Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Өөрийгөө илэрхийлэх арга

No description
by

Уртнасан Ж.

on 1 November 2016

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Өөрийгөө илэрхийлэх арга

Булган аймаг
12 жилийн 1 дүгээр бүрэн дунд сургууль зөвлөх багш Г.Жаргал

"Өөрийгөө илэрхийлэх арга"
-аар хүүхэд нэг бүрийг
хөгжүүлэх нь

/илтгэл/

Хураангуй
Сурлагаар хоцрогдох шалтгаан нь ихэнх хичээл дээр сурагч нэг бүрийг хөгжүүлэх сургалт төдийлөн явагддаггүй, нийт дунд нь явуулснаас ангийн цөөн хэдэн хүүхэд л хөгждөг сул тал ажиглагддаг.

Иймээс хүүхэд нэг бүрийг багаас нь хоцрогдолгүй хөгжүүлэхэд дөхөм болох энэ аргыг сонгон хэрэгжүүлсэн.
“Өөрийгөө илэрхийлэх арга”
нь ярих, сонсох, бичих үйлийг нэгэн зэрэг хийлгэх, хариуцлага ухамсрыг бий болгодог учир энэхүү арга зүй технологийг боловсруулан үр дүнг тооцож гаргасан болно.




Зорилго
Бага ангид
“Өөрийгөө илэрхийлэх арга”
-аар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүйг боловсруулахад оршино.

Шинэлэг тал
- "Өөрийгөө илэрхийлэх арга”
-ыг бусад бүтээлч аргуудтай хослуулан хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүйг тодорхойлсон
- Зургаан настай 1-р ангиас тайлбартай дасгалын аргаас санаа авч “Өөрийгөө илэрхийлэх арга”-ыг туршиж байна.



Гурав.

Өөрийгөө илэрхийлэн яриулж сургахад мөрдөх зарчим
-Сурагчийн өөрийн танил буюу ярихад хялбар дөхөм зүйлээс эхлэх
-Мөрдөж баримтлах асуулт гаргаж өгөх /стандартаар үзэх сэдэв тус бүрээр гаргаж асуултын дагуу тайлбарлуулж байх/
-6 настай 1-р ангид чээжлэн тогтоох үйл ажиллагаа голлоно.
-Хичээлийн сэргээн санах үе болон бататгал үед хэрэглэх,нэг сурагч 10-20 секундэд тайлбарлахад анги нийтээр 5-10 минутанд багтана гэж төлөвлөдөг.

Дөрөв. Яриулж сургах технологи
1.Даалгавар буюу өмнөх хичээлийн бататгал болох сэдвийн тухай уншин судалж тайлбарлахад бэлтгэж цэгцэлсэн байх.
2. Тайлбарлан ярьж байгаа зүйлээ мөрдөх асуултын дагуу бусдад сонсогдохуйц чанга дуугаар тайлбарлана.
3.Сонсож байгаа бусад сурагчид тайлбарлаж буй сурагчийн тайлбарт хяналт тавих, бичих дараагийн сурагч тайлбарлахад бэлэн байх шаардлагатай.
4.Нэг сурагчийг тайлбарлаад дуусахад суудлын дарааллаар дараагийн сурагч шууд босож цаг алдалгүй үргэлжлүүлэн тайлбарлана. Хэрэв тайлбарлаж чадахгүй бол дараагийн сурагч тайлбарлана.


Дүгнэлт
1. “Өөрийгөө илэрхийлэх арга”-аар хичээллэснээр ангийн масс сургалтыг сайжирч, хүүхэд нэг бүрийн чадварыг нэмэгдүүлдэг. / Хүүхэд бүр нүүр хагарсан байдаг /
2.Тухайн нэг сурагчийн “онцгой” чадварыг хөгжүүлдэг.
3.Бүтээлч сэтгэлгээ, бие даасан үйл ажиллагааг хөгжүүлж, өөртөө итгэлтэй иргэн болгон төлөвшүүлэхэд ач холбогдлоо өгдөг.
4.Хэл ярианы өндөр чадамжтай болж өөрийгөө бусдад яриа болон бичгээр илэрхийлэх чадварт суралцдаг.
5. Бусдыг сонсох, анхаарлаа төвлөрүүлэх, хариуцлагаа ухамсарлах зэрэг чадварууд хөгждөг.


Санал

1.“Өөрийгөө илэрхийлэх арга”-ыг судлах сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, бусад аргуудтай хослуулан хэрэглэх ажлыг зохион байгуулах.
2. Ер нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх энэ аргыг зөвхөн монгол хэлний хичээл дээр биш бусад хичээлүүд дээр зэрэг хэрэглэн явуулбал сурагчдын ярих чадвар, бүтээлч байдал богино хугацаанд амжилттай хөгжих үндэс болох юм.
4. Хичээл зааж туршиж, хэрэгжүүлж байгаа багш нарын цахим хичээлийн сан бүрдүүлэх
Full transcript