Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Эмэгтэй хүний эдлэл, гоёлын хээ

No description
by

nunu nunu

on 5 November 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Эмэгтэй хүний эдлэл, гоёлын хээ

Эмэгтэй хүний эдлэл, гоёлын хээ
Аливаа улс үндэстний эмэгтэйчүүдийн гоёлын эдлэл зүйлс үлэмж олон янз байдаг. Эхнэр хүний үс нь эвэр янзтай. Дундаа мөнгөн хавчаар угтаа зууван хавчигтай. Хавчаар нь дээрээ мөнгө хөөх юму хаж гаргаж хийсэн цуваа эвэр угалзан хүрээтэй, дундаа улаан, ногоон шүрэн шигтгээтэй. Эхнэр хүний угийн хавчиг нь гадуураа эвэр угалзан хүрээтэй, зүрхэн хэлбэртэй. Өр дундаа шигтгээ, эвэр угалзаар дүүрэн, хавтгай мөнгө байна. Хэдий тийм боловч Халх авгайн хавчаар, толгойн боолт нь цөм ижилхэн байдаггүй. Газар нутгийн байдлаар өөр өөр хэлбэртэй. Бидний цуглуулсан хэрэглэгдэхүүний хэрээр доорхи хэдэн янзын боолт хэрэглэж байна.
Энд толгойн боолтын ерөнхий хэлбэр дүрс нь нэг янз. Бөмбөгөр дугариг байдалтай. Харин түүнд тавьсан хээ нь анги анги.

Харин санчиг ( шанаа ) шилэвч татуурга нь нутаг нутгат ялгаатай байна. Нэгдүгээр боолтын санчиг үзүүрээр нь нийлүүлсэн сэнж угалзтай, дараагийн 2, 3 нь өлзий утас, 4 дэх нь шигтгээтэй ханан сүлжээ хээтэй байх жишээтэй. Татуур бас тэр мэт. Боолтын хээ ямар байна түүнээ даган зохилдсон байдаг. Татуурганы хэлбэр нь дөрвөлжин, тал зууван дугуй хоёр үндсэн маягтай. Эртхэн үеийн татуур шанаавч шилэвч их том, бараг л баатрын дуулга шиг байдалтай байв. Толгойн боолтноос гадна авгай хүний үсний гэр буюу хээ гэж буй. Хээ нь авгай далбан үсний нарийн үсэнд хийсэн бөсөн гэрийн дээд талд байдаг мөнгөн угалзтай давхар гэр юм. Зарим газар үүнийг хээ гэхгүй үсний гэр гэх нь бий. Гэхдээ олонхийг баримтлан хээ гэж нэрлэж болно.
Монгол Хатад, эмэгтэйчүүдийн төрх, өмсгөл, зүүлт, засал чимэглэл
Гадна байдлаараа Монгол эрэгтэй эмэгтэйчүүд онц ялгагдахгүй, адилхан урт дээлтэй боловч, Монгол эмэгтэйчүүдийн нүүр царай нь өвөрмөц аятайхан, үнэхээр ховорхон гоо царайлаг, бараг 700 зууны тэртээхтэй гадаад үндсэн төрх онцын өөрчлөгдөөгүй гэж 20 –р зууны жуулчид бичиж байна.

Монголын нууц товчоонд Гоо (гуа) гэсэн үг хүний нэрийн хамт хэрэглэгдэж байгаа нь (Гоо марал, Борочи гоо, Алангоо) үзэсгэлэнтэй гоо сайхан гэсний илэрхийлэл юм. Мөн “өнгө зүст үзэсгэлэнтэй хатан, зээгийн зүст, охины өнгөтэй улс, хацар гоо охид, өнгө сайт охид, нүүрэндээ гэрэлтэй нүдэндээ галтай охин, Гоо үжин, Өнгө сайт охид хатад, гоо сайхан охид, хацаргоо хатад охид” гэж тэдний харагдах гоо үзэсгэлэнг магтсан байдаг.
2. Дөрвөн талдаа гогцоо хаж хүрээтэй, үлбэн тойруулсан том шүрэн шигтгээтэй хоорондоо зоос голтой, цэцгэн өртэй, мөнгөн хаж хөөмөл, хүрэмтэй хаж угалзтай хийсэн байна.

