Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Бүтээлч сэтгэлгээний аргаар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боло

No description
by

ganbat Xandaa

on 25 March 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Бүтээлч сэтгэлгээний аргаар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боло

Сэдвийн үндэслэл:
 Өнөөгийн нөхцөлд бидний өмнө нийгэм тасралтгүй өөрчлөлтийн гинжин хэлхээнд цаг минут тутамд урвалд орж байгаа энэ үед өөрчлөлт хийх, өөрчлөлт хийхийн тулд зөвхөн шүүмжлэлт болон оюунлаг сэтгэхүйг ашиглахын зэрэгцээ бүтээлч сэтгэхүйг хэрэглээнд оруулах нь чухал болоод байна.

Бүтээлч сэтгэхүйтэй, маргаашийг өнөөдрөөс илүү сайн сайхан болгоход чиглэсэн, үйл ажиллагаандаа байнгын тасралтгүй сайжруулалтыг хийх, түүнийгээ удирдах чадвартай мэргэжилтэнг бэлтгэх нь ерөнхий болосролын сургуулийн сургалтын ахисан түвшний зорилт  байж болохыг үгүйсгэхгүй. Энэ зорилтын гарааг тодорхойлж, суралцагчдын бүтээлч сэтгэхүйн хөгжил, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг юуны түрүүнд тодорхойлох ажлыг эхлүүлэх цаг нэгэнт иржээ.


Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2012 оны 11-р сарын 22ны өдрийн А/136 дугаар тушаалд “БАГШИЙН ХӨГЖИЛ” ХӨТӨЛБӨР-ийг баталсан. Энэүү хөтөлбөрийн зорилго нь: “хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн багшлах арга зүйд тулгамдаж буй асуудлыг судлан илрүүлж, шийдвэрлэх арга замыг сонгон ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих таатай нөхцөл бүрдүүлэх, хүүхдийг хөгжүүлдэг багш төлөвшүүлэх, тэргүүн туршлагыг түгээх нэр хүндийг өсгөхөд оршино гэж заажээ.Энэхүү зорилгод тулгуурлан хүүхэд нэг бүрийг хэрхэн, яаж хөгжүүлэх асуудал гарч ирж байгаа юм.

Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг багаас нь хөгжүүлэх, тэр тусмаа бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх аргыг сургалтанд ашиглан хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боломж байгаа эсэхийг судлах үүднээс энэхүү сэдвийг сонгон авсан.
Судлагдсан байдал
: ХХ зууны 60 аад оноос АНУ-ын боловсролын бодлого тодорхойлогчид бүтээлч сэтгэлгээний агуулга, үзэл санааны тухай судлан түүний үзэл санааг ойлгон, боловсролын сургалтын хөтөлбөрт оруулах болсон.

Бүтээлч сэтгэлгээний аргаар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боломж, арга зүй
Б. Жавзандулам
Манай орны хувьд сургалтанд бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх арга нь Монголын нээлттэй нийгэм хүрээлэнгээс 1997 оноос хойш 2 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн “Сургалтын агуулгыг бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх замаар хэрэгжүүлэх нь төсөл хөтөлбөрөөр дамжин сургалтанд нэвтэрч эхэлсэн байна. “Бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх арга зүй” модуль сургалтыг 2010 онд Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгээс боловсруулан 11 ба 12 жилийн сургалттай ЕБС-ийн багш нарт сургалт явуулах замаар бүтээлч сэтгэлгээний аргад багш нарыг суралцуулж эхэлсэн.


Бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх асуудлын талаар туурвисан ном бүтээл, гарын авлагууд цөөнгүй байдаг. Бүтээлч сэтгэлгээний талаар Жон Дьюи, М.Липман, Жеанни Л.Стееле, Куртис, С.Мередит, Паул Фрийри нарын судлаачид нарийн судалсан байдаг.
Монголын эрдэмтэн судлаачдаас Ц.Баасандорж, Д.Батмагнай, Г.Цэвэлмаа, Б.Энхцэцэг нарын олон судлаачид өөрсдийн саналыг дэвшүүлэн судалгаа хийж байна. Эдгээр судлаачид бүтээлч сэтгэлгээний тухай ойлголт, түүнийг хөгжүүлэх арга замын тухай асуудлыг дэлгэрэнгүй авч үзсэн байдаг.


