Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Аудитын үүсэл хөгжил

No description
by

Enhbayr Uuganchimeg

on 12 March 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Аудитын үүсэл хөгжил

Аудитын үүсэл хөгжил
/Монгол улс/

Ерөнхий утгаар нь үзвэл аудит нь зөвхөн аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлантай холбогдсон үйл ажиллагаа гэсэн ойлголт байдаг боловч шалгуурт нийцэж буй түвшин нь тодорхойлоход хэрэглэгдэх шалгуураар аудитор, үйлчлүүлэгч хоёрын харилцан тохиролцсоны үндсэн дээр ямар ч мэдээллийг аудитын хяналтанд хамруулж болох юм.
Монгол улсын тухайд зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжин орсон 1990-д оноос аудитыг хөгжүүлэх эх суурь нь тавигдаж эхэлжээ.1995 оноос сангийн сайдын дэргэдэх НББ-н мэргэжлийн зөвлөлөөс зохих болзол хангаж тусгай программын дагуу шалгалт өгч тэнцсэн нягтлан бодолч нарт мэргэшсэн нягтлан бологчын гэрчилгээ, хувийн тэмдэг олгож эхэлсэн.МНБ-ч нар нь аудитын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч ямар нэг хэлбэрээр аудитын нэгжид хамрагдан аудитын үйл ажиллгаа явуулах болсон.
1997 онд Монгол оронд аудитын үйл ажиллагааны зарчим, зохион багуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, мэгэшсэн нягтлан бодогч, аудитын байгууллагад аудитын үйл ажиллагаа явуулах эрх олгох, хяхалт тавих тэдний бүрэн эрхийг зөвшөөрөх, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах хууль батлагдсан.
Монгол Улсын Үндэсний аудитын газрын түүхэн замналаас
1922 оны 6 дугаар сарын 23-нд Ардын Засгийн газарт Хянан байцаах хэлтэс байгуулагдсанаар манай улсын төрийн хянан шалгах байгууллагын суурь тавигджээ.
Хянан байцаах хэлтэс нь яам, газруудын санхүүтэй холбогдсон үйл ажиллагаа нь хувьсгалын эрх ашигт нийцэж байгаа эсэхийг хянаж, улсын сан хөмрөгийг ариг гамтай зарцуулж, арвилан хэмнэхэд туслах, мөн Ардын засгийн газраас гаргасан тогтоол, тушаалыг яам, газрууд хэрхэн биелүүлж байгааг шалгаж, дутагдал доголдлыг илрүүлэн засч арилгахад туслах үндсэн зорилготой төрийн захиргааны байгууллага байжээ.

