Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Удирдлагын арга барил гэдэг нь өмнөө тавьсан зорилгод л хүрэ

No description
by

brimp imp

on 23 October 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Удирдлагын арга барил гэдэг нь өмнөө тавьсан зорилгод л хүрэ

Бизнесийн байгууллагын удирдлагын онцлог, арга барил

Байгууллагыг үр ашигтай удирдах ёстой гэсэн эрмэлзлэл, түүний арга хэрэгслийг боловсронгуй болгох гэсэн анхны сонирхол XIX зууны эхнээс бий болсон гэж үздэг. Тэр үед Роберт Оуэн, бусад хүмүүсийн тусламжтайгаар байгууллагын зорилгыг хэрэгжүүлэх асуудалд ихээхэн анхаарч ажилчдад орон сууц олгох, ажлын нөхцлийг нь сайжруулах, ажиллагсдыг ил тод шударга үнэлэх, материаллаг урамшуулал хэрэглэх зэрэг систем боловсруулж удирдлагыг үр дүнтэй болгохыг чармайж байжээ. Тухайн үедээ шинэчлэлийн шинжтэй байсан энэ үйл ажиллагаа нь уг чанартаа бодит байдлыг хүн хэрхэн тусгаж мэдрэх, удирдагч хүн ямар үүрэгтэй болохыг анх мэдэрч сэдсэн хэрэг байв.

Удирдлагын  хэв маяг нь менежерийн  практик үйл ажиллагааны  удирдлагын  арга хэлбэр, хэрэгслийн хамгийн тогтовортой систем юм. Түүнээс гадна удирдлагын шийдвэрийг төлөвлөх, хэрэгжүүлэх явцад гарч ирдэг менежерийн төрх зан байдлыг удирдагчийн хэв маягт тооцдог. Тэгэхлээр удирдлагын хэв маяг удирдагчийн арга барил нь нэгдмэл зүйл болох нь дээрхээс харагдаж байна. Өөрийн гэсэн хэв маягтай удирдагч удирдлагын төрөл бүрийн арга барилуудыг үйл ажиллагаандаа өргөн хэргэлдэг. Удирдлагын хэв маяг гэдэг нь хувь хүний шинж онцлог байдлыг агуулсан шийдвэр гаргах өөрийн технологитой байдаг бөгөөд хүмүүстэй ажиллахад илэрдэг үзэгдэл юм. Гарын хоёр хурууны хээ ижил байдаггүйн адил удирдлагын ижил хэв маягтай менежер байдаггүй. Гэхдээ амьдралын ямар ч тохиолдолд  хэрэглэж болох удирдлагын төгс хэв маяг гэж огт байхгүй. Менежерийн хэрэглэж байгаа нэг эсвэл хэд хэдэн хэв маяг менежерийн хувийн шинж байдлаас гадна тухайн нөхцөл байдлаас хамаарч өөр өөр байж болно. Амьдралын нөхцөл байдал нэг хэвийн ижил биш байдаг учраас урьдчилан тодорхойлж болдоггүй бөгөөд менежер болгон захиргаанд байгаа хүмүүсийн төрх байдал удирдлагын орчинг даган үргэлж хувирч өөрчлөгдөж байдаг.
Удирдлагын ямар хэв маягийг сонгох вэ? гэдэг нь менежерийн өмнөө тавьсан зорилгоос шалтгаалдаг.
Удирдах
-Удирдагч захиргаанд байгаа хүмүүст тодорхой үүрэг даалгавар өгч, түүний биелэлтийг шудрагаар хянах
Чиглүүлэх
-менежер ажиллагсдад үүрэг даалгавар өгч  зохион байгуулж хянахын зэрэгцээ шийдвэрийг хэлэлцэх, тэднээс санал бодлоо хэлэхийг хүсэх, тэдний санаачлагыг дэмжих
Дэмжих
- Ажиллагсадыг үүрэг даалгавар биелүүлэхэд туслалцаа үзүүлэх, зөв шийдвэр гаргах хариуцлагыг хуваалцах
Эрх мэдлийг шилжүүлэх
-менежер өөрийн эрх мэдлийн зарим хэсгийг ажиллагсдад шилжүүлж, хариуцлага ноогдуулах

