итгэлтэй, алсыг харсан бодолтой байх хандлагатай байдаг. Тэдний амжилт өөрсдийн карьераас, карьер нь боловсролоос шалтгаалдаг гэж тэд үздэг. Тэд дээд зэргийн ханш, үнэтэй автомашин, чанартай тавилга, сайн дарс, тансаг амралтын газрын үйлчлүүлэгч бөгөөд хэрэглэгчид болдог. АНУ-ын хүн амын энэ сегмент харваас илэрхий байдөг бөгөөд маш олон Америкчууд энэ бүлэгт харълагдахыг хүсдэг. Тиймээс зарим бүтээгдэхүүний хувьд байршлаа сонгох нь маш чухал.
Дундаас дээш давхаргынханд зориулсан бүтээгдэхүүн
Full transcript