Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Эм

No description
by

Badamhorol Batbayar

on 11 March 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Эм

Эмийн гаж нөлөө
Хэдийгээр эмийг зөв, зааврын дагуу хэрэглэсэн ч сөрөг нөлөөлөл үзүүлэх тохиолдол цөөнгүй бий. Үндсэн үйлчилгээнээс гадна биед үзүүлж буй сөрөг нөлөөллийг “эмийн гаж нөлөө” гэдэг. Нойрмоглох, толгой эргэх, ходоод өвдөх зэрэг гаж нөлөө түгээмэл илэрдэг. Нэгээс олон эмийг нэг дор хэрэглэх нь гаж нөлөөг ихэсгэхийн зэрэгцээ хамт хэрэглэхээр зөвшөөрөгдөөгүй эмүүдийг цуг хэрэглэвэл аминд халгаатай байдалд хүргэх нь бий. Иймд эмч болон эмийн санчид одоо ууж буй бүх эмээ болон өмнө нь уусан эмүүдээ хэлж мэдэгдэх нь чухал.
Эмийн үйлчилгээ
Эм болгон өөр өөрийн өвөрмөц үйлчилгээ үзүүлдэг. Зарим нь өвчнөөс сэргийлэхэд туслаж байхад, нөгөө нь өвчин үүсгэгч нянг устгадаг, үлдэх хэсэг нь дархлааг сэргээдэг, эсвэл биеийн даавар, ферментийг нөхдөг гээд эмийн үйлчилгээ олон янз байна. Хүний биемахбодыг тодорхой өвчин тусахаас сэргийлж дархлаа тогтоодог эмийн бодисын төрлийг “вакцин” гэнэ. Харин нянг үхүүлэх үйлдэлтэй олон янзын эм байдгийн нэг хэлбэр нь антибиотик бөгөөд энэ нь нянг устгах, өсөлтийг нь зогсоох үйлчилгээ үзүүлдэг. Зарим эм архаг, удаан явцтай “багтраа” зэрэг өвчинд удаан хугацаагаар хэрэглэхээр заагдсан байдаг бол зарим нэг нь яг одоогоор илэрч буй өвдөлт, загатнаа зэрэг шинж тэмдгийг арилгах, багасгах зорилгоор богино хугацаанд хэрэглэгддэг байна.
Эм биед хэрхэн нөлөөлдөг вэ?
Хүн бүрийн биемахбод өөр өөрийн өвөрмөц онцлог чанартай байдгаас эмийн бодис хүмүүст харилцан адилгүй байдлаар нөлөөлдөг. Хэрхэн нөлөөлж болохыг тодорхойлох хүчин зүйлүүдэд нас, биеийн жин, одоогийн биеийн ерөнхий байдал зэрэг нь орно. Эмийг хавсруулж хэрэглэхэд зарим эмийн үйлчилгээ буурах, эсвэл ихсэх, зарим тохиолдолд бүр хортой нөлөө үзүүлж болдог. Тиймээс заавал эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Эм уухад анхаарах бас нэгэн зүйл нь эмэнд харшилтай байх явдал. Хэрэв харшилтай гэдэг нь тогтоогдсон бол тухайн эмийг ерөөс хэрэглэхгүй байх нь дээр байдаг.
Эм гэж юу вэ?
Аливаа өвчин эмгэгийг эмчлэх, анагаах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэгдэж буй бодис юм. Эрт үед хүмүүс ургамлын навч идэх, хандалж цай болгон ууж хэрэглэх замаар ургамлыг эм болгон хэрэглэдэг байжээ. Өнөө цагт эм нь уудаг шахмал байхаас гадна зүү, тариур ашиглан булчин, судсанд тарих тарилга, арьсанд наах наалт болон түрхэх тос гэх зэрэг олон хэлбэрээр хэрэглэгдэж байна. Эмийн үндсэн 2 төрөл бий.
Эм
• Жороор олгох эм гэдэгт зөвхөн эмчийн бичсэн жороор худалдаалагддаг эмүүд багтана. Зарим эмүүд буруу хэрэглэвэл аливаа эрсдэлд хүргэдэг тул зайлшгүй эмчийн жороор буюу зөвшөөрлөөр олгогддог ажээ.
• Жоргүй олгох эм гэдэгт ямар нэг жорын бичиггүй эмийн сангаас авч болох эмүүд орно.

Эмийг удаан хугацаанд хэрэглэх нь тухайн эмэнд тэвчилтэй байдлыг үүсгэдэг. Энэ нь эмийг байнга ууснаар түүний үйлчлэлийг биемахбод мэдрэх нь багасч улмаар эмийн өмнө нь үзүүлж байсан үр дүнд хүрэхийн тулд тунг нэмж уух хэрэгцээ тулгарахыг хэлдэг. Ийм байдал нь яваандаа аюултай байдалд хүргэх тул эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй.
Анхаарал
тавьсанд
баярлалаа
Full transcript