Loading presentation...
Prezi is an interactive zooming presentation

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

ШҮЛЭГ ЧЭЭЖЛҮҮЛЭХ АРГА ЗҮЙ

No description
by

tseegii tsee

on 17 December 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of ШҮЛЭГ ЧЭЭЖЛҮҮЛЭХ АРГА ЗҮЙ

ШҮЛЭГ ЧЭЭЖЛҮҮЛЭХ АРГА ЗҮЙ
Хураангуй:
Бага насны хүүхэд уран унших, дуулах, дүрд тоглох үйлийг хийх дуртай байдаг.Тэд ойролцоогоор 3000-5000 гаруй үгийг чээжилж унших нөөцтэй. Чээжлэхдээ бусдыг дагаж уншиж чээжлэх шинжтэй байдаг. Мөн тэд чээжилж байгаа зүйлийн утгыг ойлгодоггүй. Олон үгтэй, хүнд шүлгийг эцэг эхчүүд нь хүртэл ойлгохгүй чээжлүүлэхээс төвөгшөөдөг. Жишээлбэл:
1. 1-р ангийн зарим эцэг эхчүүд танай сургуулийн чээжлүүлж байгаа энэ “Боржигоны бор тал” чинь ямар ач холбогдолдолтой юм бэ? Хүүхэд чээжлэхэд хэцүү байна гэх мэтээр багш нарыг зэмлэх асуудал үүсгэж байсан.

2. Сурагч Б.Амудайгийн ярьсан ярианаас:
Хүү ээжтэйгээ хамт байж байгаад асуужээ. Ээжээ борви гэж юуг хэлээд байна. Би энэ үгийг юуг ингэж хэлээд байгааг мэдэхийг хүсч байна гэжээ. Ээж нь утгыг нь тайлбарлаж хэлж өгөв. Амьдрал дээр хүүхдэд үгийн утгыг энгийн, дэлгэрэнгүй байдлаар ярилцаж тайлбарлаж утгын нь ойлгуулснаар чээжилж тогтоох үйл хялбар болдог.
Бага насны хүүхдийн ой тогтоолт, хэл ярианы чадвар эрчимтэй хөгжиж, үгийг чээжилж тогтоосноор 3000 гаруй үгийн сантай болдог юм байна.

Оршил:
2014-2015 оны хичээлийн жилд 1-р ангийн суралцагчдын эцэг эхчүүдээс хүүхдийнх нь чээжилсэн шүлгийн талаарх судалгааг хийхэд дараах зүйл ажиглагдсан юм.
Танай хүүхэд хэдэн шүлэг чээжилсэн вэ?
Та хүүхдэдээ шүлэг чээжлэхэд нь тусалж байсан уу?
Ямар аргаар шүлэг чээжлүүлснээ санаж байна уу?
Чээжилсэн шүлгийнх нь утга санааг яриулж үзсэн үү?
Чээжилсэн шүлгийнх нь үгийн тоог тоолж үзсэн үү?
Танай хүүхдийн чээжилсэн шүлэгнээс хамгийн олон үгтэй шүлэг хэдэн үгтэй байсан бэ?

Судалгааг дүгнэж үзэхэд:
 Тусалж байсан-13 эцэг эх
 Ямар нэг арга хэрэглэсэн- 4 эцэг эх
 Хүүхдийн чээжилсэн шүлгийн үгийг тоолж үзсэн- 6 эцэг эх
 32- с дээш үгтэй шүлэг чээжилсэн хүүхэд-2 хүүхэд
Эндээс харахад ангийн сурагчдын эцэг эхчүүдийн 70.6 % нь шүлэг чээжлүүлэхдээ бага насны хүүхдэд тохирсон богино хугацаанд олон үгийг чээжлэх ямар нэг арга хэрэглээгүй нь харагдаж байна.
Үндэслэл:
Ер нь хүний оюун ухаан гэгч нь ой сэтгэхүй хоёрын хөгжлийн үр дүн байдаг. Ингэхдээ ойд тулгуурлан сэтгэхүй хөгждөг байна. Бага насны хүүхдүүд яагаад ой тогтоолт сайтай байдаг. Учир нь тэд байнга л тархиа дасгалжуулж байдаг хэрэг. Ой тогтоолт гэдэг хүчтэй зэвсэг хэдий ч үүнийг тогтмол дасгалжуулахгүй бол хэрэгцээгүй болон хувирдаг. Сэтгэл судлалын онолоор чээжлэх 2 үндсэн зам байдаг гэж үздэг. Үүнд:
1.Санамсаргүй тогтоох- \хүч шаардагдахгүй аяндаа тогтоох\
2.Хичээж тогтоох-\ ухамсартай чармайлтын үр дүнд тогтоох\