Судлаач Б.Энхцэцэгийн “Бүтээлч сэтгэлгээний тухай ойлголт” өгүүлэлд дурдсанаар “Бүтээлч сэтгэлгээ бол аливаа төсөөлөл бодит байдалтайгаа аль хэр нийцэж байгааг шалгах хэрэгсэл мөн гэж ойлгоод түүнийг зааж болно, бүтээлч сэтгэлгээ нь сургах үйл явцын бүтээгдэхүүн бөгөөд оюуны үйл ажиллагааны дадал, хүч чадал болно”гэжээ.
Энхцэцэг. Б. Бүтээлч сэтгэлгээний тухай ойлголт МУБИС. Лавай. Боловсрол онол арга зүйн сэтгүүл. 2012 № 5



Мөн судлаач Ц. Баасандорж “Бүтээлч сэтгэлгээ бол нэг талаас мэдээллийг хүлээн авах, боловсруулах, улмаар шийдвэр гаргах, хадгалах, дамжуулах зэрэг сэтгэхүйн цогц үйлийн үр дүн. Нөгөө талаас үндэслэлтэй, логиктой, шүүмжлэлтэй, орчилтой, хурдтай сэтгэх сэтгэлгээний чадвар бөгөөд нийгэм хийгээд хувь хүнд зайлшгүй хэрэгтэй, сонирхож суралцах шаардлагатай зүйл. Иймд бүтээлч сэтгэлгээг суралцах хугацаанд нь буюу сургуулийн орчинд сургалтын аргаар дамжуулж төлөвшүүлэх боломжтой” хэмээн өгүүлжээ.



Судалгааны зорилго:
Бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх аргаар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боломж арга зүйг судлан тодруулах зорилготой.
Судалгааны зорилт:

Судалгааны ажлын зорилгоо хэрэгжүүлэх үүднээс дараах зорилтыг тавьж ажиллаа.
1. Бүтээлч сэтгэлгээ, бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх талаарх онолын мэдлэгийг судлах.
2. Бүтээлч сэтгэлгээг сургалтаар хөгжүүлэх боломжийг судлах
3. Бүтээлч сэтгэлгээний аргаар хичээл төлөвлөн туршиж хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боломжийг судлан үнэлэлт дүгнэлт өгөх.


Судалгааны шинэлэг тал:
Бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх аргаар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боломж, арга зүйг судлан туршиж байгаад оршино.
Судалгааны арга:
Судалгааны бүтээлүүдийг унших картын арга
Ажиглалтын арга
Асуулгын арга
Туршилтын арга


Судалгааны таамаглал:

Бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх аргыг сургалтанд хэрэглэснээр хүүхэд бүр хөгжих боломжтой.
Судалгааны ажлын бүтэц:
Уг илтгэл нь удиртгал, 2 бүлэг, 4 зүйл, дүгнэлт, ном зүй, хавсралтаас бүрдэнэ.
 



1. Бүтээлч сэтгэлгээ, түүний ач холбогдол:
Нийгмийн амьдралын шавхагдашгүй нөөц нь бүтээлч хүн байдаг. Бүтээлч хүний гол чанар нь “Бүтээлч сэтгэлгээ” юм. Бүтээлч сэтгэнэ гэдэг нь өгөгдсөн санааг ойлгож түүний далд утгад дүгнэлт өгч эргэлзээтэй асуудлыг илрүүлэн тавих түүнийг өөр үзэл санаатай харьцуулан өөрийн бодол санаагаа чөлөөтэй илэрхийлнэ гэсэн үг.


Бүтээлч сэтгэлгээний тодорхойлолтуудыг дараах 3 бүлэгт ангилан авч үзвэл:
Бүтээлч сэтгэлгээ сэтгэхүйн цогц үйл.
Бүтээлч сэтгэлгээ бол мэдлэг оюун санаагаа бүтээлчээр хөгжүүлэх, шинэ мэдээ материалыг гүн судалж дахин хянах, дахин боловсруулах цогц үйл ажиллагаа.
Бүтээлч сэтгэлгээ бол нэг талаас мэдээллийг хүлээн авах, боловсруулах, улмаар шийдвэр гаргах, хадгалах дамжуулах зэрэг сэтгэхүйн цогц үйлийн үр дүн.


