Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Start

No description
by

А. Ариунзаяа

on 15 December 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Start

Хүний хөгжил
design by Dóri Sirály for Prezi
Хүн амын амьжиргааны түвшин
Үндэсний статистикийн хороо өрхийн орлого, зарлагын судалгааг 1966 оноос эхлэн явуулж ирсэн бөгөөд Өрхийн орлого, зарлагын судалгаа, амьжиргааны түвшний түүвэр судалгааг нэгтгэн 2007 оны 7 дугаар сарын 1-нээс "өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа"-г зохион байгуулан явуулж байна. Судалгаанд жил бүр Монгол улсын 11232 өрхийг түүвэрлэн авч, өрхийн гишүүдийн нас хүйс боловсрол ажил эрхэлтийн байдал өрхийг орлого зарлага хэрэглээтэй холбоотой үзүүлэлтүүдийг цуглуулан судалж байна.
Хүн амын ядуурлын түвшин, хувиар
Манай оронд ядуурлын анхны албан ёсны судалгаа эхэлсэн 1995 оноос хойшхи хугацаанд ядуурлын шугамаас доогуур амьжиргаатай хүн амын эзлэх хувь 35- 38- ын хооронд, ядуурал дорвитой буураагүй байсаар ирлээ. Харин 2003 оноос хойш хөдөөгийн хүн амын дунд ядуурал улам газар авч, хөдөөд амьдарч байгаа 2 хүн тутмын нэг нь ядуурлын шугамаас доогуур амьжиргаатай болсон нь харагдаж байна.

Хүн амын ядуурлын түвшин, хот, хөдөөгөөр, хувиар
Хүн амын ядуурлын ялгаа буюу мэдрэмж, хувиар
Энэ нь хөдөөд хүний хэрэглээ ядуурлын шугамаас доош холдож байгааг харуулж байна.


Амьжиргааны түвшинд нөлөөлсөн инфляцийн нөлөөлөл
Монгол Улсын эдийн засаг шилжилтийн эхний жилүүдэд амссан том цохилтын нэг нь инфляцийн огцом өсөлт байлаа.
Шилжилтийн эхний жилүүдэд олон жил төрөөс бодлогоор барьж байсан үнийг чөлөөснөөр манай оронд гипер инфляцийн үзэгдэл явагдаж, зөвхөн 1992 онд өргөн хэрэглээний бараа,үйлчилгээний дундаж үнэ өмнөх оныхоосоо 4.2 дахин өссөн байдаг.
Инфляцийн жил бүрийн цэвэр өсөлтийн хувь
Монгол Улсын өрхийн сарын дундаж мөнгөн орлогыг хүн амын амьжиргааны гол үзүүлэлт болгон сонгон авлаа. Амьжиргааны түвшинд нөлөөлсөн инфляцийн нөлөөг харуулахын тулд өрхийн сарын дундаж мөнгөн орлогыг оны болон зэрэгцүүлэх үнээр тооцож дараахь хүснэгтэд харуулав.

Өрхийн дундаж мөнгөн орлого, төгрөг
Ядуурлын шугам ба инфляцын түвшин
2000-2009 оны хооронд 9 жилд инфляци 2,2 дахин нэмэгдсэн байхад ядуурлын шугам 5,2 дахин өсчээ.
Хэрэглээний үнэ болон ядуурлын шугамын өсөлт
Эндээс ядуурлын шугамыг ялангуяа 2005 оноос хойш тодорхойлж, зарлахдаа инфляцийн өсөлттэй уялдуулаагүй хэт өндрөөр тогтоосон байна. Энэ нь манай оронд ядуурал буурахгүй байгаа гол шалтгаан болжээ. Ядуурлын шугам бодит байдлаас өндөр, улам бүр өссөөр ирсэн тул ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй өрх улам нэмэгдэх нь аргагүй юм

Амьжиргааны түвшин, ядуууралд нөлөөлсөн ажилгүйдэл, орлогын нөлөөлөл
Ядуурлын чиг хандлагыг авч үзэж, ядуурал манай оронд төдийлөн буурахгүй байгааг тэмдэглэсэн. Хүн ам, орон сууцны 2000 оны тооллого болон ажил эрхлэлтийн судалгааны дүнгээр ажилгүйдлийн түвшин ч мөн дорвитой буураагүй дүн гарсаныг доор хүснэгтэд харуулав. Ажилгүйдэл, ядуурлын манай орны хувьд олон жил үргэлжилсэн, эдийн засаг,нийгмийн хөгжлийн нэн тулгамдсан шийдвэрлэх асуудал хэвээр байна.
Нэг өрхийн сарын дундаж зарлага болон мөнгөн орлого, оны үнээр, төгрөг
Нийт зарлага нь мөнгөн зарлагаас гадна мөнгөн бус хэлбэрийн зарцуулалтыг оруулсан, мөн өрхүүд орлогоосоо давсан зарлагыг зээл, бусдаас авсан тусламжаар хааж байгаа тул зарлага нь орлогоосоо өндөр байдаг. Энэ нөхцөлд амьжиргааны түвшний судалгааны хэрэглээний зардлыг орлогыг төлөөлүүлэн авч судалгаанд ашиглаж болно
Сард нэг хүнд ногдох хэрэглээ, ядуу болон ядуу бус өрхөөр, төгрөг
2002-2003 оны судалгаагаар ядуу өрхүүдийн сарын дундаж нийт хэрэглээ ядуу бус өрхүүдийнхээс 2,8 дахин доогуур байсан бол 2007-2008 оны судалгаагар 2,9 дахин доогуур гарчээ. Ядуу өрхүүдийн сарын дундаж хүнсний хэрэглээний зардал 2002-2003 оны судалгаагаар ядуу бус өрхүүдийнхээс 2,3 дахин доогуур, 2007-2008 оны судалгаагаар 1,9 дахин доогуур гарчээ. Энэ нь ядуу өрхүүдийн хэрэглээ ядуу бус өрхүүдийнхээс ихээхэн доогуур, энэ утгаараа ядуу өрхүүдийн орлого мөн их доогуур гэсэн үг юм.
Монголын хүний хөгжлийн орлогын индекс, 1990-2010 он
Монгол хүний хөгжлийн индекс 2010 онд 0.622 болж 1990 оныхоос 0.102 пунктээр,2000 оныхоос 0.083 пунктээр тус тус өссөн байна. Хүний хөгжлийн индекс 1990-2010 онд жилд дунджаар 0.9 хувиар, 2000-2010 онд жилд дунджаар 1.43 хувиар өсчээ. Европ болон Төв Азийн хөгжиж буй орнуудын ХХИ 2010 онд 0.702 болж 1990 оныхоос 0.199 пунктээр, Зүүн Ази, Номхон далайн орных 0.643 болж 0.26 пунтээр, Арабын улсуудынх 0.588 болж 0.192 пунктээр, Өмнөд Азийнх 0.516 болж 0.201 пунктээр, Сахар орчмын Африкийн орнуудынх 0.389 болж 0.096 пунктээр өсчээ.

