Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Мөөгөнцөртөх өвчнийг эмчлэх эм

No description
by

ider purev

on 10 April 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Мөөгөнцөртөх өвчнийг эмчлэх эм

Мөөгөнцөртөх өвчнийг эмчлэх эм
Бэлтгэсэн: <<Барс Клуб>>
Энх-Амгалан
Идэрцогт
Батмөнх
Энхбаяр
Мөөгөнцөртөх өвчнийг эмчлэх эм
Өвчин үүсгэгч мөөгөнцрөөр үүсгэгдсэн өвчнийг микоз гэх бөгөөд энэ нь ихээхэн тархсан өвчин
юм.
Мөөгөнцөртөх өвчний эсрэг эм нь бүх мөөгөнцөрт адилхан нөлөөлөхгүй учир уг өвчин үүсгэгч мөөгөнцөрт тохирсон эмийг сонгоно.

Ангилал

1. Өвчин үүсгэгч мөөгөнцрөөр үүсгэгдсэн өвчнийг эмчлэх эм
а. Системийн буюу гун байрласан микозийг эмчлэх эм. Амфотерицин В, Миконазоп,Кетоконазоп, Флуконазоп
б. Дерматомикозийг эмчлэх эм. Миконазоп, Кетоконазол, Гризеофульвин, Кпотримазоп, Изоконазол, Флуконазол, Иодын бэлдмэл.
2. Тодорхой нөхцөлд өвчин уүсгэгч мөөгөнцрөөр үүсгэгдсэн өвчнийг эмчлэх эм.
(Жишээ нь
Кандидомикозыг эмчлэх эм) Нистатин, Леворин, Амфотерицин В, Миконазол, Кпотримазол, Кетоконазол, Флуконазол
Системийн буюу гүн байрласан микозийг эмчлэх эм
Амфотерицин В
Бэлдмэлийг хэрэглэж буй үед халуурах. хоол боловсруулах замын хямрал илрэх артерийи даралт буурах, цус багадах харшлын урвал илрэх, бөөр хордуулах зэрэг гаж нөлөө илэрч болно.
Маш хортой. Гаж нөлөө ихтэй учир зөвхөн эмнэлэгт элэг бөөрний үйл ажиллагаа, цусны үзүүлэлтийг тогтмол хянаж хэрэглэнэ.
Бэлдмэлийг 50000ЕД флаконтой үйлдвэрлэнэ. Мөн 1г-д 30000ЕД бэлдмэл агуулсан 10 30г-ын тосон түрхэц хэлбэрээр гаргана.

Streptomyces nodosus хэмээх актиномицетээс гаргаж авсан мөөгөнцрийн эсрэг үйлдэлтэй антибиотик. Мөөгөнцрийн эсийн мембраны нэвчимтгий чанарыг өөрчилж үржил өсөлтийг нь саатуулна. Мөөгөнцрөөс бусад өвчин үүсгэгчид нөлөөлөхгүй.
Амфотерицин В - г кокцидисмикоз. бластомикоз, гистоллазмоз, крилтококкоз кандидомикоз зэрэгт тус тус хэрэглэнэ.
Миконазол
Имидазолын уламжлалын бэлдмэл. Дерматомицет хөрөнгөний мөөгөнцөр болон бусад өвчин үүсгэгч мөөгөнцрийн эсрэг нөлөөлөхийн зэрэгцээ зарим грам эерэг нянгуудад нөлөөлнө.
Мөөгөнцрийн эсийн мембраны нийлэгжилтийг нь саатуулж үржил өсөлтийг нь зогсооно. Систеиийн микоз-д хэрэглэхийн зэрэгцээ дерматомикоз-д хэрэглэж болно.
Бэлдмэлийг коюдидиомикоз, криптококкоз, блзстомикоз паракокцидиомикоз иөн тархмал кандндомикоз, дерматомикоз ззрэгт тус тус хэрэглэнэ.
Гаж нөлөөтэй боловч хорон чанараар амфотерицинээс бага.
0,25г шахмал 1 %- 20мл уусмалыг ампултай тус тус үйлдвэрлэнэ.
Фунголон (Флуконазол)
Триазолын уламжлалын өргөн хүрээний үйлдэлтэй мөөгөнцрийн эсрэг эм Бэлдмэл ланостеролын мөөгөнцрийн эсийн мембраны лилид эргостеролд хувирах процессийг саатуулж улмаар эсийн мембраны нэвчимтгий чанарыг ихэсгэн мөөгөнцрийи эсийн өсөлт үржлийг өөрчилдөг
Системийн кандидозын халдвар, ялангуяа уушигны үрэвсэл, хэвлийн гялтангийн үрэвсэл. шээсний замын халдварын үед хэрэглэнэ. Мөн үтрээний кандидоз, ам залгиур ба улаан хоолойн кандидоз, криптококкийн менингит, дерматомикоз ялангуяа хөлийн улны эпидермофити, их биеийн мөөгөнцөр, цавины дерматомикоз, олон өнгөт үлд, онихомикоз, candida albicans- аар үүсгэгдсэн арьсны халдварын үед хэрэглэнэ.
Кетоконазол
Имидазолын уламжлалд хамаарах мөөгөнцрийн эсрэг бэлдмэл. Бэлдмэлийн мөөгөнцрийн эсрэг үйлдлийн механизм нь мөөгөнцрийн эсийн мембраны үүсэхэд чухал шаардлагатай эргостерин. триглицеридүүд ба фосфолипидүүдийн нийлэгжилтийг өөрчилж байгаатай холбоотой.
Кетоконазолыг бластомикоз, гистоплазмоз, паракокцидиомикоз, онихомикоз, дерматомикоз, Candida мөөгөнцрөөр үүсгэгдсэн салст бүрхүүлийн гэмтэл зэрэгт тус тус хэрэглэнэ.
Дерматомикозийг эмчлэх эм
Үүнд:
Арьс, үс, хумсны мөөгөнцөртөх өвчин орно.
Гризеофульвин

