Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх

No description
by

Насандэлгэр Б.

on 29 January 2016

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх

Нэхэмжлэл
Нэхэмжлэлд тавигдах шаардлага
1. Харьяалагдах шүүхэд гаргасан байх;
2. Эрх бүхий этгээд гаргасан байх;
3. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх;
4. Нэхэмжлэлийн үнийн дүнг зөв тооцоолох;
5. Нотлох баримт хангалттай байх;


Хэрэг үүсгэх
1. Нэхэмжлэлийг шүүгчид хуваарилна.
2. Шүүгч Иргэний хэрэг үүсгэсэн тухай ЗАХИРАМЖ гаргана /7 хоног/.
3. Нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулна /7 хоног/. Хариуцагч нэхэмжлэлийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хариу тайлбар, нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй.
4. Зохигчидод хуульд заасан эрх үүргийг тайлбарлаж өгнө.



Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсанаас хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа
Гомдлыг хянан шийдвэрлэнэ.
Гомдлыг хангасан тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авах ажиллагаа явуулна.

Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.
Шүүгч Захирамж гаргана.
Захирамжинд гомдол гаргана.
Итгэмжлэл
201.. оны .. дугаар Улаанбаатар
сарын ..-ний өдөр хот

ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ .... ШҮҮХЭД

Итгэмжлэл олгох нь
“............... ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн ......... холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх үе шатанд тус байгууллагыг төлөөлж, ИХШХШТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан нэхэмжлэгчийн эрх үүрэг, 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн бүхий л эрх үүргийг хэрэгжүүлж оролцох эрхийг ...................... /РД: ................, Утас: .........../ -д олгон итгэмжлэв.
Энэхүү итгэмжлэл нь олгогдсон өдрөөс 1 жилийн хугацаанд хүчинтэй.

Хүндэтгэсэн,
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ........................................

Нэхэмжлэл

ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН
АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД


Нэхэмжлэл гаргах нь
Нэхэмжлэгч: “........................ББСБ” ХХК-ийг төлөөлж, Гүйцэтгэх захирал ........................
Хаяг: Улаанбаатар хот, ........ дүүрэг, ..-р хороо, ...... Тауэр, ..... давхар, .... тоот
Утас:
Хариуцагч: Монгол улсын иргэн ..........................
Хаяг:
Утас:
НЭХЭМЖЛЭЛИЙН ШААРДЛАГА
Зээлдэгч Бат нь 201.. оны … дүгээр сарын …-ны өдөр “…….. ББСБ” ХХК-тай байгуулсан №ЗГ/../.. дугаар “Зээлийн гэрээ”-ний үүргээ зөрчин үндсэн зээл болон зээлийн хүүгээ хугацаанд нь төлөөгүй тул үндсэн зээлийн төлбөр …….. төгрөг, …. сарын зээлийн хүү ……. төгрөг, зээлийн гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсний улмаас нэмэгдүүлсэн хүүнд …… төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 76,860 төгрөг нийт ……….. төгрөгийг гаргуулах тухай,
НЭХЭМЖЛЭЛИЙН ШААРДЛАГЫН ҮНДЭСЛЭЛ
“…………….ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал ............ миний бие иргэн Баттай 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр №ЗГ/../... дугаар бүхий “Зээлийн гэрээ”, №БГ/../.. дугаар бүхий “Барьцааны гэрээ”-г тус тус байгуулсан юм.
№ЗГ/15/02 дугаар “Зээлийн гэрээ”-ний дагуу иргэн …..-д 10 сарын хугацаатай 30 хоногийн …%-ийн хүүгээр тооцон …….. төгрөгийг зээлдүүлсэн ба зээлдэгч ………….. нь зээлийн гэрээний хавсралтад заасан графикт хугацааны дагуу үндсэн зээлийн төлбөр болон хүүг төлөх үүрэг хүлээсэн.
№БГ/.../.. дугаартай “Барьцааны гэрээ”-ний дагуу зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах баталгаа болгон УН ……. улсын дугаартай, №00000000 дугаар бүхий гэрчилгээтэй Марк Х маркийн суудлын автомашиныг зээлдүүлэгч “…………… ББСБ” ХХК-д барьцаалан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг худалдан борлуулах замаар зээлийн гэрээний үүргийг хангахаар тохиролцсон юм.
Гэтэл иргэн Бат нь “Зээлийн гэрээ”-ээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй зээлийн гэрээний хавсралтад заасан графикийн дагуу зээлийн төлбөр, хүүг төлөх үүргээ удаа дараа зөрчиж, зээлийн төлбөр, хүүг төлөх хугацааг сануулан гэрээний үүргээ гүйцэтгэн төлбөрөө төлөхийг шаардахад утсаа авдаггүй, ямар нэгэн хариу өгдөггүй байсан.
Зээлдэгч Батын зээлийн гэрээний хүүг төлсөн байдал болон зээлийн гэрээний хүү,нэмэгдүүлсэн хүү болон үндсэн зээлийн төлбөр зэргийг доорх хүснэгтээр гаргасан.
№ Огноо Үндсэн зээл Хүү Нэмэгдүүлсэн хүү
1 2015.01.10
2 2015.02.10
3 2015.03.10
4 2015.04.10
5 2015.05.10
6 Нийт