Хээнд мөн л толгойн боолттойгоо адилхан цэцэг, эвэр угалзан хажаар гоён шигтгээгээр чимжээ. Хээний нөгөө талд буюу ард унждаг хамар эвэр угалзын сийлбэртэй далбан мөнгийг орхиулга гэнэ. Үсний гэр буюу хээ гэдэг нь мөнгөн чимэгтэй байхаас гадна саланги эрвээхэй, цэцэг, ялтас хаддаг байна. Ийнхүү хээ хийхгүй хадлага чимэг хийдэг байсан нь нэлээд дээр үеийн хэрэг бөгөөд сүүлийн үед түүнийг орхиж хаяагүй, мөнгөн дугтуй хээгээр үсний гэрийн угийг гоёж байжээ.
Хээ, үзүүрийн хавчиг хоёрын хооронд шүр буюу оюу шигтгээтэй сүлжээ эвэр, ханан сүлжээ, хаж хүрээтэй, дугариг хүрээтэй дугариг мөнгөн чимэг хийнэ
Үүнийг бөөрөвч буюу туйвны боолт гэнэ.
Авгай хүний эрхэм дээд эдлэлийг сүйх гэдэг. Сүйх гэгч нь доороо шүр мөнгөн унжлагатай, хорол буюу залгасан дүрс гаргаж үйлдсэн дүрс хэрэглэл юм. Энэ чимэглэл авгай хүний төрийн хэрэглэл хэмээгдэх бөгөөд эхнэр болсны баталгаа аж.


Эртний хатдын гоёол, чимэглэл

1. Шүрэн шигтгээ хослон гоёж, үзүүр нуруугаар нь нийлүүлсэн эвэр угалзтай нэг маяг.
3. Дөрвөн талын шигтгээ нь дээрхтэй адил боловч шигтгээний хооронд дээр доороо хоёр өлзийтэй, хажууд нь өлзий толгойт эвэр угалзаар холбож сүлжсэн мөнгөн хаж угалзтэй нэг янз.
4. Энд тэнд цэцгэн тав хийсэн мөнгөн хаж, ханан сүлжээ гарган урласан байна.
Толгойн боолт олон анги байх боловч ерөнхий байдал нь ижил юм.
Үс гэзэгний байдал
Дундад эртний Монголчуудын гэзэг үсний талаар “Хөхөл” “Шибэлгэр” гэдэг 2 үг тэмдэглэгдсэн бөгөөд эрдэмтэн А. Мосторт 13-14 –р зууны үеийн монгол хаадын хөрөг зургуудыг харьцуулан үзээд “Хөхөл” нь толгойн урд хэсэг дэх урагш унжсан хэсэг үсийг нэрлэдэг үг. Хөхөл эр хүнд ч байх юм. Шибэлгэр нь толгойн ар дахь хоёр ба хэд хэдэн салаа гэзгийг нэрлэнэ. Эрэгтэй эмэгтэй хүний аль алинд нь шибэлгэр байх аж гэжээ.
- Гэзгээ араас нь өөд хумин толгойн боолтонд хийн, малгайгаа өмссөн байх