Хөгцний Рenicillinnum nigricans хэмээх
мөөгөнцрөөс гаргаж авсан мөөгөнцрийн эсрэг антибиотик. Мөөгөнцрийн нуклеин хүчлийн нийлэгжилтийг дарангуйлж фунгистатик үйлдэл үзүүлнэ. Зөвхөн дерматомикоз-д нөлөөлнө. Мөөгөнцөр дасал болохгүй.
Мөөгөнцөр, бактери, эгэл биетний эсрэг нөлөөлөх бэлдмэл. Мөөгөнцрөөс дерматофити, Candida albicans, хөрөнгөний мөөгөнцрүүд; эгэл биетнээс трихомонос; бактериас стафилококк, стрептококк-д илүү нөлөөлнө.
Мөөгөнцрийн эсрэг үйлдлийн механизм нь мөөгөнцрийн эсийн мембраны бүрэлдэхүүн хэсэг болох эргостерины нийлэгжилтийг өөрчилсөнтэй холбоотой.
Клотримазол
Клотримазолыг дерматомицет, бластомицет, хөгцний мөөгөнцрөөр үүсгэгдсэн арьсны мөөгөнцөртөх өвчин, шээс бэлгийн замын кандидоз, үтрээний трихомонадоз зэрэгт тус тус хэрэглэнэ.
Крем, тосон түрхэц, уусмалыг арьсны эмгэгтэй хэсэгт хоногт 2-3 удаа нимгэн үеэр түрхэж хэрэглэнэ.
Харин шээс бэлгийн замын кандидозын үед үтрээний шахмал болон лааг хэрэглэнэ.
Клотримазолыг хэрэглэж буй үед арьсаар тууралт гарч улайх, халуун оргих, загатнах зэрэг шинж тэмдэг илэрч болно

Изоконазол (Травоген)
Арьсны мөөгөнцөртөх өвчнийг эмчлэх бэлдмэл. Бэлдмэлийн гол үйлчлэгч бодис нь изоконазолын нитрат юм. Энэ нь мөөгөнцрийн эсрэг нөлөөлөхөөс гадна бактерийн эсрэг үйлдэлтэй. Дерматофитүүд, хөрөнгөний ба хөрөнгөний төст, хөгцний мөөгөнцрүүд, стафилококк, стрептококк, микрококк, коринобактери зэрэгт нөлөөлнө. Мөөгөнцрийн эсийн плазмын мембраны эргостеролын нийлэгжилтийг саатуулж мөөгөнцрийн үржил өсөлтийг зогсоох, удаан хугацаагаар хэрэглэхэд үхүүлэх үйлдэл үзүүлнэ.
Бэлдмэлийг арьсанд түрхэж хэрэглэхэд эвэрлэг давхаргыг түргэн нэвтрэх ба түүний доод давхаргыг нилээд бага хэмжээгээр нэвтэрч тэнд удаан хугацаагаар задралгүйгээр хадгалагдана. Хэрэглэсэн тунгийн 1%-аас бага хэмжээгээр системийн цусны эргэлтэнд орох бөгөөд түүний 2/3 нь задралын бүтээгдэхүүн байдпаар өтгөнтэй, үлдсэн нь шээстэй ялгарна.
Изоконазолыг дерматомикоз тухайлвал
хяргах үлд (трихофити), бужуу үлд (микроспори) болон кандидоз, хөгцний мөөгөнцрөөр үүсгэгдсэн эмгэг зэрэгг хэрэглэнэ.
Бэлдмэлийг 20г крем хэлбэрээр гаргах бөгөөд кремийг арьсанд түрхэж хэрэглэнэ.