1925 оны 11 дүгээр сарын 21-нд Хянан байцаах хэлтсийг Хянан байцаах яам болгон өргөтсөн байна.
Хянан байцаах яам нь Хянан байцаах хэлтсийн дүрмийн үндсэн дээр ажиллаж байсан бөгөөд эрхийг нь өргөтгөж, шалгалтаар илэрсэн дутагдлыг арилгах, яам, газрын албан ажил хэргийг сайжруулах, ихээхэн дутагдал гаргасан албан тушаалтныг огцруулах, халах, шүүхэд шилжүүлэх зэрэг арга хэмжээ авах эрхтэй болгосон байна. Мөн улсын төсвийг Засгийн газарт оруулахын өмнө хянаж, санал төлөвлөдөг байжээ.
1926 оны 12 дугаар сарын 10-нд Хянан байцаах яамыг татан буулгаж, Эдийн засгийн зөвлөлийн дэргэд хянан байцаах хэлтэс байгуулжээ.
БНМАУ-ын III бага хурлын тогтоолд: “Улсын аппаратын ажлыг улмаар нарийн тодорхой болгож, мөн зардал, сүйтгэлийг хорогдуулан хямдруулж, хялбар дөхөм болгохын тулд улсын Хянан байцаах яамыг татан буулгаж, түүний эрх үүргийг зохих яамдад шилжүүлэн хадгалуулах” гэсэн байна.
1930 оны 6 дугаар сард Хянан байцаах хэлтсийг БНМАУ-ын Хянан байцаах яам болгон өргөтгөжээ.
Тус яам хууль, тогтоомж, нам, засгийн шийдвэрийн биелэлт болон улсын өмч хөрөнгийн ашиглалт, зарцуулалтыг шалгах, хүнд сурталтай тэмцэх, албан хаагчдын ажлын хариуцлагыг дээшлүүлэх, албан хэрэг хөтлөлтийг эмх цэгцтэй болгох үндсэн үүрэгтэй байжээ.
1932 оны 7 дугаар сард Хянан байцаах яамыг татан буулгажээ.
1932-1939 онд хяналт шалгалтын ажлыг эрхлэх төрийн тусгай байгууллага байгаагүй боловч
ардын төрийн хяналт шалгалтын албыг 1935 оноос Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх тогтоол, тушаалын гүйцэтгэлийг хянан шалгах орон тооны бус байнгын комисс, яам, газрын ажил байдлыг тэдгээрийн дотоод хяналт шалгалтын аппарат, Сангийн яамны дэргэдэх Хянан байцаах газар гүйцэтгэж байжээ.
1940 онд Сайд нарын Зөвлөлд тогтоол, тушаалын биелэлтийг хянан шалгах тасаг байгуулжээ.
Ийнхүү хяналт шалгалтын ажлыг эрхлэх төрийн тусгай байгууллага дахин байгуулагджээ.
1947 оны 3 дугаар сарын 15-нд Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Хэрэг эрхлэх газрын дэргэд Улсын байцаан шалгах газар байгуулжээ.
1949 онд БНМАУ-ын IX их хурал Хянан байцаан шалгах газрыг Сайд нарын Зөвлөлийн шууд бүрэлдэхүүнд багтах Улсын хянан шалгах комисс болгон өргөтгөсөн байна.
Тус комисс 1952 он хүртэл Улсын хянан байцаах газрын дүрмийг мөрдөж байсан боловч 1952 онд Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор батлагдсан “Улсын хянан шалгах байгууллагуудаас мөнгөн төлбөр ногдуулах тухай” заавраар улсад хохирол учруулсан албан тушаалтанд гурван сар хүртэлх цалингийн хэмжээний мөнгөн төлбөр ногдуулдаг болжээ. Ингэж мөнгөн төлбөр ногдуулах арга хэмжээ улсын хянан шалгах байгууллагын практикт анх бий болсон байна.
1957 оны 6 дугаар сарын 26-нд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Улсын хянан байцаах комиссыг БНМАУын Хянан шалгах яам болгон өргөтгөжээ.
1959 онд Хянан шалгах яамыг татан буулгаж, Улсын хянан шалгах комисс гэж нэрлэхээр шийдвэрлэжээ. 1972 оны 10 дугаар сарын 19-нд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар БНМАУ-ын Ардын хянан шалгах байгууллагыг байгуулж, Сайд нарын Зөвлөлийн Хянан шалгах комиссыг татан буулгажээ.
БНМАУ-ын Ардын Их Хурал БНМАУ-ын үндсэн хуульд нэмэлт оруулж, Ардын Их Хурлын 10 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулган Ардын хяналт шалгалтын тухай хууль баталсан байна.
1990 онд БНМАУын Ардын Их Хурал Ардын хянан шалгах байгууллагуудыг татан буулгажээ.
1990 онд Сайд нарын Зөвлөлийн дэргэд Хянан байцаах газар байгуулжээ.
1995 оны 6 дугаар сард Улсын Их Хурал Төрийн хянан шалгах хороог байгуулсан байна.
2003 оны 1 дүгээр сард Төрийн аудитын тухай хууль батлагдсанаар Улсын Их Хурал Үндэсний аудитын газрыг байгуулсан байна.
Анхаарал тавьсанд баярлалаа
Full transcript