Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Иргэний эрх зүй

No description
by

Lkhagvadulam Baasankhuu

on 3 May 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Иргэний эрх зүй

Иргэний эрх зүйн ойлголт
Иргэний эрх зүй нь бусад салбар эрх зүйн адил өөрийн гэсэн зохицуулах зүйл, зохицуулалтын арга, нийгмийн харилцаанд гүйцэтгэх үүрэгтэй бие даасан эрх зүй юм.
"Иргэний эрх зүй" хэмээх нэр томъёог эртний Ромын эрх зүйгээс гэрэлтай.
Иргэний эрх зүйн харилцаа
Иргэний эрх зүй
Ромын иргэд эд хөрөнгөө өмчлөх, эзэмших эрхтэй гэсэн үзэл, сэтгэлгээ бий болж улмараар тэр нь эрх зүйгээр баталгаажин эрх зүйн системд (JUS CIVIL) буюу Иргэний эрх зүй гэсэн салбар болон үүсэж хөгжсөөр өнөөгийн бидний үед хүрч иирсэн.
Иргэний эрх зүйн харилцааг төрөөс зохицуулах зорилгоор төрөөс тогтоосон буюу зөвшөөрсөн, зөрчигдөхөөс төрийн албадлагаар хамгаалагдаж байдаг, заавал биелүүлэх шинжтэй, эдийн болон эдийн бус баялагтай харилцааг зохицуулж буй хэм хэмжээнүүдийн нийлбэрийг ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ гэнэ.
Иргнэий эрх зүй НЬ эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг хөгжүүлэх, боловсронгуй болгох зорилготой бол үндсэн хоёр үүрэгтэй.
1. Эдийн болон эдийн бус баялагтай харилцааг зохицуулах
Иргэн болон хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах
Иргэний эрх зүй бие даасан эрх зүй болох нь
Иргэний эрх зүй нь эдийн ба эдийн бус харилцаанд оролцог бүрт тэгш үйлчилдэг хувийн эрх зүйн нэг хэсэг бөгөөд хувийн эрх зүйн гол цөм нь болдог ба ерөнхий хувийн эрх зүйгээс тусгай хувийн эрх зүйн салбарууд бий болдог.
Хувин эрх зүй гэдэг нь тэгш эрхтэй этгээдүүдийн хоохонд үүссэн харилцааг зохицуулж байгаа эрх зүйн нэг салбар юм. харин нийтийн эрх зүй гэдэг нь босоо харилцаа буюу захирах, захирагдах харилцааг зохицуулна.
Нийтийн эрх зүйгээр зохицуулах зүйл
Төрийн байгууллагууд, иргэд ба төрийн харилцааг зохицуулдаг төрийн ЭЗ
Нийтийн захиргааны байгууллага иргэдтэй харилцах харилуааг зохицуулдаг захиргааны ЭЗ, татварын ЭЗ
Эрүүгийн хуулинд заасан гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд төрөөс хэрэглэх хариуцлагыг зааж өгдөг.
Хувийн эрх зүйгээр зохицуулах харилцаа
Нийтийн ашиг сонирхолын
ухаалаг тэнцвэрийг тогтоох ба дэмжих, эрчимтэй хөгжиж буй нийгмийн харилцааг уян хатан болгох, хүний эрх , эрх чөлөөг хэрэгжүүлэх хамгаалахад чухал үүргийг гйүцэтгэдэг.
Иргэний эрх зүй
хөдөлмөрийн эрх зүй
Өмчийн эрх зүй
Үүргийн эрх зүй
Худалдааны эрх зүй
Иргнэий эрх зүйн зохицуулах зүйл
Хүний эрх, эрх чөлөө бол юуны өмнө эрх зүйн зохицуулалт үүсч бий болоход тодорхойлогч нөлөө үзүүлдэг чухал хүчин юм.
Иргэний эрх зүйн зохицуулах зүйл гэдэг нь тухайн салбар эрх зүйгээр зохицуулагдаж байгаа нийгмийн тодорхой төрлийн харилцаа бөгөөд зохицуулах зүйл нь эрх зүйн этгээдүүдийн хооронд үүсэх эдиийн болон эдийн бус баялагтай харилцаа юм.
Уг харилцаа нь төрөөс тогтоосон хуулиар зохицуулагдах ба ард түмнээс уламжлагдан ирсэн зарим төрлийн зан заншлын хэм хэмжээгээр зохицуулагдаж болохыг үгүйсгэж болохгүй.
Иргэний эрх зүйн зохицуулах зүйл
Эдийн баялагтай холбоотой харилцаа
Эдийн бус баялагтай холбоотой харилцаа
Эд юмсийн шинжтэй харилцаа
Үүргийн шинжтэй харилцаа
Эдийн баялагтай холбоотой эдийн
бус харилцаа
Эдийн баялагтай холбоогүй эдийн
бус харилцаа
Иргэний эрх зүйн зохицуулалтын арга
Салбар эрх зүй бүр нийгмийн харилцааг зохицуулах зохицуулах зохицуулалтын аргатай байх бөгөөд энэ нь түүнийг бие даасан салбар эрх зүй эсэхийг тодорхойлох нэг шалгуур болно.
Иргэний эрх зүйн зохицуулалтын арга гэдэг нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын зан төлөвт нөлөөлөх арга хэрэгсэл юм.