Ядуурлын олон хэмжигдэхүүнт индекс
Ядуурлын олон хэмжигдэхүүнт индекс (ЯОХИ) нь өрхийн эрүүл мэнд, боловсрол, амьжиргааны түвшинд дутагдаж буй зайлшгүй хэрэгцээ (гачигдал)-г тодорхойлно. Ядуурлыг өнөө үед хангалттай бус орлогоос гадна эрүүл мэнд, хоол хүнсээр авч буй илчлэгийн хэмжээ, боловсрол, орон сууц, нийгэм дэх оролцоо зэрэг олон хүчин зүйлээр тодорхойлох болсон.
Манай улсын ЯОХИ 0.065 байгаа нь олон хэмжигдэхүүнт ядууралд өртсөн хүн ам нийт хүн амын 15.8 хувийг эзэлж байгааг харуулж байна.


Ядуурлын хамралтын хүрээний индекс буюу ядуурлын түвшин нь нийт хүн амд ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй хүн амын эзлэх хувийг харуулна. Ядуурлын хамралтын хүрээний индекс нь ядуурлыг хэмжих хамгийн энгийн, өргөн хэрэглэгддэг үзүүлэлт юм. Гэвч ядуурлын гүнзгийрэлтийн индекс, ядуурлын мэдрэмжийн индекс гэсэн 2 үзүүлэлтийг нэмж тооцдог.
Ядуурлын гүнзгийрэлтийн индекс нь ядуу хун амын хэрэглээний дунд түвшин ядуурлын шугамаас доогуур байгааг илэрхийлнэ.
Ядуурлын мэдрэмжийн индекс нь ядуу хүн амын дундах хэрэглээний тархалтыг харуулна.
Тухайн өрхийн хэрэглээ нэмэгдсэн ч хэмжээ нь ядуурлын түвшинээс доогуур байдал ядуурлын хэмжээ нь нэмэгдэнэ.

Хэрэглээний үнийн улсын индекс 2012 оны 9 дүгээр сард өмнөх сарынхаас 1.0 хувь, оны эхнээс 12.2 хувь, бараа, үйлчилгээний өмнөх оны мөн үеийнхээс 14.8 хувиар өссөн бол 2013 оны 9 дүгээр сард өмнөх сарынхаас 1.4 хувь, оны эхнээс 8.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 9.9 хувиар өсчээ
Макро эдийн засгийн үзүүлэлт ДНБ( үйлдвэрлэлийн аргаар) 2013оны эхний 9 сард оны үнээр, өмнөх оны мөн үеийнхээс 22.1 хувиар өсч, 12266.4 тэрбум төгрөгт хүрлээ.ДНБ, 2005оны зэрэгцүүлэх үнээр өмнөх оны мөн үеийнхээс 11.5 хувиар өсч,4369.7 тэрбум төгрөгт хүрлээ. Хэрэглээний үнийн улсын индекс ( ХҮУИ ) 2013 оны 10 дугаар сард өмнөх сарынхаас 1.4 хувь , оны эхнээс 9.7 хувь , өмнөх оны мөн үеийнхээс 10.8 хувиар өслөө . Ерөнхий индекс өмнөх сарынхаас өсөхөд хувцас , бөс бараа , гутлын бүлгийн дүн 3.6 хувь , орон сууц , ус , цахилгаан , түлшний бүлгийнх 3.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ


Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банкны судалгаагаар Монгол Улсад ядуурлын түвшин буюу ядуурлын хамрах хүрээ 35,2 хувь болсон бөгөөд 930 мянган хүн ядууралд өртсөн байна. Өөрөөр хэлбэл 100 хүн тутмын 35 нь зайлшгүй шаардлагатай хүнсний болон хүнсний бус хэрэглээний зүйлийг худалдан авах чадваргүй байгаа гэнэ. 2007 онд ядуурлын хамрах хүрээ 25 хувьтай байсан аж
Анхаарал хандуулсанд баярлалаа
Full transcript