Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Уушигны компьютер томограф анатоми

No description
by

Namuuna Ganbat

on 13 April 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Уушигны компьютер томограф анатоми

Уушигны бронхын КТ анатоми
Уушигны дэлбэн болон дэлбэнцэрүүд, тэдгээрийг агааржуулах бронхуудыг хүснэгтээр харуулав. Дэлбэнцэр (сегмент) бүхэн өөрийгөө агааржуулах бронхуудтай бөгөөд тэдгээрийг В үсгээр харин дэлбэнцэр буюу сегментийг S үсгээр тэмдэглэдэг. Жишээлбэл: В10 (арын доод бронх) S10 (арын доод сегмент)-р дэлбэнцэрийг агааржуулдаг г.м.
Мөгөөрсөн хоолой
КТ-д мөгөөрсөн хоолойн цээжин доторх хэсэг хийгээр дүүрсэн гуурс мэт харагддаг.
КТ-ийн зурагт дотроо агааржилттай мөгөөрсөн хоолой дугуй зууван хэлбэртэй харагдаж байна
.
Карина ойролцоогоор 5 -р сээр (T5) нурууны их биеийн түвшинд байдаг ба энэ нь өвчүүний ясны сэтэрхий хэсгийн харалдаа гэсэн үг.
Мөгөөрсөн хоолой ба гол бронхуудын бүдүүвч зураг ба КТ дахь мөгөөрсөн хоолойн карина ба баруун, зүүн гол бронхуудыг харуулав.
Бронх
БДэДБ нь баруун гол бронхоос 90 градус үүсгэн тэр дороо салдаг. Түүний баганы урт ба диаметр нь 1-см хүрдэг. БДэДБ нь В1, В2, В3 гэсэн гурван салаа өгдөг ба В1-р бронх (диаметр нь 4.0- 7.0мм урт нь 2 см хүрдэг) оройн дэлбэнцэр(S1), В2-р бронх арын дэлбэнцэр(S2), В3-р бронх урд дэлбэнцэр(S3)-ийг тус тус агааржуулдаг
Баруун дунд дэлбэнгийн
бронх (БДуДБ)-ууд
Баруун уушигны дунд дэлбэнгийн бронхын баганы урт нь 1,2 см ба диаметр нь 0,8 см хүрдэг. БДуДБ -нь баруун уушигны доод бронх буюу дунд завсрын бронхоос гаралтай гэж болно. Уг бронх В4 ба В5 гэж 2 салаалан дэлбэцэрийн бронх болж S4 (гадна дэлбэнцэр) ба S5 (дотор дэлбэнцэр)-үүдийг агааржуулдаг
БДуДБ ба түүний салаануудын бүдүүвч зургийг харуулав
Баруун доод дэлбэнийн
бронх (БДоДБ)- ууд
Баруун доод дэлбэнгийн дээд дэлбэнцэр(S6)-ийн бронх (В6) анхны салаа бөгөөд КТ-д хэвтээ байдлаар дүрслэгддэг. Дотор доод дэлбэнцэрийн бронх (В7) нь В6-ийн доор байдаг ба дотор доод дэлбэнцэрийг агааржуулдаг. БДоДБ-ийн урд доод (S8), гадна доод(S9), арын доод(S10) дэлбэнцэрүүдийг В8, В9, В10 бронхууд агааржуулдаг. Эдгээр бронхуудын байрлалуудыг КТ ийн зүслэгийн ялгаатай түвшингүүд дахь дүрслэлийн илрэлүүдийг дараах зургуудаар харуулав.
Зүүн дээд дэлбэнгийн бронх нь баруун дээд дэлбэнгийн бронхоос доод түвшинд харагддаг. Тэр нь орой-арын (S1+2), урд(S3) дэлбэнцэрүүд болон хэлтэнцэр, дэлбэнцэр (S4,S5)-үүдийн бронхуудыг үүсгэдэг. ЗДэДБ нь харьцангуй богино бөгөөд өргөн тухайлбал түүний урт нь 0,9 см, диаметр нь 1,2 см юм.
Зүүн доод дэлбэнгийн
бронх (ЗДоДБ)-ууд
В6 (оройн дэлбэнцэрийн бронх) баруунтай төсөөтөй бөгөөд оройн дэлбэнцэрийг тэжээдэг.
Зүүн уушгинд дотор доод бронх (В7) үгүй бөгөөд дотор доод (S7) ба урд доод (S8) дэлбэнцэрүүд нийлсэн байдаг тул тэдгээрийг нийлүүлээд урд дотор доод салаа бронх (В8) тэжээдэг
В9 ба В10 салаа бронхууд ижил нэртэй гадна доод ба арын доод дэлбэнцэрүүдийг агааржуулдаг.
КТ-ийн зурагт уушигны дэлбэнцэрүүдийн дотроо агааржилт бүхий бронхуудын илрэлүүд
Сегмент
Уушигны дэлбэнцэрүүдийн рентген ба КТ анатоми