Үндэслэл:
Ер нь хүний оюун ухаан гэгч нь ой сэтгэхүй хоёрын хөгжлийн үр дүн байдаг. Ингэхдээ ойд тулгуурлан сэтгэхүй хөгждөг байна. Бага насны хүүхдүүд яагаад ой тогтоолт сайтай байдаг. Учир нь тэд байнга л тархиа дасгалжуулж байдаг хэрэг. Ой тогтоолт гэдэг хүчтэй зэвсэг хэдий ч үүнийг тогтмол дасгалжуулахгүй бол хэрэгцээгүй болон хувирдаг. Сэтгэл судлалын онолоор чээжлэх 2 үндсэн зам байдаг гэж үздэг. Үүнд:
1.Санамсаргүй тогтоох- \хүч шаардагдахгүй аяндаа тогтоох\
2.Хичээж тогтоох-\ ухамсартай чармайлтын үр дүнд тогтоох\

Шүлэг чээжлүүлэх арга, дасгалуудаас
Үйл ажиллагаа-1
Хичээж тогтоолгох замаар шүлэг чээжлүүлэхдээ:
Бичиж олшруулж өгөх, ангийн хананд бичиж байрлуулна.
Дагуулж уншуулна.
Зургаар илэрхийлж зуруулна.
Үгийн утгыг тайлбарлуулна.
Хөдөлгөөнөөр илэрхийлж уншуулна.
ХГА-н цагаар анги бүрийн агуулгад тохируулан заасан.


Дүгнэлт:
Эдгээр олон үйлийг хийж шүлгийг чээжлүүлэх нь цаг хугацаа зарцуулах, багшид их ажиллагаа шаардагдах, хүүхэд залхах, ядрах, хүүхэд чээжлэхгүй хоцорч үлдэх зэрэг их хүч чармайлт гаргаж чээжлүүлэх хандлага ажиглагдсан.
Хичээж тогтоолгох арга зүйгээр шүлэг чээжлүүлснийг дүгнэж үзвэл:
1-р ангийн 60 суралцагчаас:
Бүрэн чээжилсэн-13
Дутуу чээжилсэн- 39
Огт чээжлээгүй- 8


Иймээс бид санамсаргүй тогтоолгох замаар “бусдыг сонсонгоо чээжилж тогтоох” арга зүйг илрүүлж, харьцуулж, туршиж, хэрэгжүүллээ.
Үйл ажиллагаа-2
 Чээжлэх шүлгийн нэрийг ярилцаж, сонгоно.
 Өдөр бүр завсарлагааны нийтийн уншлагаар уншиж хэвшүүлнэ.
 Энэ үйлийг хичээлийн жилийн турш хэрэгжүүлнэ.
 Эцэг эхчүүд хүүхдээсээ сураад чээжилсэн байна.
 Хавар авьяас хөтөлбөрийн тайлангаар эцэг эхчүүдэд чээжилсэн шүлгээ нийтийн уран уншлагаар уншиж тайлагнана.
 Эрдмийн баярын нээлт, төгсөлтийн баяр болон сургуулийн чухал үйл ажиллагаанууд дээр уншина.

Дүгнэлт:
4 шүлгийг хурдан хугацаанд, багш, эцэг эхэд их ажиллагаа шаардагдахгүй, хүүхэд залхах, ядрах зовлонгүй шүлэг чээжлэх хоцрогдол гараагүй, бага сургуулийн бүх суралцагч шүлэг унших дур сонирхолтой болсон.