Удирдлагын практик нь байгууллагатай нэгэн адил өнө эртний түүхтэй юм. Гэхдээ удирдлага нь чухал бөгөөд биеэ даасан шинжлэх ухааны мэдлэгийн салбар, мэргэжил байх ёстойг 1910 оноос л сая хүлээн зөвшөөрөх болжээ. Хүн төрөлхтөн үүссэн тэр цагаас байгууллага бий болсон боловч XX зуун хүртэл хэнч түүнийг тууштай, системтэй яаж удирдахыг шинжлэх ухаанчаар сэдэж бодож байгаагүй ажээ.
Удирдлагын арга барил гэдэг нь:
Өмнөө тавьсан зорилго хүрэх үүднээс  удирдаж байгаа обьектод нөлөөлөхөд хэрэглэдэг арга зам, хэрэгслүүдийн цогц юм. Менежер хүн аливаа асуудлыг шийдвэрлэж зорилгоо тодорхойлох, хэрэгжүүлэхэд шаардлагатай цаг хугацаа болон бусад нөөц бололцоог хэмнэсэн системтэй дүрэм журам, арга барилтай байх ёстой.
Авторитар хэв маяг
  Энэ хэв маягийн гол онцлог нь удирдлагыг зөвхөн нэг гарт төвлөрүүлж бүх мэдээлэл, асуудал зөвхөн удирдлага дээр төвлөрч захиргаанд байгаа хүмүүс хязгаарлагдмал хариуцлагатай  байдаг. Ийм барилтай менежер ганцаар бие даасан шийдвэр гаргаж бусдыг идэвхи санаачлагатай байх боломж олгодоггүй. Менежер бусадтай  хатуу ширүүн харьцаж, тушааж, зааварчилгаа өгч шаардлага тавьдаг ба хэзээ ч гуйдаггүй. Өөрөөр хэлбэл удирдлагын үйл ажиллагааны агуулга нь тушаал, команд дээр тулгуурладаг.
Удирдагч хүн хэзээ авторитар болдог вэ? гэвэл удирдагч өөрөө удирдлагад байгаа хүмүүсээ доогуур эсвэл захиргаанд байгаа  хүмүүс нь ерөнхий болон мэргэжлийн соёлоор түүнээс маш доогуур түвшинд байгаа үед авторитар болдог байна.
Авторитар удирдагчтай  ажиллахад нэн таагүй байдаг ба “хэрэггүй хүнийг” ажлаас халах нь удирдлагын үйл  ажиллагааны гол зорилго болдог. Маргаан зөрчил гарах үед “бид чамтай хамтран ажиллаж болохгүй байна” гэдэг хэллэгийг үргэлж хэрэглэдэг. Ингэсэн тохиолдолд ажилчин хүн ажил хөдөлмөрөөс сэтгэл ханамж авах явдал огт байхгүй болж тэдний бүтээлч чанар, хүчин чармайлт хэрэггүй зүйл болдог.
Эрдэмтэн
Левин
удирдлагын авторитар захиргаатай, демократ ардчилсан, либерал эвлрэнгүй гэсэн хэв маягийн тухай анх ном бүтээлдээ дурьдаж байжээ.
Эдгээр нь удирдлагын хэв маягийн ангилалын үндэс болж байдаг.
Демократ хэв маяг
Ийм хэв маягтай менежер аливаа асуудлыг аль болохоор хамт олноор шийдвэрлүүлэхийг эрмэлзэж, хамт олонд ажил байдлын тухай системтэй мэдээлэл өгч, санал шүүмжлэлд ухаалгаар ханддаг хүн байдаг. Захиргаанд байгаа хүмүүстэй эелдэг зөөлөн харьцаж, тэдэнтэй байнгын холбоо харилцаатай байж, удирдлагын ажил үүргээ бусдад шилжүүлж, хүнд итгэл өгч ажиладаг хүн. Тэр шаардлагатай хатуу байхын зэрэгцээ шударга зарчмыг баримталдаг. Удирдлагын хэв маягаар ажиллаж байгаа үед удирдлагын шийдвэрийг хэрэгжүүлэхэд хамт олны оролцоог  илүүд үздэг.
Либерал хэв маяг 
     