Бинафин (Тербинафин)

Мөөгөнцрийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй.
Дерматомицет , хөгцний мөөгөнцөр ба зарим диморф мөөгөнцөрт үхүүлэх үйлдэл үзүүлнэ. Тербинафин мөөгөнцрийн эсийн мембраны стерины бионийлэгжилтийг дарангуйлна.
Гадуур хэрэглэхэд маш түргэн
арьсыг нэвтэрч тосны булчирхайд хуримтлагдана. Бэлдмэлийг хэрэглэснээс хойш хэдэн долоо хоногийн турш хумсны ялтаст нэвтэрнэ.
Дерматомицетээр (трихофити, микроспоры) үүсгэгдсэн арьсны микоз, арьсны хөрөнгөний мөөгөнцрийн халдвар (онихомикоз) зэрэгт тус тус хэрэглэнэ.

Тодорхой нөхцөлд өвчин үүсгэгч мөөгөнцрөөр үүсгэгдсэн өвчнийг эмчлэх эм
Кандидомикозыг эмчлэх эм
Strepromyces noursei гэдэг омгийн мөөгөнцрөөс гаргаж авсан мөөгөнцриин эсрэг антибиотик. Саndidа мөөгөнцрийн цитоплазмын мембраны нэвчимтгий чанарыг өөрчилж мөөгөнцрийн үржлийг саатуулах. үхүүлэх үйлдэл үзүүлнэ. Бэлдмэл кандидын төрлийн мөөгөнцрүүдэд идэвхтэй сайн нөлөөлнө. Харин бактерит төдий л сайн нөлөөлөхгүй.
Нистатинд меөгөнцөр дасал болдоггүй сайн талтай. Кандида төрлийн мөөгөнцрөөр үүсгэгдсэн өвчнийг эмчлэх. урьдчилан сэргийлэхэд хэрэглэнэ. Бэлдмэл хоол боловсруулах замын ханаар муу шимэгдэх ба бие махбодоос ходоод гэдэсний замаар ялгаран гарах тул нарийн бүдүүн гэдэсний кандидомикоз-д сайн нөлөөлдөг
Леворин
Нистатин
Actinomycetis Levoris Krass хэмээх мөөгөнцрөөс гаргаж авсан
мөөгөнцрийн эсрэг антибиотик. Хөрөнгөний мөөгөнцөр ялангуяа Candida мөөгөнцрийн эсрэг өндөр идэвхтэй.
Бэлдмэлийг хөрөнгөний төст мөөгөнцрөөр үүсгэгдсэн арьсны нугалааны гэмтэл, амны салст бүрхүүл. хоол боловсруулах зам, үтрээний кандидоз, гэдэсний кандидо тээгч зэрэгт тус тус хэрэглэнэ. Левориныг хэсэг газарт болон ууж хэрэглэнэ.

Полижинакс (Ро1уginах)
Неомицины сульфат 35000МЕ, полимиксин В сульфат 35000МЕ, нистатин 100000МЕ агуулсан нийлмэл найрлагатай бэлдмэл.

Ихэнх грам эерэг ба сөрөг нян мөөгөнцрийн эсрэг нөлөөлнө.

Үтрээний бактерийн болон мөөгөнцрийн холимог халдвар, вульвовагинит, умайн хузүу ба утрээний хавсарсан үрэвсэл зэргийн үед хэрэглэхээс гадна бэлэг эрхтэн орчмын мэс ажилбар ба умайн доторх оношлогооны ажилбарын өмнө, умайн хүзүүний коагуляцийн өмнө болон дараа, төрөлтийн өмнө тус тус урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ
Анхаарал тавьсанд баярлалаа
Full transcript