 


Жеанни Л. Стееле, Куртис С. Мередит, Чарлис Темпл. Бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх цаашдын зорилтууд зөвлөмж III. Уб., 2000. Англи хэлнээс орчуулсан Т.Оюунцэцэг. 6-р тал
Баасандорж.Ц. “Суралцагчдын бүтээлч сэтгэлгээг сургалтын аргаар дэмжих нь. МУБИС. Лавай. Боловсрол онол арга зүйн сэтгүүл. 2012 № 8 17-р тал
2. Бүтээлч сэтгэлгээ бол чадвар
Бүтээлч сэтгэхүйг чадвар талаас нь судалсан судалгааны анхдагч нь Симпсон бөгөөд, хэвшмэл сэтгэхүйгээс татгалзах чадвар гэж тодорхойлсон.
      Ж. Гилфорд бүтээлч сэтгэхүй нь чанарын хувьд ялгаатай чадваруудыг оюун ухааны ерөнхий загвараар дотооддоо нэгтгэсэн тогтолцоо гэж ойлгосон байна.  Гилфорд бүтээлч сэтгэхүйн 4 үндсэн чадварыг илрүүлсэн байна. 
Өвөрмөц: Хамааралгүй зүйлсийг холбох  
Утга зүйн уян хатан чадвар: Өөр байдлаар ашиглах
Харааны уян хатан чадвар: Хэлбэр дүрсийг өөрчлөх
Утга зүйн урт хугацааны уян хатан чанар: Хязгаарлагдмал бус нөхцөлд төрөл бүрийн шинэ санаа гаргах 

3. Бүтээлч сэтгэлгээ бол сургалтын үр дүн
Судлаач Самнер “Бүтээлч сэтгэлгээ бол аливаа төсөөлөл бодит байдалтайгаа аль хэр нийцэж байгааг шалгах хэрэгсэл мөн гэж үзээд түүнийг зааж болно, бүтээлч сэтгэлгээ нь сургах үйл явцын бүтээгдэхүүн бөгөөд оюуны үйл ажиллагааны дадал” хэмээн үзсэн байдаг.
Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн маш сайн зохион байгуулалттай хичээлийн үр дүн нь бүтээлч сэтгэлгээ юм.


Жеанни Л. Стееле, Куртис С. Мередит, Чарлис Темпл. Бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх цаашдын зорилтууд зөвлөмж I. Уб., 2000. Англи хэлнээс орчуулсан Т.Оюунцэцэг. 12-р тал
 
Дээрх тодорхойлолтуудыг дүгнэн Бүтээлч сэтгэлгээний тодорхойлолт гаргавал:
 
Эргэцүүлэн бодох чадвартай, өөрийн үйл ажиллагаанд эзэн болох, үндэслэлүүдийн учир холбогдлыг ойлгох, анхаарлаа төвлөрүүлж, өөртөө итгэлтэй мэтгэлцэн, гаргасан шийдвэрээ ухамсарладаг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх сэтгэлгээний үйл ажиллагаа юм.


2. Бүтээлч сэтгэлгээг сургалтаар хөгжүүлэх нь:
Өнөөгийн суралцагчийн суралцахуйд сурч буй байдал нь өнөөгийн болоод ирээдүйн нийгмийн шаардлага хангахуйцаар байж чадаж байна уу? үгүй юу? гэдэг нь эргэлцээтэй. Суралцагчдын нэг хэсэг нь амжилттай сайн сурч нэг хэсэг нь буюу дийлэнх олонх нь санаанд хүрэхүйцээр суралцаж чадахгүй байна. Эргэцүүлэн бодох чадваргүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй залхуу, хуурч мэхэлж хялбар аргаар дүн авах гэсэн, толгой дундуур хүмүүс олшроод байгаа нь илэрхий харагддаг. Монголын ирээдүйн хүүхэд багачууддаа багаас нь хэрхэн загас барих аргыг нь яаж зааж өгөх вэ? гэдгийг шийдэх хэрэгтэй байна.
БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ ХӨГЖҮҮЛЭХ АРГА, ТҮҮНИЙ АНГИЛАЛ


“Бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх арга нь суралцагчдыг эргэцүүлэн бодох чадвартай, өөрийн сурах үйл ажиллагаанд эзэн болох, үндэслэлүүдийн учир холбогдлыг ойлгох, анхааралтай сонсож, өөртөө итгэлтэй мэтгэлцэн, гаргасан шийдвэрээ ухамсарладаг болгоход чиглэгдсэн өөрийн зорилго, бүтэц зэргээрээ шавь төвтэй сургалтын бусад аргуудаас ялгарах бие даасан шинжтэй арга юм.”
Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх аргууд нь сэргээн сануулах, утга санааг ойлгох, бататгах гэсэн гурван үетэй бөгөөд үе тус бүр нь тодорхой үе шат буюу алхмуудтай. Дараах хүснэгтээс харж болно.
“Бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх сургалтын аргыг дотор нь:
1. Бүтээлчээр унших чадвар төлөвшүүлэх арга
Бүтээлч уншлагын арга
Уншигчийн мэдрэмж төлөвшүүлэх арга
Эвлүүлгийн арга
Хамтран сурах арга
2. Бүтээлчээр бичих чадвар төлөвшүүлэх арга
Асуулт тавих арга
Шоо ашиглан тайлбарлах арга
Бодомж, таамаглалаа бичих арга
Зэрэгцүүлсэн тэмдэглэл хийх арга
Өнцгийн арга
Удирдамжийн дагуу бичих арга
Төсөл дээр ажиллах арга”- ууд хэмээн ангилдаг.



4. Бүтээлч сэтгэлгээний аргаар хичээл төлөвлөн заахад сурагч ямар чадварыг илүү эзэмшдэг вэ?
Аливаад эрэлт хайлт хийж сурах
Сэтгэн бодох
Эмхтгэх
Бүтээлчээр хийх чадвар
Хүүхэд бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэх
Бусдыг сонсох чадвар
Дүгнэлт хийх чадвар
Харьцуулах
Өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх
Ярих чадвар
Шинэ мэдлэг бүтээх чадвар
Унших, эргэцүүлэн дүгнэх чадвар
Хэл яриа хөгжих
Задлан шинжлэх
Нэг зүйлийг олон талаас нь харах
Аливаа мэдлэгийг өөрийн болгох

5. Бүтээлч сэтгэлгээний аргыг сургалтанд хэрэглэсэнээр ямар ач холбогдолтой вэ?
Сургалт илүү үр өгөөжтэй болдог.
Судлах зүйлээ тал бүрээс нь шинжилж харах чадвартай болдог.
Сурагчид бие даан өөрийгөө хөгжүүлдэгтустай
хүүхэд бүрийг оролцуулдаг
Бусдыг сонсоход ач тустай
Сурах сонирхол нь нэмэгддэг
Сурагчид чөлөөтэй сэтгэж ярих
Хичээл өрнөлтэй болдог.
Сурагчид өөрийн бүтээсэн мэдлэг чадвараа илүү гүнзгий эзэмшинэ.
Аливаа асуудалд ажил хэрэгч ханддаг.сэтгэн бодох чадварт ахиц гардаг.
ялгаатай ба төсөөтэй шинжүүдийг ажиглаж сурдаг.
Сурагчдыг сурах үйл ажиллагаандаа бүтээлчээр ухамсартай ханддаг болгодог.