Либерал хэв маягтай удирдагч хамт олны үйл ажиллагаанд бараг оролцдоггүй бөгөөд хамт олон, ажилчдад ганцаарчилсан болон хамтаар бүтээж хийх бие даасан байдал бололцоог олгодог онцлогтой. Удирдагч захиргаанд байгаа хүмүүстэй элэгсэг хандахаас гадна урьд нь гаргасан шийдвэр  удирдагчийн нэр хүндэд нөлөөлөхөөр байвал шийдвэрээ цуцлахад бэлэн байдаг. Либералчуудын   онцлог нь санаачилгагүй, мөн удирдах дээд шатны байгууллагын шийдвэрийг үг дуугуй биелүүлдэгт оршдог. Либерал хэв маягтай удирдагчийн хамт олонд нөлөөлөх гол хэрэгсэл нь ятгах, гуйх байдаг. Удирдлагын ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хойрго “урсгалаар явдаг” гэж нэрлэж болно. Либериал менежер зөрчил маргаанаас аль болох зайлсхийдэг бөгөөд их  төлөв удирдлагад байгаа хүмүүсийн санаа бодолтой эвлэрдэг. Хүмүүстэй харьцаж байгаа зөөлөн шинж чанар нь түүний авторитар болгоход саад болдог ба сайн харилцаагаа алдахгүйн тулд буулт хийдэг. Үүний үр дүнд ах дүүгийн шинж чанартай харилцаа бий болж  ажиллагсад удирдагч хоёрын хоорондоо илүү ойртдог. Либерал хэв маягтай удирдагч зохион байгуулах онцгой чадваргүй, захиргаанд байгаа ажилчдын үйл ажиллагааг сул хянаж, зохицуулдаг учраас ажлын  үр дүн амжилт муутай байдаг.

Нэг. 
Бууж өгөх шантрах зүйл олон гарна, хичээх л хэрэгтэй.
Шинэ менежерүүд ихэнхдээ сайхан шинэ, онцгой зүйлийг хүлээж байдаг болохоор үйл ажиллагааны тусгаар тогтнол хараат бус байдал, чин шударга байхыг илүүд үздэг ба харин үүний үр дүнд илүү их хариуцлагыг мэдрэх хэрэгтэй болдгийг санах хэрэгтэй.
Шинэхэн менежерүүд аргагүй байдалд орж, юу мэдэрснээ шууд л  тайлагнадаг. “Тэд харилцааны урхинд ордог” хэмээн Хатагтай Хилл өгүүлсэн байдаг. .
Тэгэхээр шинэхэн менежерүүд эрх мэдлийн сүр хүчинд бууж өгч, тэдний нүүрэнд сэтгэл гонсойсон, бүтэлгүйтсэн дүр төрх гарч ирдэг нь нууц биш.
Хоёр . Мэдээллийг өөртөө хэрэгтэйгээр ашиглаж чаддаггүй.
Шинэ менежерүүд маань  байн байн өөрийн карьерыг боддог. Гэхдээ үнэн хэрэг дээрээ тэд өөрт цугларсан мэдээллийг хэрхэн ашиглахаа мэддэггүйгээс гадна мэдээлэл хадгалагчийн үүргийг илүү гүйцэтгэдэг.
Ихэнх цагаа хэрэггүй үр ашиггүй зүйлд зарцуулдаг гэсэн судалгаа ч байдгийн учир нь өөрийн зорилготойгоо гүйцэд танилцаж амжаагүйтэй нь шууд хамааралтай.
Гурав. 

Ажлын гүйцэтгэл ямагт дутуу учир хяналт  тавих хэрэгтэй.
Аливаа зүйлийг шинээр сурахад ямарваа нэгэн цаг хугацаа шаардагддаг нь мэдээж. Тэд дүрээ хэрхэн амилуулахаа мэддэггүй бөгөөд шууд л робот шиг ажиллаж эхэлдэг. Гэхдээ дуулгавартай байна гэдэг нь чин үнэнч байна гэсэн үг биш.
Хилл хэлэхдээ “Хэрвээ хүмүүс чин сэтгэлээсээ хандахгүй бол хэзээ ч шинэ санаа гарахгүй гэж бодож байна” хэмээжээ.  
Тав.
 
