Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of Untitled Prezi

No description

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of Untitled Prezi

Импульсыг осциллограф багажийн тусламжтайгаар нvдээр ажиглаж, параметрийг нь шинжлэх, хэмжих тооцоолж болох юм.
импульс
хугацааны богино агшинд тодорхой хэмжээний цахилгаан гvйдэл ба хvчдэл бий болоод алга болох vзэгдлийг хэлнэ. Импульс нь гvйдлийн ба хvчдэлийн хэлбэрээр байж болно. Мөн “чадлын“ гэсэн агуулгаар өргөн хэрэглэгдэнэ.
ИМПУЛЬСЫН АНГИЛАЛ
Импульс нь давтамжаас хамаарч янз бvр байна. Импульсын давтамжийг Герцээр /Гц/ хэмжих бөгөөд давтамж гэдэг нь нэг секунтэд хийгдэж буй импульсын тоо юм.
Импульс нь давтамжийнхаа цараанаас хамаарч vндсэн хоёр ангилалаар байна. vvнд:
- Радио буюу өндөр, хэт өндөр давтамжийн импульс
- Видео буюу дvрсийн /нам давтамжийн/ импульс гэж ангилна.


Радиоимпульс
гармоник хуулийн өөрчлөлттэй өндөр ба хэт өндөр давтамжийн импульс юм. Өөрөөр хэлбэл хугацааны богино агшинд синус ба косинусын хуулийн өөрчлөлтэй хэлбэлзлийг
Видео буюу дvрсийн импульс
хугацааны хувьд нам давтамжийн импульс юм. Хугацааны богино агшинд нэг чиглэлд vйлчилж буй тодорхой нэг гармоникийн хуулийн өөрчлөлттэй гvйдлийн ба хvчдэлийн утгатай импульсыг
импульс түүний төрөл, ангилал, параметр
Импульсын техник нь импульс, түүний параметр, импульсын байгууламжуудын онолын vндэс, элементvvд болон параметрvvдийн тооцоолол, шинжлэлийн аргачлал, тохируулга, ашиглалтын онцлогийг судалдаг, радиоэлектроникийн салбар юм.



компютор
тооны машин
гар утаснууд
холбооны аппаратур
флаш, санах ой
П-18 РЛС
С-300 ЗРВ
Импульсын параметр
1. Импульсын хэлбэр /тэгш өнцөгт, хурц оройтой, хонх ба хөрөө хэлбэрийн гэх мэт/
ИМПУЛЬСИЙН VРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА
. Импульсын үе “ Т ” нь нэг импульсын эхлэлээс дараачийн импульсын эхлэл хүртэлх хугацааг хэлэх ба, импульсын давтамжийн үе “Тд” гэж нэрлэх тохиолдол бас бий. (зураг7)
Хэмжих нэгж нь секунт /сек/, радиохэлбэлзлэлийн үеийг давтамжаар илэрхийлэх тохиолдол байдаг. Давтамжийг Fд үсгээр тэмдэглэх ба хэмжих нэгж нь Герц (Гц). Энэ нь нэг секунтэд хийж буй үеийн тоо юм. Импульсын давтамжийн үе /Тд/, давтамж /Fд/ хоёрын хоорондын холбоог дараах томьёо тогтооно. Импульсын давтамжийн үе Тд нь гармоникийн буюу синус, косинусын хуулиар өөрчлөлттэй радиоимпульсын хувьд (зураг.1.7б), видео буюу дүрсийн импульсын хувьд (зураг.1.7в)-д үзүүлсэн хэмжигдэхүүний утгыг илэрхийлэнэ.


Импульсын “үргэлжлэл” буюу үргэлжлэх хугацаа “ tИ” -энэ нь импульсын эхлэлээс төгсгөл хүртэлх хугацаа юм. Хэмжих нэгж нь секунт
/ сек / .
Импульсын пауз буюу завсарлага
“tза”. Импульсын завсарлага гэдэг нь хоёр дараалсан импульсын хоорондох хэмжээ буюу хугацаа юм. Импульсын завсарлагыг “ tза” үсгээр тэмдэглэнэ. Хэмжих нэгж нь секунд /сек/.
Импульсын фронт “ tф”.
Импульсын фронт нь өсөх ба буурах гэж хоёр төрөл байна. Өсөх фронт гэдэг нь импульсын эхлэлээс импульсын далайц буюу хамгийн их утгад хүрэх хугацаа юм. Өсөх фронтыг “t ф+ ” үсгээр тэмдэглэнэ.
Буурах фронт нь импульсын далайцын, их утгаас бага утгад хүрэх хугацаа юм. Буурах фронтыг “tф- ” үсгээр тэмдэглэнэ. Импульсын үе Тд, импульсын үргэлжлэх хугацаа ”tи”, импульсын завсарлага ”tза”, импульсын фронт “tф” зэрэг параметруудыг хэмжихэд өргөн хэрэглэгддэг нэгж нь миллисекунт (мсек), микросекунт (мксек) юм.
Импульсын далайцын 0.1 түвшинг импульсын эхлэл, 0.9 түвшингээр импульсын далайц гэж үздэг. Тэгвэл импульсын үргэлжлэх хугацаа “tи” нь эхлэх түвшин 0.1-ээс төгсгөлийн 0.1 хүртэл хугацаа, харин 0.1 - 0.9 хүртэл өсөх фронтын “t +ф “ хугацаа, 0.9 - 0.1 хүртэл буурах фронтын “t -ф” хугацаа болно.

