Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Дарсны сургалт

No description
by

Khongorzul Batsukh

on 16 March 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Дарсны сургалт

Дарс үүссэн түүх
Танилцуулга
Дарсны түүхий эд болох усан үзэмийн нэр төрлүүд
Дарсны тухай
Дарс боловсруулалт
Дарсаар хэрхэн үйлчлэх вэ?
Дарсны сургалт
1996 онд анх байгуулагдсан.
Нийт 14 орны 500 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн импортолдог.
Тухайлбал: Франц, Итали, Испани, Герман болон Австрали г. м
Оргилуун дарс, дарс, ликёр, коньяк, текилла
2005 оноос эхлэн дарсны төрөлжсөн дэлгүүрээ нээсэн.
Улаанбаатар хот - 7 салбар
Эрдэнэт хот - 1 салбар
Дархан хот - 1 салбар
Хөдөө орон нутагт 5 гэрээт борлуулагч нар ажиллаж байна.
Одоогийн байдлаар 600 гаруй харилцагч байгууллагад түгээлтийн системээр борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг.
HORECA буюу зочид буудал, ресторан баар, кафе
ХУДАЛДААНЫ буюу бөөний төв, супермаркет, сүлжээ дэлгүүр болон бусад хүнсний дэлгүүр
Сургалтын зорилго
Харилцагч байгууллагын хоёр талын
борлуулалтыг
дэмжих үүднээс тухайн цэгт ажиллаж, үйлчилгээ үзүүлж буй ажилтан, ажиллагсдын:
Дарсны талаархи мэдлэг
Мэргэжлийн ур чадвар
Харилцааны соёл

зэргийг нэмэгдүүлэн хэрэглэгч, үйлчлүүлэгч нарт зөв сонголт хийхэд нь туслах явдал юм.
Хамрагдах хүрээ
Манай компанитай хамтран ажилладаг бүх төрлийн үйлчилгээ явуулдаг байгууллагын ажилтан, ажиллагсад
Үүнээс:
Дэлгүүрийн дарга, ахлах менежер, заал зохион байгуулагч
Борлуулалтын менежер, худалдааны төлөөлөгч
Худалдагч, бармен зөөгч
Одоогоос 60-аад сая жилийн өмнө анх усан үзэмийн модны төрлүүд нь бий болсон ба дэлхийн цаг уурын өөрчлөлтүүдэс үүдэн устаж үгүй болсон хэдий ч дахин шинэ төрлүүд үүсэн бий болсон байна.
Тэдгээр зэрлэг ургамлыг шувуу болон хөхтөн амьтад идэж байсан бол удалгүй хүн төрөлхтөн өөрийн цэцэрлэгтээ шилжүүлэн суулгаснаар таримал болгон авчээ.
Усан үзмээр анх дарс хийж эхэлсэн түүхийг сөхөж харвал:

Манай эриний өмнөх 10 000-8 000 жилийн тэртээд одоогийн Сир улсын нутаг дэвсгэрээс усан үзэм шахах тоноглол олдсоныг эрдэмтэд тогтоожээ. Түүнчлэн Турк, Перс болон Гүрж хавийн орнуудаас олдсон шавар ваар, лонхонд хийсэн судалгаагаар дарс хадгалж байсан нь мөн тогтоогдсон байна.
Дарс уух соёл нь манай эриний өмнөх 2000 жилийн тэртээд
Грек
улсаас үүсэлтэй бөгөөд эртний Грекчүүд нь дарсыг бурхнаас өгсөн бэлэг хэмээн нэрлэдэг байсан байна.
Дарс буюу Wine нь
Vinum
гэсэн латин үгнээс гаралтай юм.
Усан үзэмийн сортоор нь:
а. Дан сортын
Sauvignon
б. Холимог сортын
Merlot-Cabernet Sauvignon
,
Semillon-Chardonnay
Хоёр ба түүнээс дээш усан үзэмийн сортыг холин гарган авсан дарсыг хэлнэ.
Merlot
Усан үзэм, жимс жимсгэний шүүсийг исгэж бэлтгэсэн согтоогч ундааг дарс гэнэ.
Дэлхий дээр олон мянган /100.000 гаруй/ нэр төрлийн сорт байдаг ба түүнээс 1000 гаруйг нь дарс гарган авахад ашигладаг байна. Түүнчлэн зарим улсад ургадаг онцгой сортууд байхаас гадна дарсны зэрэглэл байдаг.
Дарсыг ашиглагдсан түүхий эд, технологийн онцлог, үнэр амт, өнгөөр нь дараах байдлаар ангилна.
Түүхий эдээр нь:
а. Усан үзэмийн дарс
б. Жимсний дарс
Амтаар нь
:
/1л дарсанд агуулагдах сахарын хэмжээ/
а. Хуурай (0-5гр/л),
13%-15%
б. Хагас хуурай (5-15гр/л),
11,5%-13%
в. Хагас чихэрлэг (15-35гр/л),
9%-11%
г. Чихэрлэг (35-+гр/л),
6%-8%
Өнгөөр нь:
а. Цагаан
б. Ягаан
в. Улаан
Чанараар нь:
а. Ердийн
б. Онцгой маркийн /3-аас дээш жил дарсан/
в. Цуглуулгын
Үйлдвэрийн онцлогоор
:
а. Үйлчилгээний
б. Чангалсан
в. Үнэрт
д. Нүүрсхүчлийн хийгээр хангасан дарс гэж тус тус ангилна.
1. Бяцална
2. Исгэлт
3. Шүүсийг нь шахах
4. Төмөр том саванд шилжүүлэх
5. Модон торхонд юүлэх
6. Шүүлтүүр хийх
7. Лонхонд савлах
8. Худалдаанд гаргахад бэлдэх
Дарсанд нөлөөлөх хүчин зүйлүүд
Тариан талбай
Нар
Хөрс
Модон торх
Үйсэн бөглөө
Дарсны үнэр