Талуудын хооронд байгуулагдсан “Зээлийн гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.2.2-т “Зээлдэгч нь хавсралт №1–д заасан графикийг зөрчиж, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд график зөрчсөн өдрөөс эхлэн, гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1-д заасан хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцно” гэж заасны дагуу 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2015.08.10-ны өдөр хүртэл 5 сарын хугацааны нэмэгдүүлсэн хүүнд .......... төгрөгийг гаргуулахаар тооцсон.
Мөн “Зээлийн гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.3-т “Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэн Зээлдүүлэгч нь өмгөөлөгч болон эрх бүхий холбогдох байгууллагын туслалцаа авсан бол үүнтэй холбогдон гарсан /улсын тэмдэгтийн хураамж, нотариатын үйлчилгээний хураамж гэх мэт/ бүхий л зардлыг Зээлдэгч хариуцан төлнө” гэж заасны дагуу шүүхээр маргаан шийдвэрлүүлэх улсын тэмдэгтийн хураамжыг хариуцагчаар нөхөн төлүүлэх нь зүйтэй юм.
Тиймээс №ЗГ/15/02 дугаар “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулан, зээлдэгчээс үндсэн зээлийн төлбөр ............ төгрөг, зээлийн хүү ....... төгрөг, нэмэгдүүлсэн хүү ....... төгрөг, улсын тэмдэгтийн хураамж ...... төгрөг нийт ........ төгрөгийг гаргуулж өгнө үү.
Жич: “Зээлийн гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.2.3-т “Хэрэв зээлдэгч нь энэхүү гэрээнд заасан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд барьцааны эд хөрөнгө болон өөрийн бусад орлогоос зээлийг төлж барагдуулах;” гэж заасны дагуу барьцааны зүйл болох УН ....... улсын дугаартай, №0000000 дугаар гэрчилгээтэй Марк Х маркийн суудлын автомашиныг иргэн Батын өмчлөх эрхийн гэрчилгээг “................. ББСБ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж өгнө үү.

Нэхэмжлэл гаргасан:
“..................................” ХХК-ийн
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ..................................
Хавсаргах баримтууд
1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 1 хуудас
2. “.......................... ББСБ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ 1 хуудас
3. “.......................... ББСБ” ХХК-иас ............... олгосон итгэмжлэл 1 хуудас
4. Талуудын хооронд 201.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр байгуулсан №ЗГ/../... дугаар “Зээлийн гэрээ” 6 хуудас
5. Талуудын хооронд 201.. оны ... дүгээр сарын ..-ны өдөр байгуулсан №БГ/15/02 дугаар бүхий “Барьцааны гэрээ” 6 хуудас
6. “............ ББСБ” ХХК-ийн 201.. оны .. дүгээр сарын ...-ны өдрийн Зээлийн хорооны шийдвэр 1 хуудас
7. Автомашины өмчлөх эрхийн гэрчилгээ 1 хуудас



Талуудын эрх, үүрэг
Хэргийн оролцогчид дараах эрхийг эдэлнэ.
1. Хэргийн материалтай танилцах, тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох
2. Нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх
3. Хүсэлт гаргах (гэрч, шинжээч оролцуулах, нотлох баримт гаргуулах, хуралдаан хойшлуулах гэх мэт)
4. Шүүх, арбитрын бүрэлдэхүүнийг татгалзах
5. Шүүх, арбитрын шийдвэрт давж заалдах



Шүүх хуралдаан
Анхаарал тавьсанд баярлалаа
Хэргийн оролцогчид дараах үүргийг хүлээнэ.
1. Хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах
2. Нотлох баримт гаргаж өгөх
3. Шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам,
шүүх хурлын дэгийг баримтлах
5. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа
1. Нэхэмжлэлийн шаардлагыг нэгтгэх, тусгаарлах;
2. ИХШХШтХ-ийн 38.6-д заасан үндэслэлээр шүүхээс нотлох баримтыг бүрдүүлэх;
3. Шинжээч томилох, үзлэг туршилт, таньж олуулах ажиллагааг хийх;
4. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах;
5. Сөрөг нэхэмжлэл гаргах;
6. Нэхэмжлэгч хариуцагчийг солих, хамтран нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийг татан оролцуулах;
7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээх;


Шүүхийн шийдвэр гаргах
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс 7 хоногийн дотор шийдвэр бичгээр гарна.
2. Бичгээр гарсан шийдвэрийг 14 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авна
Улсын дээд шүүхэд хяналтын
гомдол гаргах
1. Шүүх хуралдаан даргалагч хэргийг танилцуулж, хурлыг нээнэ.
2. Нарийн бичиг ирцийг танилцуулна.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байгаа эсэх, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх, талууд эвлэрэх эсэхийг асууна.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн гэм бурууг нотолж түүний татгалзлыг үгүйсгэж буй үндэслэлээ нотолно.
5. Хариуцагч нэхэжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг үгүйсгэж буй үндэслэлээ нотолно.
6. Нотлох баримтыг шинжлэн судалж, дарааллын дагуу асуулт тавьна.
7. Гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт сонсоно.
8. Нэмж тодруулах асуултыг асууна.
9. Зөвлөлдөх тасалгаанд орж шийдвэр гаргана.
Шүүхийн шийдвэрийг биелүүлэх
1. Гүйцэтгэх хуудсыг шилжүүлэх,
2. Шүүхий шийдвэрийг албадан гүйцэтгэх
Full transcript