Иргэний эрх зүйн үндсэн бөгөөд уламжлалт арга нь субьектүүдийг нь иргэний эрх зүйн харилцаанд тэгш эрхтэй оролцуулах арга байна.
Хоёрдахь арга нь зөвшилцөх арга юм. энэ нь аж ахуйн харилцааг харилцан тохиролцож үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох, төрөл бүрийн гэрээг байгуулахад хэрэглэгдэх арга юм.
Иргэний эрх зүйн зохицуулалтын гуравдахь арга нь зөвлөмжийн арга юм. иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хууль бус үйлдэл, эс үйлдэл хүлээлгэх хариуцлага нь зохицуулалтын арга болно гэж үздэг.
Иргэний эрх зүйн тогтолцоо,
зарчим
Иргэний эрх зүйн зарчим гэдэг нь иргэний эрх зүйн хэм хэмжээг тогтоох, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын үйл ажиллагааг зохицуулах, эрх үүргийг хэрэгжүүлэхэд мөрдоөг болгох үзэл баримтлал буюу үндсэн чиглэл юм.
Монгол улсын Иргэний эрх зүйн үндсэн зарчмуудыг Иргэний хуулийн 1.2-т зааж өгсөн байдаг.
Иргэний эрх зүйн тогтолцоо
Аливаа салбар эрх зүй нь өөрийн зохицуулах зүйлтэй салашгүй холбоотойгоор системчлэгдсэн хэм хэмжээнүүдийн зохион байгуулалттай нийлбэр байдаг. Энэхүү нийлбэр нь зохицуулж буй харилцааныхаа төрөл, онцлог, нарийвчлан, зохицуулах шаардлагатай уялдан эрх зүйн салбар, дэд салбаруудад хуваагдана.

Иргэний эрх зүйн эх сурвалж, хамгаалат
Иргэний эрх зүйн эх сурвалж гэдэг нь:
• Иргэний эрх зүйн хэм хэмжээний илрэн гарах гадаад хэлбэр юм.
• Иргэний эрх зүйн хэм хэмжээг илэрхийлэх, бэхжүүлэх албан ёсны хэлбэр юм.

Хамгаалалт гэдэг нь бүрэн эрх бүхий этгээд өөрийгөө болон бусад этгээдийг хамгаалах зорилгоор тодорхой үйлдэл хийх, төрийн болон бусад эрх бүхий ө\байгууллагаар иргэний , эрх , хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах иргэний эрх зүйн сүбьектив эрхийг хэлнэ.

Иргэний эрх зүйн харилцааны тухай ойлголт
Иргэний эрх зүйн харилцаа нь хүний эрх, эрх чөлөөний үндэс болох хувь хүний чөлөөт байдлын зарчмаар баталгаажсан ба энэ нь хувийн эрх зүйн дараах үндсэн зарчмуудад тусгалаа олсон байдаг. Үүнд:

• Гэрээний эрх чөлөө
• Чөлөөтэй өвлүүлэх эрх
• Өмчлөгчийн өмчөө чөлөөтэй захиран зарцуулах эрх
• Хувь этгээдийн эвлэлдэн нэгдэх, хуулийн этгээд байгуулах эрх багтана.