- Шивэлгэрээ ганц салаа гөрж чихний араар унжуулдаг

- Охид бүсгүйчүүд шивэлгэрээ хоёр болон олон салаа болгон сүлжээд нэг болгон багцалж, цагираг хэлбэрээр эргүүлэн боосон харагдана. Хожмын монголчуудын дунд энэ шибэлгэр хэмээх үг ялимгүй хувирч, бүсгүй хүний үсний гэрийг нэрлэх ширэвгэр, шивэрлэг гэх болсон ба сэвгэр, сэвлэг зэрэг үгс үүнтэй утга, гарал нэгтэй бололтой гэжээ.
Дээл хувцас
Дээл хувцас нь тухайн ард түмний өвөрмөц дүр төрхийг тодорхойлдог соёлын үнэт зүйл юм. Түүхч эрдэмтэн Х. Нямбуу: “Монгол үндэстний хувцас нь Монгол орны цаг уур, хүн ардын эрхлэн буй аж ахуйн хэв шинж, дадал зан суртал, эрхэм зохицсон сэтгэцийн үнэлэмж, дээдлэн хүндэлдэг соёлын хүрээ, нийгмийн хэв журамтайгаа нягт уялдсан онцлогтой ажээ” хэмээжээ.
Хувцас нь тухайн нийгмийн болон гэр бүл, хүйсийн байдлын ялгаа тусгагдсан байдаг тул эрэгтэй, эмэгтэй охид эхнэрийн, хүүхэд, хөгшдийн, энгийн ба ёслолын, гоёлын гэж олон ангилж болно. Мөн цаг үеийн гоо зүйн үнэлэмж, урлагийн ололт, амжилт бүхнийг хувцас илэрхийлж байдаг гэж хэлж болно.
Эртний Монгол эмэгтэйчүүдийн хувцас дээл нь эрэгтэйчүүдийнхтэй адилавтар ба эхнэр хүний дээл, толгойн чимэг нь нилээд өвөрмөц байжээ. Энэ бүхнийг тухайн үед Монгол орноор аялан явж тэр бүхнийг нүдээр үзсэн элчин жуучдын нэг болох: Өмнөд Хятадын Сүн улсын элч Пэн Да Я, Сюй –Тин нар (1237) он “Хар Татарын хэргийн товч” –д: Тэдний хувцас хунар гэвэл, энгэрээ зүүн тийш дарж, зах нь дөрвөлжин, (хуучиндаа) эсгийгээр эсгэж, арьсан шижмээр оёдог, одоо шир утсаар үйлдэнэ. Өнгө нь улаан, бор, элгэн ногоон бөгөөд нар сар, луу гарьд тэргүүтний зурагтай, үүнд эрхэм доодсын ялгаа гэж байхгүй. Энэ нь эртний хувцас адил ба тэдний тэдний сүүжний дээр тоолшгүй нарийн нугалаас гаргадаг. Уужуу (том ) хувцсанд бол арван хоёрхон нугалбартай. Татарын хувцасны нугалаас нь үүнээс илүү юм. Бас улаан бор өдөнг нийтгээд дээс болгож бүслэхээ бүс гэнэ.
Толгойн гоёл
Монгол эмэгтэй нөхөрт гарахдаа үсээ хоёр салаа сүлжиж нутаг нутгийн заншлаар эхнэр хүний гоёлоор гоёдог байжээ. Төв халхын эхнэрүүд үсээ дэрийлгэн дугуйлж үснийхээ дунд хэсэгт мөнгөн хавчаар, угт нь зууван хавчиг зүүдэг. Мөн толгой дээрээ дух руу орсон үнэт чулуу шигтгэсэн мөнгөн оройвч тавьж түүн дээр малгай өмсөнө. Оройвч хэмээх толгойн боолтны орой нь онгорхой байвал харц хүнийх, битүү хорол чимэглэлтэй байвал хатан хүнийх гэж ойлгоно. Хоёр тал руугаа дэрийлгэсэн үсэндээ 6-8 мөнгөн хавчаарыг дунд нь хавчиж, туйв бүхий мөнгөн гэр рүү үсээ хийх уулзварт зууван хавчиг зүүнэ. Туйв гэдэг нь үсний үзүүрийг хавчдаг хавчаар бөгөөд энэ нь түүнийг эхнэр хүн гэдгийг илэрхийлнэ. Эмэгтэйчүүд үсний үзүүрийг ил гаргахгүйгээр туйв ба түүнээс залгаатай байх даавуу, хоргойгоор хийсэн үсний гэр бүхий уутанд хийж далдална. Толгойн боолтоос хоёр шанаа руу унжуулсан унжуурга чимгийг санчиг гэх бөгөөд 3, 5, 7, 9 салаа шүр сувдан зүүлтнээс бүрдэнэ.