6. Бүтээлч сэтгэлгээний аргаар хичээл төлөвлөн заахад таньд ямар бэрхшээл тохиолддог вэ?
цаг хугацаа их шаарддаг-24
Сурагчдын түвшин харилцан адилгүй байдаг
Материаллаг зүйлийг илүү шаарддаг-36
Аргуудаа сайн судлах
Сурагчид бие дааж сураагүй учир бэрхшээл гардаг
Зарим сурагчид үзэл бодлоо илэрхийлэх тал дээр дутмаг байдаг.
Аргаа багш сайн судлах хэрэгтэй байдаг.
40 минутанд тухайн аргаар хичээл заахад агуулга багтдаггүй
Хэрэглэгдэхүүн их ордог-37
Хичээл төлөвлөх цаг их ордог-12
Хүүхдийн өмнөх төсөөлөл оношлогоо чухал
Анги дүүргэлт их- 25





1. Анги дүүргэлт хэт их- Гэхдээ энэ аргыг заасан Америк, Европын багш нар уг аргуудыг зуу хоёр зуу хүнтэй лекцийн хичээлд ашигладаг тухай олонтой яриж байсны гадна, үнэхээр ашиглаж буйг нь нүдээр үзсэн хүн цөөнгүй байдаг. Иймд 30-40 хүүхэдтэй ангид хэрэглэх боломжтой аж.


2. Бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх сургалтын арга нь тодорхой үе шаттай үйл ажиллагаа явуулдаг тул цаг их зарцуулдаг, үүний улмаас хичээлийн агуулга багтахгүй байна- их агуулга өгөх нь бидний зорилго биш. Харин хэрэгцээтэй агуулгыг олж авч хэрэглэж чаддаг аргад сургах нь бидний зорилго болж өөрчлөгдсөнийг санах хэрэгтэй.

3. Мөн бичгийн цаас хувилагч машин зэрэг материаллаг зүйлс шаардагдаж байна- Гэхдээ энэ нь тийм ч шийдвэрлэх аргагүй бэрхшээл биш. Заавал бичгийн цаас байх албагүй, дэвтрийн цаас ч ашигласан ч болно. Мөн заавал түүнийг хувилж олшруулахгүйгээр уншиж, сонсгож болохоос гадна, сонсгох төхөөрөмж ашиглаж болно.
Энэхүү судалгааны ажлын хүрээнд ЕБС-ийн 10-р ангийн “Нийгмийн ухаан” хичээлийн “Аж ахуйн нэгж байгууллага” Өгөдэй, Хубилай хааны түүхэнд гүйцэтгэсэн үүрэг сэдвийг туршилтаар зааж өөрийн заадаг хичээлдээ бүтээлч сэтгэлгээний аргыг түлхүү хэрэглэлээ. Бүтээлч сэтгэлгээний аргыг хичээлдээ хэрэглэсэнээр:
Бүтээлч сэтгэлгээний аргаар хичээл төлөвлөхөд аргаа эхлээд судлах нь маш чухал.

Гагцхүү багш л тухайн аргаа бүрэн дүүрэн эзэмшиж, хичээлээ сайн төлөвлөн аргаа зөв хэрэгжүүлж чадвал хүүхэд бүр хөгжих боломж нь нээлттэй байна. Хамгийн гол нь багш утга санааг ойлгуулах үеийн текст, бичвэр тараах мэдээлэл дээр анхаарах нь маш чухал юм. Тараах материалын тухайд багш нар ихэвчлэн сурах бичиг дээр буй тухайн сэдвийг хуулан тарааж байна. Зарим хэсэг нь тухайн сэдвээр интернетэд буй материалыг боловсруулахгүйгээр тараадаг. Бэлэн сурах бичиг дээр буй зүйлийг дахин хуулах тараах нь илүү хөдөлмөр болохоос гадна, интернетэд сургалтанд зориулан боловсруулсан зүйл хомс байдаг.

“Тараах материал бэлтгэж буй бол хаа нэгтэйгээс дурын мэдээлэл хуулах биш, хүүхдээс сэтгэн бодохыг шаардсан, агуулгыг тусгайлан бэлтгэх, эсвэл тийм шаардлага хангасан материалыг эрж хайж түүвэрлэх хэрэгтэй. Тэгж байж бүлээч сэтгэлгээ төлөвшүүлэх зорилгод бага боловч нэмэр болно.”
Аргаа бүрэн эзэмшиж, зөв хэрэглэх, бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх аргын бүтэц буюу үе шат, тэдгээрийн уялдаа холбоо, учир шалтгаан хийгээд үе, шат бүхний зорилгыг ухаарч эзэмшээгүй учир алдаа дутагдлыг гаргаж байна. Иймээс цаашид бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх аргыг сайн судлан эзэмшиж үе шат тэдгээрийн уялдаа холбоо, зорилгыг ойлгож хэрэглэх хэрэгтэй байна гэсэн дүгнэлтийг өөртөө хийхээс гадна бусад багш нартаа зөвлөж байна.