Өснө дэвжинэ гэдэгтээ итгэлтэйгээр урагш алхахад бэлэн биш.
Энэ бодол нь тэдний цаг болон эрч хүчийг сорон авдаг гэдгийг амжилтад хүрсэн олон менежерүүд дурсан ярьсан байдаг. Тэгэхээр хүн нэг өглөө сэрээд шууд л бүгдийг мэддэг болж чадахгүй, харин бага багаар шинэ зүйлд дасан зохицож амьдардаг.
Тиймээс хөдөлмөрлөх л хэрэгтэй, мэдэхгүй чадахгүй зүйл олонтаа тохиолдоно. Түүнд хэзээ ч битгий бууж өгөөрэй гэж менежерүүддээ захидаг юм.
Дөрөв.

Хувийн сайн харилцаа ч анхаарлаа хандуулах асуудлын нэг яах аргагүй мөн.
Ажлын хажуугаар дотно найз нөхрийн харилцааг бэхжүүлэх нь эерэг үр дагаврыг өгдгийг мэддэггүй, зөвхөн ажлаа л хэлэлцэх нь бий.
Гэхдээ Хатагтай Хилл зөвхөн нөхөрлөлийн харилцаанд анхаарлаа хандуулах бус харин багаа байгуулах нь түүнээс ч илүү чухал хэмээн цохон тэмдэглэжээ. Хэрвээ бүгд үүнийг туйлшруулан хэрэгжүүлбэл нэг – нэг харилцаа ноёрхож, олны дунд танигдсан удирдагч манлайлагчийг төрүүлж чадахгүй гэсэн үг юм л даа.
Шинэхэн менежерүүдийн гаргадаг нийтлэг алдаа
 Харвардын Бизнесийн сургуулийн профессор
Линда Хилл
ирээдүйн менежерүүдэд ойлгоход хамгийн энгийн үлгэрээр тайлбарлан, удирдлагаас гардаг алдаа, буруу шийдвэрийг ойлгуулахын  эрхэм зорилгоо болгон хичээлээ явуулдаг ба түүний дахин дахин сануулдаг  5 зүйлийг танилцуулахаар бэлтгэлээ.
Удирдлагын арга барил, түүний үүсэл
Удирдлагын онцлог, хэв маяг, түүний тухай ойлголт
удирдлагын хэв маягийн ангилал
УДИРДАХУЙН УХААН
Alfred P. Sloan 1875-1966
Henry Ford 1863-1947
Сорил: та удирдагч болох авъяастай юу

1. Маргааш өдрөөс эхлэн та өөрөөсөө ахимаг насны, нэлээд том хамт олныг удирдан зохион байгуулах боллоо гэж төсөөлөн бод. Ийм тохиодолд юунаас эмээж, болгоомжлох вэ?
a) Асуудлыг шийдвэрлэх туршлага бага байхаас
b) Гаргасан шийдвэрийг эсэргүүцэж маргахаас
c) Өөрийн хүссэн ёсоор ажил үүргаа явуулж чадахгүй байхаас

2. Хэрвээ ямар нэгэн арга хэмжээ, ажлын явцад бүтэлгүй явдал тохиолдвол:
a) Тохиолдсон явдал онцын юм биш гэж тайвшрахыг хичээнэ.
b) Гаргасан алдаа дутагдлыг хэн нэгэн хүнд тохохыг бодно.
c) Тохиолдсон явдлаас болж сэтгэлээр унаж, гутарна.