Ээмэг бөгж
Эмэгтэй хүний чихэнд зүүх гоёлын зүүсгэлийг сүйх гэнэ. Сүйх нь хорол, загас хэлбэртэй, гол зүүлтний шүр мөнгөн унжлаганаас салаалуулан хийсэн хэрэглэл юм. Энэ нь эхнэр хүний төрийн хэрэглэл гэгдэх бөгөөд эхнэр болсны баталгаа ажээ. Бөгжийг алт мөнгө гангаар, бугуйвчийг алт мөнгө зэсээр хийнэ. Бөгж нь цулгуй, дундаа ховил, гол, хонхорхой, хүрэмтэй гэх мэт олон янз байдаг. Бугуйвч нь мөн хээ угалзтай эсвэл цулгуй, төрөл бүрийн үнэт чулуун шигтгээтэй байна.
Үсний гэр
Хээ бүхий хэсэг, үзүүрийн хавчиг хоёрын хооронд байх шүр буюу оюу шигтгээтэй мөнгөн чимгийг бөөрөвч буюу туйвны боолт гэдэг. Эмэгтэйчүүд үсний үзүүрийг ил гаргадаггүй бөгөөд туйв ба түүнээс залгаатай байх даавуу, хоргойгоор хийсэн үсний гэр бүхий уутанд хийж далдална.
Сүйх
эмэгтэй хүний чихэнд зүүх гоёлын зүүсгэл бөгөөд хорол, загас зэрэг хэлбэртэй байдаг. Энэ нь эмэгтэй хүний нөхөрт гарч эхнэр болсны бас нэг баталгаа ажээ. Бөгжний тухайд алт мөнгө, гангаар хийсэн цулгуй, дундаа ховил, хонхорхой, хүрэмтэй гэх мэт олон янзын бөгжийг хэрэглэнэ. Бугуйвчийг алт, мөнгө, зэсээр хийлгэж цулгуй чигээр нь хэрэглэхээс гадна хээ угалз бүхий үнэт чулуун шигтгээгээр чимж хэрэглэдэг. Ийнхүү халх эхнэрийн гоёл чимэглэл 5-6 килограмм татдаг.
Баруун монгол эхнэрүүд үсээ мөн адил хоёр салаа сүлжиж хоргойгоор чимэглэсэн үсний гэр хэмээх хар хилэн уутанд хийж энгэр рүүгээ унжуулна. Үснийхээ үзүүрт “тохиг” хэмээх гоёл зүүнэ. Зүүн монголын эмэгтэйчүүд толгойн гоёлдоо ихээхэн үнэт чулуугаар чимэглэсэн хавчиг, татуурга, магнайвч зэргийг хэрэглэдэг.
Монгол хувцасны төрөлд 400 гаруй төрлийн дээл, 100-аад төрлийн малгай, 20–иод төрлийн гутал, бүс 30 орчим төрөл байдаг. Дээл нь эсгүүр загвар ба зориулалтаараа ялгаатай. Эрэгтэй эмэгтэй өдөр тутмын хувцас, өвөл зуны хэрэглээ, мөн баяр, ёслол, онцгой хэргийнх гэх мэт.
МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ ХУВЦАС, ГОЁЛ ЧИМЭГЛЭЛ
Монгол гоёл нь ахуй хэрэглээний эдлэлээ үнэт эрдэнээр бүтээж, уламжлалт угалж, хээ чимгээр баяжуулан өдөр тутамдаа хэрэглэдэг өвөрмөц онцлогтой юм. Монгол эмэгтэйчүүдийн гоёл чимэглэл нь олон төрөлтэй, алт, мөнгө үнэт чулуугаар урладаг нандин чамин хийцтэй. XVII-XIX зууны монгол эхнэрүүдийн толгойн боолт, хавчаар чимэглэл туйлын өвөрмөц хийгээд Гарьд /Домогт өгүүлдэг шувуу/-ын далавчтай адилхан хэлбэрээр гэзгээ зассан домогтой.
Full transcript