Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

1990 оноос хойш Монгол Улсын ГХЯ-нд хийгдсэн бүтэц, чиг үүрг

No description
by

Uyangaa Uka

on 6 January 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of 1990 оноос хойш Монгол Улсын ГХЯ-нд хийгдсэн бүтэц, чиг үүрг

1990 оноос хойш Монгол Улсын ГХЯ-нд хийгдсэн бүтэц, чиг үүргийн өөрчлөлтийн тухай

МУИС ОУХНУС


2014 он

Монгол Улсын гадаад харилцааны яамны бүтэц
Тухайлбал 2004 оноос гадаад хэргийн яам гэсэн нэрээр явж гагцхүү гадаад харилцаатай холбоотой асуудлыг хэрэгжүүлдэг байсан бол улс орны хөгжил, худалдаа эдийн засгийн өсөлт, гадаадын хөрөнгө оруулалт, гадаад орчны таатай байдал зэрэг нь гадаад харилцааг өргөн хүрээтэй явуулахыг шаардаж байгаагаас 2008 оноос гадаад харилцааны яам болж нэрээ өөрчлөн, бүтцэд нь тодорхой өөрчлөлт гарсан юм.
Монгол Улсын гадаад харилцааны яамны бүтэц

Монгол Улсын дипломат албыг эрхлэн удирдах төрийн захиргааны төв байгууллага нь гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн байгууллага бөгөөд Монгол Улсын дотоод гадаад орчноос хамаарч тус байгууллагын үүрэг, бүтэц тодорхой хэмжээнд өөрчлөгдөж байсан.
Монгол Улсын гадаад харилцааны яамны бүтэц
Гадаад харилцаа өргөжихийн хэрээр Монгол Улс өнөөгийн байдлаар 173 оронтой дипломат харилцаа тогтоожээ.
1921.11.05-ны өдөр ОХУ
2013.09.27-ны өдөр БНСЛУ

Гадаад харилцааны яамны эрхэм зорилго
Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний хөгжилд олон улсын таатай гадаад орчныг бүрдүүлэхэд оршино.
Энэ эрхэм зорилгыг биелүүлэхдээ Монгол Улсын гадаад харилцааг үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, гадаад бодлогын үзэл баримтлалд тодорхойлсон зарчим, чиглэлээр улс орны болон дэлхий дахины улс төр, эдийн засгийн шинэ нөхцөл байдалтай уялдуулан тууштай хэрэгжүүлж, үндэсний язгуур эрх ашиг, тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогыг идэвхтэй явуулах, гадаад бодлогын залгамж чанар, нэгдмэл байдлыг эрхэмлэж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, олон улсын хамтын нийгэмлэгт эзлэх байр суурийг бэхжүүлэх, гадаад эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үйл ажиллагааг тууштай үргэлжлүүлэх зорилтуудыг удирдлага болгоно.
Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Гадаад харилцааны яам нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах таатай гадаад орчныг бүрдүүлэх;
Монгол Улсын хөгжлийг хангах таатай гадаад орчныг бүрдүүлэх;
Монгол Улсын иргэдийн эрх ашиг, бизнесийн ашиг сонирхлыг хилийн чанадад хамгаалах.

Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим
Яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);
Үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);
Бүтцийн хувьд энгийн байх зарчим (яамны төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);
Тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болох оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан, хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх);
Улс төрийн хувьд төвийг сахисан байх зарчим (тухайн яамны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчид төвийг сахисан, өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй байх);
Хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн, хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).
Манай дипломат ажиллагааны үзэл баримтлал, зорилт, чиглэлд 1990 оноос хойш орж байгаа өөрчлөлтийн дагуу түүний механизмын чиг үүрэг зохион байгуулалт, бүтцэд нь зохих шинэчлэл хийгдэх нь зүйн хэрэг байсан.

Гадаад харилцааны яамны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар
Гадаад харилцааны яамны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар
Зохион байгуулалтын бүтэц

Яамны үйл ажиллагааны стратегийн загвараас зохион байгуулалтын
бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг дараахь байдлаар тодорхойлж байна:

Бодлого төлөвлөлт, судалгааны асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь гадаад бодлогын нэгдсэн төлөвлөлт, зохицуулалт, судалгаагаар хангах үндсэн үүрэг хүлээж, Монгол Улсын гадаад бодлого, холбогдох баримт бичгийг боловсруулах, төлөвлөх, гадаад бодлогын холбогдох гэрээ, хэлэлцээр, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл боловсруулах, улсын хэмжээнд гадаад бодлогын хэрэгжилтийг бодлогын удирдамж, зохицуулалтаар хангах, гадаад бодлогын хэрэгжилтийг мэдээлэх, гадаад сурталчилгааны бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Хөрш орнуудтай харилцах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж нь ОХУ, БНХАУ-тай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Хөрш орнуудтай харилцах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж
Ази, Номхон далайн орнуудтай харилцах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж нь Монгол Улсаас Ази, Номхон далайн орнуудтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Ази, Номхон далайн орнуудтай харилцах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж
Европ, Ойрхи дорнодын орнуудтай харилцах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж нь Монгол Улсаас Европ, Ойрхи Дорнодын орнуудтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Европ, Ойрхи дорнодын орнуудтай харилцах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж
Америк, Африкийн орнуудтай харилцах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж нь Монгол Улсаас Америк, Африкийн орнуудтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Америк, Африкийн орнуудтай харилцах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж
Олон улсын байгууллагуудтай харилцах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж нь Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний системийн болон олон улсын Засгийн газар хоорондын бусад байгууллагын хүрээнд явуулах бодлогыг боловсруулах, олон талт дипломат үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Олон улсын байгууллагуудтай харилцах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж
Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах үндсэн үүрэг хүлээж, төрийн захиргааны удирдлагаар хангах, хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх, Гадаад харилцааны сайдаас гаргах шийдвэрт бүх талын дэмжлэг үзүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв боловсруулах, зарцуулалтад бүх талын дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, гадаад харилцааны төв архивын үйл ажиллагааг эрхлэх, гадаад харилцааны салбарын мэдээллийн технологийн үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Гэрээ, эрх зүйн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь олон улсын гэрээ, эрх зүйн бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, гадаад харилцааны бодлого, зорилтыг олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээний дагуу хэрэгжүүлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, хоёр болон олон талт бүхий л салбарын гэрээ, хэлэлцээрийн төсөл боловсруулах, байгуулахад эрх зүйн дэмжлэг үзүүлж, түүнчлэн хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад чиглэсэн олон улсын гэрээнд нэгдэн орох, хэрэгжилтийн тайланг нэгтгэж гаргах, тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Консулын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь консулын бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, Монгол Улсын консулын бодлогыг боловсруулан төлөвлөн хэрэгжүүлэх, консулын харилцааг эрхлэн гүйцэтгэх, гадаадад байгаа Монгол Улсын иргэд, бизнесийн эрх ашиг, ашиг сонирхлыг хамгаалах, үүнтэй холбоотой хүсэлт, гомдлын хариуг өгөх, хилийн чанадад зорчиж буй монгол иргэдийн бүртгэл, судалгааг хийх, консулын асуудлаар байгуулагдсан гэрээ, хэлэлцээр, протоколын хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих, иргэд хилийн чанадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, дипломат, албан зэргийн виз олгох, гадаадын иргэдийн асуудлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт зохицуулах, тэдэнд консулын үйлчилгээ үзүүлэх, нотариатын үйл ажиллагаа явуулах, хилээр зорчиж буй иргэдийн бүртгэл тооцоог нэгтгэх, судалгаа хийх, консулын тайлан гаргах, өөрийн улсын Ерөнхий консулын газар болон Өргөмжит консулуудыг мэргэжлийн удирдлага, бодлогын удирдамж, чиглэлээр хангах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг.
Энэ нэгж нь гадаад бодлогын хэрэгжилтэд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, дотоод аудит хийх үндсэн үүрэг хүлээж, гадаад харилцааны бодлого, хууль тогтоомж, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, түүнд дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, санал үндэслэл боловсруулах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, салбарын дотоод аудитыг зохион байгуулах, хийх чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Дипломат ёслолын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь Монгол Улсын үндэсний онцлог, ёс заншил болон олон улсын жишиг, хэм хэмжээнд нийцүүлэн дипломат ёслолын бодлого, арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах үндсэн үүрэгтэй.
Дүгнэлт
Ашигласан материалын жагсаалт
Г.Төмөрчулуун Даяар ертөнц: Монголын геополитик, дипломат ажиллагаа 2009 он (78-81 хуудас )
М.Дүгэрсүрэн Ц.Гомбосүрэн Монгол Улсын 20-р зууны гадаад бодлогын түүхэн тойм
Б.Буд Консулын албаны үндэс 1999 он
Д.Цолмон Д.Оюунсүрэн С.Баясгалан Гадаад бодлого дипломат ажиллагаа дипломат албаны үндэс (233-237 хуудас)
www.mfa.gov.mn ГХЯ-ны веб сайт
www.ikon.mn А.Батпүрэв ГХЯ-ны сайдын зөвлөх "100 жилийн өмнөх ба дараах гадаад яам" 2014.10.22
Гадаад харилцааны яам 1970-аад онд л 200 орчим ажилтантай байсан, тэгэхэд 50 орчим оронтой дипломат харилцаатай байсан. Өнөөдөр боловсон хүчний тоо хэвээрээ байгаа хэр нь бид дэлхийн 200 шахам оронтой дипломат харилцаатай, олон улсын маш олон байгууллагатай хамтын ажиллагаатай болоод байна.
Баярлалаа

Б.Уянгаа М.Цэцэйгэн
Full transcript