3. Доорх шинж чанаруудаас аль нь танд илүү илэрдэг вэ?
a) Даруу, уриалгахан, уян зөөлөн, тогтуун, дуулгавартай, яриасаг
b) Элэгсэг, ялдамхан, шаргуу дайчин, шаардлагатай, шийдэмгий
c) Ажилсаг, өөртөө итгэлтэй, тэвчээртэй, чармайлттай, зохион байгуулалттай

4. Хүмүүс ямархуу байх ёстой гэж үздэг вэ?
a) Идэвхи чармайлттай, ажилдаа дуртай
b) Хөдөрмөрийг бодитой үнэлж байгаа нөхцөлд үнэнч шударга ханддаг байх
c) Зөвхөн хэрэгцээгээ хангахын төлөө ажиллаж, хөдөлмөрлөдөг байх
5. Удирдагч хүний үүрэг ямар байх ёстой вэ?
a) Хамт олны дотор ажил хэрэгч уур амьсгалыг бүрдүүлэх
b) Дээрээс өгсөн үүрэг даалгаврыг тухай бүрд нь биелүүлэх

6. Та ямар нэгэн байгууллагын удирдагч. 7хоногийн дотор шахуу хугацаатай даалгавар биелүүлэх боллоо гэж төсөөлөн бодъё. Энэ тохиолдолд та яах вэ?
a) Ажлын төлөвлөгөө гаргаж, дээд удирдлагадаа танилцуулж, засаж, залруулах шаардлагатай зүйлийг тодруулна.
b) Хамтран ажилладаг мэргэжилтнүүдийнхээ саналыг сонсож, түүн дээр үндэслэн төлөвлөгө зохионо.
c) Төлөвлөгөө гаргаж, даалгаврыг доод тушаалын хүмүүстээ үүрэг болгоно.
d) Мэргэжилтнүүдтэйгээ хамтран төлөвлөгөө, төсөл зохионо. Боловсруулсан төслөө дээд удирдлагадаа танилцуулж, үндэслэлээ баталж, нотолно.

7. Миний бодлоор ийм удирдагч хамгийн өндөр үр дүнд хүрнэ.
a) Өгсөн үүрэг даалгаврын биелэлтэд байнга хяналт тавина.
b) Тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд итгэ, хяна гэсэн зарчмаар ажиллана.
c) Шуугиан дуулиантай ажил хийхийг эрмэлзэнэ.

8. Та тодорхой хамт олны дотор ажиллаж байхдаа өөрийн ажлын төлөө хүлээх хариуцлага, хамт олны ажлын амжилтын төлөө хүлээх хариуцлага 2-г ижил гэж үзэх үү?
a) Тийм
b) Үгүй
9. Таны саналыг ажлын хамт олон чинь шүүмжиллээ гэж болъё. Энэ тохиолдолд та яаж хандах вэ?
a) Өөрийгөө шууд хамгаалахгүй, эсэргүүцэхийг урьтал болгохгүй. Эсэргүүцэж байгаа болон дэмжиж байгаа саналыг эрэгцүүлэн тунгаана.
b) Эсэргүүцэж, түүнийгээ баталж нотолхыг хичээнэ.
c) Түргэн цочмог зангаасаа болж, санал бодлоо илэрхийлж чадалгүй уурлаж бухимдана.
d) Дуугүй байна. Гэхдээ үзэл бодлоо өөрчлөхгүйгээр урьдын байдлаар ажиллана.

10. Хүнийг хүмүүжүүлэхэд ямар зүйл нөлөөтэй гэж үздэг вэ?
a) Шагнал урамшуулал
b) Зэмлэл шийтгэл

11. Та алийг нь илүү хүсдэг вэ?
a) Хамт олон, бусад хүмүүс таны найз нөхрөө гэж үздэг байх
b) Хүмүүс танд тусламж үзүүлэхэд бэлэн, таны үнэнч шударга занд эргэлздэггүй байх
c) Орчин тойрны хүмүүст өөрийн давуу чанар, ажлын амжилтаар бахархал төрүүлж байх

12. Бие даан шийдвэр гаргах дуртай юу?
a) Тийм
b) Үгүй

13. Хэрвээ та ямар нэгэн чухал асуудалд шинжилгээ хийж, шийдвэр гаргах шаардлагатай болбол:
a) Уг асуудлыг дахин авч үзэхгүйгээр шууд шийдвэр гаргана.
b) Шийдвэрийг яаравчлан гаргана. Гэхдээ дараа нь уг асуудлыг яаж шийдвэл илүү дээр байсныг эргэцүүлэн бодно.
c) Шийдвэр гаргах гэж яарахгүй.

Та хэр удирдагч болох вэ?
Full transcript