Уушигны дэлбэн бүр жижиг нэгж хэсгүүдээс тогтох ба тэдгээрийг дэлбэнцэр (сегмент) гэж нэрлэх ба тоон нэртэй ба дэлбэнцрийг S үсгээр бронхуудыг В үсгээр тэмдэглэн тооны дарааллаар дугаарладаг. Дэлбэнцэрийн дугаарын тоо тэдгээрийг агааржуулдаг бронхын дугаарын тоотой ижил байна.
Хоёр уушигны орой(S1) ба ар(S2) зүүн уушигны урд (S3) дэлбэнцэрийн КТ зураг.
Хоёр уушигны орой(S1) ба ар(S2)
урд (S3) дэлбэнцэрийн КТ зураг.
Дээд дээлбэнгийн дэлбэнцэрүүд.
Баруун уушигны дунд дэлбэн нь гадна(S4)
ба дотор(S5) гэсэн 2 дэлбэнцэртэй. Тэдгээрийн урд доод хязгаар нь урд талын 5,6,7-р хавиргуудын твшинд байдаг
Хоёр уушигны дунд ба доод дэлбэнгдийн дэлбэнцэрдийн КТ зураг
Дунд дэлбэнгийн дэлбэнцэрүүд
Доод дэлбэнгийн дэлбэнцэрүүд
Баруун уушигны доод дэлбэн нь дээд(S6), дотор доод(S7),урд доод(S8), гадна доод(S9), арsy доод(S10) гэсэн 5 дэлбэнцэртэй
Хоёр уушигны дэлбэнцэрүүдийн КТ зураг
Баруун уушигт 10 дэлбэнцэртэй байхад зүүн уушиг нь тусгаар 8 дэлбэнцэртэй билээ. Учир нь зүүн уушигны дээд дэлбэнгийн 2 дэлбэнцэр ба доод дэлбэнгийн 2 дэлбэнцэр нийлсэн байдаг ба тэдгээрийг ерөнхий нэг нэг бронх тэжээдэг юм
Баруун уушиг
Баруун уушигны дээд дэлбэн орой (S1)-н, ар( S2)-ын ба урд(S3)-ын гэсэн 3 дэлбэнцэртэй
Баруун уушигт 10 дэлбэнцэртэй.
Зүүн уушиг
Дээд дэлбэнгийн дэлбэнцэрүүд
Дээд дэлбэнгийн орой(S1)-н ба ар(S2)-ын дэлбэнцэрүүд нийлсэн(S1+2) нэг харагддаг
Зүүн уушигны урд дэлбэцэр баруун уушигны урд дэлбэнцэртэй төстэй уушигны урд талын том зайг эзэлж байдаг
Зүүн уушгинд дунд дэлбэн үгүй бөгөөд түүнийг хоёр хэлтэнцэр дэлбэнцэрүүд болох дээд хэлтэнцэр(S4) ба доод хэлтэнцэр(S5) орлож байдаг
Доод дэлбэнгийн дэлбэнцэрүүд
Зүүн уушигны доод дэлбэнгийн урд ба дотор доод дэлбэнцэр (нийлж урд дотор доод нэртэй дэлбэнцэр S8 болдог)-д нийлж нэг бронхоор тэжээгддэг хэдий ч зохион байгуулалт нь баруун уушигтай төстэй
Анагаах ухааны бүх салбарын дотроос дэлхийн техник, технологийн хөгжилтэй ямагт мөр зэрэгцэн, шууд тусгал болон хөгжиж ирсэн салбар бол Радиологи юм.

