Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Төрийн албан хаагчийн анкет бөглөх заавар

No description
by

Jagaa Jagana

on 18 April 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Төрийн албан хаагчийн анкет бөглөх заавар

1.
Хувь хүний талаарх мэдээлэл
2.
Боловсролын талаарх мэдээлэл
3.
Мэргэшлийн бэлтгэлийн талаарх мэдээлэл
4.
Ур чадварын талаарх мэдээлэл

5.
Туршлагын талаарх мэдээлэл
1.1.
Албан ёсоор овоглодог хүний нэр, өөрийн нэрийг бичнэ.
1.2.
“Хүйс” гэсний ард эр, эм аль нь болохыг үгээр бичнэ.
1.3.
Өөрийн төрсөн он, сар, өдрийг регистрийн дугаар дахь төрсөн огноогийн дугаартай тохируулж бичнэ.
1.4.
Өөрийн төрсөн аймаг, хот, сум, дүүргийн нэрийг бичихийн хамт төрсөн газрын нэрийг бичнэ. “овог” гэсний ард ургын овгоо бичээрэй.


1.5.
“Үндэс угсаа” гэсний ард “халх, буриад, дөрвөд, казах” гэх мэтээр хариулж бичнэ.
1.6.
“Нийгмийн гарал” гэсний ард “таны эцэг(эх) таныг төрүүлэх үед эрхэлж байсан ажил хөдөлмөрөөс үндэслэн “малчин”, “ажилчин”, “багш” гэх мэтээр хариулж бичнэ.
1.7.
“Гэр бүлийн байдал” гэдэгт зөвхөн гэр бүлийн бүртгэлд буй хүмүүсийг бичнэ.

1.8.
“Садан төрлийн байдал” гэдэгт таны эцэг эх, ах эгч, дүү, өрх тусгаарласан хүүхэд, эхнэр (нөхөр)-ийн эцэг эхийг оруулж бичнэ.
1.9.
“Оршин суугаа хаяг”-т аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороо, баг, хорооллын нэр, гудамж, байр, орц, хаалганы дугаар, гэрийн болон үүрэн утас, факс, И-мэйлийн хаяг зэргийг бичнэ.
1.10.
“Шуудангийн хаяг” гэдэгт захидал, хэвлэл захиалга өгдөг шуудангийн хаягийг бичнэ.
1.11.
Онцгой шаардлага гарвал харилцах хүн” гэсний ард таныг хамгийн сайн мэдэх, хаана ч байсан холбоо барьж чадах хүний нэрийг утасны хамт бичнэ.
2.1.
“Боловсрол” гэсэн асуултад “Завхан аймгийн Улиастай хотын II дунд сургууль”, “МУИС” гэх мэтээр суралцаж төгссөн сургууль, орсон, төгссөн огноо, эзэмшсэн мэргэжил, гэрчилгээ, дипломын дугаар, огноог бичнэ.

2. Боловсролын талаарх мэдээлэл

2.2.
“Боловсролын докторын болон шинжлэх ухааны докторын зэрэг” гэсэн асуултад “Хэл шинжлэлийн ухааны магистр”, “Хэл шинжлэлийн ухааны боловсролын доктор”, “Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор” гэхчилэн хариулж, докторын зэрэг хамгаалсан сэдэв, огноо, авсан гэрчилгээ, дипломын дугаарыг бичнэ.
3.1.
“Мэргэшлийн бэлтгэл” гэсэн асуултад хаана, ямар байгууллагад мэргэжлийн болон бусад чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байдлыг тухайн сургалтад хамрагдаж эхэлсэн, дуусан огноо, хэд хоногоор, ямар чиглэлээр хамрагдсаныг болон үнэмлэх, гэчилгээний дугаар, олгосон огноог бичиж хариулна.

3. Мэргэшлийн бэлтгэлийн талаарх мэдээлэл

3.2.
“Албан тушаалын зэрэг дэв, цол” гэсэнд “Төрийн захиргааны тэргүүн зэрэг тэргүүн түшмэл”, “Дэд зэрэг эрхэлсэн түшмэл” гэхчилэн зэрэг дэв, цэргийн болон дипломат цолыг бичнэ.
3.3.
“Эрдмийн цол” гэсэн асуултад “дэд профессор”, “профессор”, “академич” гэхчилэн хариулах бөгөөд уг цолыг олгосон байгууллагын нэр, огноо, гэрчилгээ, дипломын дугаарыг бичнэ
Төрийн албан хаагчийн анкет бөглөх заавар
Төрийн албан хаагчийн
анкетын бүтэц
1. Хувь хүний
талаарх мэдээлэл
1. Хувь хүний
талаарх мэдээлэл
4. Ур чадварын
талаарх мэдээлэл
4.1.
“Ур чадвар” гэдэгт “1, 2, 3” гэсэн онооноос өөрийн ур чадварын төвшинд аль тохирохыг нь дугуйлж тэмдэглэнэ.
4.2.
“Гадаад хэлний мэдлэг” гэдэгт ямар хэлийг аль төвшинд эзэмшсэнээ “+” гэж тэмдэглэнэ.
4.3.
“Компьютер эзэмшсэн байдал” гэдэгт компьютерийг ямар төвшинд эзэмшсэнээ “+” гэж тэмдэглэнэ.

5. Туршлагын талаарх
мэдээлэл
5.1.
“Хөдөлмөр эрхлэлтийн байдал” гэдэгт орон тооны албан тушаал эрхэлж байсан байгууллагын болон түүний газар, хэлтэс, алба, тасгийн нэр, эрхэлж байсан албан тушаал, ажилд орсон огноо, ажлаас гарсан огноог тодорхой бичнэ.
5.2.
“Ажил, мэргэжлийн туршлага, үр дүн” гэсний “Сүүлийн 5 жилд ажилласан байгууллагын нэр, эрхэлсэн ажлын чиглэл” гэсэн багананд “Завхан аймгийн Засаг даргын Тамгын газарт хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн”, “Ажилласан хугацаа” гэсний доор “2001-2003”, “Хийж гүйцэтгэсэн ажлын товч агуулга, үр дүн” гэсний дор
“аймгийн төрийн албан хаагчийн сургалт”, “аймгийн төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа” хөтөлбөрийг боловсруулан батлуулж мөрдүүлсэн” гэхчилэн орон тооны албан тушаал эрхэлж байсан байгууллагынхаа нэр, эрхэлсэн ажлын чиглэл, хийж гүйцэтгэсэн ажлын товч агуулгыг бичнэ.
Эцэст нь анкетаа үнэн зөв бичсэнээ нотолж гарын үсэг зурна.
Төрийн албан хаагчийн
анкетыг бөглөхөд анхаарах зүйлс:
Төрийн албан хаагчийн анкетын асуулт бүрийг бүрэн хариулж бичнэ.
Анкетыг үнэн зөв бөглөх
Анкет бөглөхдөө баллаж сохлохгүй байх
Байгууллага, албан тушаалын нэрийг товчлон бичиж болохгүй байх

Анхаарал тавьсан
347-р бүлгийн хамт олондоо баярлалаа.
Full transcript