Иргэний эрх зүйн харилцааны үндсэн шинж, шалгуур
Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна, Иргэний эрх зүйн хамгаалалт өөртөө хэд хэдэн шинжийг агуулдаг.
1. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх , үүргээ хэрэгжүүлэх, биелүүлэх явдлыг хангах 2. Харилцаанд оролцогчдын эрх зөрчигдсөн бол түүнийг сэргээх арга хэлбэрийг тогтоох 3. Эцсийн дүндээ төрийн албадлагаар хамгаалагдаж байдаг Зөрчигдсөн эрхийг шүүх, арбитрын байгууллага сэргээж, хариуцлага хүлээлгэжбуй шийдвэр нь бусад этгээдүүд уг зөрчлийг дахин гаргахаас урьдчилан сэргийлдэг.
Иргэний эрх зүйн харилцааг дотор нь өмчийн ба үүргийн эрх зүйн харилцаа хэмээх хоёр томоохон бүлэгт ангилах бол үүргийн эрх зүйн нь гэрээний ба гэрээний бус үүрэг гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Ийнхүүү ангилах нь холбогдох ишүүхийн үндэслэлийг зөв тодорхойлох, улмаар иргэний хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой.
Иргнэий эрх зүйн харилцааны объект, сүбъект эрхийн тухай ойлголт
Иргэний хуулийн 1.2-д хууль тогтоогч иргэний эрх зүйн харилцаанд оролцогсдыг юуны өмнө иргэн болон хуулийн этгээд байхаар тусгажээ. Үүнээс үүдэн иргэн, хуулийн этгээдийг хувийн эрх зүйн гол оролцогсод гэдэг утгаар нь хуулийн этгээд хэмээн нэрлэх явдал нь эрх зүйн тогтолцоонд нитлэг болоод байна. Түүнчлэн эрх зүйн харилцааны сүбьектийг бүрэлдэхүүнээр нь нэгж сүбьект ба бие хүн, хамтын сүбьект ба байгууллаг аж ахуйн нэгж хэмээн ангилах нь ч бий.
Иргэн хүн эрх зүйн харилцааны
сүбьект болох нь
Эрх зүйн сүбьект гэдэг нь эрх зүйн харилцаанд оролцож, эрх үүрэг хүлээх боломжтой этгээд бөгөөд үүнд Монгол Улсын Иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг хамааруулан ойлгоно.

Иргэний эрх зүйн харилцааны объект
Эрх зүйн обьект эрх зүйн үүднээс нөлөөллөө тогтоон захирах, эрх мэдлээ хэрэгжүүлж болох бүхий л үнэт зүйлсийг хамарсан ойлголт юм. иргэний хуулийн 83-т “хөрөнгө” хэмээх ерөнхий ойлголтогд эдийн баялаг болох эд юмс, эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, мөн эрх багтана.
Эрх зүйн объектыг сүбъектээс ялгах нь
Иргэний эрх зүйн объкт хь логикын үүднээс хэзээ ч эр үүргийн эзэн байх боломжгүй бөгөөд үргэлж эрх зүйн захирах захирагдах хаилцааны зүйл болно. Эсэргээрээ эрх зүйн сүбъект нь хэзээ ч эрх зүйн объект болохгүй.
Иргэний эрх зүй дэх
төлөөлөл
1
Төлөөллийн ойлголт төрөл
Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь өөртөө тухайн үйлдлийг биечлэн хийхийг хүсэхгүй байх, эсхүл чадалгүй, амжихгүй байх тохиолдолд түүнийг төлөөлөгчөөр дамжуулан хийх нь элбэг байдаг.

Эрх зүйн хаилуаанд оролцогчдыг дэмжихийн тулд Иргэний хуулийн 62-р зүйл болон түүнээс хойш зүйлүүд шууд төлөөллийн үндсэн дээр хийх боломжийг олгосон байдаг. Үүний дагуу аливаа этгээд нь хэлцлийг төлөөллөөр дамжуулан хийх болно.
Төлөөлж байгаа этгээд нь бусдын нэрийн өмнөөс хэлцэл хийх бөгөөд ийнхүү бусдын нэрийн өмнөөс хэлцэл хийж буй гэдэг нь хэлцэл хийг ч нөгөө талд мэдэгдэж байхыг шаардана.
Төлөөлөх бүрэн эрхтэй байх
Төлөөлөгчөөр дамжуулан хийсэн хэлцлийн үри дагавар нь гагцхүү төлөөлж байгаа этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй үед л, эсхүл төлөөлүүлж байгаа этгээд нь түүнийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л төлөөлүүлэгчид үүснэ.
Full transcript