Ерөнхий дүгнэлт:
Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхийн тулд “бусдыг сонсонгоо чээжилж тогтоох” арга зүйг ашиглан дараах үйл ажиллагаануудыг хийвэл үр дүнтэй болох нь харагдаж байна.
1. 1-р ангийн суралцагчдын эцэг эхчүүдээс хүүхдийнх нь чээжилсэн шүлгийн талаарх тандалт судалгааг хийж, ажилласнаар цаашид шүлэг чээжлүүлэхэд дөхөмтэй болно.
2. Багш нар хамтран ярилцаж, шүлгээ сонгоно. Ингэхдээ бага боловсролын түвшинд суралцагчийн эзэмших ерөнхий чадварын танин мэдэхүйн, хэл нийгмийн, амьдрах ухааны чадамжуудыг дэмжих зорилгоор сурагчийн сурах бичигт байхгүй, монголын бахархал болсон зохиолчдын томоохон шүлгүүдийг сонгодог.
3. Завсарлагааны нийтийн уран уншлага болгон хэвшүүлэхийн тулд жижүүр багш удирдан зайны микрофон ашиглаж өдөр бүр уншуулж чээжлүүлдэг.
4. Энэ завсарлагааны уншлага нь массыг хамарсан шинэлэг бүтээлч ажил болсон.
5. ”Бусдыг сонсонгоо чээжилж тогтоох” арга зүйг хэрэгжүүлж бага боловсролын суралцагчид 49 бадаг, 195 мөр, 1086 үгтэй 4 шүлгийг чээжээр уншдаг болсон байна.
ТӨРИЙН ШАГНАЛТ, АРДЫН УРАН ЗОХИОЛЧ Б.ЛХАГВАСҮРЭН- “Боржигоны бор тал”
(МУСГЗ) Ш.ГҮРБАЗАР - “Би монголоороо гоёдог”
ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ Б.ЯВУУХУЛАН-“Би хаана төрөө вэ?”
ЯРУУ НАЙРАГЧ Т.ОЧИРХҮҮГИЙН –“Урам хайрла”
5. Сурагчдын чээжлэх чадвар нь бусад хичээлд хэрхэн нөлөөлж ямар үр дүнд хэр хүрч байгааг ажиглахад сурагчид ямар нэг зүйлийг хурдан чээжилж тогтоох, сэтгэлгээний хурд ахих, хэл ярианы хөгжил сайжрах, өөрөө өөрийгөө үнэлэх, бусдыг үнэлэх урамшуулах, зөвлөх, өөрийнхөө хийсэн зүйлээ бусдадаа тайлагнан ярих чадварт илүү ахиц гарсан.

Эдгээр өөрчлөлт үр дүнгийн талаар ярилцахад:
2-р ангийн сурагч Б.Гантогтохын ээж Ц.Оюунгэрэл:
Манай хүүхдийн чээжлэх чадвар нь нэмэгдсэн. Урьд нь шүлэг чээжлэх гэж гэр бүлээрээ багштай нь хамтарч зүтгээд сайн чээжлүүлж барахгүй л байсан. Харин хэсэг хугацааны дараа хүүхэд маань шүлгээ анги дээрээ чээжлээд ирдэг болсон. Хүүхдийнхээ чээжилсэн шүлгийг би өөрөө дагаж чээжлээд эцэг эхчүүдийн урлаг спортын наадамд уншиж оролцоод багаараа 2-р байр эзэлсэн.
Бага ангийн багш нараас\ сурагчдын уншлагыг байнга өдөр бүр сонсдог\ :
Бид нар амьдралын хугацаандаа бүтэн их хэмжээний нэг шүлгийг чээжилж уншиж байсан удаа ховор. Гэтэл нэг жилийн хугацаанд шавь нарынхаа уншиж байгаа шүлгийг өдөр бүр завсарлагаанаар сонсож, 4 шүлгийг бүх багш нар чээжилж уран уншиж сурсан.
Full transcript