Бүтээлч сэтглгээний аргаар хичээл төлөвлөн заавал хүүхэд бүр хөгжиж XXI зууны нийгмийн шаардлагыг хангах боломж бүрэн байх болно. Мөн түүнчлэн энэхүү аргаа бүрэн эзэмшсэн багш ЕБС-д “Бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх” клуб, дугуйлан ч ажиллуулж хүүхэд нэг бүрийг хичээлээс гадаарх цагаар хөгжүүлэх боломжтой.

Багшид өөрийн гэсэн сургалтын аргатай буюу багажтай болоход хөрөнгө мөнгө шаардахгүй олон боломж байдаг. Үүнд:
1. Хамт ажилладаг нөхдөөсөө сурах
2. Багш судалгаат хичээл болон үзүүлэх хичээл тогтмол зохион байгуулж бусдаар анализ хийлгэн, тэдний санал зөвөлгөөг тусган ажиллах нь аргаа чамбайруулах нэг зам нь мөн.
3. Сургалтын аргын талаар өгүүлдэг сонин, сэтгүүл, ном сурах бичиг, гарын авлага зэрэг шинэ мэдээ мэдээллийг олж судлан хэрэгцээтэй зүйлийг эрж хайх.
4. Хамт ажилладаг нөхөдтэйгөө хамтран судалгаат хичээл төлөвлөн түүнийгээ зааж засан сайжруулах эдгээр арга замаар дамжуулан багш сургалтын өөрийн гэсэн арга буюу багажтай болох боломжтой.

Үүний адилаар багш хүн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх аргын бэрхшээлийг ярих бус түүний боломжийг нь харж, аргаа өөрийн болгон эзэмшиж, сургалтандаа хэрэглэх нь зүйтэй.

Зорилготой хүн таваг дүүрэн боломж ярьдаг
Зорилгогүй хүн таваг дүүрэн бэрхшээл ярьдаг.

Дүгнэлт

Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх аргыг багш нар өөрсдөө сайн судалж, эзэмшиж байж тухайн сэдэв, сурагчдын нас сэтгэхүйн онцлог хийгээд анги хамт олны онцлогт тохируулан сонгож, сонгосон аргаа үе шатынх нь дагуу бүрэн бүтэн зөв хэрэглэвэл хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боломжтой. Учир нь бүтээлч сэтгэлгээний арга тус бүр нь өөр өөрийн гэсэн онцлог, ач холбогдолтой.
Бүтээлчээр унших чадвар төлөвшүүлэх арга нь суралцагч аливаа мэдээллийг уншаад түүнийг ойлгох, өөрт хэрэгтэй зүйлээ ялган тогтоох, өөрийн зорилгод бүтээлчээр ашиглах, нийгмийн амьдралд оролцохын тулд уншсан зүйл, олж авсан мэдээллээ бүтээлчээр ашиглах чадварт сургадаг.
Бүтээлчээр бичих чадвар төлөвшүүлэх аргууд нь суралцагчдад асуудлыг олон өнцгөөс харах, харьцуулалт, зүйрлэл оновчтой хийж сургах, үзэл бодлоо бичгийн хэлээр системтэй, дэс дараалалтай, ойлгомжтой, баталгаа нотолгоотой илэрхийлэх чадварт сургадаг.
Иймээс бүтээлч сэтгэлгээний аргаар хүүхэд нэг бүрийг хичээлд оролцох оролцоогоор нь хөгжүүлэх бүрэн боломжтой.



Мэдээллийг шууд хүлээн авдаг бус аливааг бүтээлчээр сэтгэх чадвартай иргэнийг хөгжүүлцгээе.

Баасандорж.Ц. “Суралцагчдын бүтээлч сэтгэлгээг сургалтын аргаар дэмжих нь. МУБИС. Лавай. Боловсрол онол арга зүйн сэтгүүл. 2012 №8
Full transcript