Усан үзэмийн талбай
Нарны тусгал
Усан үзэмийн тариан талбайд жилдээ хамгийн багадаа
1300 цаг
нар шарах буюу жилийн дундаж хэм нь
+9 градус
байж сая усан үзэм гүйцэд боловсордог байна.
Хөрс
Нарнаас гадна нөлөөлөх гол хүчин зүйл нь хөрс бөгөөд хамгийн сайн ургацтай хөрс нь Франц улсад байх ба хэрвээ бурхан байдаг бол тэр нь Францад амьдардаг гэж дарсыг амтархан уугчид наргиан утгаар ярилцах нь бий.

Модон торх
Усан үзмээр амттай дарс хийхэд нөлөөлдөг гол хүчин зүйл нь дарсыг боловруулах модон торх юм. Тэрээр давхар шалтай бөгөөд том, жижиг ямар төрлийн модоор хийгдсэнээсээ шалтгаалан түүнд боловсрох дарсны хугацаа өөр өөр байдаг.

Дарсны бөглөө
Дарсны бөглөөний мод нь Дундад тэнгисийн эрэг хавьцаа ургадаг. Энэ модны холтсыг нь хуулан авч 6 сараас 2 жил орчимд хадгалан халуун усанд чанаж боловсруулан ариутгаад тусгай технологийн дагуу буталж хийдэг. Дарсны бөглөө нь агшиж тэлэх, хий гадагшлуулахгүй мөн ууршуулдаггүй сайн талтай. Сүүлийн үед дэлхий нийтээрээ ногоон дэлхийгээ хамгаалах зорилгоор үйсэн бөглөөтэй ижил үйлчилгээтэй резинэн бөглөөг технологийн дагуу гарган авч ашиглах болсон.

Дарсны үнэр
Дарсны амтаас гадна хамгийн чухал нарийн зүйл нь түүний үнэр юм.
Дарсны төрөл бүр нь өөрийн гэсэн үнэртэй байдаг. Үнэр нь хөрс, усан үзэмийн модны төрөл болон ургац хураах шалтгаалдаг байна.
Дарсыг удаан хугацаагаар хадгалах тохиолдолд үнэрт өөрчлөлт бас ордог.
Дарсны зэрэглэл
Дэлхий дээр дарс үйлдвэрлэгч орнуудаас үйлдвэрлэл болон борлуулалтаараа тэргүүлэгчид:
Франц
Итали
Испани
Австрали
Герман
Шинэ дэлхийн дарснууд зэрэг....

Франц

AOC
-
Appellation d'Origine Controlee
(нэр төрөл нь уламжлагдсан)
Хамгийн нэр хүндтэй дарс байх бөгөөд
Усан үзэм нь тодорхой бүс нутгийнх
Маш сайн усан үзэмийн сортоор хийсэн
Уламжлалт жороор хийсэн
1 гектараас гарах дарсны хэмжээнд хүрсэн
Дарсны хатуулаг тогтоосон хэмжээнд байх
VDQS
-
Vins Delimites de Qualite Superiure
(тодорхой бүс нутгийн дээд зэргийн чанар бүхий дарс)
AOC
- оос ялгаатай нь 1 гектараас гарах дарсны хэмжээг заадаггүй
VDP
-
Vins de Pays
(нутгийн дарс)
Энэ зэрэглэлийн дарс нь гектараас гарах хэмжээ болон уламжлалт жор зэрэг шаардлага тавихгүй