Анагаах ухааны Радиологийн салбарын хөгжлийн илэрхийлэл нь хуний биеийн эрүүл ба эмгэг байдлыг радиолог оношлогооны бүх төрлийн аргуудаар өнөөдөр нарийвчлалтайгаар, бодит хэмжээсээр нь, статик болон динамик байдлаар дүрслэн гаргаж чаддаг болсон явдал юм.
Оношлогооны радиологийн үндсэн аргуудыг дотор нь хоёр үндсэн бүлэг болгон ангилдаг.
Б. Цус, шүүрэл, биоптат, экскрет зэргийг цацрагаар шинжлэх (in vitro шинжилгээ) нд:

- Радиоиммунологийн анализ
- Позитрон Эмиссийн Томографи
- Идэвхжилийн анализ
- Соронзон резонанст Спектроскопи
Оношлогооны радиолог нь ирээдүйд гурван үндсэн чиглэлээр хөгжих хандлагатай байна.
1.
Эмнэлэгийн радиологи:

Дүрсийг нэлэж онош тавих.
2.
Мэс заслын радиологи:

Интервенционал радиологи буюу
өвчтөнд хамгийн зовиур багатай
оношлогоо – эмчилгээ хийх
(minimally invasive)
3.
Эсийн радиологи:
Физиологи, бодисын солилцоо болон
биохимийн салбарт
Уушигны халдварт Өвчнүүд
Уушигны хатгалгаа
Эмнэлгийн гаднах
уушгны хатгалгаа
Хоёрдогч буюу эмнэлгийн
дотоод хатгалгаа
Аспирацийн уушгины
хатгалгаа
Дархлаа олдмол хомсдолтлой
хүмүүст үүсэх уушгины хатгалгаа
А. Хүний биеийг цацрагаар шинжлэх
(in vivo шинжилгээ)
Үүнд:
- Рентген шинжилгээний аргууд (рентген КТ)
- Радионуклид шинжилгээ
- Хэт авиа
- Соронзон Резонанст Томографи
- Термографи
ЦЭЭЖНИЙ ХЭНХЭРЦЭГ (ГРУДНАЯ КЛЕТКА)
Цээжний хэнхэрцэг гэдэг нь цээжний хөндийн эрхтэнүүдийг дотроо агуулдаг булчинлаг ясан хэлхээс юм. Ердийн рентген зурагнаас КТГ-ийн цээжний хэнхэрцэгийн зургийн ялгаа нь цээжний хэнхэрцэгийн бүх зөөлөн эдүүдийн булчин, өөхлөг эд, хавирганы мөгөөрс , цусны судаснууд, тунгалагийн зангилаанууд гэх мэтээр хооронд нь ялган харуулдагт оршино.
Хавирга нь аксиаль зүслэгээр хэсэгчилж харагддаг учир нь тэдгээрийн байрлал нь зураг авч байгаа хавтгайтайгаа тохирдоггүй. Цээжний хэнхэрцэгийн өмнөд хэсэгт хавирганы нумын ясан хэсэг болон өвчүү ясны хооронд хавирганы мөгөөрсүүд харагддаг.
Зүүн дээд дээд дэлбэнгийн бронх (ЗДэДБ)- ууд
Баруун дээд дэлбэнгийн бронх /БДэДБ/-ууд