. Импульсын туйл
Импульс нь эерэг, сөрөг гэсэн хоёр туйлтай байж болно.
Импульсын дүүргэлтийн коэффициент
Дүүргэлтийн коэффициентыг “К” үсгээр тэмдэглэх ба дараах томьёогоор илэрхийлэгдэнэ, коэффициент учир нэгжгүй.


Импульсын шулуун бусын коэффициент
Шулуун бусын коэффициент нь зөвхөн хөрөө хэлбэрийн буюу трапец хэлбэрийн импульсын хувьд байх ба “ ” Vсгээр тэмдэглэнэ.
Импульсын тэжээл ашиглалтын коэффициент
. Импульсын ашигт vйлийн коэффициентийг илэрхийлнэ. Тэжээл ашиглалтын коэффициентыг “ ” vсгээр тэмдэглэнэ
Шугаман ба шугаман бус цахилгаан хэлхээ
Цахилгаан хэлхээнд vйлчилж буй гvйдэл хvчдэлээс тухайн радиоэлементийн параметр нь хамаарахгүй бол тvvнийг шугаман радиоэлемент гэнэ. Өөрөөр хэлбэл цахилгаан хэлхээг бvрдvvлэгч резисторын эсэргvvцэл, конденсаторын багтаамж нь тухайн цахилгаан хэлхээнд vйлчилж буй гvйдэл хvчдэлээс хамаарахгvй байгаа бол эдгээр резистор конденсаторыг шугаман радио элементэд тооцно. Харин цахилгаан хэлхээний резистор, кондесаторын номиналь хэмжээнvvд нь хэлхээнд vйлчилж буй гvйдэл хvчдэлээс хамаарч байвал тэдгээр элемент нь шугаман бус радиоэлементэд тооцогдоно.
Идэвхтэй радиоэлементүүд болох ламп, диод, транзистор зэргээс бүрдэж буй импульс бүрдүүлэгч цахилгаан хэлхээний идэвхтэй элементүүд
/ ламп, диод, транзистор / нь тодорхойломжийнхоо шугаман эсвэл шугаман бус хэсгийн аль хэсэг дээр ажиллаж байгааг тодорхойлох хялбар арга байдаг. Хэрэв тухайн импульсын байгууламжийн идэвхтэй элементүүд нь /ламп, диод, транзистор нь/ оролтын дохионы нөлөөгөөр нэг тогтвортой байдлаас нөгөөд, өөрөөр хэлбэл хаалттай байдлаас нээгдэх, эсвэл эсрэг байдалд шилжиж байвал энэ нь тухайн идэвхтэй радиоэлемент нь тодорхойломжийнхоо шугаман бус хэсэг дээр ажиллаж байгааг гэрчилнэ.
RC цахилгаан хэлхээ
RC дифференциалчлах хэлхээ
• RC интегральчлах хэлхээ
• RC ялган тусгаарлах хэлхээ

RC дифференциалчлах хэлхээ
Резистор конденсатор /RC/ хоёроос бүрдсэн RC дифференциалчлах хэлхээ бол хамгийн энгийн хялбар бүтэцтэй импульс бүрдүүлэгч шугаман хэлхээний нэг юм. RC дифференциалчлах хэлхээ нь радиоэлектрон байгууламж болон импульсын сонгодог бүдүүвчид өргөнөөр хэрэглэгддэг
RC дифференциалчлах хэлхээний нөхцөл дараах хэлбэртэй  << tи болно өөрөөр хэлбэл дифференциалчлах хэлхээ нь оролтын импульсын үргэлжлэх хугацаанаас олон дахин бага үргэлжлэх хугацаатай хоёр импульс бүрдүүлж байгаа учир дифференциал хэлхээг импульсын үргэлжлэх хугацааг богиносгох хэлхээ гэж нэрлэдэг. Ийм импульсыг дифференциалчлагдсан буюу хурц оройтой импульс гэнэ. Хурц оройтой импульсыг өдөөгч буюу “запуск” импульсээр радиотехник, радиолокац, радиоэлектроникт маш өргөн ашиглана.
Ингэхлээр RC дифференциалчлах хэлхээ нь өдөөгч буюу “запуск” импульсын генератораар радиотехник, радиолокац, радиоэлектроникт өргөн хэрэглэгддэг

