Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Багийн менежмент

No description
by

enkhtur puujee

on 11 December 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Багийн менежмент

Багийн гишүүдийн бүтээлч идэвхийг урамшуулах арга
Багийн гишүүдийн бүтээлч идэвхийг урамшуулах арга
Багийн гишүүдийн бүтээлч идэвхийг нэмэгдүүлэхийн тулд тэднийг байнга дэмжиж урамшуулж, сэдэлжүүлж байх учиртай. Сэдэл бол бүсэл, сонирхлоор бий болдог хүчтэй мэдрэмж. Сэдэлжүүлнэ (мотиваци) гэдэг бол бусдыг ямар нэг зүйл хийхэд нь өдөөж сэрээж байх гэсэн үг юм.Сэдэл эрмэлзэл төрүүлэх нь хүмүүсийн сэтгэл зүй, дотоод зан төлөвт нөлөөлөх хүчирхэг энергийн нөлөөг өөртөө агуулж байдаг.

Багаар ажилласны давуу тал
Багаар ажилласнаар:
• Нэг зорилгын дор нэгдэн хамтран ажиллаж, амжилтанд хүрэх хэрэгцээг сэтгэл зүрхээрээ мэдрэх
• Бүтээлч байдал дээшилж урам орох, хамтын хүчийг ойлгох, хувийн идэвх чармайлт дээшлэх
• Бие биенээ сайтар танин мэдэх, итгэлцэл бий болох, санаа бодлоо чөлөөтэй уралдуулах, асуудлыг олон өнцгөөс харах
• Багийн гишүүд тасралтгүй суралцан хамтын шийдвэр гаргах, алдаа оноогоо олох, цаашид улам хөгжих боломж ихэсдэг
• Багийн гишүүдийн бие биеэ орлох чадвар өсөх
• Багийн гишүүддээ анхаарал халамж тавих, туслах, зөвлөх, зөв шийдвэр гаргах

Багаар ажилласны сул тал
Багийн нийтлэг үнэт зүйл
Багийн манлайлагч, удирдагч ямар байх ёстой вэ?
Багийн манлайлагч, удирдагч ямар байх ёстой вэ?
Өнөөдрийн бодож, маргааш үр дүн нь харагдах шинэчлэл өөрчлөлтийг сэдэж санаачлагч манлайлагчид, түүнийг гардан бүтээгчид нь удирдагч нар юм. Байгууллагын амжилтын 50 хувь нь удирдлагаас шууд шалтгаалдаг. Шинэ дэвшилтэй бүхний эхлэл нь эхлээд жинхэнэ манлайлагч, удирдагчдын уураг тархинд, сэтгэл зүрхэнд явагддаг.Удирдлага гэдэг бол аливаа ажлыг зөв хийх үйл байдаг бол манлайлал бол зөв ажил хийх үйл юм. Багийн удирдагч, манлайлагч аль аль нь багаар удирдах, хамтран ажиллах чадвартай байх ёстой. Олон чанарыг удирдагч, манлайлагчаас шаарддаг юм

Баг гэж юу вэ?
Баг гэдэг хамтын хэрэгцээ, сонирхол,эрмэлзлэл, зорилго, үнэт зүйл, үйл ажиллаганы арга барилын талаар нэгдмэл нэг ойлголт, нэг итгэл үнэмшилтэй хамтын бүтээл амжилтын төлөө бие биенээ дэмжин нэг зүтгэл гарган гар сэтгэл нийлсэн хүмүүсийн ажил хэрэгч нөхөрсөн нэгдэл юм.
Багийн менежмент
Багийн дотоод удирдлага ба зохицуулалт
Багийн дотоод удирдлага ба зохицуулалт
Хамтын удирдлаатай багийн бүтээмж өндөртэй, үйл ажиллагаа нь үр ашигтай, нэр хүнд өсөж байх багийн удирдлага, зохион байгууулалтын шинэ хандлага.Энэ хандлага нь бизнесийн голбал өөрчлөлтийн шаардлагад зохицуулан байгууллага компаныг өөрчлөх өөрчлөлтийн онцлог болж байна. Багийн гишүүд хамтын үйл ажиллагаандаа бүтээмжийн зарчмуудыг нэвтрүүлж, сайтар мөрдөж хэвшүүлэх учиртай. Зохион байгуулалтын оновчтой бүтэц, бүтээмжийн зарчмыг хэрэгжүүлж хэвшүүлснээр бүтээмжгүй үр ашиггүй, үрлэгэн байдал, багийн гишүүдийн нягтрал, ёс суртахууны ялзрал бий болохгүй.