Итали

DOCG- Denominazione di Origine Contrallate e Garantita
(энэ нэр төрөл нь зөвшөөрөгдсөн баталгаажсан)
Энэ зэрэглэлд багтах дарснууд нь тодорхой сайн сортын усан үзэмээр үйлдвэрлэгддэг ба үйлдвэрлэгчийн уламжлалт жор, ургацын бүс нутгийн зэрэг гэх мэт шаардлага тавигддаг
DOC- Denominazione di Origine Contrallata
(нэр төрөл нь зөвшөөрөгдсөн)
Газар нутаг нь тодорхой дарснуудад хэрэглэнэ. Дээрх зэрэглэлийн дарснуудыг бодвол илүү өргөн газар нутгаас гарна.
Vino TIPICO
(нутгийн дарс)
Тодорхой 1 бүс нутгаас усан үзмээ авдаг хэдий ч хатуу ургацын хэмжээ, жор зэрэг шаардлага тавьдаггүй
VINO DA TAVOLA
(энгийн дарс)
Аль газар нутгаас гарсан нь тодорхойгүй энгийн Итали дарснууд багтана. Зарим сайн чанарын дарс байх боловч өндөр шалгууртай дээрх зэрэглэлүүдэд орж чаддаггүй.

Америкийн Нэгдсэн Улс
United States of America
Дарсыг боловсруулсан усан үзэмийн 75%-аас багагүй хувь нь тус улсынх байна
Муж улсын нэр

Уг дарсыг боловсруулсан усан үзэмийн 75%-аас багагүй хувь нь тус улсынх байх
Мөн Америк дарснууд нь усан үзэмийн сортоор нэрлэгдсэн байдаг нь уг сорт нь 75%-аас багагүй хувийг эзэлсэн байвал ийнхүү нэрлэгддэг

Дарсны шошго
1. Дарсны брэнд
Louis Eschenauer
2. Ургацын он
2004 он
3. Бүс нутаг
Bordeaux
4. Дарсны зэрэглэл
Appelation Bordeaux Controlee ( AOC)
5. Усан үзэмийн сорт
Sauvignon
6. Хатуулаг
12,5% vol
7. Савалгаа
0,75 l
8. Үйлдвэрлэсэн улс
Produit de France

Оргилуун болон цагаан, ягаан дарс

Оргилуун дарс, цагаан ягаан дарсыг хөргөж үйлчилнэ.
Хөргөгчний -6 хэмээс -8 хэмд 45градуст хэвтээ байрлалаар хөргөнө.
Зориулалтын дарсны хөргүүрт хийж үйлчилнэ.
Оргилуун дарс, цагаан ягаан дарсыг зориулалтын хундаганд хийж үйлчлэх нь тохиромжтой.


Тохирох хоол:

Зууш, бяслаг, далайн гаралтай хоол, гахай, тахиа, загасны махан хоол, халуун ногоотой хоолонд илүү зохицно. Мөн Монголын чанаж хөргөсөн адууны мах, хонины махтай гурилтай шөл г.м хоолтой тохиромжтой.


Цагаан дарсны ач тус:

Уушиг цэвэрлэж, бөөрний үйл ажиллагааг сайжруулна.
Хоол боловсруулах системийн хэвийн ажиллагааг идэвхжүүлнэ.
Биеийн жинг хадгалахад тустай.
Хөгшрөлтийг удаашруулна.
1. Хөргөгчинд хадгална
2. Мөстэй хөргүүрт хийж үйлчилнэ
3. Хундага хөлөрсөн байна

Улаан дарс

Улаан дарсыг тасалгааны 16-18 хэмийн градуст хадгална. Улаан дарсыг уухаасаа 30-аас дээш минутын өмнө онгойлгож тавина. Учир нь улаан дарс нь хуурай байдаг болохоор агаарт хүчилтөрөгчтэй исэлдүүлэн зөөлрүүлэн хэрэглэдэг.
Улаан дарсыг зориулалтын хундаганд хийж үйлчилнэ.


Тохирох хоол:

Бор махан хоол, ил болон битүү шарсан мах, гоймонтой хоол, төрөл бүрийн бяслагтай хамт хослуулан хэрэглэж болох ба Монголын үндэсний хоол болох бууз, хуушуур, хорхогтой илүү зохицно.


Улаан дарсны ач тус:

Зүрх судасны системийн уян хатан байдлыг хангана.
Стресс бууруулж, нойргүйдэл багасгах
Тархины цусан болон хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулах
Хорт хавдраас сэргийлэх мөн дархлааг сайжруулах
Онгойлгогч
Цагаан дарсны хундага
Хөргүүр
Дарсны цорго
Улаан дарсны хундага
Дарсны бөглөө
Дарсны дагалдах хэрэгсэл
Анхаарал тавьсан явдалд баярлалаа!
Та бүхэнд амжилт хүсье!
Дарсны нэрийг хэрхэн зөв цэвэрхэн дуудах вэ?
Full transcript