хэлхээ
RC интегральчлах хэлхээ нь шугаман импульс бүрдүүлэгч цахилгаан хэлхээний өөр нэг хэлбэр юм. Интеграль хэлхээ нь радиотехник, электроникт өргөн ашиглагдана. Математик хэллэгээр, интеграль хэлхээний гаралтын дохио нь оролтын дохионы хүчдэлээс хугацаагаар авсан интеграль утгатай байна гэсэн үг юм.
. RC интегральчлах хэлхээ
RC дифференциалчлах
RC интегральчлах хэлхээний гаралтын импульсын vргэлжлэх хугацаа нь оролтын импульсын vргэлжлэх хугацаанаас олон дахин их байгаа нь ажиллагааны зураглалаас /зураг10в/ харагдаж байна. Тийм учраас интеграль хэлхээг импульсын vргэлжлэх хугацааг уртасгах хэлхээ гэдэг.
RC ялган тусгаарлах хэлхээ нь бvдvvвчийн хувьд яг ижилхэн RC дифференциалчлах хэлхээ шиг байна
RC ялган тусгаарлах хэлхээ
RC ялган тусгаарлах хэлхээ
RC ялган тусгаарлах хэлхээ нь импульсын байгууламжууд болон электрон бvдvvвчvvдийг хооронд нь холбоход ашиглагдана. Өөрөөр хэлбэл электрон бvдvvвчийн тэжээлийн хүчдэл, оролт, гаралтын импульс хоёрыг өөр хооронд нь ялган тусгаарлах vvрэг гvйцэтгэх учир RC ялган тусгаарлах хэлхээ гэж нэрлэдэг.
Ялган тусгаарлах хэлхээ нь оролтын импульсыг ямар ч гажилтгүйгээр гаралтад дамжуулах үүргийг гүйцэтгэнэ.
Бүдүүвчийн хувьд RL дифференциалчлах, интегралчлах хэлхээ байх боловч өөрийн индукцийн vзэгдлээс болж оролт гаралтын импульс нэлээд гажилт үүсдэг учир ийм хэлхээ нь импульсын техникт маш ховор ашиглагддаг. Бүдүүвчийн хувьд RL хэлхээ нь RC хэлхээтэй ижилхэн байна.
Импульсын трансформатор
Импульсын трансформатор нь бүтэц зохион байгуулалт, ажиллах зарчмын хувьд ердийн трансформатортай ижилхэн байна. Импульсын трансформаторын соронзон урсгал хүчтэй байлгахын тулд зүрхэвчний бүтцийг өөрчлөн гистерезисийн гогцоо маш нарийн байхаар сонгож авдаг учир импульсын гүйдэл, хүчдэлд мэдрэмтгий байдгаараа онцлог.
Импульсын трансформатор нь цахилгаан хэлхээнүүд ба импульсын байгууламжуудыг хооронд нь эсэргүүцлээр зохицуулан холбох үүргийг гүйцэтгэдэг. Жишээ нь :
- Импульсын байгууламжуудыг гаралтын ачаалалтай нь эсэргүүцлээр зохицуулах
- Импульсын далайцыг өсгөх, бууруулах
- Импульсын туйлыг өөрчлөх
- Импульсын өсгөгчүүдийн хоорондох холбоог эсэргүүцлээр нь зохицуулах
- Хүчтэй эерэг гэдрэг холбоог бий болгох
- Импульсын энергийг хамгийн бага гажилт, алдагдалтайгаар дамжуулах зэрэгт импульсын трансформаторыг өргөн ашиглана

радио импульс
хонх хэлбэрийн импульс
трапец хэлбэрийн импульс
хөрөөний шүд хэлбэрийн импульс
дифференциачлах хэлхээ
импульсийн трансформатор
RC интегральчлах хэлхээ
Импульсын пауз
буюу завсарлага
“tза”. Импульсын завсарлага гэдэг нь хоёр дараалсан импульсын хоорондох хэмжээ буюу хугацаа юм. Импульсын завсарлагыг “ tза” үсгээр тэмдэглэнэ. Хэмжих нэгж нь секунд /сек/.
Импульсын пауз буюу завсарлага
Дүүргэлтийн коэффициентыг “К” үсгээр тэмдэглэх ба дараах томьёогоор илэрхийлэгдэнэ, коэффициент учир нэгжгүй.