Цагаан мөгөөрсөн хоолой нь өргөн, урт хоолой юм. Энэ нь төвөнхээс эхлэж , цээжний 5-6-р нугаламын түвшинд салаалж (бифуркаци) төгсдөг. Цагаан мөгөөрсөн хоолой нь голтын эрхтэний төвд , голчын шугамын түвшинд байрладаг.
Цагаан мөгөөрсөн хоолойн хажуугийн болон өмнөд ханыг нь нягт мөгөөрслөг кольцонууд үүсгэдэг бөгөөд эдгээр нь цагаан мөгөөрсөн хоолойн хэлбэрийг тодорхойлж, бүрэн бүтэн байдпыг нь хангаж байдаг. Харин цагаан мөгөөрсен хоолойн арын хана нь мембранозон бөгөөд мөгөөрсөн цагираггүй /кольцо/ , түүний оронд нягт уян ширхэгүүд байдаг. Цагаан мөгөөрсөн хоолойн мембранозан хэсэгт нь улаан хоолой бэхлэгддэг. Хөндлөн зүслэгээр цагаан мөгөөрсөн хоолой нь цагираг хэлбэртэй харагддаг ба заримдаа арын гадаргууд нь нягтарсан байдаг. Цагаан мөгөөрсөн хоолойн диаметр нь хэвийн үед 15-18 мм ба насанд хүрэгсдэд 22 мм-ээс ихгүй байна.
Баруун гол гуурсан хоолой (правый главный бронх)
Цагаан мөгөөрсөн хоолойн үргэлжлэл, шулуун, богинхон, өргөн гуурс юм. Баруун гол гуурсан хоолой нь цагаан мөгөөрсөн хоолойтой 4-575°-ийн өнцөг үүсгэн байрладаг ба ташуу, дагуу тэнхлэгээр нь аксиалаар зүсэж зураг авдаг. Баруун гол бронхийн проксималь /ойрын/ хэсэг нь цагаан мөгөөрсөн хоолойн бифуркацийн түвшинд харагддаг, харин дисталь хэсэг нь проксималь хэсгээсээ 1 см -ийн доор байрладаг. Баруун гол гуурсан хоолойтой 1 хавтгайд уушгины дээд дэлбэнгийн арын болон өмнөд сегментийн гуурсан хоолойнууд хамт харагддаг.
Зүүн гол гуурсан хоолой (левый главный бронх)
Баруунаасаа илүү урт, нарийхан. Зүүн гол гуурсан хоолойн дээд талд зүүн уушгины артери байрладаг. Иймээс энэ гуурсан хоолой нь нум хэлбэртэй байдаг ба доош товойж гарсан байдаг. Зүүн гол гуурсан хоолойн дисталь хэсэг нь баруун талын дээд дэлбэнгийн бронхоос 1.5-2 см-ийн доор байрладаг.
Гуурсан хоолойн зураглал нь 1 гуурсан хоолой өөрөөсөө бага диаметртэй болж салаалах замаар үүсдэг тасралтгүй гуурсан бүтэц юм.Гуурсан хоолойн үндсэн үүрэг нь агаарыг амьсгалын дээд замаас хийн солилцоо явагддаг уушгины хэсгүүдэд аваачих юм. Гол гуурсан хоолойноос төгсгөлийн бронхиол хүртэл 24 шатлалын гуурсан хоолойнуудыг дамждаг байна.
Том гуурсан хоолойнууд нь ханандаа мөгөөрстэй байдаг. Гол гуурсан хоолойнуудын мөгөөрсөн бүрхүүл нь том гиалин мөгөөрсөн кольцонуудаас тогтдог байна.Гуурсан хоолойн диаметр багасахын хирээр гиалин мөгөөрсүүд нь зөв биш хэлбэрийн гиалин ялтасуудад шилждэг байна. Сүүлдээ гиалин мөгөөрсүүд нь уян ширхэгүүдээр солигддог ба 6-12-р шатлалын гуурсан хоолойн түвшинд бүр мөсөн алга болдог юм. Сүүлийн шатлалын гуурсан хоолойнууд нь мөгөөрсөн бүрхүүлгүй болдог ба ийм гуурсан хоолойнуудыг жижиг гуурсан хоолой.бронхиол гэсэн ойлголтонд хамааруулж авч үздэг.