Баг хүчтэй байхын нууц нь юу вэ?
Багийн хүч, ид шид нь синергийн (синергос-хамтын үйл гэх Грек үгнээс гаралтай) хүч, нөлөөнд байдаг. Манлайлагч баг бол хоорондоо харилцан үйлдэл бүхий багаар хамтран тоглогч манлайлагчид юм. Бие биеэ харилцан нөхөж чадах мэдлэг, ур чадвар. Тоглогчид харилцан хамааралтай байж, хамтын хүч чармайлт гаргах синергийн нөлөөлөл. Эхлээд удирдагч байснаа дараа шилдэг манлайлагч болж байж баг бүхэлдээ манлайлагч баг болно.
Багаар ажилласнаар:
• Багийн нэг гишүүний идэвхигүй байдал нь бусаддаа нөлөөлж, барьцах, ажил цалгардах, үүнээс болж зорилгоо биелүүлж чадахгүйд хүрэх
• Багийн идэвхитэй хэсэгт бусад нь найдаж идэвхигүй гишүүн бий болох
• Зарим үед баг гэж хэтэрхий туйлшрах хандлага бий болж байна

1. Хамтын урам зориг бадраасан алсын хараа
2. Утга учиртай зорилго
3. Хамтын ажиллагааны төлөө бахархал
4. Хамтаар мөрдөж баримтлах зохион байгуулалтын зарчим
5. Харилцан хүлээх хариуцлага, хамаарлын мэдрэмж
6. Харилцан бие бие нөхөх чадвар
7. Багийн гишүүдийн хамтын сахилга
8. Ажлын гүйцэтгэлд тавих өндөр шаардлага
9. Гаршиж сайн эзэмшсэн ажлын арга барил
10. Мөр зэрэгцсэн хамтын хүч
11. Хамтаар өсөж хөгжих боломж зэрэг орно.
12. Багийн үнэт зүйлээ хамтаар тодорхойлж томъёолох нь чухал.

Багаар ажиллахад юуг анхаарах вэ?
•Өөрийн байгууллагын онцлогт тохирсон бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх
•Багийн ахлагчийн томилгоо, сонголтыг зөв хийх
•Багийн хөгжлийн түвшинг зөв үнэлж дүгнэх, үйл ажиллагааг нь тогтвортой байлгах
•Багийн гишүүд нь ажил үүргийн нарийвчилсан хуваарьтай байх
•Багийн гишүүдийн хандлагыг өөрчлөх

Агуулга
Баг гэж юу вэ?
Багийн нийтлэг үнэт зүйл
Багийн дотоод удирдлага ба зохицуулалт
Багийн манлайлагч, удирдагч ямар байх ёстой вэ?
Баг хүчтэй байхын нууц нь юу вэ?
Багийн гишүүдийн бүтээлч идэвхийг урамшуулах арга
Багаар ажилласны давуу тал
Багаар ажилласны сул тал
Багаар ажиллахад юуг анхаарах вэ?
Дүгнэлт
Багаар ажиллах нь байгууллага болон хувь хүнд сайнаар нөлөөлдөг. Хувь хүн нь идэвх чармайлттай, багаар ажиллах чадвар сууж, нээлттэй, бусадтай харилцах харилцаа сайтай болдог. Багаар ажиллах нь ажилчдын уур амьсгалыг сайжруулдаг.
Full transcript