видео импульс
импульсийн параметр
импульс нь эерэг, сөрөг туйлтай байж болно.
дүүргэлтийн коэффициент
шулуун бусын коэффициент
Шулуун бусын коэффициент нь зөвхөн хөрөө хэлбэрийн буюу трапец хэлбэрийн импульсын хувьд байх ба
“ ” Vсгээр тэмдэглэнэ.

тэжээл ашиглалтын коэффициент
Импульсын ашигт vйлийн коэффициентийг илэрхийлнэ. Тэжээл ашиглалтын коэффициентыг “ ” vсгээр тэмдэглэнэ
Шугаман ба шугаман бус цахилгаан хэлхээ
Цахилгаан хэлхээнд vйлчилж буй гvйдэл хvчдэлээс тухайн радиоэлементийн параметр нь хамаарахгүй бол тvvнийг шугаман радиоэлемент гэнэ. Өөрөөр хэлбэл цахилгаан хэлхээг бvрдvvлэгч резисторын эсэргvvцэл, конденсаторын багтаамж нь тухайн цахилгаан хэлхээнд vйлчилж буй гvйдэл хvчдэлээс хамаарахгvй байгаа бол эдгээр резистор конденсаторыг шугаман радио элементэд тооцно. Харин цахилгаан хэлхээний резистор, кондесаторын номиналь хэмжээнvvд нь хэлхээнд vйлчилж буй гvйдэл хvчдэлээс хамаарч байвал тэдгээр элемент нь шугаман бус радиоэлементэд тооцогдоно.
Шугаман ба шугаман бус цахилгаан хэлхээ
Идэвхтэй радиоэлементүүд болох ламп, диод, транзистор зэргээс бүрдэж буй импульс бүрдүүлэгч цахилгаан хэлхээний идэвхтэй элементүүд
/ ламп, диод, транзистор / нь тодорхойломжийнхоо шугаман эсвэл шугаман бус хэсгийн аль хэсэг дээр ажиллаж байгааг тодорхойлох хялбар арга байдаг. Хэрэв тухайн импульсын байгууламжийн идэвхтэй элементүүд нь /ламп, диод, транзистор нь/ оролтын дохионы нөлөөгөөр нэг тогтвортой байдлаас нөгөөд, өөрөөр хэлбэл хаалттай байдлаас нээгдэх, эсвэл эсрэг байдалд шилжиж байвал энэ нь тухайн идэвхтэй радиоэлемент нь тодорхойломжийнхоо шугаман бус хэсэг дээр ажиллаж байгааг гэрчилнэ.

хошууч Н.Болормаа
МЛТ
УЛМ
ПЭВ
С1, С2, С3, С4 резисторууд
МБ КОНДЕНСАТОР
ОБГ конденсатор
ОТ конденсатор
ороомог, трансформатор
ламп, диод, транзистор
варистор
термистор
ОМ конденсатор
варикап
анхаарал тавьсанд баярлалаа
хичээлийг гүнзгийрүүлэн судлаарай
ашиглах материал
А. Орос хэл дээр:
1. Сергеев Р.И “Импульсные устройства РЭС” 1985”
2. Агаханяна Т.М “Расчёт
импульсных устройства”1975
3. Варланов Р.Г “Компановка радиоэлектронной
аппаратуры”
4. Красюк Н.П “Основы теорий транзисторов и
транзисторных схем”
5. Бачаров Л.Н “Электронные приборы” 1979г
6. Фралов В.В “Язык радиосхем” 1988 г
7. варланов Р.Г “Мастерская радиолюбителя” 1988г
8. Фурман С.Л “ Тегевидение” 1976г
9 Никулин Н.В, Назаров А. С “радиоматериалы и
радиодетали”



ашиглах материал
Б. Монгол хэл дээр:
1. Ж. Баяр “радиолокацын үндэс” 1979
2. Ж. Дашзэвэг “Цахилгаан техник” 1974
3. Б. Бат-Отгон, Г. Батдэмбэрэл “Электроникийн үндэс”
4. Лекцийн материал, альбом, зураг, vзvvлэн ,слайд
5. Интернэт хаяг
WWW. КАZUS6 RU
фоторезистор
2014.04.10
цахилгаан
Full transcript