1 мм-ээс бага диаметртэй гуурсан хоолойнуудад уян мөгөөрсүүд тохиолдож болно. Иймд гуурсан хоолойг жижиг , том гэдэг анатомийн ангилал нь үгүйсгэгдэж байна. Том гуурсан хоолойн хана нь хэд хэдэн үе давхрагаас тогтдог. Гуурсан хоолойн хамгийн гадна талаар хөвсгөр холбогч эдэн бүрхүүл адвьентиц, түүний дотор талаар фиброзон давхрага, булчинлаг бүрхүүл, салст бүрхэвчийн доод давхрага, салст бүрхэвч тус тус байрлана. Фиброзон давхаргад мөгөөрсөн цагираг, ялтаснаас гадна уян хагас цагираган тор байна. Булчинлаг давхаргад салстын булчирхайнууд байна.
КТГ-д гуурсан хоолойн зураглалыг
2 хэсэг болгон авч үздэг.
Том гуурсан хоолойнууд
Жижиг гуурсан хоолойнууд
СУДАСНУУД (СОСУДЫ)
Агаар агуулсан уушгины эдийн суурин дээр уушгины доторх судаснууд тод харагддаг. Уушгины артери болон гуурсан хоолойн салаанууд нь хоорондоо зэргэлдээ байрладаг бегөөд 1 ижил диаметртэй байдаг. Уушгины артери, гуурсан хоолойнууд нь хамтдаа уушгины угийн түвшинд харагддаг. Том судаснууд нь тод зах ирмэгтэй, дугираг болон беөренхий хэлбэртэй харагддаг. КТГ-д 1.5 мм-ээс бага диаметртэй гуурсан хоолойнууд харагддаггүй учир уушгины эдийн болон гялтан орчмын хэсэгт зөвхөн судаснууд харагддаг байна.
Уушгины венүүд нь дэлбэнцэр болон сегментүүдийн хоорондох холбогч эдэн таславчуудад байрласан байдаг ба гадна талаараа гуурсан хоолойн зураглалтай холбогдсон байдаг. Гол судаснаас салаалдаг гуурсан хоолойн артериуд нь гуурсан хоолой болон артерийн хана дагуу байрласан байдаг бөгөөд хөндлөн зүслэгээр харагддаггүй байна. Уушгины доторх артери, венийн судас нь уушгины зураглалыг үүсгэдэг.
КТГ болон ердийн рентген зураг дээрх уушгины зураглалын дүрслэл яаж гарах нь ижилхэн, зарчмын хувьд ялгаагүй байдаг. Судсыг дагуу, ташуу, хөндлөн зүслэгээр тус тус зүсэж харж болдог.Дихотом /ацалсан/ хуваалтын үр дүнд судасны калибрууд нь висцерал гялтанруугаа ойртох тусам жижгэрч харагддаг. Хамгийн багадаа судаснууд нь гялтангаасаа 1-1.5 см-ийн зайнд байгаа үедээ харагддаг байна. Судаснууд КТГ-д өөрийн диаметрийн хэмжээтэй ижлээр, голомт маягаар "У" хэлбэртэй харагдана. Мөн гялтанруугаа салбарласан харагддаг байна.
Хөндлөн зүслэгт судасны хил хязгаар, түүнд байгаа эмгэг өөрчлөлтийг илрүүлэхийн тулд эмч тодорхой хэмжээний туршлагатай, мөн КТГ дээрх уушгины хэвийн зураглалыг сайн мэдэж байх шаардлагатай
.
Гуурсан хоолой
УУШИГНЫ КТ
АНАТОМИ
КТГ -д цээжний хэнхэрцэгийн зураг дараах байдлаар гарна. (уушгины эдээс гадагш нь нэрлэвэл): гялтан, гялтангийн гаднах өөхний нарийн үе, цээжний дотоод бүрхүүл (гадна хальс), хавирга/51/, хавирга хоорондын дотоод булчингууд/25/ , булчин хоорондын өөхөн давхаргууд, судаснууд/94/, хавирга хоорондын гадаад булчингууд/26a/, цээжний хэнхэрцэгийн гадаргуугийн булчингууд/26b/ , арьсан доорхи өөхөн эслэг/2/, арьс/1/ гэх мэт.
Ном зүй
1. Н.Баатаржан - Цээжний хөндийн эрхтэнүүдийн компьютерт томографи

2. Матиас Хофер - Компьютер томографи: суурь гарын авлага

3. Naidich, Zerhouni, Siegelman - Computed tomography of the thorax

4. www.youtube.com /lung CT scan/
5. www.en.wikipedia.org
6. www.Learningradiology.com
7. www.radiologyinfo.org
8. www.medicinenet.com ...
УУШИГНЫ КОМПЬЮТЕР ТОМОГРАФИ - АНАТОМИ
РЕЗИДЕНТ ЭМЧ Г.НОМУУНДАРЬ
Оршил
Full transcript